Wednesday, September 19, 2007

ГЭНДЭН

1924 оны намар Улсын анхдугаар хурал болжээ. Тєрийн тэргvvн Богд хаан нас барсан учир засаглалын шинэ хэлбэрт орохын тулд энэ хурлыг зохион байгуулсан аж. Их хурлаар Улсын бага хурал байгуулсан ба дарга нь тєрийн тэргvvний vvрэг гvйцэтгэх учиртай аж. Шинэ vндсэн хуулиар энэ албыг хэн ч хашсан яахав байв. Яагаад гэвэл нам хэмээх том юм Монголд шинээр vvссэн, цаана нь Засгийн газар байна, энэ бvхнийг зангидсан зєвлєлт маягийн цэргийн зєвлєл байлаа. Цэргийн зєвлєлийг Ренчино хэмээх буриад толгойлно. Жинхэнээрээ мань хvн Монгол улсын хэмжээгvй эрхт хаан байлаа. Гол єрсєлдєгч Данзанг саяхан буудаад алчихсан аж. Засгийн газрыг Цэрэндорж толгойлно.
Эднийхээ дэргэд нам жижигхэн, дарга нь япон Данзан. Эрх мэдлийн хувьд vvнээс ч жижиг юм бол Улсын бага хурал. Єдий хvртэл тєрийн тэргvvний vvргийг Богд хаан гvйцэтгэж байгаад хавар нь гэнэт нас баржээ. Албан ёсны тєрийн тэргvvн доогуур зиндааны хvн байх нь Vндсэн хуулийн ч бодлого байлаа. Ийм хvний хайгуулд дээд зиндааныхан гарсан байсан юм.

Улсын анхдугаар хурал гол тєлєв хєдєєний ардуудыг хаанаас ч юм цуглуулан хуралджээ. Тэд Vндсэн хуулийг батлах vvрэгтэй. Протоколоос нь харж байхад малчин ардууд гол тєлєв танин мэдэхvйн чанартай л юм асууж “мэдлэгээ” нэмж байв. Одоогийнхоор бол багийн хуралархуу л юм уу даа. Зарим нь бас санал гарганаа. Улсын нийслэлээ юу гэхэв гэхэд “Хойд Бээжин гэж нэрлэвэл ямрав” гэсэн санал ч байв. Хурлын явцад Ерєнхий сайд Цэрэндорж тєрийн тэргvvнийг олов. Сайнноён хан буюу урд жилээс нь Цэцэрлэгмандал гэж нэрлэгдэх болсон аймгаас цохиж орж ирсэн Гэндэн гэдэг залуу байлаа. Яагаад тvvнийг сонгов гэхээр байн байн олон долоон юм асуугаад байсан аж. Нэг vгэндээ хэлэмгий доломгой, нvvр хагарсан нэгэн.

Тэр vед малын хулгай гэсэн бараг ганцхан гэмт хэрэг Монголд гардаг байжээ. Малаас єєр хєрєнгє байхгvй юм чинь єєр юугаа ч хулгайлах юм билээ. Ийм хулгайч санасныг бодвол ховоргvй байсан бололтой. Ардын намыг vvсгэгчдийн нэг Данзан бас л малын хулгайч байсан. Малын хулгайчийг бас сайн эр гэж эерvvлж нэрлэнэ. Чоныг боохой гэж эерvvлдэг шиг. Гэндэн ийм сайн эрийн нэг байлаа. Гэвч угийн сэргэлэн хvн болохоор дороо засарлаа. Хуучин хампаан нь “хэдэн юм хєєж ирээд Туулын бургасанд нуучихлаа, чи тєрийн том хvн болсон юм чинь аргалаад цааш нь гулгуулаад єг” гэсээр ирэхэд нь хєєгєєд гаргасан тухай яриа байдаг. Хvн нь сэргэлэн юм болохоор дорхноо шинэ нєхцєлд дасан идээшиж, эрх мэдэл хаана байгаа, хэрхэн тvvнд хvрч болох зэргийг олоод мэдчихсэн юм. Єєрийн албан тушаал нь тєрийн албан ёсны тэргvvн юм байна гэдгийг ч ойлгочихлоо. Согтсон vедээ “Би жинхэнэ IХ Богд байна” гэж агсам тавина. Найр их хэснэ. Хvvхэмсэг. Машинаар хvн дайрч алсан ч асуудал байдаг. Сайхан дураараа нэгэн байж.

МАХН Коминтерний vгэнд орохоо больж, Монголын удирдагчид бие даах гэж илэрхий зvтгэх болсон учир Москвагаас тєрийн эргэлт зохиохоор шийджээ. Гэхдээ тэдэнд Монголд тулгуур хэрэгтэй байв. Элсний 13 гэлээ гэгчээр тэр vед оросоор “худонская фракция” гэж нэрлэгдсэн хэсэг эсэргvvг олж тодруулсан юм. Тэдний толгойд Гэндэн багтжээ. Намын удирдагч Дамбадорж, Жадамба, Цэвээн Жамсрано нар Орос руу ачигдаж, Амар нарын олон зvтгэлтнvvд баруунтан хоч зvvн “лааз єшиглєв”. Москвагийнхан бvх эрхийг Гэндэнд єгєх гэснээ болгоомжиллоо. Ингээд Гэндэн, Лхvмбэ, Элдэв-Очир гурвыг ижил эрхтэй намын дарга нар болгожээ. Нэг зэрэг Ерєнхий сайд гурав байж болохгvй болохоор номхон ноомой Жигжиджавыг тавьлаа. Эд тєрийн эргэлт хийхэд Монгол талаас оролцсон “хєдєєний фракцийн” голлох зvтгэлтнvvд. Гэхдээ эдэн дундаа Гэндэн толгой єндєр байсан юм.

Улсын жинхэнэ эрх мэдэл намд очлоо. Коминтерний заавраар Монголд коммунизм байгуулж гарав. Хєрєнгє хураалт, хамтралжуулалт, аллага гараагаа авлаа. Гадаадын бvх компани, хєрєнгє оруулагч нарыг сарын дотор хєєж гаргав. Намын VIII их хурал гэгчээр бvр ч хийрхэж єгєв. Намд эрх мэдэл байдгийг харуулахын тулд Гэндэн Засгийн газрыг “Намын аж ахуй хариуцсан хэлтэс” гэж нэрлэв. Ерєнхий сайд Жигжиджав. тvvний шууд удирдлагад хєдєлдєг утсан хvvхэлдэй болжээ. Хийрхэгчид эгшин зуур Монгол орны хєл толгойг сольж орхив. Гэвч сэргэлэн хvн болохоороо Гэндэн энэ бvхний дооз хэтэрч байгааг ажиглаадахаж. Буруу болоод байгааг Москвад мэдэгдсэнээр барахгvй єєрєєсєє бусад буруутнуудыг ч нэр заан матлаа. 1932 онд дэгдсэн бvх ард тvмний бослого Гэндэнгийн сануулсныг зєв болохыг Москва ойлгов. Ингээд Монголоос Коминтернийг хєєж гаргаад “шинэ эргэлтийн бодлого” гэгчийг явуулж эхэллээ. Нам тєрийн удирдлагад байсан Шижээ, Бадрах нар “зvvнтэн” хоч зvvгээд мєн л Москва ачигдав.

Шинэ эргэлтийн бодлого буюу Гэндэнгийн тvрvvн нь хийсэн буруу юмыг засах vйл хэргийн толгойлогч нь эргээд “зvvнтний” удирдагч Гэндэн болж таарлаа. Жигжиджав хугацаа нь болсноо мэдсэн юм шиг “амиа хорложээ”. Гэндэнгийн байнгын дарамтанд байсан тэр яаж vхсэн нь одоо болтол тайлагдаагvй оньсго.
Ингээд мань хvн орноос нь Ерєнхий сайд болох нь тэр. Бутачийн Гэндэн улаан хамгаалагч байхаа болин тєрийн зvтгэлтэн болж буйр суун лам ахаараа овоглон Пэлжидийн Гэндэн боллоо. Одоо тvvнийхээр Засгийн газар эрх мэдлийг тєвлєрvvлж, нам эргээд жижигрэх ёстой. Иймээс намыг хагалан бутаргах, єєрєєр хэлбэл самардаж хаях хэрэгтэй болсон юм. Намын гурван даргын нэг нь болох єєрєє Ерєнхий сайд болж буй хэрэг. Энэ нь хуучнаар тушаал бууж буй хэрэг ч vvнийг Гэндэн тушаал дэвшиж буй болгож чадсан юм. Нєгєє дарга Элдэв-Очир бослого дарж яваад машинаас унан хvзvvгээ гэмтээжээ. Тvvнийг эмчлvvлэхээр Москва явуулав. Хожим тэр эргэж ирэлгvйгээр тэндээ vхсэн. Гурав дахь дарга Лхvмбэд чухамдаа Гэндэнгийн санаачлагаар “Лхvмбийн хэрэг” гээчийг зохиож єгсєн билээ. Зєвлєлт засгаас зугтаж Монголд дvрвэж ирсэн 15 орчим мянган буриадыг залхаан цээрлvvлэх захиалга тэртэй тэргvй Москвагаас иржээ. Гэвч эднийг хядахын тулд зохиомол хэрэг vvсгэх хэрэгтэй. Иймээс золиос шаардлагатай болсон. Гэндэн энэ золиосоор єєрийн єрсєлдєгч болж магадгvй Лхvмбийг сонгосон юм. Золиослох даалгаварыг Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайд єгчээ. Ийнхvv олон мянган буриадыг егvvтгэсэн аллага гаарлаа. Толгойлогчоор нь томилогдсон Лхvмбэ буудуулж vхэв. Уул нь Лхvмбэ, Гэндэн хоёр аль алин нь Євєрхангайн тєв халхчуул байлаа.

Гэндэн тэгээд урьд Мєрєнгийн хvрээний лам асан Лувсаншаравыг авчирч намын дарга болгожээ. Харин нам бол тун ч жижиг байгууллага гэдгийг алхам тутамдаа мэдрvvлж байв. “Нам бол тєрийн улаан булан мєн” гэсэн тvvний алдарт афоризм тэгэхэд гарсан юм. Гэндэн хаана байна, тэр газар хамгийн том эрх мэдэл байх ёстой ажгуу. Тэрээр Гадаад яамны сайдыг давхар хашиж байсан юм. Монголын эрх ашиг юунд байна, Сталин Монголоор яаж тоглох гээд байгааг тэр сайн мэдэрч байлаа. Харин хоёр орны хvч чадлын харьцааг дэндvv гэмээр мэдрэхгvй байсан юм. Уг нь эхэндээ Сталин Гэндэнд нэлээд найдлага тавьжээ.

Сталиний тємєр логик дэндvv ойлгомжтой байлаа. Зєвлєлтийн эзэнт улсын алс Дорнод дахь хамгийн том аюул бол улам их санаархалдаа хєтлєгдєж буй Япон байлаа. Зvvн хойд Хятадыг эзэлж Манж-го хэмээх тоглоомын улс байгуулсан тэд Зєвлєлт, Монголтой шууд эх газраар хиллэх болсон юм. Хятадын эсрэг vзэлтэй барга монголчууд Японыг чєлєєлєгчєє гэж vзэн машид талархаж байсан тєдийгvй, Хятадад байгаа євєр монголчууд Японы довтолгоог тэсэн ядан хvлээж єєрсдийг нь чєлєєлєхийг аминчлан гуйж байлаа. Ингэхээр Сталинд гадаад монголчуудыг хардах, тэрбайтугай тэднээс болгоомжлох шалтгаан байсан юм. Гадаад Монгол Японы мэдэлд орох юм бол Зєвлєлт улс дорно талаасаа улам хэврэг болно. Иймээс Сталин Монголд асар найдвартай єєрийн засагтай байх шаардлагатай байв. Харин єєрийгєє Чингисийн нэгэн адил Монголын хаан болчихсон гээд ойлгочихсон Гэндэн Монголын эрх ашгийг сайн ойлгож байсан болохоос дэлхийн хандлага, геополитик, Зєвлєлтийн ашиг сонирхлыг ойлгохыг ч хvсэхгvй нулимж байв. “Орос, Япон хоёр л дуртайгаараа байлддаг юм байгаа биз, энэ нь Манж-го, Монгол хоёрт огт хамаагvй, завсар нь манай хоёрыг дагуулж vрчих гээд байна” гэж байв. Энэ нь vнэн боловч бодит байдал дээр Манж-го, Монгол хоёр бодлого тодорхойлогч биш байсан юм.

Сталин Гэндэнтэй олон уулзаж, аргадаж нэг vзсэн, аашилж нэг vзсэн, айлгаж нэг vзсэн. Гэндэнгийн зэвсэг техник хvссэн гуйлтын хариуд Сталин ингэж хэлжээ “Чамд 12 мянган намын гишvvн байна. Гэтэл хэзээ мєдгvй чиний эсрэг зогсож магадгvй 100 мянган лам цаана нь байна. Чамд єгєх бидний зэвсэг тэр лам нараар дамжаад маргааш бидний эсрэг ашиглагдахгvй гэсэн баталгаа хаана байна?”. Сталиний зvгээс харахад энэ бол аргагvй тавих ёстой логиктой асуулт байлаа. “Чи єєрийгєє Чингис хаан гэж бодоод байгаа юм уу? Чингистэй харьцуулахад чи тvvний гєлєг ч байж чадахгvй” гэж хvртэл дайрч vзжээ. Хариуд нь Гэндэн “Чи муу сэлмэн хамарт гvрж Оросын царь болчихсон байхад би яадгийм” гэж томорчээ. Гэндэн єєрийнхєє муйхарлалыг дан ганц эх оронч vзлээр цагаатгана. “Сэлмэн хамарт гvржтэй Монголынхоо тєлєє vзэлцэнэ дээ хєє” хэмээн Москва мордохынхоо ємнє даналзаж байв. Лам нараа цєєлєх, тэднийг улс тєрийн хувьд бvрэн идэвхгvйжvvлэх, vvний тулд томоохон аллага зохиохыг шаардсан Сталиний шахалтыг Гэндэн vргэлж муйхарлан эсэргvvцэж, ядахнаа vгийг нь сонсож байгаа байдал гаргаагvй юм. Сvvлдээ дайллаган дээр согтуугаар Сталины гаансыг булааж хугалсан, хэрэлдсэн, ширээ тойруулж хєєсєн зэрэг явдал болсон тухай тэмдэглэгдсэн байдаг.


1936 онд Сталин Монголын Засгийн газраас асуулгvйгээр єєрийн цэргийг Монголд оруулж байршуулсан ба Гэндэнг єєрийг нь єєрсдийн шууд оролцоотойгоор хусаж хаяад Орост дуудаж авчран гэрийн хорионд оруулжээ. Vргэлж дээрэлхvvлэн дарамтлуулдаг байсан намын дарга Лувсаншаравыг нь энэ хэрэгт ашигласан юм. Намын нэрээр єєртэй нь єрсєлдєж магадгvй хэмээн Лувсаншаравыг vргэлж доош нь чихдэг байжээ. Тvvнийг томилолт єгєн хєдєє явуулчихаад эхнэрийг нь эзэмдэж суудаг байв. Нэг удаа эхнэртэй нь нэг оронд хэвтэж байгаад баригдсанаар Нvхтэд тэр хоёрын хооронд эвгvй зодоон цохион болсон баримт ч бий. Сталиний нєгєє нэг ашигласан хvн нь Чойбалсан. Vргэлж хоёр гуравдугаар зэрэгт тооцогдож явдаг байсан, дуртай нь муу юманд гар хєл болгож ашигласаар байгаад нэр нvvргvй болсон гутарсан нэгэнд Сталин гэнэтийн том бололцоо гаргаж єгсєн юм. Гэндэнг 11-р сарын 26 буюу Монгол улс Бvгд найрамдах засаглалтай болж анхны тєрийн тэргvvнээр нь Гэндэн сонгогдож байсан тэр єдєр нь Москвад буудан хороосон юм. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолд Сталинаас зориуд єгч байгаа лут сануулга байлаа.

Гэндэнгийн дараахан 1937 оны 9-р сарын 10-нд Монголын тєрийн удирдагчдыг хоморголон устгасан их хядлага эхэллээ. Зєвлєлтийн До яамны сайд Френовский єєрийн биеэр хvрэлцэн ирж их хядлагыг албан ёсоор эхлvvлэн удирдсан билээ. Vvнийг тэгэхээс тэгэх гэсэн юм шиг “Гэндэн-Дэмидийн хувьсгалын эсэргvv хэрэг” гэж албан ёсоор нэрлэсэн юм. Хядлага хоёр жилийн турш vргэлжилж Монголын айл єрх болгоныг шахам хамарчээ. Хядлаганд Монголын насанд хvрсэн эрчvvдийн 20 гаруй хувь нь амиа єргєсєн. Олон арван мянган эмэгтэйчvvд эр нєхєр, ах дvv, эцэг, хvvгээ алдан єнчирснєєс гадна шууд амиа алдсан нэлээд хvvхнvvд бийн дотор жирэмсэн нь бас байсан юм. Хувь процентоор нь тооцвол хvний тvvхэнд тєр нь єєрийн ард тvмнийг ингэж ихээр нь устгасан єєр тохиолдол vгvй биз. Vvнтэй дєхєж очих их аллагыг хожим коммунист Кампучид л нэг удаа давтсан байх. Тvvхийн єндрєлєгєєс эргэн харахуйд vvнд Гэндэн нэлээд буруутай. Хэрэв тэр Сталиний vгэнд орж олон арван мянган лам нарыг хvчээр шар шувтлуулж, олноор нь хорьж шийтгэн, цєєн хэдийг нь буудаж орхисон бол ийм эмгэнэлт хэрэг гарахгvй байсан байх. Гол нь Сталиний санааг л амраах хэрэгтэй байжээ. Монгол улсыг єєрт нь хал бал болохгvй, аюулгvй байлгахыг Сталин хvссэн. Мангаст батлагаа, золиос хэрэгтэй байлаа.
Ертєнцийн байдал, хvчний харьцааны тухай ойлголтгvй Гэндэн энэ золиосыг нь махчинд єгєєгvй учраас Монгол орон бvр аймшигтай шийтгэл хvлээсэн юм. Хожим нь Сталины гол махчингийн нэг Ворошилов Чойбалсанд “700 мянган монголчуудаас 30 мянгыг нь алсан нь арай хэтрvvлчихжээ” гэж зэмлэж байсан юм. 1981 онд Польшид “Эв санааны vйлдвэрчний эвлэл” vvсч коммунист системд аюул учирчээ. Зєвлєлтvvд Польшийн хил дээр танк жагсаачихаад єнєє маргаашгvй орох гэж зэхэж байв. Ингэнгvvт генерал Ярузельский улс даяар дайны байдал зарлаж, Эв санааны нэгдийн удирдагчдыг бvгдийг нь гэрийн хорионд оруулсан юм. Москва тайвширлаа. Хил дээрээс танк буцав. Єдгєє польшууд Ярузельскийг аврагчаа гэж vздэг, тvvнийг vндэсний баатраа гэж хайрладаг. Гэндэн ингэж болох л байсан.

Гэндэн эрх мэдлийн ихээхэн хэнээтэн учир байсан газар болгоноо эргэж самарч байлаа. Хэдийгээр єєрєє хvсээгvй ч гэсэн бас Монгол орны гадаад бодлого, тvvгээр дамжсан тогтвортой байдал, аюулгvй орчинг ч самарч орхисон. Гэхдээ тvvнд єнєєгийнхєєс нэг том ялгаа бий. Тэр хvн туйлбартай мятаршгvй эх оронч нэгэн байсан, Монгол эх орныхоо тусгаар тогтнолын тєлєє єєрийн алтан амийг бас єргєсєн юм.

1 comment:

Anonymous said...

авантюрист гэж юу гэсэн үг вэ ?