Wednesday, August 29, 2007

ЭБ-ТЭЙ БАЙХАД ХVЧТЭЙ

Олон жил ужиграсан Ху намын бугшаа гадагшилж байна. Энэ нь хоёр талтай. Идээ бээр гадагшилж ил наранд гарснаар эдгэх замдаа ордог. Эсвэл хэт бугласан нь гадагшилж vхлийн ємнєх агони хэмээх vзэгдэлд орно. Аль нь ч сайн, учир нь асуудлыг шийдэж буй хэрэг. Достоевскийн Ах дvv Кармазовынхан романд эцгийнхээ аминд хvрсэн хvvхдvvдийн тэмцэл, нэгдэл, нийтлэг эрх ашиг, дайсагналцаан, ёс суртахууны гvнзгий хямралыг харуулдаг. Хvний тvvхэнд бичигдсэн хамгийн шилээвэр бvтээл. Достоевский энэ зохиолоороо хvн тєрлєхтний ємнє моралийн хамгийн хvнд асуулт тавьсан юм. Чухамдаа ийм асуултын ємнє Ху-ын ах дvv нар тулжээ.
Урт шар дээлтэй хvн энэ нvгэлт байгууллагыг самарч хойтохыг нь уншина гэж гучаад онд алагдсан нэгэн хувилгаан мэргэлсэн тухай дам яриа явдаг. Vнэмшил багатай. Материалист байр суурьнаас хандвал шvv дээ. Ид шидэнд итгэдэг бол vнэн л болж таарлаа. Эрх мэдлээр жигvvрлэж сансарт цойлоход нь Энхбаярт МАХН шиг хэрэг болсон єєр багаж хэрэгслэл байхгvй. Тэрээр энэ намд дургvй. ХХ их хуралд сонгогдон тєлєєлєгч болохдоо vvнээ олны ємнє ил тод харуулж байсан. Дараа нь намаасаа гарсан. Жигшлээ илэрхийлсэн. Ардчилсан намын дарга Энхсайхан дээр очсон. Цаадах нь орон тоо байхгvй гэж томорсон. Ингээд эргэж эргэж нуг, Даш-Ёндонгоос орон тоо гуйлаа. Хамаг залуучуудаа хулжаасан Ёндон даргад харин орон тоо байв. Их хурлын гишvvнээр vл барам сайдын орон тоо гээч. Ийнхvv тэнэмэл хvv буцаж ирлээ!1996 онд МАХН-ын олон жил сvндэрлэсэн байшин нуран уналаа. Намын толгойд гарах єрсєлдєєнд тэрээр єєрт нь “орон тоо” олж єгсєн Даш-Ёндон, Багабанди нартай vзэлцсэн юм. Ард нь Гомбосvрэн, Чимид гээд ланжгаруудын дэмжлэг байсан боловч энэ удаа хуниулжээ. Хойтон жил нь тэднийхээ дэмжлэгээр гараад ирсэн дээ. УИХ-д орж ирvvтээ хэлсэн эхний vг нь эртний хонзонт Энхсайхныг огцруулах санал байв. Энхсайханы тухай Дарангуйлагч нэртэй илтгэл ч гэх хаашаа, эсээ ч гэх хаашаа єгvvлэл-нийтлэлийг ч чуулганд уянгалуулан сонордуулж байж билээ. Хожмын єндєрлєгєєс харахул энэ нь тvvний єєрийнх нь тєлєвлєгєє л байжээ. Эсрэг талаасаа их ч vгvй бага ч vгvй “13”-ыг сугалах нээлтээ тэгэхэд хийсэн. Vvсгэсэн самууныхаа буянаар 1999 он гэхэд Монгол улсын бvх шийдвэрийг эцэслэн гаргадаг хvн боллоо. Тvvний зєвшєєрєлгvйгээр энэ оронд юу ч хєдлєхєє болив. Намыг шинэчилж, нурсан байшинг босгож гарлаа. Гитлер 34 онд, Сталин 38 онд, Мао 67 онд намаа шинэчилсэн vлгэрээр. Энэхvv шалгарсан технологиор бол намын хуучин кадруудыг шахан зайлуулж, юу ч мэдэхгvй єсвєр насныхныг гаргаж ирэн орлуулдаг. Ингэхээр хоолонд хvргэсэн эзэн авлагатай, єлсгєлєнгєєс аврагдсан єчvvхэн шавьжнууд єртэй, vvрэгтэй хоцордог юм. Єєрийг нь єргєж гаргаж ирсэн Дашкагийн бvлэг ч, Гооёогийн бvлэг ч гол гаргагдлаа. Шинэ vеийхнийг цуглууллаа. Єєрт нь дуулгавартай, алсын зорилготой биш алсын шуналтай, гэхдээ гаргаж ирсэн ач буянг нь єєр шиг нь мартчихдаг жудаггvй биш нялхсыг сонгож оллоо. Єєр нэг шалгуур нь шинэчvvлийн оюуны илтгэцvvр нь єєрийнхєєс нь нэлээд доогуур байх ёстой. Єєрєєр хэлбэл хунвэйбин!
Хунвэйбиний арми 2000-2004 онд Монгол орныг тогтолцооны хувьд сvйрvvлж орхив. Гаднаас нь харахад гял цал, дотроо бол нуль идээ бээр. Улс орныг ясыг нь цайртал мєлжлєє. Єнєєгийн Монголын тєр гаднаас нь харахад л хэрvvл уруултай муухай харагдаад байгаа болохоос ямар нэг хэмжээгээр хvчний харьцаа тэнцвэртэй учир сайныг хийгээгvй гэхэд мууг хийж чадахгvй, харилцан хяналттай байгаа билээ. Єнєєдєр илэрч байгаа муу муухай болгон чухамхvv тэр он жилvvдэд туссан євчний гадагшилт юм. Хулгай дээрмийнх нь єчvvхэн vзvvр цухуйхад л улс орныг тэр чигээр нь чичигнvvлж байна. Цаашид улам дэлгэгдэнэ, тэр чинээгээрээ л “гоё юм” болно доо.
Ерєнхийлєгч болж намаас албан ёсоор нэр тусгаарласан нь хооллож байсан тогоогоо хєнтєрч, тулгыг нь єшигчих сайхан бололцоог тvvнд олгов. Гэмт явдал ингэж л дарагдана. Хэн хортой хоол зуурч vлдээсэн нь мэдэгдэхгvй болно. Харин тvvний гуанзанд орж хооллогсод хордлого аван ээлж дараалан нэг худагтай газар руу эмчилгээнд явна. Материал бvрдvvлэх онош тодруулах ажлыг харин тэр чадна. Юун тvрvvн эмчилгээнд явах оноштой хvнийг хойд дvрээрээ тодрууллаа. Эмнэлэг рvv дамнуургаар зєєх хvмvvсээр харин єєрийгєє хvрээлvvлэв. Тэрээр хойд дvр тодруулахдаа уг хvний авъяас чадвар, тэр байтугай єєрт нь vнэнч чанараар ч шалгуур хийгээгvй юм. Тэрний тухай хангалттай баримт бvхий сейфэндээ голлон найджээ. Ийм технологи байдаг л даа. Сталин тухайн vедээ Ленинийг мєрдєж баривчлах гэж хєєцєлдєж явсан Вышинскийг хажуудаа авчран хамаг бузраа хийлгvvлдэг байжээ. Мань Энхбаяр ердийн сурсан зангаараа ойртсон хавьтсан болгоноо гол гаргав. Vvний зэрэгцээ урьд муудсан хvмvvстэйгээ эргэж холбогдон “ЭБ-тэй байхад хvчтэй” хєтєлбєр хэрэгжvvлж эхлэв. Ерєнхийлєгч болсныхоо маргааш намтайгаа салах ёс гvйцэтгэх ёслол vйлдэв. МАХН-ын дарга идэвхтэн (хvний нэр) хадаг барьж, тvvний орлогч Гончигдорж цэцэг єргєв. ЭБ-тэй байхад хvчтэй. Хєєрхєн гэдэг нь! Монголын улс тєрийн голлох хоёр хvчин ингэж шившгээ хутгалаа. Дараа нь тун удалгvй самарч салгаад нэг мєсєн хєгийг нь хєлд нь чирж салбадай болгож орхив. Ингээд хэрvvлийн бузарын тухай эсээ зохиолоо. Намгvй байж болно шvv дээ. Намаар яах юм! Намууд байхаар хэрэлдэнэ, хэрvvлээс бузар vvснэ, vvнээс болж онгоц осолдоно. Одоо нэг нэгээр нь биш бvлэг хамт олноор нь гол гаргаж єгєх ажилтай боллоо. Голын цаана гарчихсан хvмvvсийн тоо сvргийн хэмжээнд хvрэхийн алдад хєєрхийчvvл хоолны хордлого авснаа мэдэрлээ. Эцгээ алахаар заналхийлэв. Гэвч голын цаанаас юу ч хийх юм билээ? Гvvд бай! Чао!Энхбаярын хvрээлэлд хэн vлдсэн гээч? Гоомой юм хийсэн хvмvvс. Тvvнд дургvй, гэхдээ нэг худагтай эмнэлэг рvv явалтай нь биш. Оношийг нь тэвэрчихээд буланг нь харуулаад байхаар яах ч юм билээ. Гоомойдчихсан зайлуул амьтас! Гоомойдуулчихсан ч юм уу? Нэр хvнд нь унасан гургалдайтайгаар нийгэмд эзлэх байргvй болно. Эдний тоо намын бага хурал дахь тооллогоор 103 хvрсэн гээч. Гэвч єєрєє байгуулж, хvн нэг бvрээр нь сонгон шалгаруулсан бага хуралд цєєнх болчихлоо. Одоо Их хурлаас єєрийнх нь оролцоогvй шинэ бага хурал бvрдэнэ. Ялагдал мєн vv? 2009 оны сонгуулиар шинэ бага хурлынхан тvvнийг хаан ширээнд залахаасаа єнгєрлєє. Яах болж байна? Самардана даа. Харж л байгаарай.Vнэн гоё вариант байна. Энхсайхан саяхан Эрдэнэбаттай хамтарч нам байгуулах гэж байгаагаа зарласан. Энэ бол ердєє л зарлал. Саалиа бэлдэхээр саваа бэлд. Энэ хоёрын арваад хvн дээр “элсний гоомойчууд” болон бас бус хvн нэмэгдэхэд есєн сарын настай сvпэр нам буй болно. Парламент дахь хамгийн том нам. Эдэнгvйгээр юу ч явахгvй. Есєн сарын дараа хєєрхєн бандгар хvvтэй болно. Тєрсєн эцэггvй хvvхэд. Мэдээж биологийн эцэг байлгvй яахав. Гэхдээ тэр нь нам бус учир хvvхэд бутачаар бvртгэгдэнэ. Гал дээр гарсан банди. Нэр нь МАХН. Эсвэл Монгол ардын хувьсгалт нам, эсвэл Монголын ардчилсан хєгжлийн нам. Банди ой хvрээд тєрсєн эцгээ олно. ЭБ-тэй байхад хvчтэй!Бvтэхгvй вариант бас байнаа. Намын их хурлаар жишээ нь эртний єст Багабанди гарч ирээд арай гэж нурааж байгаа байшинд нь капитал засвар оруулаад босгоод ирвэл яах вэ? Газар vнэд орсон єнєє vед нурсан байшингийн суурин дээр юу ч сvндэрлvvлж болно шvv дээ. Эрдэнэбат бол тэргээ эвддэг бяруу биш. Гоомойчууд єєр шинэ хамгаалалтанд орно. Уурандаа тєрийн эргэлт зохион байгуулалтай нь биш. Цэргээсээ олон генералууд нь буу ч барьж vзээгvй саатай мєрдєснvvд. Энд тэнд хэрvvл хийж, тушаал булаацалдаж, хурим чимэглэхээс цаашгvй согтуу толгойнууд. Тэрэнд орвол гадаад харилцааг барьж авсан дээр. Дэлхий даяар ардчилал хєгжvvлнэ. Монголын ардчилалыг хамгаална. Тэднийг МАХН-ын улаан коммунистуудаас зад ємєєрнє. Хvний эрхийн тухай лекц уншина. Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаална. Очирбат 1993 онд чадсан юм чинь 2009 онд энэ амжилт давтагдахгvй гэж хэн хэлээд байгаа юм? Ардчилал ямар Бат-Vvл, Элбэгдоржийн ємч юм уу? Ардчилсан нам бол ардчилсан шvv дээ.Дээр дурдсан Ах дvv Кармазовынхан романы эхэнд Достоевский Библи судраас эш авсан нь “Буудайн нэг vр vхэхэд нэгэн амь тасрах боловч тvvнээс мянган амь тєрнє”. Философийн утгаар нь авч vзвэл Энхбаярын vйлдэл мянган зєвтгєлтэй. Тэрбээр ная гарсан нэгэн хєгшин амийг таслаж байна, гэвч энэ нь шинэ залуу, эрчтэй, єнєє vеийн мянган амь тєрєх нєхцлийг бvрдvvлж байна. Феодор Достоевский єєрєє эцгийнхээ амийг хєнєєсєн байж магадгvй гэж зарим судлаачид vздэг. Гэвч яаж ч харлуулж муутгаад дэлхий даяараа тvvнийг Гэм, зэм-ээр нь мэддэг.

Tuesday, August 28, 2007

ХОЙД СОЛОНГОСЫН ЦЄМИЙН ХЄТЄЛБЄР ХЭНД ХОРТОЙ, ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хойд Солонгос зургаан талт хэлэлцээрээс гарсан тєдийгvй Цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх олон улсын гэрээнээс гарснаа зарлаж єєрсдийгєє хэд хэдэн атомын бємбєгтэй болохоо мэдэгдэж энэ зэвсгээ эх орноо хамгаалах ариун vйлсэд ашиглахаас буцахгvй гэлээ. Явж явж хэдэн хоногийн ємнєєс зургаан талт хэлэлцээрт дахин орохоор болов. Хэлэлцээрт дахин орооч гэж дэлхий даяараа, тvvний дотор АНУ ихэд хичээнгvйлэн гуйсан юм. Ерєєсєє Хойд Солонгос цємийн зэвсэгтэй болж чадсан уу? Тиим бол vvнийг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ? Зургаан талт хэлэлцээр цємийн хєтєлбєрийг зогсоож чадах уу? Чаддаг юм гэхэд хэнд ямар ашиг єгєх вэ? Ерєєсєє Солонгосын хойгийн хурцадсан асуудал хэнд ямар хор хийгээд ашиг єгєєд байгаа хэрэг вэ? 1. АНУ-ын хувьд Хойд Солонгос нь нэг талаас шvдний євчин, нєгєє талаас дэлхийн улс тєрийн тавцанд vзэл суртал явуулах таатай vзvvлэн болчоод буй хэрэг. Хойгийн ємнєд хэсэгт сvvлийн 50 гаруй жил тогтмол цэргийн бааз суурилуулж ирсний хувьд тоглоомын хамгийн гол тоглогчийн нэг. Энэ урт хугацаанд технологийн илvvрхлийг vзvvлж Умартын аюулаас хамгаалах найдвартай тогтцыг буй болгож чадсан. Хойд Солонгос ердийн байтугай цємийн довтолгоо хийх гэж оролдоод ч АНУ-ын шvхэр дор байгаа Ємнєд Солонгос, Японд бараг ямар ч хохирол учруулж чадахгvй. Магадгvй Кэйсонг хавьд амиа хорлосон бємбєг дэлбэлж цацраг туяа гэх мэтийн хор vзvvлж болох боловч vнэндээ энэ нь тун магадлал муутай. Мэдээж энэ харгис дэглэм цємийн хєтєлбєр хэрэгжvvлж буй, аягvй бол бэлэн зэвсэгтэй явдал нь огт аюулгvй зvйл биш. Гэвч коммунист систем задарснаас хойшхи сvvлийн 15 жилд АНУ-ын Хойд Солонгост хандах хандлага хэзээ ч тууштай байж чадаагvй. Картер, Олбрайт нарын "нєхєрсєг" айлчлалыг Бушийн "шулмын тэнхлэгийн" онолтой зэрэгцvvлэхээ больё гэхэд зургаан талт хэлэлцээр эхэлснээс хойшхи Бушийн засаг захиргааны бараг єдєр бvр ээлжлэн сєєлжлєх занал-хийлэл ба аргадал учирлал нь дэлхийн хамгийн хvчирхэг гvрний тууштай бодлого гэхээсээ арга нь барагдсан хvvхдийн элдэвлэл гэж харагдахаар. Цємийн зэвсэгтэй болчихоод улангасаж буй зандалчин Хойд Солонгосын дvр зураг бас АНУ-ын vзэл сурталд хэрэг болж буйг vгvйсгэх аргагvй. Yнэндээ Ирак нь хоёрдугаар Вьетнам болн хувирч байна. Иракт урагш ч vгvй хойш ч vгvй гvнзгий шаварт суусан АНУ-ын хувьд энэ бvтэлгvйтлээ тайлбарлах шалтгаан хэрэгтэй. Хаашаа алга болчихсон нь мэдэгдэхгvй, гарт баригдаж нvдэнд єртєж єгдєггvй Аль Кайда бvлэг, Бэн Ладен нараас гадна хvн айлгаж хvvхэд уйлуулж байх тодорхой эзэнтэй, оршин буй хаяг адресстай єєр лvд хэрэгтэй. Тэр нь Хойд Солонгос. Vvн дээр бас Ираныг нэмэх хэрэгтэй. 2. Солонгосын дайны vед АНУ-ыг сєрєн тулалдсаны хувьд ч, Хойд Солонгос хэмээх энэ бэрдийг бvтээсэн тєдийгvй тэжээн босгож эцэст нь Ала Аддины шидэт дэнлvvнээс нь гаргаж ирсний хувьд ч Хятад улс нь Солонгосын хойгийн "наадмын" гол тоглогчийн нэг мєнєєс мєн. Єдгєє Хойд Солонгос нь Хятадын хувьд ч ялгаагvй нэг талаас занал нєгєє талаас ашигтай тоглоом аж. Умартынхан цємийн тоглоом тоглож буй нь мэдээж хятадуудын хувьд таатай зvйл биш. Vзэл суртлын єрсєлдєєнт тоглоомоос хэдийнэ гарч, ахуй амьдралаа чухалчилдаг болсон єнєєгийн прагматик Хятадын хувьд мэдээж єєрсєд рvv нь онилоогvй (vнэндээ хаашаа ч онилоогvй) "чvчхэ бємбєг" гэхээсээ амиа хорлогч коммунист Солонгос, хяналтаа алдаж замбараагvй болсон пост коммунист Солонгос, магадгvй хэдэн саяараа орж ирэн Олимпын наадмыг тасалдуулж магадгvй дvрвэгч Солонгос илvvтэй аюул учруулна. Иймээс цємийн зэвсгээр бооцоо тавин наадаж буй казиночин Ким тоглоомдоо хэт шунан єнєєгийн статус квог юу болж хувиргахаа тєлєвлєє ч vгvй азаа vзэх маягаар бусниулан эвдээд хаячихвал хамгийн эхний ээлжийн золиос нь шидэт дэнлvv бvтээснээрээ Хятад улс л болж таарна. Иймээс бэрдийг соёлжуулан ухааруулах, эс бєгєєс болохгvй бол дэнлvvн дотор нь хєнєєх ха-риуцлагатай vvрэг хятадуудад ноогдож байгаа юм. Гэвч нєгєє талаас дэлхийн гегомони руу тэмvvлж яваа Хятадын их санаархалд гол тээг болж байгаа АНУ, Япон хоёрт харуулж, айлгадаггvй юм гэхэд зvрхэнд нь шар ус хуруулах аятай vзvvлэн бол Хойд Солонгос. Зарчмын хувьд эв зvйгээр шийдэх ёстой, гэхдээ тун болохгvй бол зуудаг нохойгоо тавина шvv! 3. Хойд Солонгосыг бvтээсэн уран барилгачдын нэг нь болох Оросын хувьд єнєєдєр энэ дэглэм хортой гэхээсээ илvv ашиг тустай. Мэдээж цємийн зэвсэг агссан жижиг мєртєє зэрлэг хєрш бол Оросын хувьд хvсмээр зvйл биш. Зургаан талт хэлэлцээрийн vр дvнд Хойд Солонгосын цємийн хєтєлбєрийг зогсоохын тєлєє Орос улс тууштай байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ vнэн хэрэгтээ их гvрний статусаа хэдийнээ алдсан боловч их гvрэнлэг зангаа сэтгэл зvрхэндээ хадгалсаар яваа Орос улсын АНУ-д мєчєєрхєх, тvvнийг сєрєн зогсох, дэлхийн улс тєрийн бодлогыг залалцах аугаа ихийн хэнээрхэл мєд дуусахгvй. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах дєрвєн талт хэлэлцээрээс олон жил гадуурхагдаж явсан Орос нь єнєєдєр зургаан талт хэлэлцээрт "эв зvйгээр зохицох" номлолтой хамгийн амгалан тагтааны vvрэг гvйцэтгэж байна. Энэ нь vнэн хэрэгтээ Хойд Солонгосыг ялангуяа АНУ-ын мєд эдгэдэггvй толгойны євчин нь болгох, гэхдээ єєрснєє шууд єдєєн турхирагчаар оролцолгvйгээр алсаас далдуур инээвхийлэн толгой дохиж нууцаар мэнд дэвшvvлэгчийн vvрэг гvйцэтгэх нь Орост стратегийн хувьд илvv ашигтай. Хойгийн асуудал яаж ч муугаар эргээд юутай ч Орос хохирогч нь болох магадлал маш бага. 4.Солонгосын хойгийн хямрал Японы хувьд илvv тээртэй асуудал юм. Технологийн нэн хоцрогдолтой хєрш нь тэдний арлыг давуулаад балластик пуужин шидэж орхисон нь туйлын балмагдуулжээ. Япончууд алсын том юм гэхээсээ ойр зуурын шууд нvдэнд харагдаж гарт баригдаж буй зvйлдээ илvvтэй санаа зовдог улс. Хулгайлагдсан япончууд, хойдчуудын япон эхнэрvvд, буцааж єгсєн шарилын ДНХ-ийн шинжилгээний хариу гэх мэт. Нэг талаас ийм аар саар зvйлдээ хэт баригдсан, нєгєє талаас хойгийн хямралыг шийдэхэд Хятад, АНУ-ыг бодвол хоёрдугаар зэргийн vvрэгтэй нь тэднийг л хий л бухимдуулна. Ємнєд Солонгосыг оролцууд бvх хєршvvдтэйгээ ялангуяа газар нутгийн маргаантай, дээр нь хоёрдугаар дайны намжих байтугай баяжихын хэрээр нь улам сэдэрдэг хєршvvдийн хонзогнуур харанга давчдалыг улам нэмнэ. 5. Солонгосын хойгийн хямралын vнэнхvv жинхэнэ хямрагч нь Ємнєд Солонгос. Тэдний хувьд умартын ах дvv нар нь Библийн Кайн юм. Мэдээж Кайны ах дvv болж тєрєх нь бахархал биш л дээ. б. Хямралын гол буруутан, эсвэл гол баатар нь мэдээж Умартын дэглэм. Хугацааны хувьд ч, чанга хатуугийн хувьд ч Сталин, Мао, Пол Пот зэрэг ах нарыгаа нийлvvлснээс ч илvv "амжилт" гаргасан тэд жижиг биетэй нь харьцуулахад єєр хэн ч ингэж чадаагvй аюулыг хvн тєрєлхтєнд тулгаж чадаж байгаа юм. Хэдийгээр бvх нийтээр єлегєлєнд автаж, vvнээс болж хэдэн зуун мянгаараа єлбєрч vхэж байгаа ч гэсэн дэглэм нурах байтугай улам хvчирхэгжин цємийн хєтєлбєр хэрэгжvvлж, єнєє маргаашгvй vvнээ турших гэж байгаагаа тунхаглаж байна. Гэхдээ Умардын дэглэм тэнэг биш, харин ч хамгийн овжин, нєхцєл байдлын єєрчлєлтийг хамгийн гярхай ажиг-лан анализ хийж хєдєлгєєн бvрийг єєртєє ашигтайгаар эргvvлж чаддаг увьдастай тєржээ. Тэдэнд хандах бvх хєршvvдийнх нь хандлага заримдаа жилээр, заримдаа сараар, тэрбайтугай єдрєєр єєрчлєгдєж ирсэн. Чухам энэ байдал нь тэднийг "наймаацлын атомтай" болгох бололцоог бvрдvvлжээ. Одоо энэ бємбєгєє дэлхийн хамгийн хvчирхэг хэдэн гvрний дунд vнэ хаялцуулан дуудаж чадаж байна. Дэглэм єєртєє аюулгvй байдлын баталгаа нэхэж байна. Гэвч дэглэмийн аюулгvй байдалд хамгийн хортой зvйл нь Америкийн империализм ч биш, Японы милитаризм ч биш аж. Vvнийгээ ч тэд єєрсдєє сайн мэднэ. Ардчилал биш юмаа гэхэд ердийн хятад, вьетнам маягийн зах зээлийн систем дэглэмийг дор нь будаа болгож орхих юм байна гэдгийг 2000-2003 онд хийсэн єчvvхэн жижиг хязгаарлагдмал туршилт тов тодорхой харууллаа. Иргэдийн (хэрвээ тэнд "иргэн" гэсэн ойлголт байдаг бол) амьдралын тєвшин мини туршилтын буянаар мини єсєєд ирэхэд л Их Ах юу ч харж чадахаа больж байна. Хяналт тогтоож чаддаггvй Их Ахыг ямар юмнынх нь эзэн гэх вэ дээ. Ийм учраас "наймаацлын атом" хоёр vзvvртэй тоглоом юм. Vзvvрийн аль хурц урт хэсэг нь дотооддоо хандана. Хяналтаас гарч буй ард тvмнийг гадны аюул занал, тvvнийг сєрєн зогсож чадах "чvчхэ бємбєг" гэсэн vлгэрээр эргvvлж нэгтгэж авч болно. Харин нєгєє vзvvрээр нь гадагшаа сайн наймаацаж чадвал эргээд хяналтад ороод ирсэн ард тvмний нормын будааг нэмж баярлуулж болно. Тэд єнєєдєр Америкийн империализмыг сєрж ядартлаа зvтгэн хийсэн цэргийн бэлтгэлийнхээ хvчинд санаархлыг тас цохиж чадсаны дараа эх орныхоо хvчинд тулгуурлах энхийн хєдєлмєрєє vргэлжvvлж нормын будаагаа нэмvvлэх ба vvний ач буянтны мэргэн жолоодлогод гvнээ талархан уйлалдацгаах болно.

Wednesday, August 22, 2007

Монголын нууц түүх

Нүүдэлчдийн үүх түүх гол төлөв аман хэлбэрээр хадгалагддаг. Үүнээ тогтооход амраар нь шүлэглэсэн хэлбэрээр үлдээнэ. Түүхийн явцад янз бүрийн уран сайхантай холилдсоор домог хэлбэрийг олно. Гадны өөр үлгэр домгоор ч баяжина. Буриад монголчууд өөрийн утга зохиолын эхийг Гэсэр, халимаг монголчууд болохоор Жангар гэж өдгөө нэрлэдэг боловч уг язгуур нь Энэтхэг, Төвдөөс гаралтай туульс билээ. Монголын утга зохиолын их өв Нууц товчоо ч хэдэн зуунаар хэлэгддэг байсан аман домгийг бичгийн хэлбэрт буулгасан нь илт. Харин Чингэс хаанаас хойш хориодхон жилийн дараа бичгээр буусан болохоор ойрмогхон үйл явдлууд төдийлөн их хэмжээгээр домогжин үлгэржиж амжаагүй байсан болов уу.Ийм уламжлалт сэтгэлгээ үйл явдлыг хэрхэн уран сайханжуулж, домогжуулж, үлгэржүүлж чаддагийн сонгодог жишээ бол Навааннамжилийн 1940-өөд оны үед туурвисан Чойбалсангийн намтар юм. Зэрлэг барууны ковбойн адалт явдал санагдуулам, сүпэрмэн, Жэймс Бонд, Рэмбо нарын хувилбар энэхүү "баримтат тууж" нь тэр үеийн монгол хүүхдийн заавал унших сурах бичиг нь байлаа. Сталинизмын тахин шүтлэг, үзэл суртал нөлөөлсөн л биз, гэхдээ л болсон үйл явдлыг зохиомжлон сүр оруулж танигдахгүйгээр үл барам антифакт болгож чаддаг монголчуудын бишрэм авьяас нэвт шингээстэй. Бичиг үсэгтэй боловсролтой болох тусмаа баримт цаасан дээр суух боловч нөгөө талаас улам боловсронгуй домог зохиодгийн нэг жишээ бол 1955 онд зохиогдсон БНМАУ-ын түүх, 1956 онд зохиогдсон МАХН-ын түүх юм. Хаанаасаа юун Сүхбаатар гарч ирээд ямар хувьсгалыг толгойлоод хэн хэнтэй тэмцээд унав аа?! "Солиорол хүртэл дэс дараалалтай" гэж Шекспир өгүүлсэнчлэн Монголын түүх удах тусмаа улам "чансаажин" буурь сууж, улам "боловсронгуйжин" өнгө орж байлаа.Гэтэл Монголын бүхий л түүхэнд тохиосон нэгэн чухал цэдэг үргэлж нууц байсаар өдий хүрлээ. Монголын түүхэнд тохиосон магадгүй хамгийн гэрэл гэгээтэй, хамгийн ололттой, хамгийн үр дүнтэй, хамгийн сайхан түүхэн хэсэг нь МАХН-ын өч төчнөөн олон сурах болоод Монголын түүхийн нэг, гурав, таван ботидч тун бүдэг дурдагдаад өнгөрдөг. Албан бусаар 1950-иад оноос 1970-аад он хүртэл, албан ёсоор 1959 оноос 1965 он хүртэл үргэлжилсэн соёлын их хувьсгал юм, Энэ богино хугацаанд монголчууд бичиг үсэг тайлагдаж, эрүүл саруул болж, боловсон ёсонд суралцсан билээ. Дундад зууны монголчууд энэ хэдэн жилд XX зууны дэлхийн иргэд болон хувирсан юм.Бүх сайхан юм 1921 оны долдугаар сарын 11-нээс эхэлсэн гэдэг худлаа л даа. Боловсорч соёлжиж иргэнших хөдөлгөөн 1911 оны эцсээс эхэлсэн юм. Гэхдээ дэлхийн II дайн дуустал овойж оцойхоор амжилт олоогүй л явсан хэрэг. Өөрөөр хэлбэл монголчууд мянган жилийн өмнө яажамьдарч байсан бараг тэр хэвээрээ л байлаа. Тэнгэрт онгоц нисэхийг харсан, ганц нэг удаа машин үзсэн өөрчлөлт гарсаан. Тэглээ гээд л улсын нийслэл Улаанбаатар нь үнэндээ замбараагүй томхон тосгон л байлаа. Хүн амын дийлэнх нь бичиг үсэггүй, бараг гучин хувь нь арьс өнгөний өвчинд нэрвэгдсэн, ядуу зүдүү гэж тоймгүй, ахуйн наад захын соёл суугаагүй ард түмэн байсан юм. Боловсон эмнэлэг, сургууль дөнгөж эхлэлийн шинжтэй. Хот суурин огт үүсээгүй энэ орны. хүн амын бараг дөрөвний гурав нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байлаа.Дундад зууны хоцрогдсон энэ орон 20-30 жилийн дотор үнэмшимгүй их амжилт олж олон орны хэдэн арваас зуун жилээр эүтгэж буй болгосон зэрэглэлд орж ирлээ. Алив үндэстний жинхэнэ баялаг бол хүн. Хүний хөгжлийн индекс гэж сүүлийн үед нэрлэх болжээ. Тухайн орны дундаж иргэн боловсрол эрүүл мэнддээ аль зэрэг хөрөнгө оруулалт авсан, жэндэрийн тэнцвэр, 10 мянган хүнд ногдох эмч, оюутан, эрдэмтэн, эмнэлгийн ор болон ДНБ, ой хүрээгүй хүүхдийн үхэл, дундаж наслалт, хоол хүнсний ногдох дундаж илчлэг гэх мэтээр энэхүү индексийн чанарыг хэмжинэ. Хүний хөгжилд хийж буй хөрөнгө оруулалт үр дүн нь их л хожим гардаг, эргэлт удаантай эд боловч эцсийн үр дүн нь тухайн үндэстний ирээдүйг тодорхойлох ганц найдвартай зүйл нь. Энэ хөрөнгө оруулалтад анхаардаггүй, эс бөгөөс анхаараад ч хөрөнгө хүрдэггүйгээс болоод Африк, Латин Америкийн олон орон хөгжлиин гарцаа олж чадахгүи ядуу зүдүү явсаар ажгуу. Гэтэл Монгол нь энэ богино хугацаанд дэлхийд зарим тоон үзүүлэлтээр тэргүүн эгнээнд хүрч чаджээ. Нэгэнт эрүүл, боловсролтой иргэдтэй болж чадсан алив орны хандах зүг хар аяндаа тогтоно.Яаж ийм хурдан амжилтад хүрэв ээ? Яагаад энэ бахархам амжилтаа нуугаад байдаг байсан юм бэ? Өдий болтол энэ талаар хийсэн дорвитой байтугай дорвигүй ч судалгаа байхгүй байлаа. Мэдээж энэ кампанит ажил үзэл суртлын хүчирхийлэл, захиргаадал, нугалаа завхралтай холилдож байж бүтсэн. Хүний халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрдөг газар ийм богино хугацаанд энэ зэргийн энтэй алхам хийж чадахгүй "байсан. Гэхдээ л эцсийн дүн нь бахархам үзүүлэлт.Энэхүү ичиж нэрэлхээд ч юм уу тас нуугаад байсан гайхамшигт түүхийг Б.Цэнддоо Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин бүтээлдээ "онгойлголоо". Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр 7-8 жилийн өмнөөс барьж авсан ажил нь улам гүнзгий, улам сонирхолтой, улам өргөн хүрээг хамарсаар явж явж ийм нэртэй хоёр боть ном болсон байна.Ном сонин уншдаг өнөөгийн хэн боловч Цэнддоог мэднэ дээ! Фөльетон, памфлет, элэглэл, хошигнолын мэргэжилтэн. Харин энэхүү судалгааны шинжтэй, түүхэн баримттай бүтээлийг памфлет элэглэлтэйгээр бичиж чадсан нь баримт бичлэг дэх нэгэн шинэ нээлт болжээ. Түүх бичлэг манай түүхэнд гунигт түүх байлаа, Нэг талаас гуйвуулж улайм цайм худлаа наагаад дургүй хүргэнэ, нөгөө талаас авах юм байхгүй уйтгартай, Түүх судлал хүнийг түүхээр залхаадаг байсан хэрэг. Тиймдээ ч аль сурлага тааруутай хуваарь олох найдваргүй болсон нэг нь "аргагүйн эрхэнд" түүхч болдог байв шүү. Харин энэ ном нэг талаас хөдлөх аргагүй баримтжсан, нөгөө талаас элгээ хаттал хөхөрч магнайгаа хагартал маасайж байж шинжлэх ухаан судалгааны бүтээлтэй танилцах боломж олгож байна. Хүүхдийг шинжлэх ухаанд дурлуулах гэж бичсэн "Зугаатай математик", "Зугаатай хими" зэрэг ном байдгийг сонсоо биз. Тэгвэл май, өмнө чинь "зугаатай түүх" байна!Нөгөө талаас манай нэн шинэ түүхийн яагаад ч юм цагаан хуудас болж далдлагдсан энэ хэсгийг анх удаа олны өмнө ил болголоо. Эх материал, сурвалжууд нь албан ёсны архивт ихэнх нь үгүй, аль нэг холбогдох албан газрын шургуулга, үйл явдлын гэрч болсон хувь хүмүүсийн гэрт хадгалаатай байсан хэрэг шүү дээ. Зохиогч энэ болгоныг олж авах гэж чамгүй хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан юм. Түүнээс гадна түүхийн амьд гэрч нь дэндүү олон учир нэг талаас баримт цуглуулахад харьцангуй хялбар байсан боловч нөгөө талаас худлаа хэлбэл ганц алхахгүй баригдах учир нягт нямбай ажиллагаа шаардсан юм.Цэдэнбал өөрөөсөө өмнөх үеийнхний хамгийн том бүтээлийг "Ардын хувьсгал", өөрийнх нь хамгийн том ололтыг "нэгдэлжүүлэлт" гэж үздэг байлаа. Харин түүнээс олон жилийн дараахь түүхийн өндөрлөгөөс Цэнддоо асуудлыг өөрөөр харан цэгнэж байна. Цэдэнбалаас өмнөх үеийнхний хийсэн хамгийн том амжилт бол тусгаар тогтнол, Цэдэнбалын үөийнхний хийсэн хамгийн том бүтээл бол Соёлын хувьсгал! Ерөөсөө ч Монгол орны XX зууны түүх бол тусгаар тогтнол, иргэншил боловсролын түүх юмаа. Бусад бүхий л хар бараан намтрыг чухамдаа тусгаар тогтнол, иргэншил гэсэн ариун үйлсийн төлөөх төлбөр гэж ойлгож болом. Нээрэн ингэж ч бас тайлбарлаж болох юм байна шүү.

Wednesday, August 15, 2007

КОМИНТЕРН ГУАЙ МОНГОЛ ДАХЬ НОЁРХЛОО ДАХИН ТОГТООСОН НЬ

Ойрмогхон МАХН-ын Бага хурал боллоо.Хуралд орол­цогчид болон зохион байгуу­лагчдын хэвлэлд єгсєн ярилц­­лагаас vзэхэд МАХН-ын тvv­хэнд тохиосон анхны нээлт­­тэй, ил тод, цаанаасаа хэн нэгэн зохион байгуу­лаагvй, урьдчилан тєлєв­лєєгvй, ардчилсан шударга хурал болсон гэнэ. Тvvх сєхвєл бас арай ч тийм биш юм. Хамгийн сvvлчийн ил цагаан хурал 1927 онд бол­жээ. Наян жилийн ємнє! Ерєн­­хий сайд Цэрэндорж хvнд євчтэй, Намын удирд­лагад гарсан Дамбадорж, Жадамбаа нар Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрvvлэхээр Япон, Гер­ман, Францтай ярьчихсан, Гэгээрлийн сайд Эрдэнэбат­хаан Баруун Европ орж мон­гол залуусыг тэндэхийн сур­гуульд оруулчихсан, Герма­ны геологи хайгуулын анги Монголын уудам талаар нэг таран баялаг хайсан, Герма­ны АЭГ компани Улаанбаа­тарт анхны цахилгаан станц барьсан, МАХН-ын тєлєєлєг-чид Москвад болсон Комин­терний хуралд оролцохдоо маш том банга хvртэн тус байгууллагаас хєєгдєх мэ­дэгд­лээ авчихаад байсан vе! Vvнээс арваад жилийн ємнє Хятадын тvрэмгий­лэгч­дийг хєєж гаргах санаачилга Монголын тэргvvний эх оронч­­­­­­доос тєрж улмаар 1920 онд Нийслэл хvрээнээ єєр єєрийн зиндаагаар гурван дугуйлан зэрэг багуулагдсан нь Ноёдын, Тvшмэдийн, Ар­дын гэж нэрлэгдэж байлаа. Бvгд Богд хааныг хvрээлсэн ба зорилго нь харийн тvрэм­гийлэгчдийг хєєж гаргаад, Богд хаанаа тойрон хvрээлж шашин тєрєє мандуулах нэгэн адил санаатай байв. Харин Эрхvvгийн больше­викууд эднийг єєр нvдээр харж байлаа. Тэднийхээр Ардын гэх дугуйлангийнхны зорилго ард тvмнийг тєлєєлж нийгмийн бусад давхар­гын­хаа эсрэг чиглэх ёстой ажгуу. Ингээд Тvшмэдийн болон Ардын дугуйланг нийлvvлж Ардын нам гэгчийг байгуул­сан ба тэднийхээ цугларал­тыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд Хиагтад зохион байгуулжээ. Єдгєє зориуд шоглож байгаа юм шиг “эх орончдын єдєр” хэмээн тэм­дэг­лэх болсон энэ єдєр тус тоглоомын байгууллага-на­мын гаргасан баримт бичигт Монгол Улсын ирээдvйг “...алс­даа Хойд Хятад, ємнєд Хятад, Тєвд, Шинжаантай нийлж холбооны улс болно” гэж зорилт болгон тодорхойл­жээ. Уг нь эдгээр эх орончид “алсдаа Хятадтай нэгдэнэ” гэж бодож байгаагvй, энэ бол Эрхvvгийн согтуу большеви­куудын тулгасан бодол гэж найдахыг хvснэм. Энэ сог­туу­чуудыг Москвагаас Комин­­терн гэгч шууд удирд­даг байлаа. Монголын хууль ёсны Засгийн газартай сєр­гvv­лэн Ардын тvр Засгийн газар гэгчийг Коминтерн бас байгуулж єглєє. Харин зун нь Богд хаанаа хvлээн зєвшєєр­сєн зєвшлийн шинэ засаг буй болгож мєнєєх гурван дугуй­лангийнхан єєр єєрийн тєлєє­лєгчийг багтаасан эвслийн маягийн Засгийн газар бай­гуулжээ.Хоорондоо зєрчилтэй бо­ловч єєрийн гэсэн тусгаар шашин тєрєє мандуулах хv­сэл­тэй эл гурван бvлэглэл эцэстээ Коминтерний урмыг хугалжээ. Ингээд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх коммунист хийрхvv байгууллагыг байгуулж тэд­ний эсрэг тухирсан нь нэлээд амжилт олж 1920 онд бєєг­нєрсєн эх орончдын толгойг залгиж дуусав. Гээд залуус єєрснєє удалгvй ухаан сууж жинхэнэ эх орончид болон хувирлаа. Энэ vед єєрсдий­гєє Коминтерн гэх Ренчино, Рыскулов, Амгаев нарын буриадууд МАХН-ыг багагvй шаналган тvйвээж байсан хэрэг. Байнгын даралт шахал­тад тэсэхээ больсон МАХН сvvлдээ Коминтерний vгэнд орохоо больж, эдгээр тєлєє­лєгчдийг нь ээлж дараалан хєєж явууллаа. 1921 онд Монголын эх орончдын хvсэл хяслаар тоглож єєрийн дэглэ­сэн жvжигтээ Коминтерн эцэс­тээ дvгнэлт єгч чадахаа болин “жижиг хєрєнгєтний хувьсгал” гэж томъёолохдоо хvрсэн юм. Явж явж Комин­терн Монголд ноёрхол тогтоож чадсан юм байхгvй шахагдах дээрээ туллаа. МАХН нь илvvтэй чєлєєт vзэл бодлын индэр болсон юм. Улс орны хєгжлийн гарц замналын асуу­­дал нээлттэй хэлэл­цvvл­гээр ордог, хоорондоо ичиж нэрэлхэх айх юмгvй зєрєл­цєн маргалддаг, асуудлыг илvvтэй зєвшлєєр шийддэг боллоо. Залуучуудын эвлэ­лийн террор хар аяндаа vгvй болсон гэсэн vг. Хяналтаас нь улам бvр гарч бие даасан бодлого явуу­лах болсон МАХН нь Комин­терн гуайн толгойны ганц євчин боллоо. Тvvний тулга­сан коммунист бодлогыг яавч хvлээж авахгvй, ерєнхийлєн удирдах шахалтыг нь шулуу­хан vгvй гэхгvй мєртєє бие­лvvлэхгvйгээр vл барам ар хударгаар нь бvрэн бие даах арга хэмжээг идэвхийлэн явуулах аж. Сvvлдээ цагаан­даа гарч “vлгэрлэвээс Швей­царь лугаа адил хєгжих” тухай тунхаглах нь тэр. Энэ бол vзэл бодлын хувьд тєвийг сахиж тvvний хэлсэн шаард­са­ныг vл хэрэгсэн дvлий дvм­бэ оргино гэсэн vг. Энэ бол алс­даа дэлхийд ноёрх­лоо тог­тоох санаархалтай Комин­терн гуайд бараг л vхлийн цохилт болж мэдэхээр зvйл. Иймээс аль ч нээлттэй ний­гэм­лэгт зєвшилцєлд хvрэ­хийн тулд байдаг хоорондын зєрчлийг ашиглахаар шийд­лээ. 1928 онд Коминтерн єєрийн дээрэмчдийн бvлгийг Улаанбаатарт илгээж десант буулгалаа. Энэ нь ерєнхийдєє тэр vед Америкт байсан цуут гангстер Аль Капони єєр хотын мафийг гартаа оруу­лахын тулд Чикагогоос гэнэ­тийн десант буулгаж алж хяд­даг байсантай туйлын тєстэй технологи. Коминтерний явуулсан олон улсын дээ­рэмчид юун тvрvvн МАХН-ын удирдлагад байсан гомдогсод, мєчєєрхєгчид, аймхайчууд, нээнтэгтэй болсон улсыг тvvж нэгтгэв. Тэдэнд туслуулахаар юмны учир ойлгохгvй залуу­чууд хvvхдvvдийг Тверийн морин цэргийн сургууль, Моск­вагийн КУТВ, Улаан­баатарын намын сургуулиас цуглуулжээ. Ингээд МАХН-ын VII их хурал гэгчийг зарлан хуралдууллаа. 49 хоног ху­ралд­сан энэ их хурал хараал ерєєл, ял зэмлэл, буруутгал егvvтлээр дvvрсэн юм. Тус­лах бvлгийн єнєє залуучууд хурлын vед vймvvлэх, хашги­рах, шvгэлдэх, алга таших зэрэг ажлыг хамаандаар гvй­цэтгэж байсан боловч чухам юунд орж яах гэж байгаагаа єєрснєє ч тєдийлєн ойлгоогvй юм. “Хєдєєний арван гурвын фракц” гээч Коминтерн гуайн зохиосон хуурамч бvлэглэл МАХН-ын албан ёсны удирд­лагыг авахаар томилогдсон байна. Тэдний тавьсан илт­гэл, шаардлага зэрэг нь орос хэлээр бичигдсэн байсан нь одоо ч Улсын архивт хадга­лагдаж байгаа. Гэвч Комин­терн тєрийн эргэлт хийж чад­сан боловч эргээд даргаар итгэж тавих хvн олж чадахгvй байсан учир бие биенээ тур­шиж єєрт нь эргэж матаж байх гурван хvнийг зэрэгцvvлэн дарга болгож бантагнуулжээ. Хожим эргээд Коминтерндээ алуулсан Элдэв-Очир, Гэн­дэн, Лхvмбэ гурав ингэж цоо­рон гарч ирсэн юм. Эндээс Ерєнхий сайдаар томилогд­сон Жигжиджав ч тун удалгvй бєндийснийг амиа хорлосон, буу алдсан гэх мэт янз бvрээр тайлбарладаг.МАХН-ыг самарч дахин эрхэндээ оруулсан Комин­терн дараа нь нийт Монгол орныг харин ч нэг самарсан даа. 1932 онд ард тvмний зэвсэгт бослого гарч байж Монгол орон Коминтернээс арай гэж нэг салж билээ. Харин чонын амнаас гарсан Монгол Улс Сталин хэмээх барын аманд орсон юм. “МАХН яа­сан бэ” гэж vv? Эргэлт бу­цалт­­гvй улаан коммунист бv­лэг болсон. Эх орон, улс vн­дэстэн гэдэг асуудал vр­гэлж хоёрдугаарт тавигдах болж алж хядах, хэлмэг­дvv­лэх, цєлєх, баривчлах, га­дуур­­хах, халах, доромжлох, хаах, хо­риглох, хураах, дээ­рэм­дэх ажлаар дагнах болсон доо. Тvvхийн єндєрлєгєєс эргээд харж байхад тухайн vед МАХН хэт биеэ дааж Коминтерний эрхшээлээс нэг мєсєн мултрах гэж дэндvv чармайсан нь єєрт нь нє­хєшгvй хохирол болсон мэт. Тэвчээртэй хvлээцтэй байж хохирлыг єєр дээрээ зохих хэмжээгээр аваад явж байсан бол хожим vндэстнээ тэр­ чи­гээр нь баллуулахгvй ч бай­сан юм бил vv? Мангас бол мангас, тvvнээс тийм ч амар ганц хєнтрєлтєєр салчихдаг юм биш ажгуу.

Wednesday, August 8, 2007

Шувтарсан цагаан бумба буюу єлєн vнэгний vлгэр

Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн vзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш єсєх vзэгдэл цаашид бас vргэлжлэх бололтой. Банкинд мєнгєє доллароор хадгалсан хvмvvс vvнээ тєгрєг, эсвэл юань болгож байгаа, энэ нь хэнд ч ойлгомжтой алхам. Vvнийг диллер буюу арбитражийн гvйлгээ гэнэ. Ерээд оны эхээр диллерийн эргэн тойронд ямархуу хийрхэл улс орон даяар єрнєж байсныг санацгаая. Банкны хэдэн залуус ардчилалыг эхлvvлж байгаа юм болоод араар нь Чингисийн vеэс vлдээсэн дєрвєн тонн алтыг тавьж байгаад диллер хэмээх муушиг маягийн мєрийтэй тоглоом тоглоод тавиад туучихжээ. Ийм л ойлголт байсан.
Диллер хийж байх тогтоол аль 1986 онд УТТ-оос гарсан, угаасаа алив улс болоод банк арбитражийн гvйлгээ хийж байх ёстой, 4 тонн алтыг заавал цэвэршvvлдэг болоод л Лондон ачуулсан, алдагдал манай техникийн хоцрогдлоос болсон болохоос ардчиллаас болоогvй гэх мэтийн ердийн vнэн vг хийрхэлийн их чимээнд дарагдаад огт сонсдохгvй байлаа. Сvvлдээ энгийн vнэнийг ч мэдэж байгаа нэг нь хэлэхээсээ айж, дарга нар нь угаасаа арбитражийн гvйлгээг “буруу” зvйл гэж зєвшєєрєн биенээ яллаж гарах нь тэр. Vvнээс болоод 1997 он хvртэл Монгол улс арбитражийн гvйлгээ хийгээгvй ба алтаа ч гадагш нь гаргаж цэвэршvvлэхээс айж бохироор нь подволд хадгалах болов. Єнєєгийн тєвшингєєс харвал хэмжээ нь ч Баянхонгор, Євєрхангайн нинжа нарын жилдээ ухдаг алт, Монгол банк алт гаргаж цэвэршvvлдэг, диллер хийдэг нь ч хэний ч сонирхол татахгvй зvй ёсны vйлдэл, алттай байх доллартай байх нь адил зvйл гэдгийг хэн хvнгvй мэднэ. Тєвєг, энд банк санхvvгийн реформ, казиногийн хийрхэл зэргийг дахиж жишээнд татаад хар яршиг. Уул уурхайн салбарыг тойрон єдгєє vvсээд байгаа хийрхэл нь дээрх явдалтай харьцуулахад зvйрлэшгvй том, vлдэх хор холбогдол нь асар их, цаад явуурга нь илvv хорлонтой, тэр vеийг бодвол илvv зориудын зохион байгуулалт, єдєєлттэй эд юм. Гэхдээ нийгэм ингээд хийрхчихээрээ юу ч сонсохоо больчихдог. Нэгэнт єнгєрсєн юмыг “шувтарсан цагаан бумба” гэдэг, бараг л шувтраад дуусах шиг боллоо. Надад нийгмийг ухаажуулах vvрэг ч байхгvй, тэгээд ч миний хvч хvрэхгvй. Гэхдээ сvvлийн хориод жилийн бичсэн юмаа эргэж харахад илvv зєв, алсын хараатай задлан шинжилгээ хийж чадсан байдаг, тvvнээ vзээд кайф болдог юм. Ингэхээр энэ єгvvллийг хожим эргэж кайф авахын тулд єєрєє єєртєє зориулж бичлээ. “Тээр, би хэлээгvй юу!” гээд сууж байх гоё шvv дээ. Гэрчтэй байхын тулд сонинд тавих хэрэгтэй биз дээ?1. Оюу толгойн 34 хувийг ард тvмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь vнэхээр буруу. Яагаад гэвэл Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн vйлдвэрлэл аваад явж чадахгvйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо єєрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжvvлэх гэж байна. Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нєгєє талаас авилгад идэгдсэн Монголын тєр гэсэн бvр ч тэнцвэргvй хослол буй болно. Уг нь Тєр татвар хурааж авах л vvрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувь Тєрд хэрэггvй.2. Тєр адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч vг байнга дуулдах болов. Хоёрхон хамтрагчтай vед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж. Тэгээд ч “эх орончид” 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ, 100 байвал 105 хувь гэж дайрна. Єєрєєр хэлбэл энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мєнхийн шахалт шаардлага юм. Ард тvмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хvрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд багадмаар ч санал хvчээ авч байна. Эсвэл нэг хэсэг нь ухаад л нєгєє хэсэг нь буюу “ард тvмэн” мєнгийг нь бэлнээр хуваан авах дэндvv сайхан шудрага санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрvvл ухаан юуны хэрэг!3. Єдгєє олон улсын стандарт буй болсон. Анх нефтиэс эхэлсэн “бvтээгдэхvvн хуваах” зарчим нь Тєр зєвхєн татвараа тогтоодог ба ганц ч тєгрєг гаргалгvйгээр нийт баялагийн vнийн дvнгийн 60 хvртэл хувийг авч чаддаг жишиг тогтжээ. Энэ зарчмаар vнэ єндєрсєх, баялагийн нєєц тооцоолсноос нэмэгдэх тутам Тєрд ноогдох ашиг илvvтэй нэмэгддэг аж. Vvнийг олон улсын тогтсон жишиг, бизнесийн алтан дvрэм гэж нэрлэнэ. Буурай орнууд эх оронч санаачлагаараа энэхvv олон улсын жишгээс илvv “таатай” нєхцлийг бодож олон мєрддєг учраас л байгалийн баялаг нь тэднийг улам ядууруулдаг. 4. Тєр 34 хувь эзэмшвэл тvvндээ оногдох хєрєнгє оруулалт гаргах ёстой болно. Энэ бол єнєєгийн нєхцєлд манайд ахадсан алхам. Vvнээс гадна Тєр vйлдвэрлэл явуулаад эхлэхээр л дагаад авилга хээл хахууль гаарна. Юм болгоныг хэд нугалж Тєрд шахдаг бизнес нэгэнт газар аван тогтсон болохоор 34 хувьд гаргах Тєрийн vрэлгэн хєрєнгє оруулалтын хэмжээ нийт 100 хувьд орохоос ч єндєр байх болно. Vvнээс ч илvv гарах болов уу, учир нь улсад шахаж байгаа мєртєє дєнгєж гурав нугалдаг нэгнийг “хэт шудрага маанаг” гэдэг болчоо биз дээ.5. Сангийн яамныхны хийсэн олон улсын жишгээс гажсан энэ хуулийг ч “эх орончид” чамлаж, Тєр 100 хувь авах тухай хийрхэж байгаа. Монголд єнєєдєр ийм их хэмжээний хєрєнгє оруулалтын мєнгє байхгvй. Дэлхийн хєрєнгийн бирж дээр босгож чадахгvй. Хавтгай болсон єнєєгийн ертєнцєд хувьцаа эзэмших гэсэн хэн ч Монголд болж буй хийрхэлийг тов тодорхой харж байгаа. Ийм аймаар мєртєє хvний оруулсан хєрєнгєд тогтвортой байдлын баталгаа єгєхгvй гэж зvтгэхийг нь яана! Галзуу солиотой энэ газар руу сая сая хvмvvсийг мєнгєє хий гэж яаж ятгаж чаднаа?! 6. Оюу толгой єнєєдєр дэлхийн єнцєг булан бvрд мянга мянган ємчлєгчтэй болсон. Эд Монголын газар шороог биш, ирээдvйд буй болох vйлдвэрийг мєнгєє тєлєєд хамтран ємчилж байгаа юм. Эндээс энэ дэлхийн хэн ч ємчлєх эрхтэй. Тэдэнд Монголд болж буй самууны хэн нь буруутай зєвтэй нь хамаагvй, єєрсдийн оруулсан мєнгє нь батлагаагvй болж байгааг л харж vсээ vгтээнэ. Парламентийн гишvvн нь энэ хєрєнгє оруулалтаас болж Тєрийн ордон руугаа дайрахыг уриалж байгаа нь тэдний оруулсан мєнгє тvмбэржvржиг болсныг юунаас ч илvvтэй батлаад буй хэрэг.7. Оюу толгойн хувьцааны ихэнхийг Рио Тенто хэмээх дэлхийн сvпэр компани бирж дээрээс авчихаад байгаа. Энэ бол єнєєх Айванхvv майнууз, Пэрдлаанд энэ тэртэй чинь зvйрлэх юм биш. Риог хєєж гаргасны дараа наашаа хэн ч зvглэхгvй. Хvнээс мєнгє зээлчихээд єрєє нэхэхээр нь шvдийг нь булгалаад хамрыг нь хавтгайлчихсан нєхрийг мэдсээр байж бусад нь яаж ч гуйгаад зээл єгч харагдаач! 8. Монголын тvvхий эдийн цорын ганц хэрэглэгч нь Хятад. Хэрэглэгчийн хувьд vйлдвэрлэлээ бас эзэмших нь маш ашигтай. Тvvнээс гадна vйлдвэр нэгэнт ашиглалтанд ороод тvvхий эд аваад эхэлбэл зах зээл нь vйлдвэрлэлээс шууд хараат болно. Иймээс хэрэглэгч єнєєдєр ямар ч vнээр хамаагvй мєн эзэмшигч болох сонирхолтой.9. Хэрэглэгчийн Монгол дахь хамгийн том єрсєлдєгч нь Хойд Америкийн компаниуд. Ерєєсєє ч ганц уул уурхай гэлтгvй Америкийн эрх ашиг ар шилэн дээр нь гараад ирэх нь тэдэнд хvсмээр зvйл биш. Тvvхэн уламжлалаараа монголчууд тэдэнд тєдий л тааламжтай ханддаггvй болохоор улс тєрийн шахалтаар ордыг эзэмших магадлал муу. Америкийн хєрєнгє оруулагчдыг эндээс шахаж гаргах хамгийн сайн арга нь монголчуудыг єєрсдийг нь ашиглах явдал.10. Хойд Америкийн болон дотоодын хєрєнгє оруулагчдын эсрэг хийрхэлийг єдєєгч, санхvvжvvлэгч эх гарвал нь тvvхий эдийн ирээдvйн хэрэглэгч. Гэхдээ энэ нь нарийн бvтэц зохион байгуулалт арга технологитой. Монголын ашигт малтмалын лицензийг єндєр vнээр авахад бэлэн гол тєлєв улсын мэдлийн том компаниуд ард нь байгаа. Лицензийн ченж маягийн бизнес хийхvйц хувийн голдуу жижиг компаниуд энэ зах зээл дээр хамгийн идэвхитэй хєдєлж хийрхэлийн анхдагч тєлбєрийг хийж байгаа юм. Стратегийн том ордуудыг эздээс нь салгах, хєрєнгє оруулагчийг хєєж гаргах нь тэдний хувьд улс тєрийн гэхээсээ ердийн шудрага бус єрсєлдєєнд илvv ашиг олох гэсэн зах зээлийн сэдэлтэй. Цаана нь байгаа улсын том компаниудад хэрэглэгч-эзэмшигч давхар болох эдийн засгийн сонирхол бий. Гэхдээ энэ бvхэн нь Засгийн газрын ерєнхий бодлоготой таардаг учир формал хэлбэрээр дэмжлэгтэй. 11. Хийрхэл дэгдээх арга технологи хvний санаанд оромгvй нарийн аргатай, танигдахгvй хэлбэрээр илэрлээ олдог болжээ. Ганц жишээ гэхэд Ийгл телевиз байна. Энэ нь Америкийн хєрєнгє оруулалттай зурагт. Америкийн телевиз Монгол дахь Хойд Америкийн хєрєнгє оруулалтыг гутааж, муулж байвал хамгийн итгэл vнэмшилтэй сонсогдоно. Америкийн хєрєнгє оруулалтыг дэмжиж, хоёр орны харилцааг хєгжvvлэх уриатай энэ телевизээр vvнийг хийлгэж чадаад л байна даа. Захирал нь Монголын нийгэмд юу болж байгааг огт сонирхдоггvй нь хєєрхєн завсар гаргаад єгчиж буй хэрэг. Ийгл нь Хойд Америкийн хєрєнгє оруулалтанд тааламжгvй ханддаг тєдийгvй илэрхий єдєєн хатгалга, улайм цайм гvтгэлэг явуулж чаддагаараа бусад мэдээллийн хэрэгслэлээс давуу талтай. Мэдээж энд дажгvй тєлбєр хийгдэж байж таарна. 12. Улс даяар хийсэн судалгаагаар бол Монголын хvн амын 70 орчим хувь нь том ордуудыг бушуухан ашиглаж vр дvнг нь тvргэн vзэх хvсэлтэй байна. Хvмvvс улс тєржихєєсєє илvv прагматик vзэлтэй байдаг. Хэт улс тєржиж, дээгvvрээ хоорондоо дэмий маргалдсанаас болоод орд газруудыг ашиглаж баялаг бvтээх явдал сунжирч байна гэж ард тvмэн vзэж байгаа аж. Ард тvмний нэр барих гэж байгаа бол vгvйдээ л судалгаа хэрэгтэй л дээ.13. Єнєєгийн хийрхэлд идэвхитэй оролцогсодын дэндvv дийлэнх хэсэг нь уул уурхай, ашигт малтмал, олон улсын гэрээ болон тvvний стандарт жишгийн тухай анхдагч ойлголтгvй байгаа. Тэр дундаа бамбай болгоод байгаа улс орон, ард тvмэн, аюулгvй байдлынхаа тухай тєсєєлєл ч байхгvй. Архи нь гараагvй хоёр согтуу авгай хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаж зэвсэгт тэмцэлд уриалж байгаа нь ердєє л шар тайлах эцсийн зорилттой. Зохион байгуулагчид нь ч дивтаат болох гэх мэтийн улс тєрийн жижиг эрх ашигт л явж буй нь илэрхий харагдана. Ихэнхдээ л монгол хvн зарчмын санал тавиад унахаар ард нь vнэндээ “ердєє л энэ vv” гэмээр жижигхээн хувийн хvсэл хясал байдаг дvрэм vйлчилж байгаа. Нєгєєтэйгvvр Засгийн газар хийж буй зvйлээ иргэдэд ойлгуулж зєв мэдээлэл єгєх vvрэгтэй боловч vvнээ мартсан учир хvмvvс ч гуйвсан мушгисан мэдээлэлд их илvv автаж байгаа нь хийрхэл газар авах нэг нєхцєл болжээ.
Цааш нь ярьвал зєндєє л юм байна, тєвєг тєвєг. Гурав дахь хєрш, геополитик, хvчний тэнцвэр гэж ойлгохгvй юмаар нь цєсийг нь хєєргєлтэй нь биш. Миний хувьд тэс хєндлєнгийн ажиглагч, анализ дvн шинжилгээ хийж буй нэгэн. 2017 онд нvvрс, vнс хоёр адилхан болно гэж би хэлээгvй. Би vзмэрч биш. Миний энэ буланг ашиглаж хийсэн реклам суртчилгаа. Хийлт, санааны хувьд харин надад таалагдсан шvv. Мєнхийн ядуу монголчуудад єнєєдєр юун тvрvvн гарааны мєнгє хэрэгтэй байна. 2200 жилийн тvvхэндээ ийм том бололцоотой ганц ч удаа таарч байгаагvй юм, энэ орон. Чингис хаанд ч ийм бололцоо олдоогvй юм шvv. 1973 он хvртэл Монголын зэсийг, 2003 он хvртэл Монголын нvvрсийг хэн ч тоодоггvй байсан тэр vе эргээд ирэх магадлал єндєр. Иймээс би vнсний тухай муухай сануулгыг харин ч талархаж байна. Намайг “худалдагдсан байна” гэж ирээд л зарлах юм. Энэ хорвоо дээр зарагддаггvй юм гэж бас байдаг юм шvv дээ. Дэлгvvрийн бараа шиг юм бодож байгаа бол мєнгєє ачиж авчраад наймаалцах гээд vз л дээ!. Надад дивтаат болж ард тvмнээ ганц сайн харж vзэх сонирхол алга, хойтон сонгуульд орох хvсэл бvр ч байхгvй. Тэр утгаараа би дивтаат горилогчдын єрсєлдєгч биш, ердєє хєндлєнгийн ажиглагч. Харин vйл явдал миний эх оронд болж байгаа учраас нєгєє талаасаа би хєндлєнгийн хvн биш юм. Учир нь би эх оронч хvн. Эх оронч vзлээсээ ямар нэг ашиг хонжоо хайгаад байхааргvй эх оронч хvн! Мораль: Маш том байлдаан болж олон цэрэг, морьд vхсэн газар нэгэн єлєн vнэг хvрээд иржээ. Олон жил идэх хvнсний нєєц харсан мань vнэг машид баярлан мишээв. Ингээд хэмнэлттэйгээр аль хатуу хvтvvгээс нь эхэлж идэхээр шийдэн нумын хєвчний сур мэрж байтал сумны сааль алдагдан хєєрхий vнэгний хvзvvг нэвт сvлбэн алжээ.

Wednesday, August 1, 2007

Хойд насандаа л уулзаж ярилцахаас...

Эрдэнэ гуайн амьдралыг єнєє vеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг. Хэнтийн буриад, арав орчим насандаа эцгээсээ єнчирсєн, тухайн vеийн их хядлагын золиос тєдийгvй амьд гэрч, багадаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан, дараа нь МУИС-ийн анагаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерын сургуульд байхын шvлэг оролдож эхэлсэн, тавиад оны сvvлчээс богино єгvvллэг бичих болж энэ тєрєл дээрээ шууд л нэгдvгээр ангилалд багтсан. Шинэ vеийн утга зохиолын монгол хэл буй болоход голлон нєлєє vзvvлсэн хэдхэн хvний нэг. Тэрээр нvдээр vзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зvйрлэшгvй урнаар дvрслэн vзvvлдэг байлаа.
Ийм л учраас тvvний амьдралыг хvмvvс цээжээрээ мэддэг болсон хэрэг. Бичлэг болгон их хєдєлмєр, авьяас шаарддаг. Томрох тусмаа илvv хєдєлмєр, богиносох тусмаа илvv авьяас нэхнэ. Онигоо, афоризм, дєрвєн мєрт, богино єгvvллэг бол юун тvрvvн авьяасаас л хамааралтай. Тиймдээ ч богино єгvvллэгийн тvvхэнд тєрсєн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов "богино бичлэг гэдэг авьяасын дvv нь" (краткость это сестрица таланта) гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу! Богино бичлэг бол авьяасаас тєрєн гарч буй vр хєврєл нь мэт. Єєрєєр хэлбэл, Авьяасын хvvхэд нь богино бичлэг! Эрдэнэ гуай богино бичдэг байсан. Тэрхvv богино бичлэгт нь бvхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхон нvvр єгvvлэлд нь Библи, Коран, Дармапад гурвуулаа багтана. Тvvний баатрын ганц харцанд тєрєх, vхэхийн хоорондох орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хvн тєрєлхтний бvхий л тvvх, амьдралын хамаг л утга учир агуулаатай.Зєвхєн шинэ юм л аугаа байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оригийнхоо дээр гарахгvй. Єнєєдєр Хамлет, Макбэтийг илvv урнаар, илvv сэтгэл татмаар урлах хvн бишгvй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирvvдийг хэн ч санадаггvй юм. Эрдэнэ гуай давтагдашгvй шинэ бvтээл хийсэн учраас хэзээ ч мартагдахгvй. Магадгvй тэрээр Монголын утга зохиолд тєрсєн цорын ганц ориг ч байж магадгvй. Бид vндэсний юмаа магтан дуулах дуртай. Хоёр зууны ємнє амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг. Яахав vндэсний бахархал. Гэхдээ тэрээр мянган жилийн ємнє лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хонь хариулж яваа нvvдэлчний хувьд бол гайхамшиг, гэхдээ тоондоо онц сайн хvvхдийг єдгєє дэлхийн математикийн тvvхэнд орлоо гэдэггvй шvv дээ. Харин Эрдэнэ гуай бол од. Огторгуйд олон мянган од бий ч од болох хувь заяа бичиглээч болгонд олддоггvй. Ингэж од болоход ийм болж тєрєх хэрэгтэй. Эрдэнэ гуай ингэж тєрсєн ажгуу. Эрдэнэ гуай єєрийн амьдрал, мэдрэмжээ зураглахад нэг сэдэв vргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын тvvхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ єєрєє энэ хядлагыг туулан гарсан. Vvнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хvчилсэн юм. "Хрущевийн уярал" хэмээх хэдхэн жилийн vvлэн чєлєєн нарны туяанд vгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эргээд энэ бvтээл нь хаагдсан боловч vзэл санаа галд шатдаггvй аж. Ерэн он харанхvй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодоггvй байсан сэдвээ дахин хєндлєє. Аль дал наяад оны vед зориг гарган хэвлvvлсэн "Сэрvvн дуганы мєхєл" дэлгэцэнд шилжлээ. Удалгvй их хядлагын тухай тvvний роман хэвлэгдэв."Хойд насандаа уулзъя" бол тvvний сvvлчийн, цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илvvтэй хєдєлмєр цаг шаардсан зохиолын ийм тєрлєєр урьд нь оролдож байгаагvй. Гэтэл энд тvvний тєрсєн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, vнэнийг хайсан урт цєхрєл, олон жил хураасан нулимс, vй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар vзэл сурталд хvрсэн уур хилэн, vнсэн нурман дунд єєрийн хєшєєг босгож чадсан омгорхол багтаж ядан чихэлдэх аж. Энэ бvхнийг хоёр хуудсанд багтаах боломжгvй, учир нь зохиолч , хvний эмгэнэлээс гадна тvvхэн учир шалтгааныг нь гаргах гэж хичээжээ.Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. Есдvгээр сарын 10-нд болно. Vнэндээ ийм нэршил ч хэлмэгдvvлэлт юм. Хэлмэгдvvлэх гэдэг нь хэн нэгнийг эндvvрээд юм уу хэтрvvлээд шийтгэчихийг хэлдэг Гэтэл энэхvv сvvлийн хориод жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдvvлэлт биш, цуст аллага юм. Оросууд vvнийг репрессия гэнэ. Ийм тєрлийн хувьсгалт аллага анх хийсний хувьд францчууд grand pourge гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн vг.Энэхvv хядлагад Монголын насанд хvрсэн бvх эрчvvдийн таван хvн тутмын нэг нь амиа зольсон. Vvнийг гадаад хэлээр геноцит гэнэ. Энэ нь vр vндсээр нь хvйс тэмтэрнэ гэсэн vг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз?Нєгєє талаас хэлмэгдvvлэл гэгч энэхvv vр vндсээр нь хядсан аллага 1937 оны есдvгээр сарын 10-нд эхэлсэн юм биш. Єч тєчнєєн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ єдєр Монголын тєрийн удирдагчдыг бєєнєєр нь баривчилж гарсан. Єєрєєр хэлбэл, энэ єдєр Монголд єрнєсєн хядлага ид дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр "Саж ламын хэрэг" гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг vгээр хэлбэл энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм.Далаад оны vед хот ороод ирсэн хєдєєний євгєнєєс сонин юу байна гэж асуухад "vхсэн оросын 100 жил, vлдсэн хэдийн 50 жил, ємч хураасны 10 жил гээд хєєрцєглєсєн амьтан л их байх шив" гэсэн гэдэг. Ингэхээр єдгєє хэдэн арван жил vргэлжилсэн "хэлмэгдvvллийн" дараа vлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болом.Эрдэнэ гуайн роман хувьсгалын жилvvдийн ердийн нэгэн оныг хамарна. 1934 он. 1932 онд ард тvмний бослогыг цус асгаруулан дарж, бороохой шийдмээр зэвсэглэсэн малчин ардын эсрэг аэроплон, их буу танк бvхий байнгын арми оруулан хядсанаас хоёр жилийн дараа. Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жил. Тэр жил буриад ястныг vр vндсээр нь хяджээ. "Улаанбаатарын", "Хэнтийн", Дорнодын" гэсэн гурван зохиомол хэрэг vvсгэж нийлvvлээд "Лхvмбийн хэрэг" гэж нэрлэсэн аж. Баривчлагсдыг дундад зууны инквизаторын аргаар эрvv шvvлтээр тамлан зовоож байв. Vй олон хvнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн тєрсєн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон.Хядлагын он жилvvд нийтдээ далаад жил vргэлжилсэн. Vvний сvvлийн дєчин жил нь магадгvй vнэхээр аллагын бус харин ердєє л хэл мэгдvvлэлтийн жилvvд байсан байх. Намын хурал дээр даргыг шvvмжилсэн хэрэгт нь буудан єгєлгvй ердєє 25 жил цєлж нийгмээс гадуурхана гэдэг аллага биш хэлмэгдvvлэлт л дээ. Ийм хар дарсан аймшигт урт удаан тамыг хvмvvс мартах учиргvй юм. Дахин давтагдуулахгvйн тулд мартахгvй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нvгэлт институци єдгєє бурхан буян суртчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ тєлєє ард тvмнээс уучлал гуйх байтугай єєрснийгєє хэлмэгдсэн гэсэн шvv юм ярина. 1932 оноос 'Монголын хэрэгт огт оролцохоо больсон Коминтернийг буруутгана. Намын нэр хvндэд муу гэдэг шалтгаанаар энэ талаар гарсан судалгааны номыг "хэлмэгдvvлэлтийн 70 жилийн ойг" тохиолдуулан бєєнєєр нь шатаасан байх юм. Манай ард тvмэн ч уужуу сайхан сэтгэлтэй юм болохоор хар буруу санадаггvй, харин хядуулсан євєг дээдсийнх нь амь болгонд нэг сая тєгрєг тєлєхєд хэд хоног сайхан цадсан даа. Буудуулсан 20 мянган ламын хойд дур болох єнєєгийн улаан шарыг хослуулагсад МАХН-ыг бурхны шашинд хамгийн ээлтэй улс тєрийн хvчнээр шалгаруулсансан. Хамбын овооноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдгийн урьд єдєр шуу. Хувь заяа мєн ч шоглоомтойёо!Бузар хэргийг мартуулахгvй, єєрєєр хэлбэл, давтагдуулахгvй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сvvлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бvтээв? Хоосонгvй л байх. Нэгийн зэрэг хєшєє бий, лав. Оргvйд орвол охинтой тєдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хєєцєлдєн тєрд ханджээ. Ердєє сэтгэл санааны л дэмжлэг хvссэн байна. Арай ч салаавч vзvvлсэнгvй, гэхдээ vгvй л гэж дээ. Ийм киног санхvvжvvлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин vр дагавар нь тvvх давтагдахгvй нєхцєлийг бvрдvvлнэ шvv дээ. Ц.Доржготов "Vр ач танаа" нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай "Хойд насандаа уулзъя" гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нvvр тахлаад дуусна. Ичмээр юм, vндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хvний гvндvvгvй сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Єнгєрснийг санахгvй,ирээдvйг тєсєєлєхгvй, харин єнєєдрийн vмх махны тєлєє биенээ ч барьж идэхэд бэлэн.