Tuesday, August 28, 2007

ХОЙД СОЛОНГОСЫН ЦЄМИЙН ХЄТЄЛБЄР ХЭНД ХОРТОЙ, ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хойд Солонгос зургаан талт хэлэлцээрээс гарсан тєдийгvй Цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх олон улсын гэрээнээс гарснаа зарлаж єєрсдийгєє хэд хэдэн атомын бємбєгтэй болохоо мэдэгдэж энэ зэвсгээ эх орноо хамгаалах ариун vйлсэд ашиглахаас буцахгvй гэлээ. Явж явж хэдэн хоногийн ємнєєс зургаан талт хэлэлцээрт дахин орохоор болов. Хэлэлцээрт дахин орооч гэж дэлхий даяараа, тvvний дотор АНУ ихэд хичээнгvйлэн гуйсан юм. Ерєєсєє Хойд Солонгос цємийн зэвсэгтэй болж чадсан уу? Тиим бол vvнийг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ? Зургаан талт хэлэлцээр цємийн хєтєлбєрийг зогсоож чадах уу? Чаддаг юм гэхэд хэнд ямар ашиг єгєх вэ? Ерєєсєє Солонгосын хойгийн хурцадсан асуудал хэнд ямар хор хийгээд ашиг єгєєд байгаа хэрэг вэ? 1. АНУ-ын хувьд Хойд Солонгос нь нэг талаас шvдний євчин, нєгєє талаас дэлхийн улс тєрийн тавцанд vзэл суртал явуулах таатай vзvvлэн болчоод буй хэрэг. Хойгийн ємнєд хэсэгт сvvлийн 50 гаруй жил тогтмол цэргийн бааз суурилуулж ирсний хувьд тоглоомын хамгийн гол тоглогчийн нэг. Энэ урт хугацаанд технологийн илvvрхлийг vзvvлж Умартын аюулаас хамгаалах найдвартай тогтцыг буй болгож чадсан. Хойд Солонгос ердийн байтугай цємийн довтолгоо хийх гэж оролдоод ч АНУ-ын шvхэр дор байгаа Ємнєд Солонгос, Японд бараг ямар ч хохирол учруулж чадахгvй. Магадгvй Кэйсонг хавьд амиа хорлосон бємбєг дэлбэлж цацраг туяа гэх мэтийн хор vзvvлж болох боловч vнэндээ энэ нь тун магадлал муутай. Мэдээж энэ харгис дэглэм цємийн хєтєлбєр хэрэгжvvлж буй, аягvй бол бэлэн зэвсэгтэй явдал нь огт аюулгvй зvйл биш. Гэвч коммунист систем задарснаас хойшхи сvvлийн 15 жилд АНУ-ын Хойд Солонгост хандах хандлага хэзээ ч тууштай байж чадаагvй. Картер, Олбрайт нарын "нєхєрсєг" айлчлалыг Бушийн "шулмын тэнхлэгийн" онолтой зэрэгцvvлэхээ больё гэхэд зургаан талт хэлэлцээр эхэлснээс хойшхи Бушийн засаг захиргааны бараг єдєр бvр ээлжлэн сєєлжлєх занал-хийлэл ба аргадал учирлал нь дэлхийн хамгийн хvчирхэг гvрний тууштай бодлого гэхээсээ арга нь барагдсан хvvхдийн элдэвлэл гэж харагдахаар. Цємийн зэвсэгтэй болчихоод улангасаж буй зандалчин Хойд Солонгосын дvр зураг бас АНУ-ын vзэл сурталд хэрэг болж буйг vгvйсгэх аргагvй. Yнэндээ Ирак нь хоёрдугаар Вьетнам болн хувирч байна. Иракт урагш ч vгvй хойш ч vгvй гvнзгий шаварт суусан АНУ-ын хувьд энэ бvтэлгvйтлээ тайлбарлах шалтгаан хэрэгтэй. Хаашаа алга болчихсон нь мэдэгдэхгvй, гарт баригдаж нvдэнд єртєж єгдєггvй Аль Кайда бvлэг, Бэн Ладен нараас гадна хvн айлгаж хvvхэд уйлуулж байх тодорхой эзэнтэй, оршин буй хаяг адресстай єєр лvд хэрэгтэй. Тэр нь Хойд Солонгос. Vvн дээр бас Ираныг нэмэх хэрэгтэй. 2. Солонгосын дайны vед АНУ-ыг сєрєн тулалдсаны хувьд ч, Хойд Солонгос хэмээх энэ бэрдийг бvтээсэн тєдийгvй тэжээн босгож эцэст нь Ала Аддины шидэт дэнлvvнээс нь гаргаж ирсний хувьд ч Хятад улс нь Солонгосын хойгийн "наадмын" гол тоглогчийн нэг мєнєєс мєн. Єдгєє Хойд Солонгос нь Хятадын хувьд ч ялгаагvй нэг талаас занал нєгєє талаас ашигтай тоглоом аж. Умартынхан цємийн тоглоом тоглож буй нь мэдээж хятадуудын хувьд таатай зvйл биш. Vзэл суртлын єрсєлдєєнт тоглоомоос хэдийнэ гарч, ахуй амьдралаа чухалчилдаг болсон єнєєгийн прагматик Хятадын хувьд мэдээж єєрсєд рvv нь онилоогvй (vнэндээ хаашаа ч онилоогvй) "чvчхэ бємбєг" гэхээсээ амиа хорлогч коммунист Солонгос, хяналтаа алдаж замбараагvй болсон пост коммунист Солонгос, магадгvй хэдэн саяараа орж ирэн Олимпын наадмыг тасалдуулж магадгvй дvрвэгч Солонгос илvvтэй аюул учруулна. Иймээс цємийн зэвсгээр бооцоо тавин наадаж буй казиночин Ким тоглоомдоо хэт шунан єнєєгийн статус квог юу болж хувиргахаа тєлєвлєє ч vгvй азаа vзэх маягаар бусниулан эвдээд хаячихвал хамгийн эхний ээлжийн золиос нь шидэт дэнлvv бvтээснээрээ Хятад улс л болж таарна. Иймээс бэрдийг соёлжуулан ухааруулах, эс бєгєєс болохгvй бол дэнлvvн дотор нь хєнєєх ха-риуцлагатай vvрэг хятадуудад ноогдож байгаа юм. Гэвч нєгєє талаас дэлхийн гегомони руу тэмvvлж яваа Хятадын их санаархалд гол тээг болж байгаа АНУ, Япон хоёрт харуулж, айлгадаггvй юм гэхэд зvрхэнд нь шар ус хуруулах аятай vзvvлэн бол Хойд Солонгос. Зарчмын хувьд эв зvйгээр шийдэх ёстой, гэхдээ тун болохгvй бол зуудаг нохойгоо тавина шvv! 3. Хойд Солонгосыг бvтээсэн уран барилгачдын нэг нь болох Оросын хувьд єнєєдєр энэ дэглэм хортой гэхээсээ илvv ашиг тустай. Мэдээж цємийн зэвсэг агссан жижиг мєртєє зэрлэг хєрш бол Оросын хувьд хvсмээр зvйл биш. Зургаан талт хэлэлцээрийн vр дvнд Хойд Солонгосын цємийн хєтєлбєрийг зогсоохын тєлєє Орос улс тууштай байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ vнэн хэрэгтээ их гvрний статусаа хэдийнээ алдсан боловч их гvрэнлэг зангаа сэтгэл зvрхэндээ хадгалсаар яваа Орос улсын АНУ-д мєчєєрхєх, тvvнийг сєрєн зогсох, дэлхийн улс тєрийн бодлогыг залалцах аугаа ихийн хэнээрхэл мєд дуусахгvй. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах дєрвєн талт хэлэлцээрээс олон жил гадуурхагдаж явсан Орос нь єнєєдєр зургаан талт хэлэлцээрт "эв зvйгээр зохицох" номлолтой хамгийн амгалан тагтааны vvрэг гvйцэтгэж байна. Энэ нь vнэн хэрэгтээ Хойд Солонгосыг ялангуяа АНУ-ын мєд эдгэдэггvй толгойны євчин нь болгох, гэхдээ єєрснєє шууд єдєєн турхирагчаар оролцолгvйгээр алсаас далдуур инээвхийлэн толгой дохиж нууцаар мэнд дэвшvvлэгчийн vvрэг гvйцэтгэх нь Орост стратегийн хувьд илvv ашигтай. Хойгийн асуудал яаж ч муугаар эргээд юутай ч Орос хохирогч нь болох магадлал маш бага. 4.Солонгосын хойгийн хямрал Японы хувьд илvv тээртэй асуудал юм. Технологийн нэн хоцрогдолтой хєрш нь тэдний арлыг давуулаад балластик пуужин шидэж орхисон нь туйлын балмагдуулжээ. Япончууд алсын том юм гэхээсээ ойр зуурын шууд нvдэнд харагдаж гарт баригдаж буй зvйлдээ илvvтэй санаа зовдог улс. Хулгайлагдсан япончууд, хойдчуудын япон эхнэрvvд, буцааж єгсєн шарилын ДНХ-ийн шинжилгээний хариу гэх мэт. Нэг талаас ийм аар саар зvйлдээ хэт баригдсан, нєгєє талаас хойгийн хямралыг шийдэхэд Хятад, АНУ-ыг бодвол хоёрдугаар зэргийн vvрэгтэй нь тэднийг л хий л бухимдуулна. Ємнєд Солонгосыг оролцууд бvх хєршvvдтэйгээ ялангуяа газар нутгийн маргаантай, дээр нь хоёрдугаар дайны намжих байтугай баяжихын хэрээр нь улам сэдэрдэг хєршvvдийн хонзогнуур харанга давчдалыг улам нэмнэ. 5. Солонгосын хойгийн хямралын vнэнхvv жинхэнэ хямрагч нь Ємнєд Солонгос. Тэдний хувьд умартын ах дvv нар нь Библийн Кайн юм. Мэдээж Кайны ах дvv болж тєрєх нь бахархал биш л дээ. б. Хямралын гол буруутан, эсвэл гол баатар нь мэдээж Умартын дэглэм. Хугацааны хувьд ч, чанга хатуугийн хувьд ч Сталин, Мао, Пол Пот зэрэг ах нарыгаа нийлvvлснээс ч илvv "амжилт" гаргасан тэд жижиг биетэй нь харьцуулахад єєр хэн ч ингэж чадаагvй аюулыг хvн тєрєлхтєнд тулгаж чадаж байгаа юм. Хэдийгээр бvх нийтээр єлегєлєнд автаж, vvнээс болж хэдэн зуун мянгаараа єлбєрч vхэж байгаа ч гэсэн дэглэм нурах байтугай улам хvчирхэгжин цємийн хєтєлбєр хэрэгжvvлж, єнєє маргаашгvй vvнээ турших гэж байгаагаа тунхаглаж байна. Гэхдээ Умардын дэглэм тэнэг биш, харин ч хамгийн овжин, нєхцєл байдлын єєрчлєлтийг хамгийн гярхай ажиг-лан анализ хийж хєдєлгєєн бvрийг єєртєє ашигтайгаар эргvvлж чаддаг увьдастай тєржээ. Тэдэнд хандах бvх хєршvvдийнх нь хандлага заримдаа жилээр, заримдаа сараар, тэрбайтугай єдрєєр єєрчлєгдєж ирсэн. Чухам энэ байдал нь тэднийг "наймаацлын атомтай" болгох бололцоог бvрдvvлжээ. Одоо энэ бємбєгєє дэлхийн хамгийн хvчирхэг хэдэн гvрний дунд vнэ хаялцуулан дуудаж чадаж байна. Дэглэм єєртєє аюулгvй байдлын баталгаа нэхэж байна. Гэвч дэглэмийн аюулгvй байдалд хамгийн хортой зvйл нь Америкийн империализм ч биш, Японы милитаризм ч биш аж. Vvнийгээ ч тэд єєрсдєє сайн мэднэ. Ардчилал биш юмаа гэхэд ердийн хятад, вьетнам маягийн зах зээлийн систем дэглэмийг дор нь будаа болгож орхих юм байна гэдгийг 2000-2003 онд хийсэн єчvvхэн жижиг хязгаарлагдмал туршилт тов тодорхой харууллаа. Иргэдийн (хэрвээ тэнд "иргэн" гэсэн ойлголт байдаг бол) амьдралын тєвшин мини туршилтын буянаар мини єсєєд ирэхэд л Их Ах юу ч харж чадахаа больж байна. Хяналт тогтоож чаддаггvй Их Ахыг ямар юмнынх нь эзэн гэх вэ дээ. Ийм учраас "наймаацлын атом" хоёр vзvvртэй тоглоом юм. Vзvvрийн аль хурц урт хэсэг нь дотооддоо хандана. Хяналтаас гарч буй ард тvмнийг гадны аюул занал, тvvнийг сєрєн зогсож чадах "чvчхэ бємбєг" гэсэн vлгэрээр эргvvлж нэгтгэж авч болно. Харин нєгєє vзvvрээр нь гадагшаа сайн наймаацаж чадвал эргээд хяналтад ороод ирсэн ард тvмний нормын будааг нэмж баярлуулж болно. Тэд єнєєдєр Америкийн империализмыг сєрж ядартлаа зvтгэн хийсэн цэргийн бэлтгэлийнхээ хvчинд санаархлыг тас цохиж чадсаны дараа эх орныхоо хvчинд тулгуурлах энхийн хєдєлмєрєє vргэлжvvлж нормын будаагаа нэмvvлэх ба vvний ач буянтны мэргэн жолоодлогод гvнээ талархан уйлалдацгаах болно.

1 comment:

Anonymous said...

[b]Была у Вовочки корова. А у Маши бык. Привел как-то раз Вовочка свою
корову к Машиному бычку. Бык залез на корову, а Вовочка и Маша сидят
и смотрят. Через некоторое время:
Вовочка:
- Может тоже попробовать?
Маша:
- Смотри сам, ... твоя же корова! [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Медики разрешили секс в жару и дым [/url]" - Канечно вы можете встретить и ради себя много интерестного
Ну а однако лучшее снадобье от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG][/url]