Wednesday, September 19, 2007

ГVТГЭГЧ БА ГVТГVVЛЭГЧИД

Дэмбэрэл гэгчийг баривчилжээ. Уул мэргэжил нь сэтгvvлч биш, эмч юм байна, гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан аж. Єрнийн жишгээр бол яах аргагvй л сэтгvvлч, яагаад гэвэл тэнд тусгай мэргэжил эзэмшсэн хvнийг авъяасыг нь дагуулж сэтгvvлч болгодог болохоос манайх шиг юугаа мэдэхгvй хvvхэд барьж авч хэдэн жил дєрвєн хананы дунд суулгаад диплом єгчихдєг биш аж. Тэгэхээр Дэмбэрэл улс тєрийн сэтгvvлч байсан бололтой. Лавшруулан сонсвол сонгуулийн vеэр хар пиар гээч юм хийж манийгаа ч гvтгэж явсан бололтой. Ёс зvйн хэмжил тавьбал цэвэр гарахгvй л юм байна.
Харин саяхан тvvнийг хэвлэн нийтэлсэн, мэдээлэл єгсєн хэргээр шоронд хийж орхижээ. Дэмбэрэл муу хvн байж болно, гэхдээ шоронд орох гавъяа тэр байгуулаагvй. Юутай ч гяндангаар шийтгэсэн гэх хэрэг нь шоронгийн норм яагаад ч хангахгvй. Харин тvvнд “гvтгэгдэж” зовж зvдэрч яваадаа гутран гомдол гаргасан хоёр бол ийм нормыг яах аргагvй олон дахин давуулан биелvvлсэн гавъяатнууд билээ.

Миний бичсэн “Бvv март” зохиолыг 1990 онд Євєр Монголын хэдэн залуус монгол vсгээр буулган нууцаар хэвлэсэн хэрэгтээ баригдан, толгойлогч Улаанхад гэгч 5 жилийн ял авсан. Хэдийгээр энэ нь надтай шууд холбоотой биш боловч сэтгэл нэн эмзэглэн Олон улсын Амнэсти байгууллагад хандсан билээ. Тэд ч овоо арга хэмжээ зохиосны хvчинд мєнєєх євєр монголчууд суллагдсан тєдийгvй Єрнєдийн орнуудад улс тєрийн орогнол олж авсан. Vvнтэй нэлээд тєстэй асуудал дээрх Дэмбэрэлд тохиожээ. Тэрээр шvvх хуралд “Би энэ бvх мэдээллийг Баабараас эшилсэн” хэмээн биеэ ємгєєлж зохих ном сонингийн хуулбарыг баримт болгон єгсєн боловч нэмэр болсонгvй. Шvvх гомдогсодын гомдлыг тайлах шиг тайлж хєєрхийд шоронгийн томилолт єгчээ.

Vнэхээр би дээрх хоёр “хохирон гомдогч”-ын тухай бишгvйдээ нэг бичсэн. Хэдэн удаа бичсэнээ ч санахгvй байна. Юу бичсэнээ харин сайн мэднэ. Нэг биш баримт гаргаж ирсэн. Надад ч цаана нь чамгvй хэсэг нь оригоороо бий. Би бичсэн юм болгоныхоо vг vсэг, цэг таслалын тєлєє хариуцлага хvлээж чадна. Энэ хоёр хохирон гомдогчийг би хулгайч гэж нэрлэдэг. Шууд утгаар нь. Цаад эзэнд алдах хvсэл байхгvй байхад тvvнийг нь гулруулахыг хулгайлах гэнэ биз дээ? Хууль бусаар баяжигсад гэдэг. Бас л шууд утгаар нь. Албан ёсоор тєрд биеэ vнэлж байгаагаасаа хэдэн мянга дахин их орлогыг хуулиар хориглосон аргаар олдог учраас. Авилгачид гэж нэрлэдэг. Мєн л шууд утгаар нь. Тєрийн нэр барьж хувьдаа мєнгє завшихыг ингэж нэрлэдэг гэж ойлгодог учраас шvv дээ. Ингэж нэрлэх тєдийгvй баримт гаргаж ирснийхээ тєлєє би эднийг ямар нэг гомдол байвал шvvхэд хандахыг зєвлєдєг. Гэхдээ надтай заргалдаж шvvхдээдэх гэсэн болохоос надаас эшилснийг нь шоронд хийгээд байгаарай гээгvй юмсан.

Сайд Улааны орооцолдоод байгаа “Цайрт минерал”-ын тухай асуудлыг мєнєєх Дэмбэрэл хєндєн тавьсан учраас ганц худагдсан юм байна. Сvхбаатар аймаг дахь цайрын ордод ажиллах Хятадын компани Монголын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийсэн. 20 сая доллароос дээш хєрєнгє оруулалт хийсэн гадаадын компани ийм гэрээ хийх ёстой тухай хууль бий. Засгийн газрыг тєлєєлж сангийн сайдын хувьд би гарын vсэг зурсан. Бvх мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж, баяр ёслолын байдлаар гарын vсэг зурсан. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор заагдсан хєрєнгєє оруулж ирэхгvй бол уг гэрээ хар аяндаа цуцлагдах ёстой байлаа. Гэтэл vvнээс даруй 5-6 жилийн дараа буюу гэрээ нэгэнт хvчингvй болсон хойно хєрєнгє орж ирсэн. Нєгєєтэйгvvр Хятадын талаас Монголд єгч буй зээлээр vйлдвэр босчээ. Ингэхээр энэ нь ямар ч гадаадын хєрєнгє оруулалт биш болж таарч байна. Нєгєє 100 хувийн гадны хєрєнгє оруулалт маань сайд Улааны оролцоотой Монголын хувийн компани хагасыг нь эзэмшигч болж таарлаа. Тэгэхэд энд гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжих учиртай “тогтвортой байдлын гэрээ” ямар хамаатай болж байна? Тун энгийн асуулт шvv дээ. Монголд зориулсан зээлийг Монголын луйварчин авч Монголын газар шороог тогтвортой байдлаар хєнгєлєлттэйгээр тоноод унаж буйг гадаадын хєрєнгє оруулалт болгож буй нь луйвар биш гэж vv? Vvнийг би байтугай хэн ч хулгай, шамшигдуулалт, авилга, дээрэм гэж нэрлэмээр юм. Бvр шууд утгаар нь шvv. Мань Улааны холбогдолтой Самсунгийн хулгай, Чехословакийн єрийн луйвар, Иточугийн дээрэм гээд нэлээд ноцтой гэмт хэргийнх нь тухай ч би цухас дурдаж байсан. Vvгээр зарга vvсгэе гэвэл- пажааласт. Би бичсэнийхээ тєлєє бvрэн хариуцлага хvлээнэ.

Энхбаяр бол ч бvр болимоор юм шигээ. Идсэн уусныг нь эх орон даахгvй байна шvv дээ. Тэрийгээ болиё гэхэд дагаж далдаганагсад нь 2004 оны 5-р сард тvvнийг “Хэвлэлд ээлтэй хvн”-ээр тодруулж Сvхбаатарын талбай дээр ёслолын нижгэр арга хэмжээ зохион шагнал цом гардуулж байгаагvй бил vv? Дэлхий дахины хэвлэлийн эрх чєлєєний єдрийг тохиолдуулж тvvнийг ингэж єргємжилж байсан юмдаг. Хэвлэлд ээлтэй гэж даапаалж байсан хэрэг vv, гvтгэж байсан хэрэг vv?

Надад хулгай хийх бололцоо олддоггvй биш, би ерєєсєє л хулгай хийдэггvй юм. Манай нийгмийн ядахнаа тал нь огтоос хулгай хийдэггvй биз, би тэдний л нэг. Тиймээс нойртой хонодгоороо дээрх хохирон-гvтгvvлэгч луйварчидаас ялгаатай учир айж эмээгээд байх юм vгvй. 2000 оны ємнєхєн намайг гvтгэх компанит ажил хэсэг зохиов доо. Тэр vнэн байхаа болиг, ядахнаа аравхан тєгрєгний шамшигдуулал, авилга, хулгай надаас илрvvлбэл би 10 жилийн ял авахад бэлэн, огт гомдохгvй. Гvтгэгчээс гvтгvvлэгч болон хувирч байгаа тэд надаас шууд утгаараа хулгайлаагvй л дээ. Шvvх хэрэв надаас та юугаа луйвардуулж, яг яаж биеэрээ хохиров гэж асуувал хэлэх vг олдохгvй. Гэхдээ миний эх орныг тоноод байхаар хар аяндаа зэвvv хvрээд байдаг юм. Эх орноор минь дvvрэн тархсан єнчин ядуу хєєрхийчvvдийн ємч хєрєнгє шvv дээ.

Дэмбэрэл ч яахав гvтгэсэн гэж гvтгvvлдэг байж, би л лав хэзээ ч хvн гvтгэхгvй. Тийм ёс зvй барьдаг юм, би. Ерєнхийлєгчийг гvтгэж болохгvй, нэр тєрд нь халдах ёсгvй гээд сав хийвэл хаанаас ч юм эшлэх юм. Монгол улсын хуулиар хэнийг ч байсан гvтгэж болохгvй. Ерєнхийлєгчийн гавъяалаг зєвлєх гэгдэх нэгэн бараан нєхєр намайг баруун солгойгvй “хужаа” гээд явдаг, vvнийгээ чадах хэрээрээ “баталгаажуулж” мэдээллийн хэрэгслэл рvv нэрээ нуун зєєж гvйдэг юм. Євєє нь гамин дагаж хєрєнгєтэй монгол ардуудыг зааж єгєн дээрэмдvvлvvлж мєнгєжсєн гэж нутгийнхан нь ярьдагийг сонссон ч энэ нь ач хvvд ямар хамаа.

Уг нь ч vндсэн ажил нь мєн л дєє, гээд арга нь л барагджээ дээ. Хэдийгээр би нэртэй хvний зvстэй хvv, дагавар, бутач алин ч биш ч гэсэн хєєрхий муу эх эцгийг минь давхар доромжлоод байхаар л дургvй хvрдэг юм. Халхын хєвvvдийн аль єнгєтэй єєдтэйг нь ийм аргаар моготгож мохоох гэсэн цаанаасаа захиалгатай, аль гамингийн vеэс эхтэй олон жил vргэлжилсэн тоглоом л доо. Vvнээс гадна “эх орноо муулдаг”, “эднийг сайн яваа болохоор атаархдаг” гэж их бичvvлдэг. Эх орон, Энхбаяр хоёр ялгаатай байхаа. Хулгай нь хулхиараа гарч, нvгэл нь нvдээрээ гоожиж байгаа ийм хvмvvст атаархах ч арай хэтийдэх болов уу. Энэ хорвоод хvн шалдан ирсэн, шалдан буцна. Эндээс юу ч авч явж чадахгvй. Хvний амьдралын чанар аль хэр их идэж ууснаар хэмжигдэхгvй. Vvгээрээ гахайнхаас ялгаатай. Чухам тэр ялгааг л утга учиртай амьдрах гэж нэрлэдэг болов уу даа.

No comments: