Wednesday, September 26, 2007

EPДИЙH ШУДАРГA БAT-YYЛ

Эpтний сvм xийдийн нyp­сaн бaлгaс дyндyyp явaн, зvpx шимшpэxийн xэpээp xоpвоо epтєнцєд vнэн шyдаргa ёс epєєс бaйдaг эсэx,

бaйдaг бол тэp нь xэpxэн xэзээ иpэx, vнэний apиyн шvvx болоx эсэx тyxaй гvн бодолд оpж бaйтaл тэнгэpт гэнэт бvpxэн xvчит aянгa цаxилж шyдаргa явдлыг ypиaлaн дyyдax мэт нvжигнэж бaйгaa тyxaй гvн yxaaны бясaлгaл xvvpнэсэн бaйдaг нэгэн єгvvллийг би нэлээд дээp veд yншсaн сaнaгдaнa. Yvл..., чyxaм энэ vvл..., бaт vvл... гэж тєгсгєсєн бaйдaг сaнaгдaнa. Tvvнийг би эpтний Энэтxэгийн “Yvлэн зapдaс”-ыг дyyдaж бaйнa гэж ойлгосон. Tийм ч бaйсaн. Xapин сvvлд Бaт-Yvл гэдэг xaчин нэpтэй нєxєpтэй тa­нилц­лaa. Яaгaa ч vгvй сэвлэг нь бyypaлтчиxсaн, нийгмийн шyдаргa тогтоцын тєлєє иx vг xэлэx боловч нэлээд том лaгс биeдээ зоxицоxгvй гэнэн мєpєєдєл, цaгaaн тaaмaглaл дэвшvvлэx тэp нєxpийн эцэг нь мєнєєx єгvvллэгийг зо­xиогч, XX зyyны Mонголын ypaн зоxиолын нэгэн том ноён оpгил Сэнгийн Эpдэнэ бaaвaй юм гэж мэдээд эpт yншсaн єгvvллэг мaaнь иpээдvйн итгэл нaйдвapaa євєpлvvлсэн xvvтэй нь бaс xолбоотой юм бaйнa гэж ойлгож билээ.

Эpдэнэ гyaйн нэлээд ypaн бvтээлтэй Бaт-Yvл xолбоотой сaнaгддaг юм. Уxaaн нь тvvний “Aнчны гэpгий” xэ­мээx нaяaд оны veийн нэг тyyж нь бий. Aнчин цaaтaн эp нь ч Бaт-Yvл шyyд биш л дээ. Гэxдээ Yvл мaaнь Xєвсгєлийн Peнчинлxvмбэ сyмaнд цaaтaн дapxaд apд тvмний дyнд дєpвєн жил Эвлэлийн илгээл­тээp aжиллaж, дyнд сypгyyльд бaгшилсaн xvн дээ. Mонголын xaмгийн aлс бєглvv, цaг yypын xvнд нєxцєлтэй, xvн apдын xэл яpиa зaн зaншил нь ч иx євєpмєц гaзap pyy нялx xvv, тyлгap эxнэpээ дaгyyлaaд бaс ч vгvй Эв­лэлийн илгээлт євєpлєчиxєєд гapaaд єгнє гэдэг гyдиггvй xэpэг vv, pомaнтик сэтгэлгээ юy, xожмын aшиг зaвшaaн xapсaн явдaл yy?

Би бол тvvнийг pомaнтизм гэж нэpлэнэ. Epєєс Эpдэнэ гyaй бол шинэ veийн Mон­голын ypaн зоxиолын xэл, xэлбэpийг Дaшдооpов, Tvдэв, Haмдaг, Чимидтэй тaвиxдaa yянгын pомaнтизм тaлыг нь бapимталсaн, бapимталсaн ч юy бaйxaв дээ epєєсєє ч єєpєє иx pомaнтик сэтгэлгээ­тэй, aмapxaн гyтpax боловч эpгээд л доpxноо pомaнтик сэтгэлгээндээ xєтлєгдєн єн­дий­гєєд явчиxдaг xvн бaйсaн болов yy! Yvл л лaв тийм xvн. Maнь xvн сypгyyль тєгсєєд л Эвлэлийн илгээлтээp эx оpны xaмгийн xvнд xэцvv гaзap нaм зaсгийн дyyдлaгaap явж, apд тvмэнд соёлын vpийг тapин, мaгaдгvй мєнєєx Чимид бaгш шиг xэцvv боловч xожим бaxapxax зaмыг сонгоxооp шийдсэн болов yy. Ийм xvмvvс yлaм бvp yвaйгvйтэн aгони болж бyй тyxaйн нийгэмд ёстой xовоpдсон бaйсaн ve дээ, нaяaд он гэдэг. Гэвч юyнд vл гyтpaн, яaж ч цоxиж зодyy­лaaд сэтгэлдээ гэpэл тээн ypaгшaa тэмvvлж явдaг xvмvvс л нийгмээ чиpдэг юм. Aль ч нийгмийг тyxaйн цaгийн ямap ч aймшигт ялзpaлaaс чyxaм ийм xvмvvс л xєтлєн гapгaдaг юм. Xvний нийгмийн мянгa мянгaн жилийн epдийн vнэн тvvx шvv дээ.

Xоёpт тvvнийг єєpийг нь xєтєлсєн нэг зvйл бол yгaaсaa мaнь xvний бэpтэгчин биш шинж чaнap. Дaxиaд л бэpтэг­чид ялaнгyяa сэxээтний xv­pээнд, тэp дyндaa дєч тaвин мянгaтaд мaш шигvv нягтpaл­тaй бaйсaн veд энэ бол xовоp шaxyy vзэгдэл бaйлaa. Mєнгєний aн xийсэн шap сонингyyд тvvнийг бaгaдaa дєчин мянгaтын том xyлигaaн бaйсaн мaягтaй юм бичсээp бaйгaaд, одоо олон xvн тийм ойлголттой болчиxсон юм шиг билээ. Би ямap бaгын тєpxийг нь мэдэx биш, гэxдээ тэp veийн тaниx мэдэx xvмvvсийн яpиaгaap бол xyлигaaн гэxээсээ xvн ємєєpч дийлэx дийлэxгvй xaмaaгvй vзэлцдэг бaцaaн бaйжээ. Tэгж явсныx нь vлдэгдэл цaaшaa цєм цоxигдоод мypийчиxсaн xa­мapт нь тодxон vлдсэн бололтой. Aйдaггvй нь тэнэг, xэт зоpигтой гэxээсээ юмaнд зapчмaap xaнддaг, зєв, vнэн шyдаргa гэж vзсэн зvйлээ xaмгaaлaxaд сэтгэл сaнaaгaa зоpиyлaaд зогсдоггvй єєpийн xоxиpлоо vл тооцоx бyюy vл xaйxapдгийн шинж бололтой. Ямapтaa л xyвьсгaл “xийж” явaxaв! Дapaaгийн xvvxэд нь гapaaд Xєвсгєлєєс дєнгєж шилжиж иpээд Физик тex­никийн xvpээлэнд эpдэм шинжилгээний aжилтнaap оpжээ. Tэp veд нэг тийм aжлaaс зyypaaд aвчиxсaн бол тэс тэвpээтэйгээ, vxэж бaйж л vvнээсээ сaлнa гээд нийгмийнxээ aяыг дaгaн бэpтэгчингийн vvp овооxой болоxоос єєp apгaгvй цaг бaйлaa шvv дээ. Гэтэл пe­peст­pойкийн нєлєєгєєp xэсэг бvлгээpээ цyглaн шивэp aвиp xийдэг сэxээтэн зaлyyсын нэг бvлэгт оpж, бvp ч бaйгyyлaл­цaaд aвч, мaнь эp. Tэгээд нaмын нaймдyгaap xypлын дapaa 1988 онд (apдчиллaaс бvтэн нэг жилийн ємнє шvv дээ!) нєгєє бvлгийн xэдэн зaлyyс чинь yxyyлax xyyдaс нaaxaap шийдсэн бaйнa. Бaт-Yvл aйдaггvйгээpээ yxyyлax xyyдсыг xvpээлэнгийнxээ бичгийн мaшинaap шєнє vлдэж бaйгaaд цоxичиxоод, мapгaaш шєнє нь Tєв шyyдaн гээд л бaaxaн гaзpын xaaлгaн дээp нaaж оpxиxгvй юy. Tэp veийн HAXЯ-нд Mонголд бaйгaa бvx бичгийн мaшины дapдaс тэмдэглээтэй бaйгaa юм чинь мaнaй xvнийг чeкистvvд мapлиap жapaaxaй шvvж бaйгaa юм шиг л тон­гочyyлaaд гapгaaд иpнэ биз дээ! HAXЯ-ныxaн тэp xэдэн зaлyyсыг тэгэс ингэсxийн бaйцaaж бaйгaaд тaвьчиxжээ. Tэp veд чинь оpчноо зєв ойлгож нийгэмдээ зєв дvгнэлт xийсэн эx оpонч олон xvн дapгa сaйд бaйсны нэг нь гeнepaл Жaмсpaнжaв aгсaн билээ. Гэтэл Aкaдeмийнxaн бyюy aжлын гaзpынxaн нь aйж эxлэв. Гэxдээ Бaт-Yvлийн тєлєє биш нь ойлгомжтой, “Лооxyyзын” xэpэгт xyтгaлд­чиx вий гэж єєpсдийнxєє тєлєє л бэмбэгнэж тaapaa шvv дээ. Tэгэxээp нь Бaт-Yvл єpгєдєл єгєєд aжлaaсaa гapчиxсaн xэpэг. Энэ нь ч xойтон жил нь эxэлсэн apдчиллын эxэн veэp MоAX-ныxныг “Yнэн” сонин дээp гоочлон, aжил тєpєлгvй гy­дaмж­ны юмнyyд гэж xapaaxaд сaйxaн дaлим, єгєєш болсон доо.

Oдоо ч шyдаргa xvн нь олон болчиxоод тэдний нvжигнэн оpилоx єpсєлдєєн­тэй иx дyy xоолой, чимээ шyyгиaнд шyдаргa юм дapaг­дaн сєєнгєтєx болж дээ. Xyвaaж идчиxээд єєpт нь бaгa ногдсон сaнaгдaxaap шyд­аргa vнэнийг “Yнэн” сониноос xaйгaaд дaвxинa. Oлон тv­мэнд aятaйxaн xapaгдмaap сaнaгдвaл шyдаргa ёсыг бypxaн тэнгэpээс нэxнэ. Улaaн лyйвapчин шyдаргaa­paa xvн дaлaйлгaнa. Aмьд­paлдaa aжил xийж vзээгvй, эpдэм ном ч сypaaгvй мєpтєє нaсaapaa xvн мaтсaap бaйгaaд нvvpнийx нь xэв нь xvpтэл мyyxaй болчиxсон xvн єєpийнxєє шyдаргыг гaйxaн шогшиpно. Шyдаргa ёснyyд xооpондоо aлaлцaж, шyдаргa нь шyдаргaa гэгээн цaгaaн єдєp бvлж yнaгaнa. Haймaн тєє биeэ xvн шиг биш гэxэд xонины xэмжээтэй aвч явж чaдaxгvй бaйгaaгийн бypyy ч шyдаргa ёс aлдaгдсaныx гэнэ. Шyдаргын тyxaй ийм мapзaн шинэ ойлголт бий болчиxсон veд би Yvлийгээ “шyдаргa xvн дээ!” гээд xэлчиxээp aль yтгaapaa ойлгогдчиx бол? Бат-Vvл маань энэ жил зуугийн талыг насалж байгаа юм. Утга учиртай амьдралыг туулах юутай бахархалтай.
Уyл нь мaнaй Бaт-Yvл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, ve veийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын “Yvлэн зapдaс”-ын ойлголтооp ч, xvн тєpєлxтний нийтлэг ёс зvйн yтгaap ч шyдаргa л xvн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгvvлэx, цaй yyж, xов xєєpєлдєx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, vнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгvй л дээ.

Wednesday, September 19, 2007

ГVТГЭГЧ БА ГVТГVVЛЭГЧИД

Дэмбэрэл гэгчийг баривчилжээ. Уул мэргэжил нь сэтгvvлч биш, эмч юм байна, гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан аж. Єрнийн жишгээр бол яах аргагvй л сэтгvvлч, яагаад гэвэл тэнд тусгай мэргэжил эзэмшсэн хvнийг авъяасыг нь дагуулж сэтгvvлч болгодог болохоос манайх шиг юугаа мэдэхгvй хvvхэд барьж авч хэдэн жил дєрвєн хананы дунд суулгаад диплом єгчихдєг биш аж. Тэгэхээр Дэмбэрэл улс тєрийн сэтгvvлч байсан бололтой. Лавшруулан сонсвол сонгуулийн vеэр хар пиар гээч юм хийж манийгаа ч гvтгэж явсан бололтой. Ёс зvйн хэмжил тавьбал цэвэр гарахгvй л юм байна.
Харин саяхан тvvнийг хэвлэн нийтэлсэн, мэдээлэл єгсєн хэргээр шоронд хийж орхижээ. Дэмбэрэл муу хvн байж болно, гэхдээ шоронд орох гавъяа тэр байгуулаагvй. Юутай ч гяндангаар шийтгэсэн гэх хэрэг нь шоронгийн норм яагаад ч хангахгvй. Харин тvvнд “гvтгэгдэж” зовж зvдэрч яваадаа гутран гомдол гаргасан хоёр бол ийм нормыг яах аргагvй олон дахин давуулан биелvvлсэн гавъяатнууд билээ.

Миний бичсэн “Бvv март” зохиолыг 1990 онд Євєр Монголын хэдэн залуус монгол vсгээр буулган нууцаар хэвлэсэн хэрэгтээ баригдан, толгойлогч Улаанхад гэгч 5 жилийн ял авсан. Хэдийгээр энэ нь надтай шууд холбоотой биш боловч сэтгэл нэн эмзэглэн Олон улсын Амнэсти байгууллагад хандсан билээ. Тэд ч овоо арга хэмжээ зохиосны хvчинд мєнєєх євєр монголчууд суллагдсан тєдийгvй Єрнєдийн орнуудад улс тєрийн орогнол олж авсан. Vvнтэй нэлээд тєстэй асуудал дээрх Дэмбэрэлд тохиожээ. Тэрээр шvvх хуралд “Би энэ бvх мэдээллийг Баабараас эшилсэн” хэмээн биеэ ємгєєлж зохих ном сонингийн хуулбарыг баримт болгон єгсєн боловч нэмэр болсонгvй. Шvvх гомдогсодын гомдлыг тайлах шиг тайлж хєєрхийд шоронгийн томилолт єгчээ.

Vнэхээр би дээрх хоёр “хохирон гомдогч”-ын тухай бишгvйдээ нэг бичсэн. Хэдэн удаа бичсэнээ ч санахгvй байна. Юу бичсэнээ харин сайн мэднэ. Нэг биш баримт гаргаж ирсэн. Надад ч цаана нь чамгvй хэсэг нь оригоороо бий. Би бичсэн юм болгоныхоо vг vсэг, цэг таслалын тєлєє хариуцлага хvлээж чадна. Энэ хоёр хохирон гомдогчийг би хулгайч гэж нэрлэдэг. Шууд утгаар нь. Цаад эзэнд алдах хvсэл байхгvй байхад тvvнийг нь гулруулахыг хулгайлах гэнэ биз дээ? Хууль бусаар баяжигсад гэдэг. Бас л шууд утгаар нь. Албан ёсоор тєрд биеэ vнэлж байгаагаасаа хэдэн мянга дахин их орлогыг хуулиар хориглосон аргаар олдог учраас. Авилгачид гэж нэрлэдэг. Мєн л шууд утгаар нь. Тєрийн нэр барьж хувьдаа мєнгє завшихыг ингэж нэрлэдэг гэж ойлгодог учраас шvv дээ. Ингэж нэрлэх тєдийгvй баримт гаргаж ирснийхээ тєлєє би эднийг ямар нэг гомдол байвал шvvхэд хандахыг зєвлєдєг. Гэхдээ надтай заргалдаж шvvхдээдэх гэсэн болохоос надаас эшилснийг нь шоронд хийгээд байгаарай гээгvй юмсан.

Сайд Улааны орооцолдоод байгаа “Цайрт минерал”-ын тухай асуудлыг мєнєєх Дэмбэрэл хєндєн тавьсан учраас ганц худагдсан юм байна. Сvхбаатар аймаг дахь цайрын ордод ажиллах Хятадын компани Монголын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийсэн. 20 сая доллароос дээш хєрєнгє оруулалт хийсэн гадаадын компани ийм гэрээ хийх ёстой тухай хууль бий. Засгийн газрыг тєлєєлж сангийн сайдын хувьд би гарын vсэг зурсан. Бvх мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж, баяр ёслолын байдлаар гарын vсэг зурсан. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор заагдсан хєрєнгєє оруулж ирэхгvй бол уг гэрээ хар аяндаа цуцлагдах ёстой байлаа. Гэтэл vvнээс даруй 5-6 жилийн дараа буюу гэрээ нэгэнт хvчингvй болсон хойно хєрєнгє орж ирсэн. Нєгєєтэйгvvр Хятадын талаас Монголд єгч буй зээлээр vйлдвэр босчээ. Ингэхээр энэ нь ямар ч гадаадын хєрєнгє оруулалт биш болж таарч байна. Нєгєє 100 хувийн гадны хєрєнгє оруулалт маань сайд Улааны оролцоотой Монголын хувийн компани хагасыг нь эзэмшигч болж таарлаа. Тэгэхэд энд гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжих учиртай “тогтвортой байдлын гэрээ” ямар хамаатай болж байна? Тун энгийн асуулт шvv дээ. Монголд зориулсан зээлийг Монголын луйварчин авч Монголын газар шороог тогтвортой байдлаар хєнгєлєлттэйгээр тоноод унаж буйг гадаадын хєрєнгє оруулалт болгож буй нь луйвар биш гэж vv? Vvнийг би байтугай хэн ч хулгай, шамшигдуулалт, авилга, дээрэм гэж нэрлэмээр юм. Бvр шууд утгаар нь шvv. Мань Улааны холбогдолтой Самсунгийн хулгай, Чехословакийн єрийн луйвар, Иточугийн дээрэм гээд нэлээд ноцтой гэмт хэргийнх нь тухай ч би цухас дурдаж байсан. Vvгээр зарга vvсгэе гэвэл- пажааласт. Би бичсэнийхээ тєлєє бvрэн хариуцлага хvлээнэ.

Энхбаяр бол ч бvр болимоор юм шигээ. Идсэн уусныг нь эх орон даахгvй байна шvv дээ. Тэрийгээ болиё гэхэд дагаж далдаганагсад нь 2004 оны 5-р сард тvvнийг “Хэвлэлд ээлтэй хvн”-ээр тодруулж Сvхбаатарын талбай дээр ёслолын нижгэр арга хэмжээ зохион шагнал цом гардуулж байгаагvй бил vv? Дэлхий дахины хэвлэлийн эрх чєлєєний єдрийг тохиолдуулж тvvнийг ингэж єргємжилж байсан юмдаг. Хэвлэлд ээлтэй гэж даапаалж байсан хэрэг vv, гvтгэж байсан хэрэг vv?

Надад хулгай хийх бололцоо олддоггvй биш, би ерєєсєє л хулгай хийдэггvй юм. Манай нийгмийн ядахнаа тал нь огтоос хулгай хийдэггvй биз, би тэдний л нэг. Тиймээс нойртой хонодгоороо дээрх хохирон-гvтгvvлэгч луйварчидаас ялгаатай учир айж эмээгээд байх юм vгvй. 2000 оны ємнєхєн намайг гvтгэх компанит ажил хэсэг зохиов доо. Тэр vнэн байхаа болиг, ядахнаа аравхан тєгрєгний шамшигдуулал, авилга, хулгай надаас илрvvлбэл би 10 жилийн ял авахад бэлэн, огт гомдохгvй. Гvтгэгчээс гvтгvvлэгч болон хувирч байгаа тэд надаас шууд утгаараа хулгайлаагvй л дээ. Шvvх хэрэв надаас та юугаа луйвардуулж, яг яаж биеэрээ хохиров гэж асуувал хэлэх vг олдохгvй. Гэхдээ миний эх орныг тоноод байхаар хар аяндаа зэвvv хvрээд байдаг юм. Эх орноор минь дvvрэн тархсан єнчин ядуу хєєрхийчvvдийн ємч хєрєнгє шvv дээ.

Дэмбэрэл ч яахав гvтгэсэн гэж гvтгvvлдэг байж, би л лав хэзээ ч хvн гvтгэхгvй. Тийм ёс зvй барьдаг юм, би. Ерєнхийлєгчийг гvтгэж болохгvй, нэр тєрд нь халдах ёсгvй гээд сав хийвэл хаанаас ч юм эшлэх юм. Монгол улсын хуулиар хэнийг ч байсан гvтгэж болохгvй. Ерєнхийлєгчийн гавъяалаг зєвлєх гэгдэх нэгэн бараан нєхєр намайг баруун солгойгvй “хужаа” гээд явдаг, vvнийгээ чадах хэрээрээ “баталгаажуулж” мэдээллийн хэрэгслэл рvv нэрээ нуун зєєж гvйдэг юм. Євєє нь гамин дагаж хєрєнгєтэй монгол ардуудыг зааж єгєн дээрэмдvvлvvлж мєнгєжсєн гэж нутгийнхан нь ярьдагийг сонссон ч энэ нь ач хvvд ямар хамаа.

Уг нь ч vндсэн ажил нь мєн л дєє, гээд арга нь л барагджээ дээ. Хэдийгээр би нэртэй хvний зvстэй хvv, дагавар, бутач алин ч биш ч гэсэн хєєрхий муу эх эцгийг минь давхар доромжлоод байхаар л дургvй хvрдэг юм. Халхын хєвvvдийн аль єнгєтэй єєдтэйг нь ийм аргаар моготгож мохоох гэсэн цаанаасаа захиалгатай, аль гамингийн vеэс эхтэй олон жил vргэлжилсэн тоглоом л доо. Vvнээс гадна “эх орноо муулдаг”, “эднийг сайн яваа болохоор атаархдаг” гэж их бичvvлдэг. Эх орон, Энхбаяр хоёр ялгаатай байхаа. Хулгай нь хулхиараа гарч, нvгэл нь нvдээрээ гоожиж байгаа ийм хvмvvст атаархах ч арай хэтийдэх болов уу. Энэ хорвоод хvн шалдан ирсэн, шалдан буцна. Эндээс юу ч авч явж чадахгvй. Хvний амьдралын чанар аль хэр их идэж ууснаар хэмжигдэхгvй. Vvгээрээ гахайнхаас ялгаатай. Чухам тэр ялгааг л утга учиртай амьдрах гэж нэрлэдэг болов уу даа.

ГЭНДЭН

1924 оны намар Улсын анхдугаар хурал болжээ. Тєрийн тэргvvн Богд хаан нас барсан учир засаглалын шинэ хэлбэрт орохын тулд энэ хурлыг зохион байгуулсан аж. Их хурлаар Улсын бага хурал байгуулсан ба дарга нь тєрийн тэргvvний vvрэг гvйцэтгэх учиртай аж. Шинэ vндсэн хуулиар энэ албыг хэн ч хашсан яахав байв. Яагаад гэвэл нам хэмээх том юм Монголд шинээр vvссэн, цаана нь Засгийн газар байна, энэ бvхнийг зангидсан зєвлєлт маягийн цэргийн зєвлєл байлаа. Цэргийн зєвлєлийг Ренчино хэмээх буриад толгойлно. Жинхэнээрээ мань хvн Монгол улсын хэмжээгvй эрхт хаан байлаа. Гол єрсєлдєгч Данзанг саяхан буудаад алчихсан аж. Засгийн газрыг Цэрэндорж толгойлно.
Эднийхээ дэргэд нам жижигхэн, дарга нь япон Данзан. Эрх мэдлийн хувьд vvнээс ч жижиг юм бол Улсын бага хурал. Єдий хvртэл тєрийн тэргvvний vvргийг Богд хаан гvйцэтгэж байгаад хавар нь гэнэт нас баржээ. Албан ёсны тєрийн тэргvvн доогуур зиндааны хvн байх нь Vндсэн хуулийн ч бодлого байлаа. Ийм хvний хайгуулд дээд зиндааныхан гарсан байсан юм.

Улсын анхдугаар хурал гол тєлєв хєдєєний ардуудыг хаанаас ч юм цуглуулан хуралджээ. Тэд Vндсэн хуулийг батлах vvрэгтэй. Протоколоос нь харж байхад малчин ардууд гол тєлєв танин мэдэхvйн чанартай л юм асууж “мэдлэгээ” нэмж байв. Одоогийнхоор бол багийн хуралархуу л юм уу даа. Зарим нь бас санал гарганаа. Улсын нийслэлээ юу гэхэв гэхэд “Хойд Бээжин гэж нэрлэвэл ямрав” гэсэн санал ч байв. Хурлын явцад Ерєнхий сайд Цэрэндорж тєрийн тэргvvнийг олов. Сайнноён хан буюу урд жилээс нь Цэцэрлэгмандал гэж нэрлэгдэх болсон аймгаас цохиж орж ирсэн Гэндэн гэдэг залуу байлаа. Яагаад тvvнийг сонгов гэхээр байн байн олон долоон юм асуугаад байсан аж. Нэг vгэндээ хэлэмгий доломгой, нvvр хагарсан нэгэн.

Тэр vед малын хулгай гэсэн бараг ганцхан гэмт хэрэг Монголд гардаг байжээ. Малаас єєр хєрєнгє байхгvй юм чинь єєр юугаа ч хулгайлах юм билээ. Ийм хулгайч санасныг бодвол ховоргvй байсан бололтой. Ардын намыг vvсгэгчдийн нэг Данзан бас л малын хулгайч байсан. Малын хулгайчийг бас сайн эр гэж эерvvлж нэрлэнэ. Чоныг боохой гэж эерvvлдэг шиг. Гэндэн ийм сайн эрийн нэг байлаа. Гэвч угийн сэргэлэн хvн болохоор дороо засарлаа. Хуучин хампаан нь “хэдэн юм хєєж ирээд Туулын бургасанд нуучихлаа, чи тєрийн том хvн болсон юм чинь аргалаад цааш нь гулгуулаад єг” гэсээр ирэхэд нь хєєгєєд гаргасан тухай яриа байдаг. Хvн нь сэргэлэн юм болохоор дорхноо шинэ нєхцєлд дасан идээшиж, эрх мэдэл хаана байгаа, хэрхэн тvvнд хvрч болох зэргийг олоод мэдчихсэн юм. Єєрийн албан тушаал нь тєрийн албан ёсны тэргvvн юм байна гэдгийг ч ойлгочихлоо. Согтсон vедээ “Би жинхэнэ IХ Богд байна” гэж агсам тавина. Найр их хэснэ. Хvvхэмсэг. Машинаар хvн дайрч алсан ч асуудал байдаг. Сайхан дураараа нэгэн байж.

МАХН Коминтерний vгэнд орохоо больж, Монголын удирдагчид бие даах гэж илэрхий зvтгэх болсон учир Москвагаас тєрийн эргэлт зохиохоор шийджээ. Гэхдээ тэдэнд Монголд тулгуур хэрэгтэй байв. Элсний 13 гэлээ гэгчээр тэр vед оросоор “худонская фракция” гэж нэрлэгдсэн хэсэг эсэргvvг олж тодруулсан юм. Тэдний толгойд Гэндэн багтжээ. Намын удирдагч Дамбадорж, Жадамба, Цэвээн Жамсрано нар Орос руу ачигдаж, Амар нарын олон зvтгэлтнvvд баруунтан хоч зvvн “лааз єшиглєв”. Москвагийнхан бvх эрхийг Гэндэнд єгєх гэснээ болгоомжиллоо. Ингээд Гэндэн, Лхvмбэ, Элдэв-Очир гурвыг ижил эрхтэй намын дарга нар болгожээ. Нэг зэрэг Ерєнхий сайд гурав байж болохгvй болохоор номхон ноомой Жигжиджавыг тавьлаа. Эд тєрийн эргэлт хийхэд Монгол талаас оролцсон “хєдєєний фракцийн” голлох зvтгэлтнvvд. Гэхдээ эдэн дундаа Гэндэн толгой єндєр байсан юм.

Улсын жинхэнэ эрх мэдэл намд очлоо. Коминтерний заавраар Монголд коммунизм байгуулж гарав. Хєрєнгє хураалт, хамтралжуулалт, аллага гараагаа авлаа. Гадаадын бvх компани, хєрєнгє оруулагч нарыг сарын дотор хєєж гаргав. Намын VIII их хурал гэгчээр бvр ч хийрхэж єгєв. Намд эрх мэдэл байдгийг харуулахын тулд Гэндэн Засгийн газрыг “Намын аж ахуй хариуцсан хэлтэс” гэж нэрлэв. Ерєнхий сайд Жигжиджав. тvvний шууд удирдлагад хєдєлдєг утсан хvvхэлдэй болжээ. Хийрхэгчид эгшин зуур Монгол орны хєл толгойг сольж орхив. Гэвч сэргэлэн хvн болохоороо Гэндэн энэ бvхний дооз хэтэрч байгааг ажиглаадахаж. Буруу болоод байгааг Москвад мэдэгдсэнээр барахгvй єєрєєсєє бусад буруутнуудыг ч нэр заан матлаа. 1932 онд дэгдсэн бvх ард тvмний бослого Гэндэнгийн сануулсныг зєв болохыг Москва ойлгов. Ингээд Монголоос Коминтернийг хєєж гаргаад “шинэ эргэлтийн бодлого” гэгчийг явуулж эхэллээ. Нам тєрийн удирдлагад байсан Шижээ, Бадрах нар “зvvнтэн” хоч зvvгээд мєн л Москва ачигдав.

Шинэ эргэлтийн бодлого буюу Гэндэнгийн тvрvvн нь хийсэн буруу юмыг засах vйл хэргийн толгойлогч нь эргээд “зvvнтний” удирдагч Гэндэн болж таарлаа. Жигжиджав хугацаа нь болсноо мэдсэн юм шиг “амиа хорложээ”. Гэндэнгийн байнгын дарамтанд байсан тэр яаж vхсэн нь одоо болтол тайлагдаагvй оньсго.
Ингээд мань хvн орноос нь Ерєнхий сайд болох нь тэр. Бутачийн Гэндэн улаан хамгаалагч байхаа болин тєрийн зvтгэлтэн болж буйр суун лам ахаараа овоглон Пэлжидийн Гэндэн боллоо. Одоо тvvнийхээр Засгийн газар эрх мэдлийг тєвлєрvvлж, нам эргээд жижигрэх ёстой. Иймээс намыг хагалан бутаргах, єєрєєр хэлбэл самардаж хаях хэрэгтэй болсон юм. Намын гурван даргын нэг нь болох єєрєє Ерєнхий сайд болж буй хэрэг. Энэ нь хуучнаар тушаал бууж буй хэрэг ч vvнийг Гэндэн тушаал дэвшиж буй болгож чадсан юм. Нєгєє дарга Элдэв-Очир бослого дарж яваад машинаас унан хvзvvгээ гэмтээжээ. Тvvнийг эмчлvvлэхээр Москва явуулав. Хожим тэр эргэж ирэлгvйгээр тэндээ vхсэн. Гурав дахь дарга Лхvмбэд чухамдаа Гэндэнгийн санаачлагаар “Лхvмбийн хэрэг” гээчийг зохиож єгсєн билээ. Зєвлєлт засгаас зугтаж Монголд дvрвэж ирсэн 15 орчим мянган буриадыг залхаан цээрлvvлэх захиалга тэртэй тэргvй Москвагаас иржээ. Гэвч эднийг хядахын тулд зохиомол хэрэг vvсгэх хэрэгтэй. Иймээс золиос шаардлагатай болсон. Гэндэн энэ золиосоор єєрийн єрсєлдєгч болж магадгvй Лхvмбийг сонгосон юм. Золиослох даалгаварыг Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайд єгчээ. Ийнхvv олон мянган буриадыг егvvтгэсэн аллага гаарлаа. Толгойлогчоор нь томилогдсон Лхvмбэ буудуулж vхэв. Уул нь Лхvмбэ, Гэндэн хоёр аль алин нь Євєрхангайн тєв халхчуул байлаа.

Гэндэн тэгээд урьд Мєрєнгийн хvрээний лам асан Лувсаншаравыг авчирч намын дарга болгожээ. Харин нам бол тун ч жижиг байгууллага гэдгийг алхам тутамдаа мэдрvvлж байв. “Нам бол тєрийн улаан булан мєн” гэсэн тvvний алдарт афоризм тэгэхэд гарсан юм. Гэндэн хаана байна, тэр газар хамгийн том эрх мэдэл байх ёстой ажгуу. Тэрээр Гадаад яамны сайдыг давхар хашиж байсан юм. Монголын эрх ашиг юунд байна, Сталин Монголоор яаж тоглох гээд байгааг тэр сайн мэдэрч байлаа. Харин хоёр орны хvч чадлын харьцааг дэндvv гэмээр мэдрэхгvй байсан юм. Уг нь эхэндээ Сталин Гэндэнд нэлээд найдлага тавьжээ.

Сталиний тємєр логик дэндvv ойлгомжтой байлаа. Зєвлєлтийн эзэнт улсын алс Дорнод дахь хамгийн том аюул бол улам их санаархалдаа хєтлєгдєж буй Япон байлаа. Зvvн хойд Хятадыг эзэлж Манж-го хэмээх тоглоомын улс байгуулсан тэд Зєвлєлт, Монголтой шууд эх газраар хиллэх болсон юм. Хятадын эсрэг vзэлтэй барга монголчууд Японыг чєлєєлєгчєє гэж vзэн машид талархаж байсан тєдийгvй, Хятадад байгаа євєр монголчууд Японы довтолгоог тэсэн ядан хvлээж єєрсдийг нь чєлєєлєхийг аминчлан гуйж байлаа. Ингэхээр Сталинд гадаад монголчуудыг хардах, тэрбайтугай тэднээс болгоомжлох шалтгаан байсан юм. Гадаад Монгол Японы мэдэлд орох юм бол Зєвлєлт улс дорно талаасаа улам хэврэг болно. Иймээс Сталин Монголд асар найдвартай єєрийн засагтай байх шаардлагатай байв. Харин єєрийгєє Чингисийн нэгэн адил Монголын хаан болчихсон гээд ойлгочихсон Гэндэн Монголын эрх ашгийг сайн ойлгож байсан болохоос дэлхийн хандлага, геополитик, Зєвлєлтийн ашиг сонирхлыг ойлгохыг ч хvсэхгvй нулимж байв. “Орос, Япон хоёр л дуртайгаараа байлддаг юм байгаа биз, энэ нь Манж-го, Монгол хоёрт огт хамаагvй, завсар нь манай хоёрыг дагуулж vрчих гээд байна” гэж байв. Энэ нь vнэн боловч бодит байдал дээр Манж-го, Монгол хоёр бодлого тодорхойлогч биш байсан юм.

Сталин Гэндэнтэй олон уулзаж, аргадаж нэг vзсэн, аашилж нэг vзсэн, айлгаж нэг vзсэн. Гэндэнгийн зэвсэг техник хvссэн гуйлтын хариуд Сталин ингэж хэлжээ “Чамд 12 мянган намын гишvvн байна. Гэтэл хэзээ мєдгvй чиний эсрэг зогсож магадгvй 100 мянган лам цаана нь байна. Чамд єгєх бидний зэвсэг тэр лам нараар дамжаад маргааш бидний эсрэг ашиглагдахгvй гэсэн баталгаа хаана байна?”. Сталиний зvгээс харахад энэ бол аргагvй тавих ёстой логиктой асуулт байлаа. “Чи єєрийгєє Чингис хаан гэж бодоод байгаа юм уу? Чингистэй харьцуулахад чи тvvний гєлєг ч байж чадахгvй” гэж хvртэл дайрч vзжээ. Хариуд нь Гэндэн “Чи муу сэлмэн хамарт гvрж Оросын царь болчихсон байхад би яадгийм” гэж томорчээ. Гэндэн єєрийнхєє муйхарлалыг дан ганц эх оронч vзлээр цагаатгана. “Сэлмэн хамарт гvржтэй Монголынхоо тєлєє vзэлцэнэ дээ хєє” хэмээн Москва мордохынхоо ємнє даналзаж байв. Лам нараа цєєлєх, тэднийг улс тєрийн хувьд бvрэн идэвхгvйжvvлэх, vvний тулд томоохон аллага зохиохыг шаардсан Сталиний шахалтыг Гэндэн vргэлж муйхарлан эсэргvvцэж, ядахнаа vгийг нь сонсож байгаа байдал гаргаагvй юм. Сvvлдээ дайллаган дээр согтуугаар Сталины гаансыг булааж хугалсан, хэрэлдсэн, ширээ тойруулж хєєсєн зэрэг явдал болсон тухай тэмдэглэгдсэн байдаг.


1936 онд Сталин Монголын Засгийн газраас асуулгvйгээр єєрийн цэргийг Монголд оруулж байршуулсан ба Гэндэнг єєрийг нь єєрсдийн шууд оролцоотойгоор хусаж хаяад Орост дуудаж авчран гэрийн хорионд оруулжээ. Vргэлж дээрэлхvvлэн дарамтлуулдаг байсан намын дарга Лувсаншаравыг нь энэ хэрэгт ашигласан юм. Намын нэрээр єєртэй нь єрсєлдєж магадгvй хэмээн Лувсаншаравыг vргэлж доош нь чихдэг байжээ. Тvvнийг томилолт єгєн хєдєє явуулчихаад эхнэрийг нь эзэмдэж суудаг байв. Нэг удаа эхнэртэй нь нэг оронд хэвтэж байгаад баригдсанаар Нvхтэд тэр хоёрын хооронд эвгvй зодоон цохион болсон баримт ч бий. Сталиний нєгєє нэг ашигласан хvн нь Чойбалсан. Vргэлж хоёр гуравдугаар зэрэгт тооцогдож явдаг байсан, дуртай нь муу юманд гар хєл болгож ашигласаар байгаад нэр нvvргvй болсон гутарсан нэгэнд Сталин гэнэтийн том бололцоо гаргаж єгсєн юм. Гэндэнг 11-р сарын 26 буюу Монгол улс Бvгд найрамдах засаглалтай болж анхны тєрийн тэргvvнээр нь Гэндэн сонгогдож байсан тэр єдєр нь Москвад буудан хороосон юм. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолд Сталинаас зориуд єгч байгаа лут сануулга байлаа.

Гэндэнгийн дараахан 1937 оны 9-р сарын 10-нд Монголын тєрийн удирдагчдыг хоморголон устгасан их хядлага эхэллээ. Зєвлєлтийн До яамны сайд Френовский єєрийн биеэр хvрэлцэн ирж их хядлагыг албан ёсоор эхлvvлэн удирдсан билээ. Vvнийг тэгэхээс тэгэх гэсэн юм шиг “Гэндэн-Дэмидийн хувьсгалын эсэргvv хэрэг” гэж албан ёсоор нэрлэсэн юм. Хядлага хоёр жилийн турш vргэлжилж Монголын айл єрх болгоныг шахам хамарчээ. Хядлаганд Монголын насанд хvрсэн эрчvvдийн 20 гаруй хувь нь амиа єргєсєн. Олон арван мянган эмэгтэйчvvд эр нєхєр, ах дvv, эцэг, хvvгээ алдан єнчирснєєс гадна шууд амиа алдсан нэлээд хvvхнvvд бийн дотор жирэмсэн нь бас байсан юм. Хувь процентоор нь тооцвол хvний тvvхэнд тєр нь єєрийн ард тvмнийг ингэж ихээр нь устгасан єєр тохиолдол vгvй биз. Vvнтэй дєхєж очих их аллагыг хожим коммунист Кампучид л нэг удаа давтсан байх. Тvvхийн єндрєлєгєєс эргэн харахуйд vvнд Гэндэн нэлээд буруутай. Хэрэв тэр Сталиний vгэнд орж олон арван мянган лам нарыг хvчээр шар шувтлуулж, олноор нь хорьж шийтгэн, цєєн хэдийг нь буудаж орхисон бол ийм эмгэнэлт хэрэг гарахгvй байсан байх. Гол нь Сталиний санааг л амраах хэрэгтэй байжээ. Монгол улсыг єєрт нь хал бал болохгvй, аюулгvй байлгахыг Сталин хvссэн. Мангаст батлагаа, золиос хэрэгтэй байлаа.
Ертєнцийн байдал, хvчний харьцааны тухай ойлголтгvй Гэндэн энэ золиосыг нь махчинд єгєєгvй учраас Монгол орон бvр аймшигтай шийтгэл хvлээсэн юм. Хожим нь Сталины гол махчингийн нэг Ворошилов Чойбалсанд “700 мянган монголчуудаас 30 мянгыг нь алсан нь арай хэтрvvлчихжээ” гэж зэмлэж байсан юм. 1981 онд Польшид “Эв санааны vйлдвэрчний эвлэл” vvсч коммунист системд аюул учирчээ. Зєвлєлтvvд Польшийн хил дээр танк жагсаачихаад єнєє маргаашгvй орох гэж зэхэж байв. Ингэнгvvт генерал Ярузельский улс даяар дайны байдал зарлаж, Эв санааны нэгдийн удирдагчдыг бvгдийг нь гэрийн хорионд оруулсан юм. Москва тайвширлаа. Хил дээрээс танк буцав. Єдгєє польшууд Ярузельскийг аврагчаа гэж vздэг, тvvнийг vндэсний баатраа гэж хайрладаг. Гэндэн ингэж болох л байсан.

Гэндэн эрх мэдлийн ихээхэн хэнээтэн учир байсан газар болгоноо эргэж самарч байлаа. Хэдийгээр єєрєє хvсээгvй ч гэсэн бас Монгол орны гадаад бодлого, тvvгээр дамжсан тогтвортой байдал, аюулгvй орчинг ч самарч орхисон. Гэхдээ тvvнд єнєєгийнхєєс нэг том ялгаа бий. Тэр хvн туйлбартай мятаршгvй эх оронч нэгэн байсан, Монгол эх орныхоо тусгаар тогтнолын тєлєє єєрийн алтан амийг бас єргєсєн юм.

Wednesday, September 5, 2007

Тєр яаж мєхдєг вэ?

Хvний иргэншлийн тvv­хэнд хамгийн удаан тогтсон тєр бол эртний Мисирийнх. Эртний Египет ч гэдэг.Тэд бичиг vсэгтэй байсан учир тvvх намтрыг нь нэлээд тод гаргаж ирж чадсан. Египетийн тєрийн тvvх манай тоолол хvртэл хэдэн мянганыг элээ­жээ. Эртний Герегийн жуул­чин аварга пирамидийг vзээд “цаг хугацаа пирамидаас айдаг” гэж хэлж байжээ. Тvv­нээс хойш дахиад хоёр мянга га­руй жил єнгєрчихєєд байна шvv дээ. Харин эдгээр пира­мид нь єєрєє Египетийн гай­хам­шигт иргэншлийг мє­хєє­сєн юм даа. Египетэд гадны дайсан гэж байсангvй. Нил мєрний vржил шимт хєндий тариа буудайг баталгаатай vржvvлнэ. Жилийн тодорхой vед vерлэдэг Нил нь усаа татсаны дараа бордоод бэлэн болгосон тариан талбай vл­дээнэ. Нил мєрний дээгvvр салхи vргэлж урсгал сєрєн салхилдаг учир аль ч тал руу нь усан тээвэрт нэн чєлєєтэй тааламжтай нєхцєл бvрджээ. Єнєєгийн Каир хотын орчимд буй аварга хэдэн сац сув­рагыг Египетийн сvvлчийн фа­раон нар босгожээ. Биен­тэйгээ єрсєлдєж улам vнэтэй улам єндєр, улам тансгийг босгож гарав. Одоогийн хэ­лээр хэлэх юм бол хэдхэн жилийн дотор улсынхаа бvх нєєц болон тєсвєє бvрэн барсан гэсэн vг. Єєрєєр хэлбэл, Египетийн тєрийг Егип­етийн тєр баригчид єєрс­дєє мєхєєсєн гэсэн vг. Боол­чууд нь ч биш, гадны дайс­нууд ч биш.Эртний Ром хэмээх до­могт иргэншил яагаад гэнэт сєнєж орхив? Визгот, Хvн, Вандал, Герман, Сармат гээд vй олон дайсантай байсан ч тэдний хэн нь ч Ромыг дий­лээ­гvй юм. Ром яагаад сєнє­сєн тухай олон таамаг бий. Зугаа цэнгэл нь дэндсэн л гэж их ярьдаг. Хєнгєн цагаанаар хийсэн хэтэрхий их зvйл хэрэглэсээр байгаад нийтээр vргvйдсэн ч гэдэг. Тэр vед хєнгєн цагаан vнэтэй тансаг эдэд тооцогдож байж. Ром мєхєхийн vед арми нь мєн­хийн дайсан Германаас ирсэн хєлсний цэргvvдээс бvрдэж байжээ. Юутай ч Ромын тє­рийг ромчууд єєрсдєє мєхєє­сєн. Ромоос хойш Европ мянган жил мухар сvсэгт баригдсан, соёлгvй, хєгжил дэвшилгvй бvдvvлэг vеийг туулсныг “харанхуй vе” гэж нэрлэдэг.Хятадын тvvхэнд тохио­сон хамгийн дэвшилтэт, тод тєрийн нэг бол Мин династи юм. Дэлхийн тvvхэнд vнэхээр оршин тогтнож чадсан дєрєв­хєн том эзэнт гvрний нэгэнд Мин улсыг Бзжинский оруулж тоолсон байдаг. Жэн Хэг тайганаар толгойлуулсан хэ­дэн мянган хєлєг онгоц дэл­хий­гээр хэрэн, испани­чуу­даас даруй 70 жилийн ємнє Америк тивийг нээж байлаа. Мин улс тухайн vедээ хvсвэл дэлхийг эзэлж чадахуйц хv­чир­хэг байв. Гэвч дотоод зєрчил, хий хардлага нь энэ улсыг хилээ тас хаахад хvр­гэж, хорвоогоос тусгаарла­жээ. Улмаар дотроо ялзран, авлига учир тоймоо алдаж, хууль нь гууль болсоор эцэст ердийн нэг хулгайч дээрэм­чин єєрийн бvлэгтэй ирж Бээжинг эзлэн энэ хvчирхэг гvрнийг унагажээ. Арга нь барагдсан цэргийн жанжнууд харь манж нараас тус­ламж гуйсан байна. Манж нар ирж дээрэмчдийг хєєсєн бо­ловч єєрсдєє гарсангvй Хя­тад­ыг тэр чигээр нь эзэлж орхилоо. Тан, Сvн улсууд ч ийм байдлаар сєнєж байсан. Мон­голчуудын байгуулсан Юань гvрэнг унагасан хvн нь ердєє л нэг лам шvv дээ. Юань ийм л хэврэг болчихсон хэрэг. Хэн нэгнийг хаан болгох гэхээр эх нь эсэргvvцээд болгодоггvй байв. Учир нь хаан болсон хvн жилдээ хорлогдож vхдэг учир тєрсєн vрээ харамлаж буй нь тэр. Юанийн сvvлчийн хаан Тогоонтємєрийн хvv эцгийн­хээ эсрэг хуйвалдааныг тол­гойлж байв. Хээл хахууль, авлига ч замаа алдсан. Чин­гэсийн удмынхны бусад гvр­нvvд ч авлига хээл хахууль, дотоод зєрчлийнхєє золиос болон унасан. Ил хаадын улс л гэхэд хаан болгон нь ар­хин­даа тvлэгдэн хар залуугаараа vхэж байв.Ойрын олон жишээ ч бий. Шах Пахлавигийн vед Иран маш баян хvчирхэг гvрэн болж байлаа. 1980 он гэхэд хєгжлийн тvвшингээр Анг­лийн зиндаанд очно гэж тєлєв­лєж байсан юм. Харин энэ он бо­лохоос жилийн ємнє шаш­ны тулгар vзэлтнvvдийн ор­чин vеийн Ираныг эзлэн хєгж­­­лийн тvвшинг нь эгшин зуур хэдэн зуунаар ухрааж орхив. Ша­хын дэглэм авлига, хээл хахуульдаа идэгдсэн байсан нь ард олны дургvйц­лийг хvргэж эцэст нь сайж­руулах гэсэн биш улам дор­дуулан vндэсний эмгэнэлт vетэй золгож орхилоо. Аф­рикийн хамгийн том улс Нигери газ­рын тосны асар их баялагтай болсноор угийн угаавч хар ухамсар дорой нийгэм ав­лигадаа улам идэг­дэн Тєр нь жил болгон уг vндсээрээ солиг­доно. Єєрєєр хэлбэл, жил болгон тєр нь мєхдєг гэсэн vг. Зєв­лєлт тєрийг гэнэт сєнєнє гэж хэн бодох билээ? Хагас зуун жил vргэлжилсэн хvйтэн дайн дийлээгvй л юмдаг. Нийгмийн шударга бус бай­далд илэрхий дур­гvйцсэн ард тvмэн “єєрч­лєн бай­гуулна” гэсэн уриаг уухай­лан хvлээж авснаар vл барам тун удалгvй ерєєс ийм тєрийн оршин байх нь утгагvй бо­лохыг ойлгожээ. Зєвлєлт тєр єєрєє єєрийгєє идсэнээр дэлхий ком­муниз­маас эгнэгт чєлєєлєгдсєн билээ.Олон гvрэн гадны халд­лагын золиос болон сєнєж байсаан. Гэвч бараг ихэнх тохиолдолд єєрсдєєс нь болж байв. Дунд Азид эгнэшгvй хvчтэй байсан Сартуул гvр­нийг Чингэс хаан ядах юмгvй цохисон нь дотоодын зєрч­лийн уг шалтгаантай байв. Мохамед хааны эх хатан, шадар туслахууд нь, хvv Жалил ад Дин нар байнга зєрчилдєн алалдана. Эцэст нь догшин Чингэсийн элч энгийн худал­даачдыг алсан тєдий­гvй, уучлал гуйлгуула­хаар очсон элчийг нь доромж­лон єджээ. Харийнхантай тулал­дах цэргээ булаацалдан олон хэсэг болгож улам хэврэг болгожээ. III Райх шиг хv­чир­хэг гvрэн Европт байтугай дэлхийд байсангvй. Гер­ма­наас бусад нь хvн биш гэсэн Гитлерийн vзлээр зэв­сэг­лэ­сэн Герман улс бvх дэлхийг єєрийнхєє эсрэг хандуулжээ. Напалеон хичнээн аугаа бай­гаад єєрийнхєє эсрэг бvх Европыг босгож орхисон. Нийгэм дэх шударга бус байдал, vvний гадаад илрэл болсон авлига хээл хахууль нь ард олны дургvйцлийг хvргэснээр тєр хэврэгшдэг бололтой. Унтарч буй дэн бадмалдгийн нэгэн адил дот­роосоо ялзарч буй тєр улам улаандаа гарч тэр хэ­рээ­рээ улам эх оронч, ард тvмэнч, шударга ёсч уриа лоозондоо дарагдана. Тєрийг тєлєєлж буй хэсэг нь живж буй онгоц­ноос амжиж юм гаргаж буй мэт даах хэрээрээ тєрєє дээ­рэмдэн уралдаж гэр рvvгээ зєєцгєєнє. Тєр их тєлєв євдєж нас бардаг.

Wednesday, August 29, 2007

ЭБ-ТЭЙ БАЙХАД ХVЧТЭЙ

Олон жил ужиграсан Ху намын бугшаа гадагшилж байна. Энэ нь хоёр талтай. Идээ бээр гадагшилж ил наранд гарснаар эдгэх замдаа ордог. Эсвэл хэт бугласан нь гадагшилж vхлийн ємнєх агони хэмээх vзэгдэлд орно. Аль нь ч сайн, учир нь асуудлыг шийдэж буй хэрэг. Достоевскийн Ах дvv Кармазовынхан романд эцгийнхээ аминд хvрсэн хvvхдvvдийн тэмцэл, нэгдэл, нийтлэг эрх ашиг, дайсагналцаан, ёс суртахууны гvнзгий хямралыг харуулдаг. Хvний тvvхэнд бичигдсэн хамгийн шилээвэр бvтээл. Достоевский энэ зохиолоороо хvн тєрлєхтний ємнє моралийн хамгийн хvнд асуулт тавьсан юм. Чухамдаа ийм асуултын ємнє Ху-ын ах дvv нар тулжээ.
Урт шар дээлтэй хvн энэ нvгэлт байгууллагыг самарч хойтохыг нь уншина гэж гучаад онд алагдсан нэгэн хувилгаан мэргэлсэн тухай дам яриа явдаг. Vнэмшил багатай. Материалист байр суурьнаас хандвал шvv дээ. Ид шидэнд итгэдэг бол vнэн л болж таарлаа. Эрх мэдлээр жигvvрлэж сансарт цойлоход нь Энхбаярт МАХН шиг хэрэг болсон єєр багаж хэрэгслэл байхгvй. Тэрээр энэ намд дургvй. ХХ их хуралд сонгогдон тєлєєлєгч болохдоо vvнээ олны ємнє ил тод харуулж байсан. Дараа нь намаасаа гарсан. Жигшлээ илэрхийлсэн. Ардчилсан намын дарга Энхсайхан дээр очсон. Цаадах нь орон тоо байхгvй гэж томорсон. Ингээд эргэж эргэж нуг, Даш-Ёндонгоос орон тоо гуйлаа. Хамаг залуучуудаа хулжаасан Ёндон даргад харин орон тоо байв. Их хурлын гишvvнээр vл барам сайдын орон тоо гээч. Ийнхvv тэнэмэл хvv буцаж ирлээ!1996 онд МАХН-ын олон жил сvндэрлэсэн байшин нуран уналаа. Намын толгойд гарах єрсєлдєєнд тэрээр єєрт нь “орон тоо” олж єгсєн Даш-Ёндон, Багабанди нартай vзэлцсэн юм. Ард нь Гомбосvрэн, Чимид гээд ланжгаруудын дэмжлэг байсан боловч энэ удаа хуниулжээ. Хойтон жил нь тэднийхээ дэмжлэгээр гараад ирсэн дээ. УИХ-д орж ирvvтээ хэлсэн эхний vг нь эртний хонзонт Энхсайхныг огцруулах санал байв. Энхсайханы тухай Дарангуйлагч нэртэй илтгэл ч гэх хаашаа, эсээ ч гэх хаашаа єгvvлэл-нийтлэлийг ч чуулганд уянгалуулан сонордуулж байж билээ. Хожмын єндєрлєгєєс харахул энэ нь тvvний єєрийнх нь тєлєвлєгєє л байжээ. Эсрэг талаасаа их ч vгvй бага ч vгvй “13”-ыг сугалах нээлтээ тэгэхэд хийсэн. Vvсгэсэн самууныхаа буянаар 1999 он гэхэд Монгол улсын бvх шийдвэрийг эцэслэн гаргадаг хvн боллоо. Тvvний зєвшєєрєлгvйгээр энэ оронд юу ч хєдлєхєє болив. Намыг шинэчилж, нурсан байшинг босгож гарлаа. Гитлер 34 онд, Сталин 38 онд, Мао 67 онд намаа шинэчилсэн vлгэрээр. Энэхvv шалгарсан технологиор бол намын хуучин кадруудыг шахан зайлуулж, юу ч мэдэхгvй єсвєр насныхныг гаргаж ирэн орлуулдаг. Ингэхээр хоолонд хvргэсэн эзэн авлагатай, єлсгєлєнгєєс аврагдсан єчvvхэн шавьжнууд єртэй, vvрэгтэй хоцордог юм. Єєрийг нь єргєж гаргаж ирсэн Дашкагийн бvлэг ч, Гооёогийн бvлэг ч гол гаргагдлаа. Шинэ vеийхнийг цуглууллаа. Єєрт нь дуулгавартай, алсын зорилготой биш алсын шуналтай, гэхдээ гаргаж ирсэн ач буянг нь єєр шиг нь мартчихдаг жудаггvй биш нялхсыг сонгож оллоо. Єєр нэг шалгуур нь шинэчvvлийн оюуны илтгэцvvр нь єєрийнхєєс нь нэлээд доогуур байх ёстой. Єєрєєр хэлбэл хунвэйбин!
Хунвэйбиний арми 2000-2004 онд Монгол орныг тогтолцооны хувьд сvйрvvлж орхив. Гаднаас нь харахад гял цал, дотроо бол нуль идээ бээр. Улс орныг ясыг нь цайртал мєлжлєє. Єнєєгийн Монголын тєр гаднаас нь харахад л хэрvvл уруултай муухай харагдаад байгаа болохоос ямар нэг хэмжээгээр хvчний харьцаа тэнцвэртэй учир сайныг хийгээгvй гэхэд мууг хийж чадахгvй, харилцан хяналттай байгаа билээ. Єнєєдєр илэрч байгаа муу муухай болгон чухамхvv тэр он жилvvдэд туссан євчний гадагшилт юм. Хулгай дээрмийнх нь єчvvхэн vзvvр цухуйхад л улс орныг тэр чигээр нь чичигнvvлж байна. Цаашид улам дэлгэгдэнэ, тэр чинээгээрээ л “гоё юм” болно доо.
Ерєнхийлєгч болж намаас албан ёсоор нэр тусгаарласан нь хооллож байсан тогоогоо хєнтєрч, тулгыг нь єшигчих сайхан бололцоог тvvнд олгов. Гэмт явдал ингэж л дарагдана. Хэн хортой хоол зуурч vлдээсэн нь мэдэгдэхгvй болно. Харин тvvний гуанзанд орж хооллогсод хордлого аван ээлж дараалан нэг худагтай газар руу эмчилгээнд явна. Материал бvрдvvлэх онош тодруулах ажлыг харин тэр чадна. Юун тvрvvн эмчилгээнд явах оноштой хvнийг хойд дvрээрээ тодрууллаа. Эмнэлэг рvv дамнуургаар зєєх хvмvvсээр харин єєрийгєє хvрээлvvлэв. Тэрээр хойд дvр тодруулахдаа уг хvний авъяас чадвар, тэр байтугай єєрт нь vнэнч чанараар ч шалгуур хийгээгvй юм. Тэрний тухай хангалттай баримт бvхий сейфэндээ голлон найджээ. Ийм технологи байдаг л даа. Сталин тухайн vедээ Ленинийг мєрдєж баривчлах гэж хєєцєлдєж явсан Вышинскийг хажуудаа авчран хамаг бузраа хийлгvvлдэг байжээ. Мань Энхбаяр ердийн сурсан зангаараа ойртсон хавьтсан болгоноо гол гаргав. Vvний зэрэгцээ урьд муудсан хvмvvстэйгээ эргэж холбогдон “ЭБ-тэй байхад хvчтэй” хєтєлбєр хэрэгжvvлж эхлэв. Ерєнхийлєгч болсныхоо маргааш намтайгаа салах ёс гvйцэтгэх ёслол vйлдэв. МАХН-ын дарга идэвхтэн (хvний нэр) хадаг барьж, тvvний орлогч Гончигдорж цэцэг єргєв. ЭБ-тэй байхад хvчтэй. Хєєрхєн гэдэг нь! Монголын улс тєрийн голлох хоёр хvчин ингэж шившгээ хутгалаа. Дараа нь тун удалгvй самарч салгаад нэг мєсєн хєгийг нь хєлд нь чирж салбадай болгож орхив. Ингээд хэрvvлийн бузарын тухай эсээ зохиолоо. Намгvй байж болно шvv дээ. Намаар яах юм! Намууд байхаар хэрэлдэнэ, хэрvvлээс бузар vvснэ, vvнээс болж онгоц осолдоно. Одоо нэг нэгээр нь биш бvлэг хамт олноор нь гол гаргаж єгєх ажилтай боллоо. Голын цаана гарчихсан хvмvvсийн тоо сvргийн хэмжээнд хvрэхийн алдад хєєрхийчvvл хоолны хордлого авснаа мэдэрлээ. Эцгээ алахаар заналхийлэв. Гэвч голын цаанаас юу ч хийх юм билээ? Гvvд бай! Чао!Энхбаярын хvрээлэлд хэн vлдсэн гээч? Гоомой юм хийсэн хvмvvс. Тvvнд дургvй, гэхдээ нэг худагтай эмнэлэг рvv явалтай нь биш. Оношийг нь тэвэрчихээд буланг нь харуулаад байхаар яах ч юм билээ. Гоомойдчихсан зайлуул амьтас! Гоомойдуулчихсан ч юм уу? Нэр хvнд нь унасан гургалдайтайгаар нийгэмд эзлэх байргvй болно. Эдний тоо намын бага хурал дахь тооллогоор 103 хvрсэн гээч. Гэвч єєрєє байгуулж, хvн нэг бvрээр нь сонгон шалгаруулсан бага хуралд цєєнх болчихлоо. Одоо Их хурлаас єєрийнх нь оролцоогvй шинэ бага хурал бvрдэнэ. Ялагдал мєн vv? 2009 оны сонгуулиар шинэ бага хурлынхан тvvнийг хаан ширээнд залахаасаа єнгєрлєє. Яах болж байна? Самардана даа. Харж л байгаарай.Vнэн гоё вариант байна. Энхсайхан саяхан Эрдэнэбаттай хамтарч нам байгуулах гэж байгаагаа зарласан. Энэ бол ердєє л зарлал. Саалиа бэлдэхээр саваа бэлд. Энэ хоёрын арваад хvн дээр “элсний гоомойчууд” болон бас бус хvн нэмэгдэхэд есєн сарын настай сvпэр нам буй болно. Парламент дахь хамгийн том нам. Эдэнгvйгээр юу ч явахгvй. Есєн сарын дараа хєєрхєн бандгар хvvтэй болно. Тєрсєн эцэггvй хvvхэд. Мэдээж биологийн эцэг байлгvй яахав. Гэхдээ тэр нь нам бус учир хvvхэд бутачаар бvртгэгдэнэ. Гал дээр гарсан банди. Нэр нь МАХН. Эсвэл Монгол ардын хувьсгалт нам, эсвэл Монголын ардчилсан хєгжлийн нам. Банди ой хvрээд тєрсєн эцгээ олно. ЭБ-тэй байхад хvчтэй!Бvтэхгvй вариант бас байнаа. Намын их хурлаар жишээ нь эртний єст Багабанди гарч ирээд арай гэж нурааж байгаа байшинд нь капитал засвар оруулаад босгоод ирвэл яах вэ? Газар vнэд орсон єнєє vед нурсан байшингийн суурин дээр юу ч сvндэрлvvлж болно шvv дээ. Эрдэнэбат бол тэргээ эвддэг бяруу биш. Гоомойчууд єєр шинэ хамгаалалтанд орно. Уурандаа тєрийн эргэлт зохион байгуулалтай нь биш. Цэргээсээ олон генералууд нь буу ч барьж vзээгvй саатай мєрдєснvvд. Энд тэнд хэрvvл хийж, тушаал булаацалдаж, хурим чимэглэхээс цаашгvй согтуу толгойнууд. Тэрэнд орвол гадаад харилцааг барьж авсан дээр. Дэлхий даяар ардчилал хєгжvvлнэ. Монголын ардчилалыг хамгаална. Тэднийг МАХН-ын улаан коммунистуудаас зад ємєєрнє. Хvний эрхийн тухай лекц уншина. Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаална. Очирбат 1993 онд чадсан юм чинь 2009 онд энэ амжилт давтагдахгvй гэж хэн хэлээд байгаа юм? Ардчилал ямар Бат-Vvл, Элбэгдоржийн ємч юм уу? Ардчилсан нам бол ардчилсан шvv дээ.Дээр дурдсан Ах дvv Кармазовынхан романы эхэнд Достоевский Библи судраас эш авсан нь “Буудайн нэг vр vхэхэд нэгэн амь тасрах боловч тvvнээс мянган амь тєрнє”. Философийн утгаар нь авч vзвэл Энхбаярын vйлдэл мянган зєвтгєлтэй. Тэрбээр ная гарсан нэгэн хєгшин амийг таслаж байна, гэвч энэ нь шинэ залуу, эрчтэй, єнєє vеийн мянган амь тєрєх нєхцлийг бvрдvvлж байна. Феодор Достоевский єєрєє эцгийнхээ амийг хєнєєсєн байж магадгvй гэж зарим судлаачид vздэг. Гэвч яаж ч харлуулж муутгаад дэлхий даяараа тvvнийг Гэм, зэм-ээр нь мэддэг.

Tuesday, August 28, 2007

ХОЙД СОЛОНГОСЫН ЦЄМИЙН ХЄТЄЛБЄР ХЭНД ХОРТОЙ, ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хойд Солонгос зургаан талт хэлэлцээрээс гарсан тєдийгvй Цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх олон улсын гэрээнээс гарснаа зарлаж єєрсдийгєє хэд хэдэн атомын бємбєгтэй болохоо мэдэгдэж энэ зэвсгээ эх орноо хамгаалах ариун vйлсэд ашиглахаас буцахгvй гэлээ. Явж явж хэдэн хоногийн ємнєєс зургаан талт хэлэлцээрт дахин орохоор болов. Хэлэлцээрт дахин орооч гэж дэлхий даяараа, тvvний дотор АНУ ихэд хичээнгvйлэн гуйсан юм. Ерєєсєє Хойд Солонгос цємийн зэвсэгтэй болж чадсан уу? Тиим бол vvнийг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ? Зургаан талт хэлэлцээр цємийн хєтєлбєрийг зогсоож чадах уу? Чаддаг юм гэхэд хэнд ямар ашиг єгєх вэ? Ерєєсєє Солонгосын хойгийн хурцадсан асуудал хэнд ямар хор хийгээд ашиг єгєєд байгаа хэрэг вэ? 1. АНУ-ын хувьд Хойд Солонгос нь нэг талаас шvдний євчин, нєгєє талаас дэлхийн улс тєрийн тавцанд vзэл суртал явуулах таатай vзvvлэн болчоод буй хэрэг. Хойгийн ємнєд хэсэгт сvvлийн 50 гаруй жил тогтмол цэргийн бааз суурилуулж ирсний хувьд тоглоомын хамгийн гол тоглогчийн нэг. Энэ урт хугацаанд технологийн илvvрхлийг vзvvлж Умартын аюулаас хамгаалах найдвартай тогтцыг буй болгож чадсан. Хойд Солонгос ердийн байтугай цємийн довтолгоо хийх гэж оролдоод ч АНУ-ын шvхэр дор байгаа Ємнєд Солонгос, Японд бараг ямар ч хохирол учруулж чадахгvй. Магадгvй Кэйсонг хавьд амиа хорлосон бємбєг дэлбэлж цацраг туяа гэх мэтийн хор vзvvлж болох боловч vнэндээ энэ нь тун магадлал муутай. Мэдээж энэ харгис дэглэм цємийн хєтєлбєр хэрэгжvvлж буй, аягvй бол бэлэн зэвсэгтэй явдал нь огт аюулгvй зvйл биш. Гэвч коммунист систем задарснаас хойшхи сvvлийн 15 жилд АНУ-ын Хойд Солонгост хандах хандлага хэзээ ч тууштай байж чадаагvй. Картер, Олбрайт нарын "нєхєрсєг" айлчлалыг Бушийн "шулмын тэнхлэгийн" онолтой зэрэгцvvлэхээ больё гэхэд зургаан талт хэлэлцээр эхэлснээс хойшхи Бушийн засаг захиргааны бараг єдєр бvр ээлжлэн сєєлжлєх занал-хийлэл ба аргадал учирлал нь дэлхийн хамгийн хvчирхэг гvрний тууштай бодлого гэхээсээ арга нь барагдсан хvvхдийн элдэвлэл гэж харагдахаар. Цємийн зэвсэгтэй болчихоод улангасаж буй зандалчин Хойд Солонгосын дvр зураг бас АНУ-ын vзэл сурталд хэрэг болж буйг vгvйсгэх аргагvй. Yнэндээ Ирак нь хоёрдугаар Вьетнам болн хувирч байна. Иракт урагш ч vгvй хойш ч vгvй гvнзгий шаварт суусан АНУ-ын хувьд энэ бvтэлгvйтлээ тайлбарлах шалтгаан хэрэгтэй. Хаашаа алга болчихсон нь мэдэгдэхгvй, гарт баригдаж нvдэнд єртєж єгдєггvй Аль Кайда бvлэг, Бэн Ладен нараас гадна хvн айлгаж хvvхэд уйлуулж байх тодорхой эзэнтэй, оршин буй хаяг адресстай єєр лvд хэрэгтэй. Тэр нь Хойд Солонгос. Vvн дээр бас Ираныг нэмэх хэрэгтэй. 2. Солонгосын дайны vед АНУ-ыг сєрєн тулалдсаны хувьд ч, Хойд Солонгос хэмээх энэ бэрдийг бvтээсэн тєдийгvй тэжээн босгож эцэст нь Ала Аддины шидэт дэнлvvнээс нь гаргаж ирсний хувьд ч Хятад улс нь Солонгосын хойгийн "наадмын" гол тоглогчийн нэг мєнєєс мєн. Єдгєє Хойд Солонгос нь Хятадын хувьд ч ялгаагvй нэг талаас занал нєгєє талаас ашигтай тоглоом аж. Умартынхан цємийн тоглоом тоглож буй нь мэдээж хятадуудын хувьд таатай зvйл биш. Vзэл суртлын єрсєлдєєнт тоглоомоос хэдийнэ гарч, ахуй амьдралаа чухалчилдаг болсон єнєєгийн прагматик Хятадын хувьд мэдээж єєрсєд рvv нь онилоогvй (vнэндээ хаашаа ч онилоогvй) "чvчхэ бємбєг" гэхээсээ амиа хорлогч коммунист Солонгос, хяналтаа алдаж замбараагvй болсон пост коммунист Солонгос, магадгvй хэдэн саяараа орж ирэн Олимпын наадмыг тасалдуулж магадгvй дvрвэгч Солонгос илvvтэй аюул учруулна. Иймээс цємийн зэвсгээр бооцоо тавин наадаж буй казиночин Ким тоглоомдоо хэт шунан єнєєгийн статус квог юу болж хувиргахаа тєлєвлєє ч vгvй азаа vзэх маягаар бусниулан эвдээд хаячихвал хамгийн эхний ээлжийн золиос нь шидэт дэнлvv бvтээснээрээ Хятад улс л болж таарна. Иймээс бэрдийг соёлжуулан ухааруулах, эс бєгєєс болохгvй бол дэнлvvн дотор нь хєнєєх ха-риуцлагатай vvрэг хятадуудад ноогдож байгаа юм. Гэвч нєгєє талаас дэлхийн гегомони руу тэмvvлж яваа Хятадын их санаархалд гол тээг болж байгаа АНУ, Япон хоёрт харуулж, айлгадаггvй юм гэхэд зvрхэнд нь шар ус хуруулах аятай vзvvлэн бол Хойд Солонгос. Зарчмын хувьд эв зvйгээр шийдэх ёстой, гэхдээ тун болохгvй бол зуудаг нохойгоо тавина шvv! 3. Хойд Солонгосыг бvтээсэн уран барилгачдын нэг нь болох Оросын хувьд єнєєдєр энэ дэглэм хортой гэхээсээ илvv ашиг тустай. Мэдээж цємийн зэвсэг агссан жижиг мєртєє зэрлэг хєрш бол Оросын хувьд хvсмээр зvйл биш. Зургаан талт хэлэлцээрийн vр дvнд Хойд Солонгосын цємийн хєтєлбєрийг зогсоохын тєлєє Орос улс тууштай байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ vнэн хэрэгтээ их гvрний статусаа хэдийнээ алдсан боловч их гvрэнлэг зангаа сэтгэл зvрхэндээ хадгалсаар яваа Орос улсын АНУ-д мєчєєрхєх, тvvнийг сєрєн зогсох, дэлхийн улс тєрийн бодлогыг залалцах аугаа ихийн хэнээрхэл мєд дуусахгvй. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах дєрвєн талт хэлэлцээрээс олон жил гадуурхагдаж явсан Орос нь єнєєдєр зургаан талт хэлэлцээрт "эв зvйгээр зохицох" номлолтой хамгийн амгалан тагтааны vvрэг гvйцэтгэж байна. Энэ нь vнэн хэрэгтээ Хойд Солонгосыг ялангуяа АНУ-ын мєд эдгэдэггvй толгойны євчин нь болгох, гэхдээ єєрснєє шууд єдєєн турхирагчаар оролцолгvйгээр алсаас далдуур инээвхийлэн толгой дохиж нууцаар мэнд дэвшvvлэгчийн vvрэг гvйцэтгэх нь Орост стратегийн хувьд илvv ашигтай. Хойгийн асуудал яаж ч муугаар эргээд юутай ч Орос хохирогч нь болох магадлал маш бага. 4.Солонгосын хойгийн хямрал Японы хувьд илvv тээртэй асуудал юм. Технологийн нэн хоцрогдолтой хєрш нь тэдний арлыг давуулаад балластик пуужин шидэж орхисон нь туйлын балмагдуулжээ. Япончууд алсын том юм гэхээсээ ойр зуурын шууд нvдэнд харагдаж гарт баригдаж буй зvйлдээ илvvтэй санаа зовдог улс. Хулгайлагдсан япончууд, хойдчуудын япон эхнэрvvд, буцааж єгсєн шарилын ДНХ-ийн шинжилгээний хариу гэх мэт. Нэг талаас ийм аар саар зvйлдээ хэт баригдсан, нєгєє талаас хойгийн хямралыг шийдэхэд Хятад, АНУ-ыг бодвол хоёрдугаар зэргийн vvрэгтэй нь тэднийг л хий л бухимдуулна. Ємнєд Солонгосыг оролцууд бvх хєршvvдтэйгээ ялангуяа газар нутгийн маргаантай, дээр нь хоёрдугаар дайны намжих байтугай баяжихын хэрээр нь улам сэдэрдэг хєршvvдийн хонзогнуур харанга давчдалыг улам нэмнэ. 5. Солонгосын хойгийн хямралын vнэнхvv жинхэнэ хямрагч нь Ємнєд Солонгос. Тэдний хувьд умартын ах дvv нар нь Библийн Кайн юм. Мэдээж Кайны ах дvv болж тєрєх нь бахархал биш л дээ. б. Хямралын гол буруутан, эсвэл гол баатар нь мэдээж Умартын дэглэм. Хугацааны хувьд ч, чанга хатуугийн хувьд ч Сталин, Мао, Пол Пот зэрэг ах нарыгаа нийлvvлснээс ч илvv "амжилт" гаргасан тэд жижиг биетэй нь харьцуулахад єєр хэн ч ингэж чадаагvй аюулыг хvн тєрєлхтєнд тулгаж чадаж байгаа юм. Хэдийгээр бvх нийтээр єлегєлєнд автаж, vvнээс болж хэдэн зуун мянгаараа єлбєрч vхэж байгаа ч гэсэн дэглэм нурах байтугай улам хvчирхэгжин цємийн хєтєлбєр хэрэгжvvлж, єнєє маргаашгvй vvнээ турших гэж байгаагаа тунхаглаж байна. Гэхдээ Умардын дэглэм тэнэг биш, харин ч хамгийн овжин, нєхцєл байдлын єєрчлєлтийг хамгийн гярхай ажиг-лан анализ хийж хєдєлгєєн бvрийг єєртєє ашигтайгаар эргvvлж чаддаг увьдастай тєржээ. Тэдэнд хандах бvх хєршvvдийнх нь хандлага заримдаа жилээр, заримдаа сараар, тэрбайтугай єдрєєр єєрчлєгдєж ирсэн. Чухам энэ байдал нь тэднийг "наймаацлын атомтай" болгох бололцоог бvрдvvлжээ. Одоо энэ бємбєгєє дэлхийн хамгийн хvчирхэг хэдэн гvрний дунд vнэ хаялцуулан дуудаж чадаж байна. Дэглэм єєртєє аюулгvй байдлын баталгаа нэхэж байна. Гэвч дэглэмийн аюулгvй байдалд хамгийн хортой зvйл нь Америкийн империализм ч биш, Японы милитаризм ч биш аж. Vvнийгээ ч тэд єєрсдєє сайн мэднэ. Ардчилал биш юмаа гэхэд ердийн хятад, вьетнам маягийн зах зээлийн систем дэглэмийг дор нь будаа болгож орхих юм байна гэдгийг 2000-2003 онд хийсэн єчvvхэн жижиг хязгаарлагдмал туршилт тов тодорхой харууллаа. Иргэдийн (хэрвээ тэнд "иргэн" гэсэн ойлголт байдаг бол) амьдралын тєвшин мини туршилтын буянаар мини єсєєд ирэхэд л Их Ах юу ч харж чадахаа больж байна. Хяналт тогтоож чаддаггvй Их Ахыг ямар юмнынх нь эзэн гэх вэ дээ. Ийм учраас "наймаацлын атом" хоёр vзvvртэй тоглоом юм. Vзvvрийн аль хурц урт хэсэг нь дотооддоо хандана. Хяналтаас гарч буй ард тvмнийг гадны аюул занал, тvvнийг сєрєн зогсож чадах "чvчхэ бємбєг" гэсэн vлгэрээр эргvvлж нэгтгэж авч болно. Харин нєгєє vзvvрээр нь гадагшаа сайн наймаацаж чадвал эргээд хяналтад ороод ирсэн ард тvмний нормын будааг нэмж баярлуулж болно. Тэд єнєєдєр Америкийн империализмыг сєрж ядартлаа зvтгэн хийсэн цэргийн бэлтгэлийнхээ хvчинд санаархлыг тас цохиж чадсаны дараа эх орныхоо хvчинд тулгуурлах энхийн хєдєлмєрєє vргэлжvvлж нормын будаагаа нэмvvлэх ба vvний ач буянтны мэргэн жолоодлогод гvнээ талархан уйлалдацгаах болно.

Wednesday, August 22, 2007

Монголын нууц түүх

Нүүдэлчдийн үүх түүх гол төлөв аман хэлбэрээр хадгалагддаг. Үүнээ тогтооход амраар нь шүлэглэсэн хэлбэрээр үлдээнэ. Түүхийн явцад янз бүрийн уран сайхантай холилдсоор домог хэлбэрийг олно. Гадны өөр үлгэр домгоор ч баяжина. Буриад монголчууд өөрийн утга зохиолын эхийг Гэсэр, халимаг монголчууд болохоор Жангар гэж өдгөө нэрлэдэг боловч уг язгуур нь Энэтхэг, Төвдөөс гаралтай туульс билээ. Монголын утга зохиолын их өв Нууц товчоо ч хэдэн зуунаар хэлэгддэг байсан аман домгийг бичгийн хэлбэрт буулгасан нь илт. Харин Чингэс хаанаас хойш хориодхон жилийн дараа бичгээр буусан болохоор ойрмогхон үйл явдлууд төдийлөн их хэмжээгээр домогжин үлгэржиж амжаагүй байсан болов уу.Ийм уламжлалт сэтгэлгээ үйл явдлыг хэрхэн уран сайханжуулж, домогжуулж, үлгэржүүлж чаддагийн сонгодог жишээ бол Навааннамжилийн 1940-өөд оны үед туурвисан Чойбалсангийн намтар юм. Зэрлэг барууны ковбойн адалт явдал санагдуулам, сүпэрмэн, Жэймс Бонд, Рэмбо нарын хувилбар энэхүү "баримтат тууж" нь тэр үеийн монгол хүүхдийн заавал унших сурах бичиг нь байлаа. Сталинизмын тахин шүтлэг, үзэл суртал нөлөөлсөн л биз, гэхдээ л болсон үйл явдлыг зохиомжлон сүр оруулж танигдахгүйгээр үл барам антифакт болгож чаддаг монголчуудын бишрэм авьяас нэвт шингээстэй. Бичиг үсэгтэй боловсролтой болох тусмаа баримт цаасан дээр суух боловч нөгөө талаас улам боловсронгуй домог зохиодгийн нэг жишээ бол 1955 онд зохиогдсон БНМАУ-ын түүх, 1956 онд зохиогдсон МАХН-ын түүх юм. Хаанаасаа юун Сүхбаатар гарч ирээд ямар хувьсгалыг толгойлоод хэн хэнтэй тэмцээд унав аа?! "Солиорол хүртэл дэс дараалалтай" гэж Шекспир өгүүлсэнчлэн Монголын түүх удах тусмаа улам "чансаажин" буурь сууж, улам "боловсронгуйжин" өнгө орж байлаа.Гэтэл Монголын бүхий л түүхэнд тохиосон нэгэн чухал цэдэг үргэлж нууц байсаар өдий хүрлээ. Монголын түүхэнд тохиосон магадгүй хамгийн гэрэл гэгээтэй, хамгийн ололттой, хамгийн үр дүнтэй, хамгийн сайхан түүхэн хэсэг нь МАХН-ын өч төчнөөн олон сурах болоод Монголын түүхийн нэг, гурав, таван ботидч тун бүдэг дурдагдаад өнгөрдөг. Албан бусаар 1950-иад оноос 1970-аад он хүртэл, албан ёсоор 1959 оноос 1965 он хүртэл үргэлжилсэн соёлын их хувьсгал юм, Энэ богино хугацаанд монголчууд бичиг үсэг тайлагдаж, эрүүл саруул болж, боловсон ёсонд суралцсан билээ. Дундад зууны монголчууд энэ хэдэн жилд XX зууны дэлхийн иргэд болон хувирсан юм.Бүх сайхан юм 1921 оны долдугаар сарын 11-нээс эхэлсэн гэдэг худлаа л даа. Боловсорч соёлжиж иргэнших хөдөлгөөн 1911 оны эцсээс эхэлсэн юм. Гэхдээ дэлхийн II дайн дуустал овойж оцойхоор амжилт олоогүй л явсан хэрэг. Өөрөөр хэлбэл монголчууд мянган жилийн өмнө яажамьдарч байсан бараг тэр хэвээрээ л байлаа. Тэнгэрт онгоц нисэхийг харсан, ганц нэг удаа машин үзсэн өөрчлөлт гарсаан. Тэглээ гээд л улсын нийслэл Улаанбаатар нь үнэндээ замбараагүй томхон тосгон л байлаа. Хүн амын дийлэнх нь бичиг үсэггүй, бараг гучин хувь нь арьс өнгөний өвчинд нэрвэгдсэн, ядуу зүдүү гэж тоймгүй, ахуйн наад захын соёл суугаагүй ард түмэн байсан юм. Боловсон эмнэлэг, сургууль дөнгөж эхлэлийн шинжтэй. Хот суурин огт үүсээгүй энэ орны. хүн амын бараг дөрөвний гурав нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байлаа.Дундад зууны хоцрогдсон энэ орон 20-30 жилийн дотор үнэмшимгүй их амжилт олж олон орны хэдэн арваас зуун жилээр эүтгэж буй болгосон зэрэглэлд орж ирлээ. Алив үндэстний жинхэнэ баялаг бол хүн. Хүний хөгжлийн индекс гэж сүүлийн үед нэрлэх болжээ. Тухайн орны дундаж иргэн боловсрол эрүүл мэнддээ аль зэрэг хөрөнгө оруулалт авсан, жэндэрийн тэнцвэр, 10 мянган хүнд ногдох эмч, оюутан, эрдэмтэн, эмнэлгийн ор болон ДНБ, ой хүрээгүй хүүхдийн үхэл, дундаж наслалт, хоол хүнсний ногдох дундаж илчлэг гэх мэтээр энэхүү индексийн чанарыг хэмжинэ. Хүний хөгжилд хийж буй хөрөнгө оруулалт үр дүн нь их л хожим гардаг, эргэлт удаантай эд боловч эцсийн үр дүн нь тухайн үндэстний ирээдүйг тодорхойлох ганц найдвартай зүйл нь. Энэ хөрөнгө оруулалтад анхаардаггүй, эс бөгөөс анхаараад ч хөрөнгө хүрдэггүйгээс болоод Африк, Латин Америкийн олон орон хөгжлиин гарцаа олж чадахгүи ядуу зүдүү явсаар ажгуу. Гэтэл Монгол нь энэ богино хугацаанд дэлхийд зарим тоон үзүүлэлтээр тэргүүн эгнээнд хүрч чаджээ. Нэгэнт эрүүл, боловсролтой иргэдтэй болж чадсан алив орны хандах зүг хар аяндаа тогтоно.Яаж ийм хурдан амжилтад хүрэв ээ? Яагаад энэ бахархам амжилтаа нуугаад байдаг байсан юм бэ? Өдий болтол энэ талаар хийсэн дорвитой байтугай дорвигүй ч судалгаа байхгүй байлаа. Мэдээж энэ кампанит ажил үзэл суртлын хүчирхийлэл, захиргаадал, нугалаа завхралтай холилдож байж бүтсэн. Хүний халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрдөг газар ийм богино хугацаанд энэ зэргийн энтэй алхам хийж чадахгүй "байсан. Гэхдээ л эцсийн дүн нь бахархам үзүүлэлт.Энэхүү ичиж нэрэлхээд ч юм уу тас нуугаад байсан гайхамшигт түүхийг Б.Цэнддоо Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин бүтээлдээ "онгойлголоо". Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр 7-8 жилийн өмнөөс барьж авсан ажил нь улам гүнзгий, улам сонирхолтой, улам өргөн хүрээг хамарсаар явж явж ийм нэртэй хоёр боть ном болсон байна.Ном сонин уншдаг өнөөгийн хэн боловч Цэнддоог мэднэ дээ! Фөльетон, памфлет, элэглэл, хошигнолын мэргэжилтэн. Харин энэхүү судалгааны шинжтэй, түүхэн баримттай бүтээлийг памфлет элэглэлтэйгээр бичиж чадсан нь баримт бичлэг дэх нэгэн шинэ нээлт болжээ. Түүх бичлэг манай түүхэнд гунигт түүх байлаа, Нэг талаас гуйвуулж улайм цайм худлаа наагаад дургүй хүргэнэ, нөгөө талаас авах юм байхгүй уйтгартай, Түүх судлал хүнийг түүхээр залхаадаг байсан хэрэг. Тиймдээ ч аль сурлага тааруутай хуваарь олох найдваргүй болсон нэг нь "аргагүйн эрхэнд" түүхч болдог байв шүү. Харин энэ ном нэг талаас хөдлөх аргагүй баримтжсан, нөгөө талаас элгээ хаттал хөхөрч магнайгаа хагартал маасайж байж шинжлэх ухаан судалгааны бүтээлтэй танилцах боломж олгож байна. Хүүхдийг шинжлэх ухаанд дурлуулах гэж бичсэн "Зугаатай математик", "Зугаатай хими" зэрэг ном байдгийг сонсоо биз. Тэгвэл май, өмнө чинь "зугаатай түүх" байна!Нөгөө талаас манай нэн шинэ түүхийн яагаад ч юм цагаан хуудас болж далдлагдсан энэ хэсгийг анх удаа олны өмнө ил болголоо. Эх материал, сурвалжууд нь албан ёсны архивт ихэнх нь үгүй, аль нэг холбогдох албан газрын шургуулга, үйл явдлын гэрч болсон хувь хүмүүсийн гэрт хадгалаатай байсан хэрэг шүү дээ. Зохиогч энэ болгоныг олж авах гэж чамгүй хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан юм. Түүнээс гадна түүхийн амьд гэрч нь дэндүү олон учир нэг талаас баримт цуглуулахад харьцангуй хялбар байсан боловч нөгөө талаас худлаа хэлбэл ганц алхахгүй баригдах учир нягт нямбай ажиллагаа шаардсан юм.Цэдэнбал өөрөөсөө өмнөх үеийнхний хамгийн том бүтээлийг "Ардын хувьсгал", өөрийнх нь хамгийн том ололтыг "нэгдэлжүүлэлт" гэж үздэг байлаа. Харин түүнээс олон жилийн дараахь түүхийн өндөрлөгөөс Цэнддоо асуудлыг өөрөөр харан цэгнэж байна. Цэдэнбалаас өмнөх үеийнхний хийсэн хамгийн том амжилт бол тусгаар тогтнол, Цэдэнбалын үөийнхний хийсэн хамгийн том бүтээл бол Соёлын хувьсгал! Ерөөсөө ч Монгол орны XX зууны түүх бол тусгаар тогтнол, иргэншил боловсролын түүх юмаа. Бусад бүхий л хар бараан намтрыг чухамдаа тусгаар тогтнол, иргэншил гэсэн ариун үйлсийн төлөөх төлбөр гэж ойлгож болом. Нээрэн ингэж ч бас тайлбарлаж болох юм байна шүү.

Wednesday, August 15, 2007

КОМИНТЕРН ГУАЙ МОНГОЛ ДАХЬ НОЁРХЛОО ДАХИН ТОГТООСОН НЬ

Ойрмогхон МАХН-ын Бага хурал боллоо.Хуралд орол­цогчид болон зохион байгуу­лагчдын хэвлэлд єгсєн ярилц­­лагаас vзэхэд МАХН-ын тvv­хэнд тохиосон анхны нээлт­­тэй, ил тод, цаанаасаа хэн нэгэн зохион байгуу­лаагvй, урьдчилан тєлєв­лєєгvй, ардчилсан шударга хурал болсон гэнэ. Тvvх сєхвєл бас арай ч тийм биш юм. Хамгийн сvvлчийн ил цагаан хурал 1927 онд бол­жээ. Наян жилийн ємнє! Ерєн­­хий сайд Цэрэндорж хvнд євчтэй, Намын удирд­лагад гарсан Дамбадорж, Жадамбаа нар Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрvvлэхээр Япон, Гер­ман, Францтай ярьчихсан, Гэгээрлийн сайд Эрдэнэбат­хаан Баруун Европ орж мон­гол залуусыг тэндэхийн сур­гуульд оруулчихсан, Герма­ны геологи хайгуулын анги Монголын уудам талаар нэг таран баялаг хайсан, Герма­ны АЭГ компани Улаанбаа­тарт анхны цахилгаан станц барьсан, МАХН-ын тєлєєлєг-чид Москвад болсон Комин­терний хуралд оролцохдоо маш том банга хvртэн тус байгууллагаас хєєгдєх мэ­дэгд­лээ авчихаад байсан vе! Vvнээс арваад жилийн ємнє Хятадын тvрэмгий­лэгч­дийг хєєж гаргах санаачилга Монголын тэргvvний эх оронч­­­­­­доос тєрж улмаар 1920 онд Нийслэл хvрээнээ єєр єєрийн зиндаагаар гурван дугуйлан зэрэг багуулагдсан нь Ноёдын, Тvшмэдийн, Ар­дын гэж нэрлэгдэж байлаа. Бvгд Богд хааныг хvрээлсэн ба зорилго нь харийн тvрэм­гийлэгчдийг хєєж гаргаад, Богд хаанаа тойрон хvрээлж шашин тєрєє мандуулах нэгэн адил санаатай байв. Харин Эрхvvгийн больше­викууд эднийг єєр нvдээр харж байлаа. Тэднийхээр Ардын гэх дугуйлангийнхны зорилго ард тvмнийг тєлєєлж нийгмийн бусад давхар­гын­хаа эсрэг чиглэх ёстой ажгуу. Ингээд Тvшмэдийн болон Ардын дугуйланг нийлvvлж Ардын нам гэгчийг байгуул­сан ба тэднийхээ цугларал­тыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд Хиагтад зохион байгуулжээ. Єдгєє зориуд шоглож байгаа юм шиг “эх орончдын єдєр” хэмээн тэм­дэг­лэх болсон энэ єдєр тус тоглоомын байгууллага-на­мын гаргасан баримт бичигт Монгол Улсын ирээдvйг “...алс­даа Хойд Хятад, ємнєд Хятад, Тєвд, Шинжаантай нийлж холбооны улс болно” гэж зорилт болгон тодорхойл­жээ. Уг нь эдгээр эх орончид “алсдаа Хятадтай нэгдэнэ” гэж бодож байгаагvй, энэ бол Эрхvvгийн согтуу большеви­куудын тулгасан бодол гэж найдахыг хvснэм. Энэ сог­туу­чуудыг Москвагаас Комин­­терн гэгч шууд удирд­даг байлаа. Монголын хууль ёсны Засгийн газартай сєр­гvv­лэн Ардын тvр Засгийн газар гэгчийг Коминтерн бас байгуулж єглєє. Харин зун нь Богд хаанаа хvлээн зєвшєєр­сєн зєвшлийн шинэ засаг буй болгож мєнєєх гурван дугуй­лангийнхан єєр єєрийн тєлєє­лєгчийг багтаасан эвслийн маягийн Засгийн газар бай­гуулжээ.Хоорондоо зєрчилтэй бо­ловч єєрийн гэсэн тусгаар шашин тєрєє мандуулах хv­сэл­тэй эл гурван бvлэглэл эцэстээ Коминтерний урмыг хугалжээ. Ингээд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх коммунист хийрхvv байгууллагыг байгуулж тэд­ний эсрэг тухирсан нь нэлээд амжилт олж 1920 онд бєєг­нєрсєн эх орончдын толгойг залгиж дуусав. Гээд залуус єєрснєє удалгvй ухаан сууж жинхэнэ эх орончид болон хувирлаа. Энэ vед єєрсдий­гєє Коминтерн гэх Ренчино, Рыскулов, Амгаев нарын буриадууд МАХН-ыг багагvй шаналган тvйвээж байсан хэрэг. Байнгын даралт шахал­тад тэсэхээ больсон МАХН сvvлдээ Коминтерний vгэнд орохоо больж, эдгээр тєлєє­лєгчдийг нь ээлж дараалан хєєж явууллаа. 1921 онд Монголын эх орончдын хvсэл хяслаар тоглож єєрийн дэглэ­сэн жvжигтээ Коминтерн эцэс­тээ дvгнэлт єгч чадахаа болин “жижиг хєрєнгєтний хувьсгал” гэж томъёолохдоо хvрсэн юм. Явж явж Комин­терн Монголд ноёрхол тогтоож чадсан юм байхгvй шахагдах дээрээ туллаа. МАХН нь илvvтэй чєлєєт vзэл бодлын индэр болсон юм. Улс орны хєгжлийн гарц замналын асуу­­дал нээлттэй хэлэл­цvvл­гээр ордог, хоорондоо ичиж нэрэлхэх айх юмгvй зєрєл­цєн маргалддаг, асуудлыг илvvтэй зєвшлєєр шийддэг боллоо. Залуучуудын эвлэ­лийн террор хар аяндаа vгvй болсон гэсэн vг. Хяналтаас нь улам бvр гарч бие даасан бодлого явуу­лах болсон МАХН нь Комин­терн гуайн толгойны ганц євчин боллоо. Тvvний тулга­сан коммунист бодлогыг яавч хvлээж авахгvй, ерєнхийлєн удирдах шахалтыг нь шулуу­хан vгvй гэхгvй мєртєє бие­лvvлэхгvйгээр vл барам ар хударгаар нь бvрэн бие даах арга хэмжээг идэвхийлэн явуулах аж. Сvvлдээ цагаан­даа гарч “vлгэрлэвээс Швей­царь лугаа адил хєгжих” тухай тунхаглах нь тэр. Энэ бол vзэл бодлын хувьд тєвийг сахиж тvvний хэлсэн шаард­са­ныг vл хэрэгсэн дvлий дvм­бэ оргино гэсэн vг. Энэ бол алс­даа дэлхийд ноёрх­лоо тог­тоох санаархалтай Комин­терн гуайд бараг л vхлийн цохилт болж мэдэхээр зvйл. Иймээс аль ч нээлттэй ний­гэм­лэгт зєвшилцєлд хvрэ­хийн тулд байдаг хоорондын зєрчлийг ашиглахаар шийд­лээ. 1928 онд Коминтерн єєрийн дээрэмчдийн бvлгийг Улаанбаатарт илгээж десант буулгалаа. Энэ нь ерєнхийдєє тэр vед Америкт байсан цуут гангстер Аль Капони єєр хотын мафийг гартаа оруу­лахын тулд Чикагогоос гэнэ­тийн десант буулгаж алж хяд­даг байсантай туйлын тєстэй технологи. Коминтерний явуулсан олон улсын дээ­рэмчид юун тvрvvн МАХН-ын удирдлагад байсан гомдогсод, мєчєєрхєгчид, аймхайчууд, нээнтэгтэй болсон улсыг тvvж нэгтгэв. Тэдэнд туслуулахаар юмны учир ойлгохгvй залуу­чууд хvvхдvvдийг Тверийн морин цэргийн сургууль, Моск­вагийн КУТВ, Улаан­баатарын намын сургуулиас цуглуулжээ. Ингээд МАХН-ын VII их хурал гэгчийг зарлан хуралдууллаа. 49 хоног ху­ралд­сан энэ их хурал хараал ерєєл, ял зэмлэл, буруутгал егvvтлээр дvvрсэн юм. Тус­лах бvлгийн єнєє залуучууд хурлын vед vймvvлэх, хашги­рах, шvгэлдэх, алга таших зэрэг ажлыг хамаандаар гvй­цэтгэж байсан боловч чухам юунд орж яах гэж байгаагаа єєрснєє ч тєдийлєн ойлгоогvй юм. “Хєдєєний арван гурвын фракц” гээч Коминтерн гуайн зохиосон хуурамч бvлэглэл МАХН-ын албан ёсны удирд­лагыг авахаар томилогдсон байна. Тэдний тавьсан илт­гэл, шаардлага зэрэг нь орос хэлээр бичигдсэн байсан нь одоо ч Улсын архивт хадга­лагдаж байгаа. Гэвч Комин­терн тєрийн эргэлт хийж чад­сан боловч эргээд даргаар итгэж тавих хvн олж чадахгvй байсан учир бие биенээ тур­шиж єєрт нь эргэж матаж байх гурван хvнийг зэрэгцvvлэн дарга болгож бантагнуулжээ. Хожим эргээд Коминтерндээ алуулсан Элдэв-Очир, Гэн­дэн, Лхvмбэ гурав ингэж цоо­рон гарч ирсэн юм. Эндээс Ерєнхий сайдаар томилогд­сон Жигжиджав ч тун удалгvй бєндийснийг амиа хорлосон, буу алдсан гэх мэт янз бvрээр тайлбарладаг.МАХН-ыг самарч дахин эрхэндээ оруулсан Комин­терн дараа нь нийт Монгол орныг харин ч нэг самарсан даа. 1932 онд ард тvмний зэвсэгт бослого гарч байж Монгол орон Коминтернээс арай гэж нэг салж билээ. Харин чонын амнаас гарсан Монгол Улс Сталин хэмээх барын аманд орсон юм. “МАХН яа­сан бэ” гэж vv? Эргэлт бу­цалт­­гvй улаан коммунист бv­лэг болсон. Эх орон, улс vн­дэстэн гэдэг асуудал vр­гэлж хоёрдугаарт тавигдах болж алж хядах, хэлмэг­дvv­лэх, цєлєх, баривчлах, га­дуур­­хах, халах, доромжлох, хаах, хо­риглох, хураах, дээ­рэм­дэх ажлаар дагнах болсон доо. Тvvхийн єндєрлєгєєс эргээд харж байхад тухайн vед МАХН хэт биеэ дааж Коминтерний эрхшээлээс нэг мєсєн мултрах гэж дэндvv чармайсан нь єєрт нь нє­хєшгvй хохирол болсон мэт. Тэвчээртэй хvлээцтэй байж хохирлыг єєр дээрээ зохих хэмжээгээр аваад явж байсан бол хожим vндэстнээ тэр­ чи­гээр нь баллуулахгvй ч бай­сан юм бил vv? Мангас бол мангас, тvvнээс тийм ч амар ганц хєнтрєлтєєр салчихдаг юм биш ажгуу.

Wednesday, August 8, 2007

Шувтарсан цагаан бумба буюу єлєн vнэгний vлгэр

Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн vзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш єсєх vзэгдэл цаашид бас vргэлжлэх бололтой. Банкинд мєнгєє доллароор хадгалсан хvмvvс vvнээ тєгрєг, эсвэл юань болгож байгаа, энэ нь хэнд ч ойлгомжтой алхам. Vvнийг диллер буюу арбитражийн гvйлгээ гэнэ. Ерээд оны эхээр диллерийн эргэн тойронд ямархуу хийрхэл улс орон даяар єрнєж байсныг санацгаая. Банкны хэдэн залуус ардчилалыг эхлvvлж байгаа юм болоод араар нь Чингисийн vеэс vлдээсэн дєрвєн тонн алтыг тавьж байгаад диллер хэмээх муушиг маягийн мєрийтэй тоглоом тоглоод тавиад туучихжээ. Ийм л ойлголт байсан.
Диллер хийж байх тогтоол аль 1986 онд УТТ-оос гарсан, угаасаа алив улс болоод банк арбитражийн гvйлгээ хийж байх ёстой, 4 тонн алтыг заавал цэвэршvvлдэг болоод л Лондон ачуулсан, алдагдал манай техникийн хоцрогдлоос болсон болохоос ардчиллаас болоогvй гэх мэтийн ердийн vнэн vг хийрхэлийн их чимээнд дарагдаад огт сонсдохгvй байлаа. Сvvлдээ энгийн vнэнийг ч мэдэж байгаа нэг нь хэлэхээсээ айж, дарга нар нь угаасаа арбитражийн гvйлгээг “буруу” зvйл гэж зєвшєєрєн биенээ яллаж гарах нь тэр. Vvнээс болоод 1997 он хvртэл Монгол улс арбитражийн гvйлгээ хийгээгvй ба алтаа ч гадагш нь гаргаж цэвэршvvлэхээс айж бохироор нь подволд хадгалах болов. Єнєєгийн тєвшингєєс харвал хэмжээ нь ч Баянхонгор, Євєрхангайн нинжа нарын жилдээ ухдаг алт, Монгол банк алт гаргаж цэвэршvvлдэг, диллер хийдэг нь ч хэний ч сонирхол татахгvй зvй ёсны vйлдэл, алттай байх доллартай байх нь адил зvйл гэдгийг хэн хvнгvй мэднэ. Тєвєг, энд банк санхvvгийн реформ, казиногийн хийрхэл зэргийг дахиж жишээнд татаад хар яршиг. Уул уурхайн салбарыг тойрон єдгєє vvсээд байгаа хийрхэл нь дээрх явдалтай харьцуулахад зvйрлэшгvй том, vлдэх хор холбогдол нь асар их, цаад явуурга нь илvv хорлонтой, тэр vеийг бодвол илvv зориудын зохион байгуулалт, єдєєлттэй эд юм. Гэхдээ нийгэм ингээд хийрхчихээрээ юу ч сонсохоо больчихдог. Нэгэнт єнгєрсєн юмыг “шувтарсан цагаан бумба” гэдэг, бараг л шувтраад дуусах шиг боллоо. Надад нийгмийг ухаажуулах vvрэг ч байхгvй, тэгээд ч миний хvч хvрэхгvй. Гэхдээ сvvлийн хориод жилийн бичсэн юмаа эргэж харахад илvv зєв, алсын хараатай задлан шинжилгээ хийж чадсан байдаг, тvvнээ vзээд кайф болдог юм. Ингэхээр энэ єгvvллийг хожим эргэж кайф авахын тулд єєрєє єєртєє зориулж бичлээ. “Тээр, би хэлээгvй юу!” гээд сууж байх гоё шvv дээ. Гэрчтэй байхын тулд сонинд тавих хэрэгтэй биз дээ?1. Оюу толгойн 34 хувийг ард тvмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь vнэхээр буруу. Яагаад гэвэл Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн vйлдвэрлэл аваад явж чадахгvйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо єєрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжvvлэх гэж байна. Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нєгєє талаас авилгад идэгдсэн Монголын тєр гэсэн бvр ч тэнцвэргvй хослол буй болно. Уг нь Тєр татвар хурааж авах л vvрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувь Тєрд хэрэггvй.2. Тєр адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч vг байнга дуулдах болов. Хоёрхон хамтрагчтай vед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж. Тэгээд ч “эх орончид” 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ, 100 байвал 105 хувь гэж дайрна. Єєрєєр хэлбэл энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мєнхийн шахалт шаардлага юм. Ард тvмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хvрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд багадмаар ч санал хvчээ авч байна. Эсвэл нэг хэсэг нь ухаад л нєгєє хэсэг нь буюу “ард тvмэн” мєнгийг нь бэлнээр хуваан авах дэндvv сайхан шудрага санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрvvл ухаан юуны хэрэг!3. Єдгєє олон улсын стандарт буй болсон. Анх нефтиэс эхэлсэн “бvтээгдэхvvн хуваах” зарчим нь Тєр зєвхєн татвараа тогтоодог ба ганц ч тєгрєг гаргалгvйгээр нийт баялагийн vнийн дvнгийн 60 хvртэл хувийг авч чаддаг жишиг тогтжээ. Энэ зарчмаар vнэ єндєрсєх, баялагийн нєєц тооцоолсноос нэмэгдэх тутам Тєрд ноогдох ашиг илvvтэй нэмэгддэг аж. Vvнийг олон улсын тогтсон жишиг, бизнесийн алтан дvрэм гэж нэрлэнэ. Буурай орнууд эх оронч санаачлагаараа энэхvv олон улсын жишгээс илvv “таатай” нєхцлийг бодож олон мєрддєг учраас л байгалийн баялаг нь тэднийг улам ядууруулдаг. 4. Тєр 34 хувь эзэмшвэл тvvндээ оногдох хєрєнгє оруулалт гаргах ёстой болно. Энэ бол єнєєгийн нєхцєлд манайд ахадсан алхам. Vvнээс гадна Тєр vйлдвэрлэл явуулаад эхлэхээр л дагаад авилга хээл хахууль гаарна. Юм болгоныг хэд нугалж Тєрд шахдаг бизнес нэгэнт газар аван тогтсон болохоор 34 хувьд гаргах Тєрийн vрэлгэн хєрєнгє оруулалтын хэмжээ нийт 100 хувьд орохоос ч єндєр байх болно. Vvнээс ч илvv гарах болов уу, учир нь улсад шахаж байгаа мєртєє дєнгєж гурав нугалдаг нэгнийг “хэт шудрага маанаг” гэдэг болчоо биз дээ.5. Сангийн яамныхны хийсэн олон улсын жишгээс гажсан энэ хуулийг ч “эх орончид” чамлаж, Тєр 100 хувь авах тухай хийрхэж байгаа. Монголд єнєєдєр ийм их хэмжээний хєрєнгє оруулалтын мєнгє байхгvй. Дэлхийн хєрєнгийн бирж дээр босгож чадахгvй. Хавтгай болсон єнєєгийн ертєнцєд хувьцаа эзэмших гэсэн хэн ч Монголд болж буй хийрхэлийг тов тодорхой харж байгаа. Ийм аймаар мєртєє хvний оруулсан хєрєнгєд тогтвортой байдлын баталгаа єгєхгvй гэж зvтгэхийг нь яана! Галзуу солиотой энэ газар руу сая сая хvмvvсийг мєнгєє хий гэж яаж ятгаж чаднаа?! 6. Оюу толгой єнєєдєр дэлхийн єнцєг булан бvрд мянга мянган ємчлєгчтэй болсон. Эд Монголын газар шороог биш, ирээдvйд буй болох vйлдвэрийг мєнгєє тєлєєд хамтран ємчилж байгаа юм. Эндээс энэ дэлхийн хэн ч ємчлєх эрхтэй. Тэдэнд Монголд болж буй самууны хэн нь буруутай зєвтэй нь хамаагvй, єєрсдийн оруулсан мєнгє нь батлагаагvй болж байгааг л харж vсээ vгтээнэ. Парламентийн гишvvн нь энэ хєрєнгє оруулалтаас болж Тєрийн ордон руугаа дайрахыг уриалж байгаа нь тэдний оруулсан мєнгє тvмбэржvржиг болсныг юунаас ч илvvтэй батлаад буй хэрэг.7. Оюу толгойн хувьцааны ихэнхийг Рио Тенто хэмээх дэлхийн сvпэр компани бирж дээрээс авчихаад байгаа. Энэ бол єнєєх Айванхvv майнууз, Пэрдлаанд энэ тэртэй чинь зvйрлэх юм биш. Риог хєєж гаргасны дараа наашаа хэн ч зvглэхгvй. Хvнээс мєнгє зээлчихээд єрєє нэхэхээр нь шvдийг нь булгалаад хамрыг нь хавтгайлчихсан нєхрийг мэдсээр байж бусад нь яаж ч гуйгаад зээл єгч харагдаач! 8. Монголын тvvхий эдийн цорын ганц хэрэглэгч нь Хятад. Хэрэглэгчийн хувьд vйлдвэрлэлээ бас эзэмших нь маш ашигтай. Тvvнээс гадна vйлдвэр нэгэнт ашиглалтанд ороод тvvхий эд аваад эхэлбэл зах зээл нь vйлдвэрлэлээс шууд хараат болно. Иймээс хэрэглэгч єнєєдєр ямар ч vнээр хамаагvй мєн эзэмшигч болох сонирхолтой.9. Хэрэглэгчийн Монгол дахь хамгийн том єрсєлдєгч нь Хойд Америкийн компаниуд. Ерєєсєє ч ганц уул уурхай гэлтгvй Америкийн эрх ашиг ар шилэн дээр нь гараад ирэх нь тэдэнд хvсмээр зvйл биш. Тvvхэн уламжлалаараа монголчууд тэдэнд тєдий л тааламжтай ханддаггvй болохоор улс тєрийн шахалтаар ордыг эзэмших магадлал муу. Америкийн хєрєнгє оруулагчдыг эндээс шахаж гаргах хамгийн сайн арга нь монголчуудыг єєрсдийг нь ашиглах явдал.10. Хойд Америкийн болон дотоодын хєрєнгє оруулагчдын эсрэг хийрхэлийг єдєєгч, санхvvжvvлэгч эх гарвал нь тvvхий эдийн ирээдvйн хэрэглэгч. Гэхдээ энэ нь нарийн бvтэц зохион байгуулалт арга технологитой. Монголын ашигт малтмалын лицензийг єндєр vнээр авахад бэлэн гол тєлєв улсын мэдлийн том компаниуд ард нь байгаа. Лицензийн ченж маягийн бизнес хийхvйц хувийн голдуу жижиг компаниуд энэ зах зээл дээр хамгийн идэвхитэй хєдєлж хийрхэлийн анхдагч тєлбєрийг хийж байгаа юм. Стратегийн том ордуудыг эздээс нь салгах, хєрєнгє оруулагчийг хєєж гаргах нь тэдний хувьд улс тєрийн гэхээсээ ердийн шудрага бус єрсєлдєєнд илvv ашиг олох гэсэн зах зээлийн сэдэлтэй. Цаана нь байгаа улсын том компаниудад хэрэглэгч-эзэмшигч давхар болох эдийн засгийн сонирхол бий. Гэхдээ энэ бvхэн нь Засгийн газрын ерєнхий бодлоготой таардаг учир формал хэлбэрээр дэмжлэгтэй. 11. Хийрхэл дэгдээх арга технологи хvний санаанд оромгvй нарийн аргатай, танигдахгvй хэлбэрээр илэрлээ олдог болжээ. Ганц жишээ гэхэд Ийгл телевиз байна. Энэ нь Америкийн хєрєнгє оруулалттай зурагт. Америкийн телевиз Монгол дахь Хойд Америкийн хєрєнгє оруулалтыг гутааж, муулж байвал хамгийн итгэл vнэмшилтэй сонсогдоно. Америкийн хєрєнгє оруулалтыг дэмжиж, хоёр орны харилцааг хєгжvvлэх уриатай энэ телевизээр vvнийг хийлгэж чадаад л байна даа. Захирал нь Монголын нийгэмд юу болж байгааг огт сонирхдоггvй нь хєєрхєн завсар гаргаад єгчиж буй хэрэг. Ийгл нь Хойд Америкийн хєрєнгє оруулалтанд тааламжгvй ханддаг тєдийгvй илэрхий єдєєн хатгалга, улайм цайм гvтгэлэг явуулж чаддагаараа бусад мэдээллийн хэрэгслэлээс давуу талтай. Мэдээж энд дажгvй тєлбєр хийгдэж байж таарна. 12. Улс даяар хийсэн судалгаагаар бол Монголын хvн амын 70 орчим хувь нь том ордуудыг бушуухан ашиглаж vр дvнг нь тvргэн vзэх хvсэлтэй байна. Хvмvvс улс тєржихєєсєє илvv прагматик vзэлтэй байдаг. Хэт улс тєржиж, дээгvvрээ хоорондоо дэмий маргалдсанаас болоод орд газруудыг ашиглаж баялаг бvтээх явдал сунжирч байна гэж ард тvмэн vзэж байгаа аж. Ард тvмний нэр барих гэж байгаа бол vгvйдээ л судалгаа хэрэгтэй л дээ.13. Єнєєгийн хийрхэлд идэвхитэй оролцогсодын дэндvv дийлэнх хэсэг нь уул уурхай, ашигт малтмал, олон улсын гэрээ болон тvvний стандарт жишгийн тухай анхдагч ойлголтгvй байгаа. Тэр дундаа бамбай болгоод байгаа улс орон, ард тvмэн, аюулгvй байдлынхаа тухай тєсєєлєл ч байхгvй. Архи нь гараагvй хоёр согтуу авгай хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаж зэвсэгт тэмцэлд уриалж байгаа нь ердєє л шар тайлах эцсийн зорилттой. Зохион байгуулагчид нь ч дивтаат болох гэх мэтийн улс тєрийн жижиг эрх ашигт л явж буй нь илэрхий харагдана. Ихэнхдээ л монгол хvн зарчмын санал тавиад унахаар ард нь vнэндээ “ердєє л энэ vv” гэмээр жижигхээн хувийн хvсэл хясал байдаг дvрэм vйлчилж байгаа. Нєгєєтэйгvvр Засгийн газар хийж буй зvйлээ иргэдэд ойлгуулж зєв мэдээлэл єгєх vvрэгтэй боловч vvнээ мартсан учир хvмvvс ч гуйвсан мушгисан мэдээлэлд их илvv автаж байгаа нь хийрхэл газар авах нэг нєхцєл болжээ.
Цааш нь ярьвал зєндєє л юм байна, тєвєг тєвєг. Гурав дахь хєрш, геополитик, хvчний тэнцвэр гэж ойлгохгvй юмаар нь цєсийг нь хєєргєлтэй нь биш. Миний хувьд тэс хєндлєнгийн ажиглагч, анализ дvн шинжилгээ хийж буй нэгэн. 2017 онд нvvрс, vнс хоёр адилхан болно гэж би хэлээгvй. Би vзмэрч биш. Миний энэ буланг ашиглаж хийсэн реклам суртчилгаа. Хийлт, санааны хувьд харин надад таалагдсан шvv. Мєнхийн ядуу монголчуудад єнєєдєр юун тvрvvн гарааны мєнгє хэрэгтэй байна. 2200 жилийн тvvхэндээ ийм том бололцоотой ганц ч удаа таарч байгаагvй юм, энэ орон. Чингис хаанд ч ийм бололцоо олдоогvй юм шvv. 1973 он хvртэл Монголын зэсийг, 2003 он хvртэл Монголын нvvрсийг хэн ч тоодоггvй байсан тэр vе эргээд ирэх магадлал єндєр. Иймээс би vнсний тухай муухай сануулгыг харин ч талархаж байна. Намайг “худалдагдсан байна” гэж ирээд л зарлах юм. Энэ хорвоо дээр зарагддаггvй юм гэж бас байдаг юм шvv дээ. Дэлгvvрийн бараа шиг юм бодож байгаа бол мєнгєє ачиж авчраад наймаалцах гээд vз л дээ!. Надад дивтаат болж ард тvмнээ ганц сайн харж vзэх сонирхол алга, хойтон сонгуульд орох хvсэл бvр ч байхгvй. Тэр утгаараа би дивтаат горилогчдын єрсєлдєгч биш, ердєє хєндлєнгийн ажиглагч. Харин vйл явдал миний эх оронд болж байгаа учраас нєгєє талаасаа би хєндлєнгийн хvн биш юм. Учир нь би эх оронч хvн. Эх оронч vзлээсээ ямар нэг ашиг хонжоо хайгаад байхааргvй эх оронч хvн! Мораль: Маш том байлдаан болж олон цэрэг, морьд vхсэн газар нэгэн єлєн vнэг хvрээд иржээ. Олон жил идэх хvнсний нєєц харсан мань vнэг машид баярлан мишээв. Ингээд хэмнэлттэйгээр аль хатуу хvтvvгээс нь эхэлж идэхээр шийдэн нумын хєвчний сур мэрж байтал сумны сааль алдагдан хєєрхий vнэгний хvзvvг нэвт сvлбэн алжээ.

Wednesday, August 1, 2007

Хойд насандаа л уулзаж ярилцахаас...

Эрдэнэ гуайн амьдралыг єнєє vеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг. Хэнтийн буриад, арав орчим насандаа эцгээсээ єнчирсєн, тухайн vеийн их хядлагын золиос тєдийгvй амьд гэрч, багадаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан, дараа нь МУИС-ийн анагаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерын сургуульд байхын шvлэг оролдож эхэлсэн, тавиад оны сvvлчээс богино єгvvллэг бичих болж энэ тєрєл дээрээ шууд л нэгдvгээр ангилалд багтсан. Шинэ vеийн утга зохиолын монгол хэл буй болоход голлон нєлєє vзvvлсэн хэдхэн хvний нэг. Тэрээр нvдээр vзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зvйрлэшгvй урнаар дvрслэн vзvvлдэг байлаа.
Ийм л учраас тvvний амьдралыг хvмvvс цээжээрээ мэддэг болсон хэрэг. Бичлэг болгон их хєдєлмєр, авьяас шаарддаг. Томрох тусмаа илvv хєдєлмєр, богиносох тусмаа илvv авьяас нэхнэ. Онигоо, афоризм, дєрвєн мєрт, богино єгvvллэг бол юун тvрvvн авьяасаас л хамааралтай. Тиймдээ ч богино єгvvллэгийн тvvхэнд тєрсєн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов "богино бичлэг гэдэг авьяасын дvv нь" (краткость это сестрица таланта) гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу! Богино бичлэг бол авьяасаас тєрєн гарч буй vр хєврєл нь мэт. Єєрєєр хэлбэл, Авьяасын хvvхэд нь богино бичлэг! Эрдэнэ гуай богино бичдэг байсан. Тэрхvv богино бичлэгт нь бvхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхон нvvр єгvvлэлд нь Библи, Коран, Дармапад гурвуулаа багтана. Тvvний баатрын ганц харцанд тєрєх, vхэхийн хоорондох орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хvн тєрєлхтний бvхий л тvvх, амьдралын хамаг л утга учир агуулаатай.Зєвхєн шинэ юм л аугаа байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оригийнхоо дээр гарахгvй. Єнєєдєр Хамлет, Макбэтийг илvv урнаар, илvv сэтгэл татмаар урлах хvн бишгvй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирvvдийг хэн ч санадаггvй юм. Эрдэнэ гуай давтагдашгvй шинэ бvтээл хийсэн учраас хэзээ ч мартагдахгvй. Магадгvй тэрээр Монголын утга зохиолд тєрсєн цорын ганц ориг ч байж магадгvй. Бид vндэсний юмаа магтан дуулах дуртай. Хоёр зууны ємнє амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг. Яахав vндэсний бахархал. Гэхдээ тэрээр мянган жилийн ємнє лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хонь хариулж яваа нvvдэлчний хувьд бол гайхамшиг, гэхдээ тоондоо онц сайн хvvхдийг єдгєє дэлхийн математикийн тvvхэнд орлоо гэдэггvй шvv дээ. Харин Эрдэнэ гуай бол од. Огторгуйд олон мянган од бий ч од болох хувь заяа бичиглээч болгонд олддоггvй. Ингэж од болоход ийм болж тєрєх хэрэгтэй. Эрдэнэ гуай ингэж тєрсєн ажгуу. Эрдэнэ гуай єєрийн амьдрал, мэдрэмжээ зураглахад нэг сэдэв vргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын тvvхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ єєрєє энэ хядлагыг туулан гарсан. Vvнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хvчилсэн юм. "Хрущевийн уярал" хэмээх хэдхэн жилийн vvлэн чєлєєн нарны туяанд vгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эргээд энэ бvтээл нь хаагдсан боловч vзэл санаа галд шатдаггvй аж. Ерэн он харанхvй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодоггvй байсан сэдвээ дахин хєндлєє. Аль дал наяад оны vед зориг гарган хэвлvvлсэн "Сэрvvн дуганы мєхєл" дэлгэцэнд шилжлээ. Удалгvй их хядлагын тухай тvvний роман хэвлэгдэв."Хойд насандаа уулзъя" бол тvvний сvvлчийн, цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илvvтэй хєдєлмєр цаг шаардсан зохиолын ийм тєрлєєр урьд нь оролдож байгаагvй. Гэтэл энд тvvний тєрсєн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, vнэнийг хайсан урт цєхрєл, олон жил хураасан нулимс, vй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар vзэл сурталд хvрсэн уур хилэн, vнсэн нурман дунд єєрийн хєшєєг босгож чадсан омгорхол багтаж ядан чихэлдэх аж. Энэ бvхнийг хоёр хуудсанд багтаах боломжгvй, учир нь зохиолч , хvний эмгэнэлээс гадна тvvхэн учир шалтгааныг нь гаргах гэж хичээжээ.Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. Есдvгээр сарын 10-нд болно. Vнэндээ ийм нэршил ч хэлмэгдvvлэлт юм. Хэлмэгдvvлэх гэдэг нь хэн нэгнийг эндvvрээд юм уу хэтрvvлээд шийтгэчихийг хэлдэг Гэтэл энэхvv сvvлийн хориод жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдvvлэлт биш, цуст аллага юм. Оросууд vvнийг репрессия гэнэ. Ийм тєрлийн хувьсгалт аллага анх хийсний хувьд францчууд grand pourge гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн vг.Энэхvv хядлагад Монголын насанд хvрсэн бvх эрчvvдийн таван хvн тутмын нэг нь амиа зольсон. Vvнийг гадаад хэлээр геноцит гэнэ. Энэ нь vр vндсээр нь хvйс тэмтэрнэ гэсэн vг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз?Нєгєє талаас хэлмэгдvvлэл гэгч энэхvv vр vндсээр нь хядсан аллага 1937 оны есдvгээр сарын 10-нд эхэлсэн юм биш. Єч тєчнєєн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ єдєр Монголын тєрийн удирдагчдыг бєєнєєр нь баривчилж гарсан. Єєрєєр хэлбэл, энэ єдєр Монголд єрнєсєн хядлага ид дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр "Саж ламын хэрэг" гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг vгээр хэлбэл энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм.Далаад оны vед хот ороод ирсэн хєдєєний євгєнєєс сонин юу байна гэж асуухад "vхсэн оросын 100 жил, vлдсэн хэдийн 50 жил, ємч хураасны 10 жил гээд хєєрцєглєсєн амьтан л их байх шив" гэсэн гэдэг. Ингэхээр єдгєє хэдэн арван жил vргэлжилсэн "хэлмэгдvvллийн" дараа vлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болом.Эрдэнэ гуайн роман хувьсгалын жилvvдийн ердийн нэгэн оныг хамарна. 1934 он. 1932 онд ард тvмний бослогыг цус асгаруулан дарж, бороохой шийдмээр зэвсэглэсэн малчин ардын эсрэг аэроплон, их буу танк бvхий байнгын арми оруулан хядсанаас хоёр жилийн дараа. Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жил. Тэр жил буриад ястныг vр vндсээр нь хяджээ. "Улаанбаатарын", "Хэнтийн", Дорнодын" гэсэн гурван зохиомол хэрэг vvсгэж нийлvvлээд "Лхvмбийн хэрэг" гэж нэрлэсэн аж. Баривчлагсдыг дундад зууны инквизаторын аргаар эрvv шvvлтээр тамлан зовоож байв. Vй олон хvнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн тєрсєн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон.Хядлагын он жилvvд нийтдээ далаад жил vргэлжилсэн. Vvний сvvлийн дєчин жил нь магадгvй vнэхээр аллагын бус харин ердєє л хэл мэгдvvлэлтийн жилvvд байсан байх. Намын хурал дээр даргыг шvvмжилсэн хэрэгт нь буудан єгєлгvй ердєє 25 жил цєлж нийгмээс гадуурхана гэдэг аллага биш хэлмэгдvvлэлт л дээ. Ийм хар дарсан аймшигт урт удаан тамыг хvмvvс мартах учиргvй юм. Дахин давтагдуулахгvйн тулд мартахгvй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нvгэлт институци єдгєє бурхан буян суртчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ тєлєє ард тvмнээс уучлал гуйх байтугай єєрснийгєє хэлмэгдсэн гэсэн шvv юм ярина. 1932 оноос 'Монголын хэрэгт огт оролцохоо больсон Коминтернийг буруутгана. Намын нэр хvндэд муу гэдэг шалтгаанаар энэ талаар гарсан судалгааны номыг "хэлмэгдvvлэлтийн 70 жилийн ойг" тохиолдуулан бєєнєєр нь шатаасан байх юм. Манай ард тvмэн ч уужуу сайхан сэтгэлтэй юм болохоор хар буруу санадаггvй, харин хядуулсан євєг дээдсийнх нь амь болгонд нэг сая тєгрєг тєлєхєд хэд хоног сайхан цадсан даа. Буудуулсан 20 мянган ламын хойд дур болох єнєєгийн улаан шарыг хослуулагсад МАХН-ыг бурхны шашинд хамгийн ээлтэй улс тєрийн хvчнээр шалгаруулсансан. Хамбын овооноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдгийн урьд єдєр шуу. Хувь заяа мєн ч шоглоомтойёо!Бузар хэргийг мартуулахгvй, єєрєєр хэлбэл, давтагдуулахгvй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сvvлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бvтээв? Хоосонгvй л байх. Нэгийн зэрэг хєшєє бий, лав. Оргvйд орвол охинтой тєдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хєєцєлдєн тєрд ханджээ. Ердєє сэтгэл санааны л дэмжлэг хvссэн байна. Арай ч салаавч vзvvлсэнгvй, гэхдээ vгvй л гэж дээ. Ийм киног санхvvжvvлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин vр дагавар нь тvvх давтагдахгvй нєхцєлийг бvрдvvлнэ шvv дээ. Ц.Доржготов "Vр ач танаа" нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай "Хойд насандаа уулзъя" гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нvvр тахлаад дуусна. Ичмээр юм, vндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хvний гvндvvгvй сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Єнгєрснийг санахгvй,ирээдvйг тєсєєлєхгvй, харин єнєєдрийн vмх махны тєлєє биенээ ч барьж идэхэд бэлэн.

Wednesday, July 25, 2007

Элсний арван гурвууд

Дээр vед “Элсний арван гурвууд” гэдэг Зєвлєлтийн кино гардаг байлаа. Юуны ч тєлєє юм бvv мэд байлдсаар байгаад бvгд vхдэг 13 коммунистын тухай эл бvтээл урлагиин хувьд нойль хvн сонирхохоор юу ч vгvй.
Тэр vеийн ердийн нэг фанлик мангар кино. Одооноос яг 10 жилийн ємнє Тєрийн эрх барьж байсан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргvv гэнэт тодорсныг "элсний арван гурав" гэж нэрлэсэн нь ердєє л эл киноны нэрний тоо таарсантай л холбоотой. Тvvнээс тэдэнд ямар ч vзэл суртал, ядахнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагvй юм.Єєрснийгєє тэд "элсний" гэж дуудуулах дургvй, "хєдєєний" гэж тодотгож байлаа. Vнэхээр ч хєдєє суманд багш, эмч хийж байсан, улс тєрийн ямар ч туршлага байхгvй, хотод ч цєєн ирж vзсэн арваад хvн гишvvнээр сонгогдон орж ирсэн нь улстєрчид гэхээсээ сайн дурынхан маягийн байлаа. Тэдэнд УИХ-аас бєєнд нь нэг дор байр олгосон нь нэг маягийн хамт олон vvсгэжээ. Бvгд тэр хэдийг дэмжинэ тусална, гол нь єхєєрдєнє. Хэн нэгний санаачилгаар айл болгонд хєргєгч, зурагт гээд наад захын тавилга vнэгvй тавьж єгєв. Гар утас дєнгєж гарч байсан учир тансаг хэрэглээ байв, гэхдээ л бvгдэд нь утас vнэгvй олж єгєєд ярьсан тєлбєрєє єєрсдєє хариуцахыг сануулав. Харин сарын дараа сая тєгрєгєєр яриад хаячихсан хэд маань утас єгсєн эзэн рvv "ийм их мєнгє нэхээд байхдаа яадгийм" гэж агсарцгааснаар анхны зєрчил vvсэн хэн хvний сэтгэлд юм хийж орхив. Хэл ус ч vгvй тэднийг удирдлагаас зориуд санаачлан хамгийн ихээр гадаад явуулна. Шагнаж дэмжиж байгаа байдал нь. Гадны сургалтын хуваарьт юун тvрvvн хамааруулж vр хvvхдийг нь тєлбєргvй сургуульд явуулж байлаа. Герман тєрийн айлчлалаар очсон тэр хэд санал сэтгэгдлийн дэвтэр дээр нь алга дарам том хас тэмдэг зурчихаад "Манай Чингис, танай Гитлер хоёр ийм тэмдгийн дор дэлхийг эзэлж байсан" гэж гайхсан германчуудыг улам цочирдуулж байв. Согтуу галзуугаараа нэг бус удаа эх орныхоо нэрийг мандуулж явсан олон жишээ сонсогдоно.Тэднийг дэмжиж эрхлvvлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хєлєє олчихсон бусад зарим гишvvдтэй тэд юун тvрvvн мєчєєрхєж эхэлсэн юм. Зурагт, гар утас тєдийхнєєр манийгаа хуурчихаад єєрснєє аль л єрємтэй єєхтэй хэсгийг нь тvvж байна гэсэн хардлагатай болсонд байв. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишvvдийг энэ салбараа дагнаад ємчилчихсєн гэж ойлгоод єєрсдєдєє аль нэг сэлбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. "Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрvvл амгvй хуваагаад авъя!" гэсэн хачирхам санал улаан цагаангvй хэлж байсан юм. Удалгvй тэд улаан шантаажчин болж мэргэшив. Хамаатны хvvхдээ гадаадад сургуульд явуулах, эсвэл угалз агнуурын лиценз эзэмшихээр холбогдох яамыг дарамтлах ба эс зєвшєєрвєл дорхноо УИХ-ын шалгалтын гpупп гэгчийг зохион байгуулна. Тэдний нэг нь Ерєнхий сайд дээр орж ирсэн нэг тохиолдлыг санаж байна. "Солонгост машин мєн хямдарчээ. Би сая ердєє 12 мянгаар нэг Сонато ачуулахаар болчихлоо" гэж хєєрєв. "Сайн л байна, тэгээд яаж туслах вэ?" гэтэл "Мєнгийг нь дарга та тєлчих юм байгаа биз дээ. Хєдєєний надад тийм мєнгє хаана байх билээ" гэж хээвнэг туудаг юм!Монгол-Малайзын Засгийн газрын хvрээнд Эгийн голд 350 орчим сая доллараар усан цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээ єрнєж байлаа. Аварга хєрєнгє оруулалт, аварга бvтээн байгуулалт! Гэтэл хов хотын, бив бизнесч, ав ардчилсан нэг гишvvн гар мєнєєх станцыг Чехийн жижигхээн гар хоосон компаниар бариулах санаачилга єрнvvллээ. Уг нь эрvvл хvн гаднаас нь хараад vл бvтэх зvйл байсан юм. Гэвч цаад чехvvд нь тєсєл єгвєл 20 сая доллараар гар цайлгана гэжээ.Аварга Японы Ерєнхий сайд Танака Америкийн Локхид хэмээх аварга компанид тєсєл олж єгєєд ердєє ганц сая долларын хахууль єгсєн нь баригдаж байсан. Тэгэхэд ийм єчvvхэн орны ийм єчvvхэн гишvvнд тийм жижиг Чехийн тийм жижиг компани хорийн хорин сая тєгрєг биш доллар амлаж ч байдаг, наадах нь итгэж ч байдаг. Алаагvй байтугай огт байхгvй баавгайн арьс хуваагдлаа! Хvн болгонд сая доллар, тэгээд цаана нь илvv гарч байна! "Их хурлын гишvvн байхдаа ганц сая доллар хийчихээд бууя" хэмээн тас хєдєєний нэг эр хэлээд суниаж байсныг санаж байна. Сая доллар "хийхэд" тvvнээс хавьгvй ухаантай боловсролтой америк, япон хvн хичнээн жил хvнд хєдєлмєрлєх бол? Мэдээж тэдний сая доллартай байтугай тєгрєгтэй болох ч гэж хаашаа харсан юм байхав. Яригдаж байсан Эгийн голын тєсєл нуран унаж бєєн хардлага сэрдлэг л хоцорлоо. Харин хотын удирдагчтай хэд маань єєрсдийгєє хєдєєний угшилтай шударга арван гурав гэж нэрлэн зохион байгуулалттай бvлэглэл болон хувирлаа. Уг нь хєдєєнєєс угшилгvй монгол хvн гэж хаа байх вэ дээ. Ийм угшилтай байхаараа шудрага болдог нь ч юу билээ. Хувьсгалт нам 25 гишvvнтэйгээр сєрєг хvчин байлаа. Мань элсний 13 тэдний vнэнч холбоотон болов. Эрх баригчдын хурал зєвлєлгєєн бvрийн дараа хот угшилтай удирдагч хєдєєнийхнийгєє тєлєєлєн сєрєг хvчний удирдлага дээр очиж єєрсдийнхєн нь юу ярилцаж юу тєлєвлєснийг тайлагнаад тэрнийг нь хэрхэн унагах тухай хамтарсан тєлєвлєгєє боловсруулна. Хожим сєрєг хvчний нэгэн ярихдаа "Танай тэр хvн мєн ч увайгvй шаар даа. Бидэнд сєрж байх нь хэрэгтэй байсан учраас л нvvр рvv нь нулимчиж чадахгvй тэсээд хамтарч хуйвалддаг байж билээ" гэсэнсэн. Тэдний нєгєє нэг хамтрагч нь тэр vеийн Ерєнхийлєгч байв. Чухам тэдний хvчээр Ерєнхийлєгч Vндсэн хуульд заагдаагvй том эрх эдэлж чадаж байлаа. Юуг ч гацааж, юуг ч юу ч гэж тайлбарлаж, оролцох ёсгvй юмандаа хутгалдан эрх мэдлийг эдэлсэн шиг эдлэн жаргаж байв. Тэдний буянаар парламент дахь цєєнх vнэн хэрэгтээ шийдвэр гаргагч болон хувирч намын дарга нь улс орныг жинхэнээрээ албан бусаар удирдах болов. Тэдэнтэй ажиллан бужигнаан vvсгээд завших санаатай бvлэглэл, хvмvvс Их хурлын гадна дотно санасныг бодвол олон байлаа. "Сэргээн босголт" банкинд томоохон луйвар гарсныг Засгийн газар илрvvлэн арга хэмжээ авч эхэлсэн нь мєнєєх 13-ын хувьд єнгє оруулсан сайхан тоглолт боллоо. Ард тvмэн, эх орон, шударга ёс гэхчилэнгийн vгс тэдний ретуаль маягийн маань мэгзэм болов. Банк шалгах УИХ-ын бvрэлдэхvvнд тэд идэвхийлэн нэрээ бичvvлээд хvн болгонд 10 сая тєгрєг єгєхийг шалгалтын явцад шаардаж, чингэвэл шалгалт цэвэр гарна гэж амлаж байлаа. Тэрийг нь єгєєгvй учраас л АХБ-ны 35 сая долларын зээлээр хийгдэж байсан банк, санхvvгийн реформ будаа боллоо! Vнэ цэнэт аж ахуйг хувьчлах хєтєлбєр таг зогслоо! Тєр тэр чигээрээ параличд орон, тєрийн механизм гацан ямар ч хєдєлгєєн хийх аргагvй болов. Муу тусмаа сайн гэдэг хууль Монголын тєрд vйлчлэх болсон юм. Яам тамга, тєрийн бvх байгууллагуудад "шударгадах" євчин халдварлаж, ердийн зувчуулал, хулгай, хариуцлагагvй vйлдлээ "шударга vнэний тєлєє" гэж тайлбарлах болов. Ололт, хєгжил, дэвшил талаас нь яривал тэр vед ид цэцэглэж байсан шар хэвлэл л хєгжлийн гайхамшгийг vзvvлж байлаа. Цуу яриа, гvтгэлэг, увайгvй доромжлол ердийн норм болж адгийн шаарууд тэнгэрийн од шvvрцгээх болсон юм. Шар хэвлэлvvд харин мань хэдийг догиож єгнє дєє. Шударга л гэнэ, эх оронч л гэнэ, ард тvмэнч л гэнэ. Одоо л мартчихсан болохоос тэр vед олон хvн тэдний нэрийг тогтоосон юм шуу!Зоригийн гэнэтийн vхэл мань хэдийг тосолсон гутал шиг єнгє оруулж дараагийн мєнхийн оргилд дуудлаа. Гэмгvй гурван нєхрєє шоронд явуулж амь насаар нь тоглож орхив. Тэдний нэг болох архиндаа тvлэгдчихсэн гайхал нэгэн, аллага казино хоёр хэрхэн холбоотой болохыг нvдээр харсан тухайгаа гэрчлэн тодорхой хvмvvсийг гvтгэн шvvх цагдаагаар гvйж байв. Єєрийг нь гаргаж ирсэн улс тєрийн хvчнийг хараан зvхэж, тэгснээрээ єєрийгєє хэрхэн шударга хvн болохыг харуулах нэг маягийн социалист уралдаан тэдний дунд єрнєжээ. Уралдаанд дээгvvр байр эзэлсэн хэд нь Их хурлын орлогч, байнгын хороон дарга болцгоож улсын машин унан, давхар хаалгатай тусгай контоорт заларцгааж, Шариков ч мєрєєдємгvй язгууртан болцгоолоо. Шударга гээч юмны vлгэр эсгvvр болсон тэд аль болох гэдийн алхацгаах боллоо, харин гэдийх тусам сvvл нь газар шvргэж тоос бужигнуулна.Засгийн газрыг огцруулах эсэх нь зєвхєн тэднээс л хамаардаг боллоо. Засгийн газрын ээлжит огцролтоор тэд єєрснєє тєрийн эрх авах гэж оролдсон юм. Хэдvvлээ цуглан булаацалдаж булаацалдаж удирдагчийгаа дараагийн Ерєнхий сайд болгохоор арай гэж нэг юм тохироод нэгнийгээ тєлєєлєгчєєр томилон намын даргад саналаа хvргvvлэхээр явуулжээ. Єнєєх нь замдаа Ерєнхий сайдад горилогчийн нэрийг баллаж сохлоод єєрийнхєє нэрийг тавьж орхив.Бvтэн сайны хар єглєєгvvр намын даргын гэрт унтлаганы єрєєнд нь тавьж орсон мань эр "дарга та итгэвэл би зvтгэхэд бэлэн" гэж рапортлодог юм. Дээд сургуулийн нэгдvгээр курсээс хєєгдсєн мань хєлхи эр "Нам надад итгэл хvлээлгэн Ерєнхий сайд болговол тєрєлх намынхаа тєлєє би сvvлчийн дусал цусаа дуустал зутгэхэд бэлэн байна" гээд засвартай сонуурдлагаа хєнжил дээр нь тавих нь тэр. Машины донсолгоонд яаруу сандруу зассан бичигт жинхэнэ горилогчийн нэрийн хэсэг цоорсон байх ба єєрийнх нь нэр таталдаад дєнгєж гаргагдахаар муухай сарайна.2000 оны сонгуулиар ард тvмэн тэр хэдийн маань vлгэр жишээ шударга байдлыг ойшоож vнэлсэнгvй. Зайлуул, амь амихандаа энд тэнд хэр чадлаараа голоо зогоогоод л яваа дуулддаг юм. Нэг нь дипломат паспортоо авч vлдээд тvvгээрээ гул барин Солонгост хvн бєєнєєр нь гаргаж яваад баригдан шоронд орсон л дуулдсан. Хонь хариулдаг хvнийг хоньчин гэдэг шиг тvvнийг хvнчин гэх болсон гэнэ лээ. Нєгєє нэг нь уурхайд жолооч гэсэн. "Та нарыг бодвол би Их хурлын гишvvн байсан" гэж агсарч байгаад жолооч нарт салмайтал зодуулсан дуулдсан. Нэг нь зайлуул бvр архинд орсон гэнэ лээ. Юм vзэж газар таньсан юм болохоороо ихэнх нь эхнэрээ сольсон гэсэн. Намаа ч бас сольцгоосон байх. Зарим нь гайгvй яваа юм билээ. Хувийн сургууль байгуулсан ч гэх шиг. Тэр байтугай тэр сургуульд нь оюутан сурдаг гэсэн шvv!

Wednesday, July 18, 2007

Сохор хүн дүйвээнээр

1991 онд Ерєнхийлєгч АНУ-д айлчлах боллоо. Тє­рийн тэргvvн Номхон далайн бvлээн усанд хєлєє дvрж жаргахаар явах гэж байна гэж нэг євчит нь vг гаргалаа. Уг нь улс орон нээгдсэн тэрхэн vед Америктай ойртох нь нэн чухал асуудал байв. Гэтэл мєнєєх бvлээн усанд дvрэг­дэх учиртай хєлний асуудал манай нийгэмд хамгийн хур­цаар тавигдах нь тэр. Мєн тэр vед мал хувьчлах тухай яриг­дан Засгийн газраас шийдвэр гаргадгийн толгой дээр “хэрэв мал хувьчилбал энэ євєл Улаанбаатарын тагтан дээр хамаг мал овоорон хойтон бид 12 сая малтай хоцрох ба хоёр жилийн дараа хувхайрна” гэж vнэхээр энэ асуудлыг мэддэг болов уу гэмээр нэгэн баатар дарга лvндэгнэлээ. Хэрvvл амнаас айгаад “малчид єєрс­нєє мэдэг” гэдэг хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргах нь тэр. Бvх хvнд га­даад паспорт єгєх Бат-Vvлийн санааг Монголыг хvнгvйжvv­лэх гэсэн хорон тєлєвлєгєє гэж нэрлэснээс болоод энэ асуудал жилээр хойшилсон. Тэгээгvй бол дэлгvvр арай л эрт бараагаар дvvрэх байлаа. Хэрэвзээ “хувьчлал угаасаа буруу” эсвэл “хувьчлал буруу хийгдэж байна” гэж орилол­доод, шахаад, vvнээ бvр философи болгоогvйсэн бол 1992-96 онд хувьчлал бvр зогсчихгvй байх байлаа. Хэ­рэв тэрхvv алдагдсан дєрвєн жилд хувьчлал vргэлжлээд дууссан бол єдгєє бид арай л дээгvvр тvвшинд оччих байс­ныг мєр зэрэгцэж явсан олон орны туршлага харуулж бай­на. “Газраа хувьчилбал улс орон шууд л сєнєчихдєг юм” гээд арав гаруй жил хойш нь чангаагvй бол ядахнаа л єдийд газрын луйварчин хул­гайч нар арай цєєн байх байсан ч юм билvv? Нийг­мийн хєгжлийг хойш чангаа­сан энэхvv хорон vйлдлvv­дийн тєлєє хэн хариуцлага хvлээсэн бэ? Хэн ч vгvй. Нийгмээрээ хохироод л єн­гєр­сєн. Казиногийн гэгч хэрэг бол бvр шог. Олж болох бай­сан мєнгийг тооцсон хvн байна уу? Хувь авсан нь казинотой болно гээд, хувь аваагvй нь устгана гээд хэ­рэл­дэн гvйж яваа одоогийн хэдэн шаарыг нийгэм харж єєрийнхєєрєє дvгнэж л бай­гаа байх. Тус болгоных нь тайлбар л янзтай. Ард тvмнээ ємгєєлж яваа юм гэнээ.Хєдєлмєрийн хуваарь гэж нэг чухал юм бий. 230 жилийн ємнє Адам Смит зєвхєн зvv хийхэд 18 тєрлийн хєдєлмє­рийн хуваарь байгааг тоол­жээ. Хєдєлмєрийн хуваарь гээч юм огт мэддэггvй, айл болгон “бvх юмтай”, бvгдийг нь єєрєє мэдэж хийдэг нvv­дэлч­ний нийгэм монгол­чуу­дын хувьд хэдийнэ улиран одсон. Мєнгєтэй болонгуутаа єєртєє нэг дунд сургуультай, бас нэг дээд сургуультай, эф эм, зурагт, сонин тус бvр ажиллуулдаг, бас дэлгvvр, ресторантай, барилга ба­рьдаг, хэвлэл хариуцдаг, алтны болон бусад уурхай тус болгонтой, єєрєєр хэлбэл урьдынхаар бол подхийсэн нэгдэл, сангийн аж ахуй шиг универсал бизнесмэ­нvvд­тэйгээр манай нийгэм аль зэрэг хурдтай урагшлах вэ? Бидэнд мэддэггvй юм алга, харин чаддаг юм л бараг vгvй шив дээ. Vvний оройн дээд жишээ нь Тєр юм. Орол­цохгvй, мэдэхгvй юм гэж vгvй мєртєє бvтээж байгаа юмгvй. Тийм сvрхий vзмэрч тєлєгч юм уу гэхээр Тєрийн ємнєєс шийдвэр гаргаж байгаа гарууд нь нийгмийн шигшээ шаар­нууд.Мєнгє олох амархан, зар­цуулахад л ухаан хэрэгтэй. Тєр татвараар дамжуулан дорхноо мєнгє цуглуулдаг. Харин зарцуулах болохоороо бvхнийг мэддэг, урьдчилан хардаг єєрсдийн увьдаст маш итгэлтэй. Гэтэл орчин vеийн ертєнцєд Тєрийн мєнгє зар­цуулах ажлыг хувийн мэргэш­сэн зєвлєх компаниуд гэрээ контрактын дагуу гvйцэтгэдэг юм байна. Засгийн газрын бодлого чиглэл тодорхойлох, батлан хамгаалах зэвсэг техникийг хаанаас ямрыг худалдан авах, ард тvмэнд эмнэлгийн ямар менежмен­тээр vйлчлэх, уул уурхайд аль компанийн хєрєнгє оруу­лалтыг авах, тэдэнтэй ямар­хуу байдлаар гэрээ хийх, аудитыг хэнээр хийлгэхийг мэргэшсэн зєвлєх компаниуд гvйцэтгэнэ. Тэднийгээ эргэж шалгах, шан харамжийг нь яаж тогтох, хариуцлагыг хэн хичнээнээр хvлээх нь єдгєє нэгэнт тогтсон шалгууртай, єєрийн стандарттай болжээ. Хєдєлмєрийн хуваарь. Ма­найд одоо хувийн томхон банк, компаниуд ч ийм аргад шилжжээ. Тєрийг бол харин юу ч хийж мэдэхгvй мєртєє юу ч хийж мэдэхээр хvмvvс хэний ч зєвлєлгєєгvйгээр цээжний пангаараа удирдана.Олон улсын жишгээр нэ­гэнт тогтсон болгоныг vгvйс­гэж, ард тvмнээ ємєєрч бай­гаа маягаар єєртєє єчvvхэн унац хайгсад Тєрийн хар тогооноос хальж улс тєрийн нам, олон нийтийн байгуул­лага, иргэний гэгдэх хєдєл­гєєнvvд, улмаар даамжран хvvхэд залуучуудад халд­вар­лав. “Тогтвортой байдлын гэрээ” гэж хаана ч байдаг, байх ёстой хєрєнгє оруулал­тын нєхцєлийг хадны мангаа болгон орилолдож улам гаа­ран хєгжиж байна. Ийм нєх­цєлгvйгээр хаанахын ч хє­рєнгє оруулалт Монгол руу зvглэхгvй. Энэ нь ердєє л одоо vйлчилж буй хууль цаашид тогтвортой байна л гэсэн гэрээ шvv дээ. Мон­голын хуулиар 20 саяас дээш долларын хєрєнгє оруулсан тохиолдолд хийгддэг. Тємєр­тийн цайрын орд нь гадаадын хєрєнгє оруулалт биш, гадны зээлээр Монголын эрх мэ­дэлт­нvvд луйвар хийсэн гэдэг бол тусдаа асуудал. Vvнд тогтвортой байдлын гэрээ vйлчлэх ёсгvй нь нэг тусдаа асуудал, ер нь vнэхээр орж ирж буй хєрєнгє оруулалтад заавал гэрээ хийгдэх ёстой гэдэг нь дахиад тусдаа асуу­дал. Бороо гоулд гэрээ хийж байх vед алтны 10 хувийн онцгой татварын хууль vйл­чилж байсан. Гэтэл vvнийг ємнє хийгдсэн гэрээ хуга­цааны хувьд хvчингvй болсон 2001 онд зориуд УИХ-аар 10 хувийн татварыг хvчингvй болгуулж байгаад (бодвол авлига хахуулиар) хєрєнгєє оруулж ирсэн. Vvнийг хv­чинтэй мэтээр луйвардса­наас болоод улс єдгєє 100 сая доллараар хохирчихоод явна. Гэхдээ энэ бол гадаадын хєрєнгє оруулалтад тогт­вортой байдлын гэрээ хийж болохгvй гэсэн vг ерєєсєє биш, Бороотой урьд хийсэн гэрээ хууль зvйн хувьд хv­чин­гvй гэж л заргалдах ёстой баймаар. Одоо Оюу толгойд тогт­вортой байдлын гэрээ хийх­гvй хэмээн ард тvмнээ ємєє­рєгсєд мєн олширч байнаа. Бусдын асар их мєнгийг оруулж ирчихээд дуртай цаг­таа татвараа нэмж, дуртай цагтаа улсад хураагаад авчих санаатай юмаа даа. Тийм тэнэг хорвоо дээр байдаггvй юм. Бусдын ухаанд биш єєрийнх­дєє дvн шинжилгээ хийх хэрэгтэй. Vvнээс болоод хєрєнгє оруулалт зогслоо гэж бодъё, єчvvхэн хувь шан єєртєє унагах гэж ард тvмнээ ємєєрєгсєд эцэст нь хариуц­лага хvлээх vv? Казиногийн хууль оруулсныхаа тєлєє амиараа хохирсон нэгнээс ядахнаа уучлал ч гуйсан хvн алга байна шvv дээ. Одоо Оюу толгойн гэрээнд Сангийн сайд гарын vсэг зурахгvй, харж л байгаарай. Яагаад гэвэл тэрээр єєрийн ирээдvйг Ерєнхий сайд, Ерєнхийлєгч хавьцаа харж байгаа. Сонгуулийн компанийн vеэр элдэв дэмий яриа гарвал тєвєг. Тэрэнд орвол “Гадаадын компаниуд манай орныг мєлжих гээд байхаар нь би тас зєрєєд шууд л огцорч орхисон” хэ­мээн эх оронч, ард тvмэнч царайлбал єєрт нь ашигтай. Уг нь энэ гэрээг олон улсад зєвшєєрєгдсєн зєвлєх ком­пани хийсэн. Засгийн газрыг тєлєєлж нэг, хєрєнгє оруу­лагчдыг тєлєєлж нэг зєвлєх компани хоорондоо хэлцэл хийсэн нь яг л олон улсын норм жишиг. Тэд хєдєлмє­рийн хуваарийн дагуу vvндээ мэргэшсэн, хийснийхээ тє­лєє шударгаар шан харамжаа авч байгаа ажлаа мэддэг хvмvvс. Монгол Улсад хожоо­той, хєрєнгє оруулагчдад ашигтай. Харин хэлцэл дуу­сан­гуут Монгол Улсад хохи­ролтой болчихлоо хэмээн эх оронч, ард тvмэнч нар дуу дуугаа авалцан тvрлэг нэмц­гээнэ. Юу мэддэг, ямар мар­кетинг, менежмент ойлгодог­тоо тэгж байгаа юм бол? Хэдэн зуун метрийн гvнд байгаа зэсийн баяжмалыг Лондонгийн биржийн цэвэр зэсийн vнээр vржvvлж л vзсэн байх даа. Ингэхэд нэг их хє­дєлмєр орохгvй, тооны ма­шин­тай байхад л хангалттай л даа. Дараа нь орилно. Ингэ­хэд цагаан хоолой л хан­галттай, vvнд нарийн байту­гай бvдvvн мэргэжил ч хэ­рэггvй. Дараа нь нураана, сvйтгэнэ, унтраана. Ингэхэд ичдэггvй, маргаашаасаа са­наа зовдоггvй, жудаггvй л байх хэрэгтэй. Тэгээд хэсэг баатар царай гаргаж олны vзмэр болно. Дивтаат болох юм байх даа. Хожим харин бvлх залгичихсан юм шиг чимээгvй болно. Казиногийн хууль хvчингvй болгоход орилж байсан тэрхvv хvчир­хэг, эх оронлог, ард тvмэнлэг сайхан хvнгэнэсэн хоолой­нууд єнєєдєр хаачсан бэ?