Wednesday, August 29, 2007

ЭБ-ТЭЙ БАЙХАД ХVЧТЭЙ

Олон жил ужиграсан Ху намын бугшаа гадагшилж байна. Энэ нь хоёр талтай. Идээ бээр гадагшилж ил наранд гарснаар эдгэх замдаа ордог. Эсвэл хэт бугласан нь гадагшилж vхлийн ємнєх агони хэмээх vзэгдэлд орно. Аль нь ч сайн, учир нь асуудлыг шийдэж буй хэрэг. Достоевскийн Ах дvv Кармазовынхан романд эцгийнхээ аминд хvрсэн хvvхдvvдийн тэмцэл, нэгдэл, нийтлэг эрх ашиг, дайсагналцаан, ёс суртахууны гvнзгий хямралыг харуулдаг. Хvний тvvхэнд бичигдсэн хамгийн шилээвэр бvтээл. Достоевский энэ зохиолоороо хvн тєрлєхтний ємнє моралийн хамгийн хvнд асуулт тавьсан юм. Чухамдаа ийм асуултын ємнє Ху-ын ах дvv нар тулжээ.
Урт шар дээлтэй хvн энэ нvгэлт байгууллагыг самарч хойтохыг нь уншина гэж гучаад онд алагдсан нэгэн хувилгаан мэргэлсэн тухай дам яриа явдаг. Vнэмшил багатай. Материалист байр суурьнаас хандвал шvv дээ. Ид шидэнд итгэдэг бол vнэн л болж таарлаа. Эрх мэдлээр жигvvрлэж сансарт цойлоход нь Энхбаярт МАХН шиг хэрэг болсон єєр багаж хэрэгслэл байхгvй. Тэрээр энэ намд дургvй. ХХ их хуралд сонгогдон тєлєєлєгч болохдоо vvнээ олны ємнє ил тод харуулж байсан. Дараа нь намаасаа гарсан. Жигшлээ илэрхийлсэн. Ардчилсан намын дарга Энхсайхан дээр очсон. Цаадах нь орон тоо байхгvй гэж томорсон. Ингээд эргэж эргэж нуг, Даш-Ёндонгоос орон тоо гуйлаа. Хамаг залуучуудаа хулжаасан Ёндон даргад харин орон тоо байв. Их хурлын гишvvнээр vл барам сайдын орон тоо гээч. Ийнхvv тэнэмэл хvv буцаж ирлээ!1996 онд МАХН-ын олон жил сvндэрлэсэн байшин нуран уналаа. Намын толгойд гарах єрсєлдєєнд тэрээр єєрт нь “орон тоо” олж єгсєн Даш-Ёндон, Багабанди нартай vзэлцсэн юм. Ард нь Гомбосvрэн, Чимид гээд ланжгаруудын дэмжлэг байсан боловч энэ удаа хуниулжээ. Хойтон жил нь тэднийхээ дэмжлэгээр гараад ирсэн дээ. УИХ-д орж ирvvтээ хэлсэн эхний vг нь эртний хонзонт Энхсайхныг огцруулах санал байв. Энхсайханы тухай Дарангуйлагч нэртэй илтгэл ч гэх хаашаа, эсээ ч гэх хаашаа єгvvлэл-нийтлэлийг ч чуулганд уянгалуулан сонордуулж байж билээ. Хожмын єндєрлєгєєс харахул энэ нь тvvний єєрийнх нь тєлєвлєгєє л байжээ. Эсрэг талаасаа их ч vгvй бага ч vгvй “13”-ыг сугалах нээлтээ тэгэхэд хийсэн. Vvсгэсэн самууныхаа буянаар 1999 он гэхэд Монгол улсын бvх шийдвэрийг эцэслэн гаргадаг хvн боллоо. Тvvний зєвшєєрєлгvйгээр энэ оронд юу ч хєдлєхєє болив. Намыг шинэчилж, нурсан байшинг босгож гарлаа. Гитлер 34 онд, Сталин 38 онд, Мао 67 онд намаа шинэчилсэн vлгэрээр. Энэхvv шалгарсан технологиор бол намын хуучин кадруудыг шахан зайлуулж, юу ч мэдэхгvй єсвєр насныхныг гаргаж ирэн орлуулдаг. Ингэхээр хоолонд хvргэсэн эзэн авлагатай, єлсгєлєнгєєс аврагдсан єчvvхэн шавьжнууд єртэй, vvрэгтэй хоцордог юм. Єєрийг нь єргєж гаргаж ирсэн Дашкагийн бvлэг ч, Гооёогийн бvлэг ч гол гаргагдлаа. Шинэ vеийхнийг цуглууллаа. Єєрт нь дуулгавартай, алсын зорилготой биш алсын шуналтай, гэхдээ гаргаж ирсэн ач буянг нь єєр шиг нь мартчихдаг жудаггvй биш нялхсыг сонгож оллоо. Єєр нэг шалгуур нь шинэчvvлийн оюуны илтгэцvvр нь єєрийнхєєс нь нэлээд доогуур байх ёстой. Єєрєєр хэлбэл хунвэйбин!
Хунвэйбиний арми 2000-2004 онд Монгол орныг тогтолцооны хувьд сvйрvvлж орхив. Гаднаас нь харахад гял цал, дотроо бол нуль идээ бээр. Улс орныг ясыг нь цайртал мєлжлєє. Єнєєгийн Монголын тєр гаднаас нь харахад л хэрvvл уруултай муухай харагдаад байгаа болохоос ямар нэг хэмжээгээр хvчний харьцаа тэнцвэртэй учир сайныг хийгээгvй гэхэд мууг хийж чадахгvй, харилцан хяналттай байгаа билээ. Єнєєдєр илэрч байгаа муу муухай болгон чухамхvv тэр он жилvvдэд туссан євчний гадагшилт юм. Хулгай дээрмийнх нь єчvvхэн vзvvр цухуйхад л улс орныг тэр чигээр нь чичигнvvлж байна. Цаашид улам дэлгэгдэнэ, тэр чинээгээрээ л “гоё юм” болно доо.
Ерєнхийлєгч болж намаас албан ёсоор нэр тусгаарласан нь хооллож байсан тогоогоо хєнтєрч, тулгыг нь єшигчих сайхан бололцоог тvvнд олгов. Гэмт явдал ингэж л дарагдана. Хэн хортой хоол зуурч vлдээсэн нь мэдэгдэхгvй болно. Харин тvvний гуанзанд орж хооллогсод хордлого аван ээлж дараалан нэг худагтай газар руу эмчилгээнд явна. Материал бvрдvvлэх онош тодруулах ажлыг харин тэр чадна. Юун тvрvvн эмчилгээнд явах оноштой хvнийг хойд дvрээрээ тодрууллаа. Эмнэлэг рvv дамнуургаар зєєх хvмvvсээр харин єєрийгєє хvрээлvvлэв. Тэрээр хойд дvр тодруулахдаа уг хvний авъяас чадвар, тэр байтугай єєрт нь vнэнч чанараар ч шалгуур хийгээгvй юм. Тэрний тухай хангалттай баримт бvхий сейфэндээ голлон найджээ. Ийм технологи байдаг л даа. Сталин тухайн vедээ Ленинийг мєрдєж баривчлах гэж хєєцєлдєж явсан Вышинскийг хажуудаа авчран хамаг бузраа хийлгvvлдэг байжээ. Мань Энхбаяр ердийн сурсан зангаараа ойртсон хавьтсан болгоноо гол гаргав. Vvний зэрэгцээ урьд муудсан хvмvvстэйгээ эргэж холбогдон “ЭБ-тэй байхад хvчтэй” хєтєлбєр хэрэгжvvлж эхлэв. Ерєнхийлєгч болсныхоо маргааш намтайгаа салах ёс гvйцэтгэх ёслол vйлдэв. МАХН-ын дарга идэвхтэн (хvний нэр) хадаг барьж, тvvний орлогч Гончигдорж цэцэг єргєв. ЭБ-тэй байхад хvчтэй. Хєєрхєн гэдэг нь! Монголын улс тєрийн голлох хоёр хvчин ингэж шившгээ хутгалаа. Дараа нь тун удалгvй самарч салгаад нэг мєсєн хєгийг нь хєлд нь чирж салбадай болгож орхив. Ингээд хэрvvлийн бузарын тухай эсээ зохиолоо. Намгvй байж болно шvv дээ. Намаар яах юм! Намууд байхаар хэрэлдэнэ, хэрvvлээс бузар vvснэ, vvнээс болж онгоц осолдоно. Одоо нэг нэгээр нь биш бvлэг хамт олноор нь гол гаргаж єгєх ажилтай боллоо. Голын цаана гарчихсан хvмvvсийн тоо сvргийн хэмжээнд хvрэхийн алдад хєєрхийчvvл хоолны хордлого авснаа мэдэрлээ. Эцгээ алахаар заналхийлэв. Гэвч голын цаанаас юу ч хийх юм билээ? Гvvд бай! Чао!Энхбаярын хvрээлэлд хэн vлдсэн гээч? Гоомой юм хийсэн хvмvvс. Тvvнд дургvй, гэхдээ нэг худагтай эмнэлэг рvv явалтай нь биш. Оношийг нь тэвэрчихээд буланг нь харуулаад байхаар яах ч юм билээ. Гоомойдчихсан зайлуул амьтас! Гоомойдуулчихсан ч юм уу? Нэр хvнд нь унасан гургалдайтайгаар нийгэмд эзлэх байргvй болно. Эдний тоо намын бага хурал дахь тооллогоор 103 хvрсэн гээч. Гэвч єєрєє байгуулж, хvн нэг бvрээр нь сонгон шалгаруулсан бага хуралд цєєнх болчихлоо. Одоо Их хурлаас єєрийнх нь оролцоогvй шинэ бага хурал бvрдэнэ. Ялагдал мєн vv? 2009 оны сонгуулиар шинэ бага хурлынхан тvvнийг хаан ширээнд залахаасаа єнгєрлєє. Яах болж байна? Самардана даа. Харж л байгаарай.Vнэн гоё вариант байна. Энхсайхан саяхан Эрдэнэбаттай хамтарч нам байгуулах гэж байгаагаа зарласан. Энэ бол ердєє л зарлал. Саалиа бэлдэхээр саваа бэлд. Энэ хоёрын арваад хvн дээр “элсний гоомойчууд” болон бас бус хvн нэмэгдэхэд есєн сарын настай сvпэр нам буй болно. Парламент дахь хамгийн том нам. Эдэнгvйгээр юу ч явахгvй. Есєн сарын дараа хєєрхєн бандгар хvvтэй болно. Тєрсєн эцэггvй хvvхэд. Мэдээж биологийн эцэг байлгvй яахав. Гэхдээ тэр нь нам бус учир хvvхэд бутачаар бvртгэгдэнэ. Гал дээр гарсан банди. Нэр нь МАХН. Эсвэл Монгол ардын хувьсгалт нам, эсвэл Монголын ардчилсан хєгжлийн нам. Банди ой хvрээд тєрсєн эцгээ олно. ЭБ-тэй байхад хvчтэй!Бvтэхгvй вариант бас байнаа. Намын их хурлаар жишээ нь эртний єст Багабанди гарч ирээд арай гэж нурааж байгаа байшинд нь капитал засвар оруулаад босгоод ирвэл яах вэ? Газар vнэд орсон єнєє vед нурсан байшингийн суурин дээр юу ч сvндэрлvvлж болно шvv дээ. Эрдэнэбат бол тэргээ эвддэг бяруу биш. Гоомойчууд єєр шинэ хамгаалалтанд орно. Уурандаа тєрийн эргэлт зохион байгуулалтай нь биш. Цэргээсээ олон генералууд нь буу ч барьж vзээгvй саатай мєрдєснvvд. Энд тэнд хэрvvл хийж, тушаал булаацалдаж, хурим чимэглэхээс цаашгvй согтуу толгойнууд. Тэрэнд орвол гадаад харилцааг барьж авсан дээр. Дэлхий даяар ардчилал хєгжvvлнэ. Монголын ардчилалыг хамгаална. Тэднийг МАХН-ын улаан коммунистуудаас зад ємєєрнє. Хvний эрхийн тухай лекц уншина. Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаална. Очирбат 1993 онд чадсан юм чинь 2009 онд энэ амжилт давтагдахгvй гэж хэн хэлээд байгаа юм? Ардчилал ямар Бат-Vvл, Элбэгдоржийн ємч юм уу? Ардчилсан нам бол ардчилсан шvv дээ.Дээр дурдсан Ах дvv Кармазовынхан романы эхэнд Достоевский Библи судраас эш авсан нь “Буудайн нэг vр vхэхэд нэгэн амь тасрах боловч тvvнээс мянган амь тєрнє”. Философийн утгаар нь авч vзвэл Энхбаярын vйлдэл мянган зєвтгєлтэй. Тэрбээр ная гарсан нэгэн хєгшин амийг таслаж байна, гэвч энэ нь шинэ залуу, эрчтэй, єнєє vеийн мянган амь тєрєх нєхцлийг бvрдvvлж байна. Феодор Достоевский єєрєє эцгийнхээ амийг хєнєєсєн байж магадгvй гэж зарим судлаачид vздэг. Гэвч яаж ч харлуулж муутгаад дэлхий даяараа тvvнийг Гэм, зэм-ээр нь мэддэг.

No comments: