Wednesday, July 25, 2007

Элсний арван гурвууд

Дээр vед “Элсний арван гурвууд” гэдэг Зєвлєлтийн кино гардаг байлаа. Юуны ч тєлєє юм бvv мэд байлдсаар байгаад бvгд vхдэг 13 коммунистын тухай эл бvтээл урлагиин хувьд нойль хvн сонирхохоор юу ч vгvй.
Тэр vеийн ердийн нэг фанлик мангар кино. Одооноос яг 10 жилийн ємнє Тєрийн эрх барьж байсан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргvv гэнэт тодорсныг "элсний арван гурав" гэж нэрлэсэн нь ердєє л эл киноны нэрний тоо таарсантай л холбоотой. Тvvнээс тэдэнд ямар ч vзэл суртал, ядахнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагvй юм.Єєрснийгєє тэд "элсний" гэж дуудуулах дургvй, "хєдєєний" гэж тодотгож байлаа. Vнэхээр ч хєдєє суманд багш, эмч хийж байсан, улс тєрийн ямар ч туршлага байхгvй, хотод ч цєєн ирж vзсэн арваад хvн гишvvнээр сонгогдон орж ирсэн нь улстєрчид гэхээсээ сайн дурынхан маягийн байлаа. Тэдэнд УИХ-аас бєєнд нь нэг дор байр олгосон нь нэг маягийн хамт олон vvсгэжээ. Бvгд тэр хэдийг дэмжинэ тусална, гол нь єхєєрдєнє. Хэн нэгний санаачилгаар айл болгонд хєргєгч, зурагт гээд наад захын тавилга vнэгvй тавьж єгєв. Гар утас дєнгєж гарч байсан учир тансаг хэрэглээ байв, гэхдээ л бvгдэд нь утас vнэгvй олж єгєєд ярьсан тєлбєрєє єєрсдєє хариуцахыг сануулав. Харин сарын дараа сая тєгрєгєєр яриад хаячихсан хэд маань утас єгсєн эзэн рvv "ийм их мєнгє нэхээд байхдаа яадгийм" гэж агсарцгааснаар анхны зєрчил vvсэн хэн хvний сэтгэлд юм хийж орхив. Хэл ус ч vгvй тэднийг удирдлагаас зориуд санаачлан хамгийн ихээр гадаад явуулна. Шагнаж дэмжиж байгаа байдал нь. Гадны сургалтын хуваарьт юун тvрvvн хамааруулж vр хvvхдийг нь тєлбєргvй сургуульд явуулж байлаа. Герман тєрийн айлчлалаар очсон тэр хэд санал сэтгэгдлийн дэвтэр дээр нь алга дарам том хас тэмдэг зурчихаад "Манай Чингис, танай Гитлер хоёр ийм тэмдгийн дор дэлхийг эзэлж байсан" гэж гайхсан германчуудыг улам цочирдуулж байв. Согтуу галзуугаараа нэг бус удаа эх орныхоо нэрийг мандуулж явсан олон жишээ сонсогдоно.Тэднийг дэмжиж эрхлvvлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хєлєє олчихсон бусад зарим гишvvдтэй тэд юун тvрvvн мєчєєрхєж эхэлсэн юм. Зурагт, гар утас тєдийхнєєр манийгаа хуурчихаад єєрснєє аль л єрємтэй єєхтэй хэсгийг нь тvvж байна гэсэн хардлагатай болсонд байв. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишvvдийг энэ салбараа дагнаад ємчилчихсєн гэж ойлгоод єєрсдєдєє аль нэг сэлбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. "Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрvvл амгvй хуваагаад авъя!" гэсэн хачирхам санал улаан цагаангvй хэлж байсан юм. Удалгvй тэд улаан шантаажчин болж мэргэшив. Хамаатны хvvхдээ гадаадад сургуульд явуулах, эсвэл угалз агнуурын лиценз эзэмшихээр холбогдох яамыг дарамтлах ба эс зєвшєєрвєл дорхноо УИХ-ын шалгалтын гpупп гэгчийг зохион байгуулна. Тэдний нэг нь Ерєнхий сайд дээр орж ирсэн нэг тохиолдлыг санаж байна. "Солонгост машин мєн хямдарчээ. Би сая ердєє 12 мянгаар нэг Сонато ачуулахаар болчихлоо" гэж хєєрєв. "Сайн л байна, тэгээд яаж туслах вэ?" гэтэл "Мєнгийг нь дарга та тєлчих юм байгаа биз дээ. Хєдєєний надад тийм мєнгє хаана байх билээ" гэж хээвнэг туудаг юм!Монгол-Малайзын Засгийн газрын хvрээнд Эгийн голд 350 орчим сая доллараар усан цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээ єрнєж байлаа. Аварга хєрєнгє оруулалт, аварга бvтээн байгуулалт! Гэтэл хов хотын, бив бизнесч, ав ардчилсан нэг гишvvн гар мєнєєх станцыг Чехийн жижигхээн гар хоосон компаниар бариулах санаачилга єрнvvллээ. Уг нь эрvvл хvн гаднаас нь хараад vл бvтэх зvйл байсан юм. Гэвч цаад чехvvд нь тєсєл єгвєл 20 сая доллараар гар цайлгана гэжээ.Аварга Японы Ерєнхий сайд Танака Америкийн Локхид хэмээх аварга компанид тєсєл олж єгєєд ердєє ганц сая долларын хахууль єгсєн нь баригдаж байсан. Тэгэхэд ийм єчvvхэн орны ийм єчvvхэн гишvvнд тийм жижиг Чехийн тийм жижиг компани хорийн хорин сая тєгрєг биш доллар амлаж ч байдаг, наадах нь итгэж ч байдаг. Алаагvй байтугай огт байхгvй баавгайн арьс хуваагдлаа! Хvн болгонд сая доллар, тэгээд цаана нь илvv гарч байна! "Их хурлын гишvvн байхдаа ганц сая доллар хийчихээд бууя" хэмээн тас хєдєєний нэг эр хэлээд суниаж байсныг санаж байна. Сая доллар "хийхэд" тvvнээс хавьгvй ухаантай боловсролтой америк, япон хvн хичнээн жил хvнд хєдєлмєрлєх бол? Мэдээж тэдний сая доллартай байтугай тєгрєгтэй болох ч гэж хаашаа харсан юм байхав. Яригдаж байсан Эгийн голын тєсєл нуран унаж бєєн хардлага сэрдлэг л хоцорлоо. Харин хотын удирдагчтай хэд маань єєрсдийгєє хєдєєний угшилтай шударга арван гурав гэж нэрлэн зохион байгуулалттай бvлэглэл болон хувирлаа. Уг нь хєдєєнєєс угшилгvй монгол хvн гэж хаа байх вэ дээ. Ийм угшилтай байхаараа шудрага болдог нь ч юу билээ. Хувьсгалт нам 25 гишvvнтэйгээр сєрєг хvчин байлаа. Мань элсний 13 тэдний vнэнч холбоотон болов. Эрх баригчдын хурал зєвлєлгєєн бvрийн дараа хот угшилтай удирдагч хєдєєнийхнийгєє тєлєєлєн сєрєг хvчний удирдлага дээр очиж єєрсдийнхєн нь юу ярилцаж юу тєлєвлєснийг тайлагнаад тэрнийг нь хэрхэн унагах тухай хамтарсан тєлєвлєгєє боловсруулна. Хожим сєрєг хvчний нэгэн ярихдаа "Танай тэр хvн мєн ч увайгvй шаар даа. Бидэнд сєрж байх нь хэрэгтэй байсан учраас л нvvр рvv нь нулимчиж чадахгvй тэсээд хамтарч хуйвалддаг байж билээ" гэсэнсэн. Тэдний нєгєє нэг хамтрагч нь тэр vеийн Ерєнхийлєгч байв. Чухам тэдний хvчээр Ерєнхийлєгч Vндсэн хуульд заагдаагvй том эрх эдэлж чадаж байлаа. Юуг ч гацааж, юуг ч юу ч гэж тайлбарлаж, оролцох ёсгvй юмандаа хутгалдан эрх мэдлийг эдэлсэн шиг эдлэн жаргаж байв. Тэдний буянаар парламент дахь цєєнх vнэн хэрэгтээ шийдвэр гаргагч болон хувирч намын дарга нь улс орныг жинхэнээрээ албан бусаар удирдах болов. Тэдэнтэй ажиллан бужигнаан vvсгээд завших санаатай бvлэглэл, хvмvvс Их хурлын гадна дотно санасныг бодвол олон байлаа. "Сэргээн босголт" банкинд томоохон луйвар гарсныг Засгийн газар илрvvлэн арга хэмжээ авч эхэлсэн нь мєнєєх 13-ын хувьд єнгє оруулсан сайхан тоглолт боллоо. Ард тvмэн, эх орон, шударга ёс гэхчилэнгийн vгс тэдний ретуаль маягийн маань мэгзэм болов. Банк шалгах УИХ-ын бvрэлдэхvvнд тэд идэвхийлэн нэрээ бичvvлээд хvн болгонд 10 сая тєгрєг єгєхийг шалгалтын явцад шаардаж, чингэвэл шалгалт цэвэр гарна гэж амлаж байлаа. Тэрийг нь єгєєгvй учраас л АХБ-ны 35 сая долларын зээлээр хийгдэж байсан банк, санхvvгийн реформ будаа боллоо! Vнэ цэнэт аж ахуйг хувьчлах хєтєлбєр таг зогслоо! Тєр тэр чигээрээ параличд орон, тєрийн механизм гацан ямар ч хєдєлгєєн хийх аргагvй болов. Муу тусмаа сайн гэдэг хууль Монголын тєрд vйлчлэх болсон юм. Яам тамга, тєрийн бvх байгууллагуудад "шударгадах" євчин халдварлаж, ердийн зувчуулал, хулгай, хариуцлагагvй vйлдлээ "шударга vнэний тєлєє" гэж тайлбарлах болов. Ололт, хєгжил, дэвшил талаас нь яривал тэр vед ид цэцэглэж байсан шар хэвлэл л хєгжлийн гайхамшгийг vзvvлж байлаа. Цуу яриа, гvтгэлэг, увайгvй доромжлол ердийн норм болж адгийн шаарууд тэнгэрийн од шvvрцгээх болсон юм. Шар хэвлэлvvд харин мань хэдийг догиож єгнє дєє. Шударга л гэнэ, эх оронч л гэнэ, ард тvмэнч л гэнэ. Одоо л мартчихсан болохоос тэр vед олон хvн тэдний нэрийг тогтоосон юм шуу!Зоригийн гэнэтийн vхэл мань хэдийг тосолсон гутал шиг єнгє оруулж дараагийн мєнхийн оргилд дуудлаа. Гэмгvй гурван нєхрєє шоронд явуулж амь насаар нь тоглож орхив. Тэдний нэг болох архиндаа тvлэгдчихсэн гайхал нэгэн, аллага казино хоёр хэрхэн холбоотой болохыг нvдээр харсан тухайгаа гэрчлэн тодорхой хvмvvсийг гvтгэн шvvх цагдаагаар гvйж байв. Єєрийг нь гаргаж ирсэн улс тєрийн хvчнийг хараан зvхэж, тэгснээрээ єєрийгєє хэрхэн шударга хvн болохыг харуулах нэг маягийн социалист уралдаан тэдний дунд єрнєжээ. Уралдаанд дээгvvр байр эзэлсэн хэд нь Их хурлын орлогч, байнгын хороон дарга болцгоож улсын машин унан, давхар хаалгатай тусгай контоорт заларцгааж, Шариков ч мєрєєдємгvй язгууртан болцгоолоо. Шударга гээч юмны vлгэр эсгvvр болсон тэд аль болох гэдийн алхацгаах боллоо, харин гэдийх тусам сvvл нь газар шvргэж тоос бужигнуулна.Засгийн газрыг огцруулах эсэх нь зєвхєн тэднээс л хамаардаг боллоо. Засгийн газрын ээлжит огцролтоор тэд єєрснєє тєрийн эрх авах гэж оролдсон юм. Хэдvvлээ цуглан булаацалдаж булаацалдаж удирдагчийгаа дараагийн Ерєнхий сайд болгохоор арай гэж нэг юм тохироод нэгнийгээ тєлєєлєгчєєр томилон намын даргад саналаа хvргvvлэхээр явуулжээ. Єнєєх нь замдаа Ерєнхий сайдад горилогчийн нэрийг баллаж сохлоод єєрийнхєє нэрийг тавьж орхив.Бvтэн сайны хар єглєєгvvр намын даргын гэрт унтлаганы єрєєнд нь тавьж орсон мань эр "дарга та итгэвэл би зvтгэхэд бэлэн" гэж рапортлодог юм. Дээд сургуулийн нэгдvгээр курсээс хєєгдсєн мань хєлхи эр "Нам надад итгэл хvлээлгэн Ерєнхий сайд болговол тєрєлх намынхаа тєлєє би сvvлчийн дусал цусаа дуустал зутгэхэд бэлэн байна" гээд засвартай сонуурдлагаа хєнжил дээр нь тавих нь тэр. Машины донсолгоонд яаруу сандруу зассан бичигт жинхэнэ горилогчийн нэрийн хэсэг цоорсон байх ба єєрийнх нь нэр таталдаад дєнгєж гаргагдахаар муухай сарайна.2000 оны сонгуулиар ард тvмэн тэр хэдийн маань vлгэр жишээ шударга байдлыг ойшоож vнэлсэнгvй. Зайлуул, амь амихандаа энд тэнд хэр чадлаараа голоо зогоогоод л яваа дуулддаг юм. Нэг нь дипломат паспортоо авч vлдээд тvvгээрээ гул барин Солонгост хvн бєєнєєр нь гаргаж яваад баригдан шоронд орсон л дуулдсан. Хонь хариулдаг хvнийг хоньчин гэдэг шиг тvvнийг хvнчин гэх болсон гэнэ лээ. Нєгєє нэг нь уурхайд жолооч гэсэн. "Та нарыг бодвол би Их хурлын гишvvн байсан" гэж агсарч байгаад жолооч нарт салмайтал зодуулсан дуулдсан. Нэг нь зайлуул бvр архинд орсон гэнэ лээ. Юм vзэж газар таньсан юм болохоороо ихэнх нь эхнэрээ сольсон гэсэн. Намаа ч бас сольцгоосон байх. Зарим нь гайгvй яваа юм билээ. Хувийн сургууль байгуулсан ч гэх шиг. Тэр байтугай тэр сургуульд нь оюутан сурдаг гэсэн шvv!

No comments: