Sunday, July 1, 2007

Алтан гадас аль чигийг заана вэ?

2000 оны сонгуулиар нарим тавиулсан ардчилсан хvчин нэгдэж нэг нам байгууллаа. Сахил хvртээд шал дордов. Байгуулагдсаныхаа бараг маргаашаас эхлээд намын даргын тєлєєх загалмайтны дайн дэгдлээ. Шинэ намын суурь нь МоАН, МСДН. Гэвч 2001 оны Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших бололцоотой хоёр бух зєвхєн эрх ашгийнхаа тєлєє мєргєлдєж эхэлсэн ба vvнд єєрийн талын дэмжлэг хайсан М.Энхсайхан урьд МоАН-аас салж байна гэж орилон жорлонгийн єрєєнд сайхан харагдах мурчийж байсан салан тусгаарлагч жижиг бvлгvvдийг улс тєрийн нам нэрээр авч шинэ намыг эхнээс нь булингартуулсан билээ.

2001 оны Ерєнхийлєгчийн сонгуульд АН хагаралдаж аваад оров. Энэ хагарал дээр буй болсон нэгэн бvлэг Алтангадас хэмээх фракци болж мэндэллээ. Энэ бvлэглэл эхнээсээ нэг талаас нутаг жалгын сvнсэн дээр, нєгєє талаас нам дамнасан шинжээр буй болсон юм.

Ерєнхийлєгчид МАХН-аас дэвшсэн Н.Багабандийг унагах зорилготой Ерєнхий сайд Н.Энхбаярын бvлэг Алтан гадас фракцийн тєрєх vеэс нь холбоотон болсон билээ.

Намын удирдлагын тєлєєх Р.Гончигдорж, М.Энхсайхан нарын тэмцэл улам лавшрахынхаа хэрээр бvлэглэл хоорондын дайн болж єргєжин, нєгєє талаас нийгэмд сєрєг хvчний vvрэг гvйцэтгэх ёстой улс тєрийн намыг сулруулж хамаг нэр хvндийг нь барж орхилоо. Сєрєг хvчингvй улс тєрийн тавцанд асар том вакуум vvссэн ба энэ орон зайг хэн дуртай нь эзэлж эхэллээ. Энэ зайн ихэнхийг Н.Энхбаярын ба Н.Багабандийн бvлэглэл хоёрын тэмцэлдээн эзэлсэн, харин М.Энхсайхан, Р.Гончигдорж нар энэ тулаанд хутгалдан хийж буй vйлдэл болгон нь мєнєєх хоёр аваргын тэмцээний уухай тvрлэг тєдий болж хувирав. Энэ нь эрх аваад ид томорч байсан Н.Энхбаярын мафи бvлэглэлд нийгмийн баялгийг хоосруулах, хяналтгvйгээр vрэн таран хийх, луйвар булхай явуулах, хууль ёсыг гажуудуулах, нийгмийг тэр чигээр авилгажуулах чєтгєрийн тоглоомд ихээхэн эрч нэмсэн юм. Ардчилсан нам энэ жилvvдэд босоо ороолонг тэтгэн томруулахад маш том vvрэг гvйцэтгэсэн. “Алтангадас”-ынхан илvv vvрэг гvйцэтгэж луужингийнхаа мэргэн заалтуурыг Энхбаяр руу хандуулав.

2004 оны сонгууль алтангадасынхны хувьд томоохон ялалт болсон юм. Сонгуулийн vр дvнгээр тэрээр жижиг бvлгэнцрvvдийг бvгдийг нь єєртєє нэгтгэж, заримыг нь холбоотон болголоо. Хамгийн хачирхалтай нь дєрвєн жил байлдсан М.Энхсайханыхаа холбоотнуудыг бvгдийг нь урвуулж цаадахаа бараг шалдалж орхив. Энэ шалдарсан хvнийг 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуульд тvлхэж унагахад нэг их хєдєлмєр орсонгvй.

“Алтангадас”-ынхны намдаа ажиллах арга технологи нь Энхбаяраас хуулж авсан ердийн дээрэмчин булхайчны барил. Намын доторх янз бvрийн vзэл бодлыг нухчих, бvлэглэж нохой мэт довтлох, энэ хэрэгтээ яль шальгvй албан тушаал амлагдсан єчvvхэн амьтдыг ашиглах, VЗХ-ийн сонгууль зэрэг намын удирдлагыг буй болгох сонгуулийг булхайдах, худалдаж авах, бєєрєлхєж шахах, амлах зэрэг болой. Хvний нийгмийн vе vеийнхний хэрэглэж сурсан шалгарсан ердийн булай арга тактик.
Нэгэнт улс тєрийн нам, нам гэсэн утгаа алдсан учир тодорхой зорилгыг биелvvлэх тvр зуурын бvлэглэлvvд vvсэх ба дараагийн асуудал дээр эрх ашиг нь зєрвєл дайсагналцана. Энд хаа очиж “Алтангадас”-ынхан нэлээд биежсэн тогтвортой маягийн бvлэглэл байсаар байгаагийн нэг шалтгаан нь жалгын томъёон дээр тулгуурласанд оршино. Єєр нэг шалтгаан нь эрх мэдэл байсаар байхад бvлэглэлийг нэлээд тогтвортой аваад яваад байж болдог гэдгийг Н.Энхбаярын харуулсан сайхан туршлага бий.

Аймаг хошуу нэг их дамнаагvй боловч нам дамнахыг vзvvлээд єгсєн алтангадасынхан одоо болох нийгмийн хєдєлгєєнд хамгийн их хохирох хэсэг ба ерєєсєє ч vнэн хэрэгтээ ийм бvтэц их хэврэг байдгийг мєнєєх л Н.Энхбаяр бас харуулаад єгсєн билээ.

No comments: