Sunday, July 1, 2007

Монгол дахь ардчиллын хөгжил, төлөв, хандлага, зорилт

Монгол улс ардчилсан тогтоцод шилжээд 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Коммунист тогтоц нь Монголын ард түмний өөрсдийнх нь сонголт шийдвэр байгаагүй бол ардчилсан тогтоц нь манай ард түмний өөрийн сонголт байснаараа хоёр системийн сонголтын том ялгаа бий. Yнэндээ 1990 оны Монголын ардчилсан хувьсгал нь Дэлхий нийтэд болсон коммунизмын сүйрэл, системийн задралын шууд үр нөлөө, дагавар нь байсан авч энэ их хувьсгалт өөрчлөлтийг Монголын ард түмний үлэмж дийлэнхи хэсэг нь халуунаар дэмжсэн юм. 12 жилийн дараа буюу саяхан гаргасан социологийн судлагаагаар хүн амын 90 хувь орчим нь 1990 оны ардчилсан хувьсгалыг зөв зүйтэй зүйл байсан гэж үзэж байна.

Урьд нь нийгмийн ардчилсан дэглэм Монголын түүхэнд огтоос байгаагаагүй учир өнөөдөр Монгол нь ардчиллыг шинээр тогтоож буй улсын ангилалд багтаж байгаа юм. Yүнээс гадна Монгол нь Дэлхийн коммунист системийн задралын дараа их шилжилт хийж буй 40 гаруй улсын нэгэнд тооцогдож байгаа билээ. Монгол нь нийгмийн хувьд тоталитар дэглэмээс ардчилсан тогтоц руу, эдийн засгийн хувьд төвлөрсөн захиргаадлын аж ахуйгаас зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтоц руу давхар шилжилт хийж байгаа улс юм.
Шинжлэх ухаан технологийн асар их дэвшил, х
үйтэн дайны дараахи таатай уур амьсгал, дэлхий даяар явагдаж байгаа интегралчлал, даяаршил зэрэг олон шалтгаанаар өнөөгийн дэлхийн эдийн засгийн бүтцэд үндсэн эргэлт, өөрчлөлт гарч байна. Yүнийг зарим судлаачид капитализмын бүрэн ялалт ч гэж нэрлэх явдал бий. Эдийн засаг санхүү улам даяаршихын хэрээр улс орнуудын дотоодын эдийн засаг үүнд зохицон таарах хандлага руу өөрийн эрхгүй явж байгаа юм. Дэлхий өнөөдөр нэг зах зээлтэй болж эхлэж байхад үүнээс хол хөндий тусгаар байх гэсэн оролдлого нь үгүйдээ л асар их өртөг шаардах прадокс байдал буй болжээ. Иймээс улс орнууд үндсэн зарчим, үндсэн бүтэц, механизмын хувьд ижил төстэй эдийн засгийг буй болгох их шилжилт бас давхар явагдаж байгаа билээ. Эдийн засгийн энэхүү глобал шилжилтэнд Хойт Солонгос гэх мэтийн ганц хоёр сондгой жишээг тооцохгүй бол дэлхий бүх орнууд хамаарч байгаа билээ. Гэвч гарааны төвшин, технологийн хүрсэн эрэмбэ, хүний хүчин зүйл зэргээсээ хамаараад янз бүрийн шатанд янз бүрийн үр дүн үзүүлж байна.

Посткоммунист орнуудад болж буй энэхүү шилжилт хамгийн яривагтай, бэрхшээлтэй зүйл болох нь харагдаж байна. Учир нь эдгээр орнуудад зах зээлийн ердийн харилцаа халагдаад удсан ба оронд нь хүн төрлөхтний түүхэнд урьд хожид мэдэгдэж байгаагүй төвлөрсөн төлөвлөгөөт захиргааны эдийн засаг гэгч зүйл ноёрхсон байлаа. Энэ системийн орнуудын хооронд зохих ялгаа байсныг үгүйсгэх аргагүй. Тухайлбал Польшид хөдөө аж ахуй, газар тариаланг огт улсчлаагүй бол, Унгарт 1968 оноос эдийн засгийн зарим салбарт зах зээлийн харилцааны элементүүд нэвтрүүлсэн байлаа. ЗХУ–д тухайлбал газрын өчүүхэн хэсэг нь хувьд хамардаг байсан авч тэд нийт зах зээлийнхээ хүнсний ногоо жимс жимсгэний ихэнхи хувийг хувийнхан хангадаг байжээ. Харин Монгол, Хойт Солонгос, Камбожи зэрэг оронд бүх өмч улсын мэдэлд бараг зуун хувь хамаарч байлаа. Эдгээр орнуудын коммунизмд орох үеийн хөгжлийн төвшингүүд ч хоорондоо ихээхэн зөрөөтэй байсан юм.
Өнөөдөр посткоммунист дөч шахам орон нийгэм болон эдийн засгийн хос өөрчлөлт шинэчлэл хийн шилжилтийн үед явж байгаа боловч үндсэн хэдэн хэлбэрээр энэ нь явагдаж байна.

1. Эдийн засгийн дагнасан шилжилт. Yүнийг нилээд амжилттай хийж байгаа оронд Хятад, Вьетнам багтана. Эдгээр орнуудад коммунист үзэл суртлаасаа бага багаар салж, тайван замаар энэхүү үзэл суртлын хүлээсээс ангижрах эрмэлзлэл байгаа бөгөөд гол цохилтыг эдийн засгийн либеральчлал руу хандуулж байгаа юм.
2. Эдийн засаг улс т
өрийн шилжилт, Гэтэл Дунд Азийн орнууд, тухайлбал Туркменстан, Узбекстан, заримдаг хэмжээгээр Казакстан, Киргизстан нь эдийн засгийн шинэтгэл либеральчлалыг нилээд гүнзгий хийхийн зэрэгцээ нийгмийн шинэтгэлийг хэлбэр солих, нэг дарангуйллыг нөгөөгөөр солих аргаар оролдлого хийж байгаа юм.
3. Улс т
өр эдийн засгийн шилжилт. Зүүн Европын ихэнхи орнууд нь нийгмийн баттай ардчилсан өөрчлөлт дээрээ тулгуурлан эрх зүйт төрийн механизмаар дамжуулан эдийн засгийн шинэчлэлээ хийж байна. Чех, Унгар, Польш нь үүний хамгийн сайн жишээ болж байгаа юм. Мөн Балтын орнууд, Словени, Хорват, Монгол зэрэг орнууд энэхүү хэцүү боловч илүү ирээдүйтэй хосолмол шилжилтийг хийж байна.
4. Улс т
өрийн шилжилт. Хэдийгээр дээрх ангилалд багтаж буй улс төр эдийн засгийн шилжилт хийх зорилготой боловч улс төрийн үндсэн шилжилт нь амжилттай болж хараахан чадаагүй, эргэж буцсан шинжтэй, дотоодын тэмцэл нь хууль зүйн хүрээндээ явж чадахгүй байгаа орнууд энд хамрагдана. Тухайлбал Yндсэн хуулийн хямрал ба дотоодын субъект хоорондын зөрчилдөө гүн идэгдсэн Орос болон зарим талаар Кавказын орнууд, Болгар, Румын энд хамаарч байна.

Монгол нь сүүлийн арван жилд дарангуйллын дэглэмээс улс төр нийгмийн ардчилал руу шилжилт хийхийн зэрэгцээ бараг зуун хувь улсын мэдлийн өмч бүхий захиргааны хэмээгдэгч эдийн засгийн бүтцээс зах зээлийн систем рүү шилжилт хийж байгаа орон юм. Энэ л утгаараа Монголын шилжилт нь гарааны төвшин, гадаад дотоод орчны шаардлага зэргээсээ болоод хамгийн хүнд бэрх төвөгтэй хосолмол шилжилтийг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь зориудаар хүнд хэцүүг нь сонгож авсандаа бус, ерөөсөө өөрөөр шилжилт хийх бололцоо Монголын хувьд байхгүй юм. Хятад маягийн үзэл суртлаа хадгалаад хийх эдийн засгийн реформ, Казакстан маягийн нэг дэглэмийг нөгөөгөөр солиод эдийн засгийн реформыг түргэтгэх зэрэг арга нь монголчуудын төвшин, боловсрол, зан аягаас гадна гадаад ертөнцийн холбоо хэлхээ, үндэсний аюулгүй байдал зэргээсээ болоод огт бололцоогүй зүйл байсан билээ. Түүнээс гадна тухайн гарааны төвшин нь бусад пост коммунист орнуудтай харьцуулахад хэт сондгой, онцгой муу, жишгээс хэтэрхий хөндий байсан нь нэг мөсөн өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Хөрөнгө оруулалт, улсын төсвийн 70 гаруй хувийг үзэл суртлын эв санаа нэг байсны шанд гадаадаас зээлээр авдаг, хүн амд оногдох ДНБ–ий хэмжээ коммунист ертөнцдөө хамгийн бага, хүн амтай нь харьцуулахад дэлхийн хамгийн том гадаад өртэй орон байлаа. Монголд хувийн өмч хязгаарлагдаж байгаагүй, харин ч бүр хуулиар тас хориотой байсан нь коммунист ертөнцдөө ч сондгой үзэгдэл байв. Эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн акт бараг ганц ч байгаагүй ба энэ нь зөвхөн хэдхэн хүний ам шийдвэр, номенклатурын үзэмжээр явагддаг байв. Нэгэнт бүх өмч улсынх учир энд менежментийн тухай ойлголт байхгүй, иймээс хөрөнгө ашиглалтын ашигт үйлийн коэфицент гайхал төрүүлэм бага байлаа. Хорь дугаар зууны турш гадаад ертөнцөөс таслагдсан орон байсны хувьд зах зээлийн тухай анхдагч ойлголт энэ орны хэнд ч байгаагүй ба гадагшаа гарсан монгол үндэстний эмиграцийн тоо хэмжээ тэгтэй тэнцэж байв. Чөлөөт ертөнцөд боловсрол олсон хүн үндсэндээ огт байсангүй. Гадаад байршуулсан үндсэн хөрөнгө ч байсангүй. ДНБ–д ганц нэг хувь эзэлдэг хатуу валютийн худалдаа нь ч олон улсын дүрэм журмаар явагддаггүй байлаа. Yндсэндээ дэлхийгээс тусгаарлагдсан сюрреалист ертөнц байсан юм.

Гэвч өнгөрсөн арван жилд нийгэм эдийн засгийн салбарт хийсэн Монголын шилжилт нь хамгийн амжилттайгийн нэг гарцаагүй мөн. Унгар, Польш, Чех зэрэг орнуудад хийгдэж буй шилжилт маш амжилттай болж байгаа боловч тэдний гарааны төвшин, гадаад дотоод нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нь Төв Азийн бөглүү Монголынхтой харьцуулах аргагүй өндөр юм. Гээд ерөнхий утгаараа гарч буй энэ их амжилт алдаа эндэгдэлээс хөндий байгаагүй юм. Yүнд туршлага мэдлэг дутсан ч тал бий, хүмүүс хоорондын болоод бүлэглэл хоорондын харилцаанаас ч болсон зүйл мундахгүй.
Юутай ч
өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монголд:
• Нийгэм марксист- ленинист онолоос татгалзаж ардчилсан
үзэл санааг хүлээж авлаа.
• Нийгмийг удирдан чигл
үүлэх үүрэг өөртөө ноогдуулсан нэг намын тоталитар дарангуйлал дуусч, олон намын тогтоцод шилжлээ.
• Нийгмийн гиш
үүдийг ангиар болон үзэл бодлоор ялгаварлах явдлыг халж, хүний эрх эрх чөлөөг тунхаглалаа.
• Оюун санааны х
үрээнд зарчмын өөрчлөлт гарч, хувь хүний чадамжид түшиглэсэн үнэлэмж буй боллоо.
• Ер
өнхийлөгч бүхий парламентийн засаглал тогтож, төрийн эрхийг хэн барих нь сонгуулиар шийдэгддэг тогтоцтой боллоо.
• З
өвхөн улсын өмч оршин тогтохыг зөвшөөрдөг байсан системийг халж өмчийн олон хэлбэрийг тэгш эрхтэй гэж тунхаглалаа.
• Yг хэлэх, хэвлэн нийтлэх,
үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө тунхаглагдлаа.
• Нийгмийн социаль х
үрээнд хувьсгалт өөрчлөлт гарлаа.

Энэ бүх ололт тэнгэрийн хишиг мэт зүгээр олдсон юм бишээ. 1990 онд Yндсэн хуулин дахь “социализм руу урагшлана” гэсэн заалтыг хэн хасуулахгүй гэж зүтгэсэн;, 1991 онд бүх иргэдэд гадаад паспорт өгөхөд хэн дургүйцсэн;, малыг малчдад буцааж өгөхийг ямар хүчин эсэргүүцсэн;, Арми болон хүчний байгууллагад ажиллагсадыг намын харъяалалгүй болгоно гэхэд хэн эрс эсэргүүцэн цэрэг цагдаагийн байгууллагаар албан ёсоор яван намаасаа гарахгүй байхыг уриалж байсан;, 1992 оны Yндсэн хуулинд аль хүчин газар өмчилж болох заалтыг эсэргүүцсэн;, 1992-96 онд аль хүчин өмч хувьчлалыг бүрэн зогсоосон;, Багш нарын эсэргүүцэл жагсаалын үеэр хэний даалгавараар хүчний байгууллага тагнах чагнах ажилгаа үйлдсэн;, Иргэд эвсэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цуглаан жагсаал хийх хуулинд хэн хязгаарлалт тавьж хууль гаргасан;, 1996-2000 онд явагдсан нийгэм - эдийн засгийн реформыг аль хүчин Төрийг хүчгүйдүүлэх замаар улдан зогсоосон;, нийгмийн ухамсар төлөвшөөгүй дорой төвшин дээр аль хүчин тоглоом тохуу хийн төрийг барьцаалж, мушгин гуйвуулж, гүтгэлэг зохиож, ингэснээр ардчилалын үнэ цэнэт зүйлсийг нийгмийн ухамсарт муу муухай зүйл болгон харуулах гэж хэн тэмүүлсэн зэргийг хүмүүс мартсан байдаг юм гэхэд түүх яав ч мартахгүй. Энэ бүхэн эцсийн бүлэгт нийгэмд ардчилсан ёс тогтоох гэсэн шинэ залуу хүчин, үеэ өнгөрөөсөн боловч инерцээрээ үлдэж хоцорсон тоталитар дэглэмийн үлдэнгэрийн хуучин руугаа тэмүүлсэн хүч хоёрын хоорондын хатуу тэмцлийн түүх ажгуу.
2000 онд МАХН сонгуулиар т
өрийн эрх авлаа. 75 жил тасралтгүй төрийн эрх барьж байсан улс төрийн хүчин 4 жил завсарлаад эргэж ирж буй нь энэ. Цээж дүүрэн өс хонзон өвөрлөсөн, дахиж хэзээ ч төрийн эрхээс зайлахгүй гэж дор бүрээ тангараг өргөсөн, муу болгоныг ардчилал руу чихсэн, хорвоогийн өнгөтэй өөдтэй болгоныг өөрсөд дээрээ хаягласан хонзогногч хүчин гарч ирсэн. “Төр дөрвөн жил эзгүй байлаа, одоо эзэнтэй болов” гэсээр ирсэн тэднийг эрүүл саруул улс төрийн өрсөлдөөнд ялагч гэхээсээ эх орноо дайснаас чөлөөлөх дайн байлдаанд дийлээд эзгүй хойгуур нь урвасан хүмүүсийг шийтгэх гэж улайрч байгаа тонуулч дээрэмчид шиг харагдаж байв. Ардчилсан хэм хэмжээ төлөвшөөгүй, улс төрийн тэмцлийг окопны хэмжээнд сэтгэдэг аль ч хоцрогдсон бүдүүлэг оронд тохиолддог л явдал. Ярьж хэлж буй хүмүүсийнх нь цаад хүмүүжсэн уг араншингаар нь үүнийг бас ойлгож болно л доо.
Ардчилсан х
үчин төрийн эрх барьж байсан 1996-2000 оны хооронд сөрөг хүчин байсан МАХН маш хүчирхэг байсан. Хууль тогтоох байгууллагад шийдвэр гаргуулахгүй байх хэмжээний хүчирхэг байсан тул үүгээрээ түрий барин Төрийг хүчгүйдүүлэх замаар үнэн хэрэгтээ нийгмийг жолоодох, сэтгэлгээг залах, төрийн гол шийдвэрийг гаргах эрх мэдэл эдэнд байлаа. Албан ёсны эрх баригч хүчин нь үнэн чанартаа барьцаанд орчихсон он жилүүд байв. Чухам сөрөг хүчин байж, деструктив сэдэл тэмүүллээр ажиллан, зөвхөн Засгийн эрхийн төлөө амь тэмцэн өнгөрөөсөн тэр жилүүддээ МАХН-д доорхи сургамжийг авчээ:
• Т
өрийн бүхий л албан тушаал, ялангуяа шийдвэр гаргах төвшинд зөвхөн өөрийн хүмүүс байх ёстой. Энд улс төрийн найдвартай итгэлтэй байх явдал нь гол болохоос тухайн хүний мэдлэг боловсрол туршлага бол хоёр гурав дугаар зэргийн асуудал.
Өнөөгийн нийгэмд хамгийн их нөлөө үзүүлэх юм бол мэдээллийн хэрэгслэл. Иймээс гол мэдээллийн хэрэгслэлийг шууд өөрийн гартаа зангидан юу мэдээлэх, юу эс мэдээлэхийг шууд удирдан хөтлөх. Өргөн тархацтай бус мэдээллийн хэрэгслэлийг байнгын хяналтандаа байлгаж байх.
• Нийгэмд эрх баригчдын х
үсээгүй мэдээлэл тарах юм бол түүний үүр уурхайг түргэн илчилж эздийг нь улс төрийн болон эдийн засгийн аргаар хавчин боогдуулж хашрааж байх. Дахиж хүсээгүй мэдээлэл тарах нүх сүв бүрийг үргэлж сайн таглаж байх.
• Эрх мэдэл онцгой т
өвлөрсөн байх ёстой. Төвлөрөлийг буй болгох хамгийн сайн арга бол доод шатны гүйцэтгэгч нь эдийн засгийн хувьд төвөөсөө бүрэн хамааралтай байх учиртай. Нэгэнт Төвд бүгдэд хүрэлцээтэй хангалттай хөрөнгө хомс учир гүйцэтгэгч төрийн нэрийн өмнөөс эдийн засгийн байдлаа сайжруулах бололцоотой байх хэрэгтэй. Гүйцэтгэгч нь аялдан дагагч, үг дуугүй биелүүлэгч, үл эсэргүүцэгч байхаа больж, өөрөөр хэлбэл улс төрийн найдваргүй хүн болж хувирах юм бол хоолноос нь салгах бололцоо Төвд үргэлж байх ёстой.
• С
өрөг хүчин болоод цөөнхийг нийгэмд байр суурьгүй болгох. Yүнд хамгийн шалгарсан арга бол персончлон тодорхой эздийг барьж авч түүнд тохируулсан гүтгэлэг доромжлолыг дэгдээн, олон нийтээр жигшүүлэх байнгын ажиллагаа зохиох.
• Ц
өөнхийг дэмжсэн аливаа үйлдлийг таслан зогсоож, тодорхой хэсэг хүмүүс дээр хашраах арга хэмжээ аван нийтэд сургамж болгох. Цөөнхийг эдийн засгийн хувьд сулруулах нь тэргүүн зэргийн зорилго, иймээс тэдэнд талтай ханддаг эдийн засгийн сурвалжуудыг хавчин боох, ялгаварлан гадуурхах зэрэг улс төрийн аргаар тэмцэн доройтуулах .
• Нийгэмд айдас х
үүдэс үүсгэх. Улс төрийн аливаа найдваргүй хүн хавчин гадуурхагдах нь аргагүй юм гэсэн ойлголтыг зугуу үйл ажиллагаагаараа нийтэд ойлгуулах.
• Эрх баригчдыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа тохиолдолд алив хуулийг з
өрчвөл өршөөгдөнө, эс дэмжигчид хууль зөрчөөгүй ч зөрчсөн хэрэгт орж болно гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлэх, үүнийг тодорхой үйлдэл факт дээр үзэж харсаар байтал нь илэрхий хийж олон түмэнд далд ойлголт буй болгох.
• Хамгийн б
үтэлгүй азгүй алхамаа ч олон түмэнд сүр дуулиантайгаар ялалт амжилт мэтээр сурталчилах. Иймээс суртал нэвтрүүлэгт мөнгө хөрөнгийг үл хайрлах. Болохгүй бүтэхгүй юм болгоныг Ардчилсан хүчин, цөөнх, сөрөг хүчин, нээлттэй нийгэм, ардчилсан тогтоц руу тохож, ингэснээр үзэл бодлын цөөнх нийгэмд оршин байх нь хөгжил дэвшлийн чөдөр тушаа, эмх замбараагүй байдлын эх сурвалж, ядуурал гуйранчлалын цаад учир шалтгаан гэсэн ойлголтыг буй болгох. Цөөнхөд хамаарч байгаа л бол эрт балрын өнгөрсөн алдаа дутагдлыг нь дөвийлгөн шүүх цагдаа болон хүчний байгууллага, шүүхээр шийдвэрлүүлэн өргөн олныг хамарсан жигшүүлэх ажиллагаа зохион суртал нэвтрүүлэг явуулах. Ямар ч өртгөөр хамаагүй хийгдэж байгаа ялалт дэвшил цэцэглэлийн тухай хуурамч ч бай суртал нэвтрүүлэг нь төрийн эрхийг цаашид сонгуулиар барин, сонгуульчлагдсан дарангуйллыг хэвээр хадгалах үндсэн нөхцлийг хангах тул эргээд өртгөө бүрэн нөхнө.
• Сонгуульд ялах
үндсэн нөхцөл бол эдийн засгийн чадамж. Иймээс эрх барьж буй бололцоотой үедээ намыг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх. Нам өөрийн хүчирхэг хөрөнгөтэй байгаад зогсохгүй санхүүгийн хувьд ирээдүйд дэмжлэг үзүүлэх хувь хүмүүс, пүүс компанид хууль бусаар хөрөнгөжих бололцоог нь аль болох түлхүү олгох.
• Олон т
үмнийг мөнхийн горьдлогод барих. Олон жилийг хамарсан үл гүйцэлдэх төлөвлөгөө, төсөл зорилт байнга дэвшүүлэн, түрүүнийх нь мартагдахад дараагийнхыг нь гаргаж ирэн итгэл найдвар төрүүлэх.
• Баяр наадам, парад ёслолд дуртай, иймэрх
үү зүйлд автамтгай монгол хүний сэтгэл зүйн онцлогийг түшиглэж аливаа ой, ёслол, наадам цэнгээнийг өргөтгөн дуу шуугиантай үйлдэх. Дэвжин дэгдэж байгаа тухай болон горьдлого найдвар төрүүлэх суртал нэвтрүүлгээ үүнтэй нягт уялдуулан хамтатгах.
• Худал хэлэх, худал амлах, баримжааг
үй гөрдөх, гүтгэн доромжлох, шамшигдуулан идэх, ялгаварлан гадуурхах зэрэг жирийн хүнд байдаг моралийн хэмжүүрийг эс тоох. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг философид тулгуурлах.
• Шинэчлэгдэн
өөрчлөгдөж, ардчилан хүмүүнжиж байгаа дүрийг байнга эсгэх. Ялангуяа энэ талын суртал нэвтрүүлгийг гадаад ертөнц рүү хүчтэй хийх. Ардчилсан хүчин, ардчилал хоёрыг хүчтэй зааглан ялгах. Залуу үед МАХН ардчилалыг санаачилсан гэсэн үүх түүх зохиож өгөх.
• Нийгмийн жолоодлогыг олигархижуулах.
• Нэгэнт Монголд ардчилал, нээлттэй нийгэм зохихг
үй гэдэг нь батлагдсан тул Дунд Ази маягийн эсвэл Хятад, Вьетнам маягийн “хяналттай ардчилал”-ыг “хөгжүүлэх”.
Бид МАХН-ын авсан сургамжиндаа идэвхийлэн ажиллаж байгаа гурван жилийг
үдэж байна. Дээр дурдсан сургамжийн биелэлтийн талаар тодорхой жишээг татна гэвэл олон арван цагийн ажил болох учраас энэ хурлын цаг нартай авцалдахгүй юм болно. Юутай ч “нөр шургуу” энэ ажлын эцэст бид хүний эрхийн байдлаар дэлхийд 10 байр ухарлаа, хэвлэлийн эрх чөлөөний байдлаар 30 гаруй байраар арагшиллаа, нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ Азийн хөгжлийн банкны саяхан гаргасан статистикаар 420 доллароос 380 доллар хүртэл доошиллоо, ДНБ-д эзлэх Төвлөрсөн төсөв буюу манай нийгэм дэх хувь хүний амьдрал руу оролцох төрийн оролцоо 34 хувиас 49 хувь хүртэл өслөө. Нэгтгэн хэлбэл гуравхан жилийн дотор бид хүний эрх эрх чөлөөний үзүүлэлтээр олон пунктээр доошилж, нийгмийн гишүүн болгон маань 50 мянган төгрөгөөр ядуурч, төрийн захиргаадаас иргэн бүрийн хамаарах хамаарал гуравны нэгээр өсчихөөд байна. Өөр сүрхий өсөж байгаа юм гэвэл гэмт хэрэг, түүний дотор төрлөөр устгах гэх мэтийн цоо шинэ хүнд гэмт хэргүүд, ядуурал гуйранчлал, гадаад өр, экологийн сүйрэл, “хуульчлагдсан” авилга... гэх мэт.
Энэ б
үхнээс Арчилсан хүчин ямар сургамж авах ёстой вэ? Чухам ардчилсан хүчин л хариугаа авах гэсэн хонзогногчид, албан тушаал горилогчид, гүтгэн гүжирдэгч, хоосон амлагч, нийгмийн ядуу сэтгэлгээгээр тоглогч, Засгийн эрхийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүйчүүд, ёс суртахуун моралийн ямар ч хэмжүүргүй ичгүүр сонжуургүйчүүд байх юм бол мөнөөх МАХН-аасаа ялгагдахаа болино. Энэ нь нийгэмд ардчилсан ёс зүй тогтоох эхний алхамаасаа ухарсан, улмаар нийгмийг МАХН-тай хавсран сүйтгэгч болж хувирах юм. Гагцхүү ардчилсан ёс дэглэм л хувь хүнд эрх чөлөө аз жаргал авч ирж чадна гэж Эрих Фромм хэлжээ. Энэ ёс дэглэмийг нийгэмд хэлбэршүүлнэ, ардчилалыг сэргээн тогтооно гэдэг амар зүйл биш, үүнд олон жилийн уйгагүй хөдөлмөр хүчин чармайлт, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь анх өгөгдсөн үндсэн зорилго, зарчим маань хэзээ ч солигдон өөрчлөгдөж болохгүй. МАХН-аас өнгөрсөн гурван жилд бидэнд өгсөн сургамж гэвэл:
• Алив т
өр, түүний дотор ардчилсан төр аппаратан дээрээ тогтдог. Аппарат бол байнгын, мэргэшсэн, тогтвортой, чадамжтай байж улс орон хөгжинө. Иймээс 15 мянган хүнийхээ орноос мөн тийм тооны хүний ажилгүй болгож хонзонгоо авна гэдэг зарчим ерөөсөө байж болохгүй. Төрийн мэргэшсэн албыг улс төрийн үзэл суртлаас хол хөндий байлгах.
• Алив нийгмийн хамгийн
үнэт баялаг бол чадамжсан иргэн байдаг. Улс төрийн үзэл бодлоосоо үл хамаараад чадамжсан иргэд л нийгмийг урагшлуулах түүчээ болдог тул мэргэжилтэй боловсон хүчнийг хайрлахын зэрэгцээ улс төрийн аливаа үзэл суртлаар хэзээ ч ялгаварлан гадуурхаж болохгүй.
• Т
өр мэдээллийн хэрэгслэлээс ангид байх ёстой. Төрөөс мэдээллийн хэрэгслэлийг хянах нь засаглах сайн арга боловч хэврэг зүйл юм.
• Эрх баригчдын тухай сайн муу б
үх мэдээлэл иргэдэд очиж байх ёстой. Ингэснээр төрийн эрх барьж буй тодорхой хүчин болоод хувь хүмүүсийн нэр төр сэвтдэг, олон түмний итгэл буурдаг нь үнэн боловч чухам үүнийг л ил тодоор давж гарч чадахгүй юм бол хэн ч улс төрийн тавцан дээр хүчээ үзээд хэрэггүй юм. Чухам ил тод байдал л хэдийгээр өөрийн сүүдэртэй талтай боловч нийгэм дэх ялзралыг бугшуулалгүй эдгээж чадна. Мэдээж үүнд ихээхэн тэсвэр тэвчээр шаардагдана.
• Хуулийн болоод хуулийн бус аргаар эрх мэдлийг т
өвлөрүүлэх нь сахилга батыг түр зуур буй болгон, эмх замбараа буй болж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч энэ нь туйлын хэврэг, явцгүй, ирээдүйдээ нийгмийн хөгжил, хувь хүмүүсийн эрх чөлөөнд айхавтар хор хөнөөл учруулах эд мөн.
• Нийгэмд буй аливаа ц
өөнхийг үргэлж хүндэтгэн, ядахнаа оршин байх эрхийг нь хангах хэрэгтэй. Энэ нь зүгээр л нэг ардчилсан оронд байх үзүүлэлтийн жагсаалтанд орсон учраас л ингэж байгаа хэрэг биш. Дотроо алив цөөнхгүй, сөрөг шүүмжлэлгүй нийгэм хуурамч эв нэгдлийг буй болгодог ба энэ нь тэртэй тэргүй хүний нийгэмд бүтэшгүй зүйл учир аажимдаа дотроосоо бугшин, нэг л мэдэхэд нийгмийнхээ тогтоцыг эвдэх аюул болон урган дэлбэрдэг. Өртөг нь маш их тусна.
• Улс т
өрд мораль хамаагүй гэдэг философи бол хамгийн адгийн ойлголт. Алив гүтгэлэг, хий хоосон сайрхал, горьдлого төрүүлсэн хууралт нь цаг хугацааны хүчин зүйлийг давж чаддаггүй.
• Хууль б
үгдэд шудрагаар түгээмэл үйлчлэх ёстой. Төрийн хуулийг зөрчсөн л бол хэн ч ял шийтгэлээ хүлээх ёстой. Эс чингэвээс энэ нь нийгэмд ёс заншил болон хувирч ерөөс хууль зүйт төр оршихын утгыг алдагдуулна. Хууль зөрчих явдалд улс төрийн шалтгаанаар алагчлан хандах нь гүйцэтгэгчийг дуулгавартай болгож түр зуурын сахилга бат буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч алсуураа нийгмийн болон хувь хүний хөгжлийг арагш чангаагч, эрх чөлөөг боомилогч хамгийн том занга болон хувирна.
• Алив иргэн болон б
үлэг хүмүүс эрх баригчдаас үзэл суртлын ялгаатай байх нь эх орон ард түмэндээ дайсагнаж байгаа гэсэн үг огт биш. Улс төрийн хүчний ардчилсан тэмцэлд үнэндээ ялагч ялагдагч гэж байдаггүй. Хүн төрлөхтний түүхэн цаг хугацаагаар шалгагдсан, соёлтой ил тод, энэхүү Засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн нь нийгмийг урагшлуулах механизм мөн гэдгийг хатуу ойлгох ёстой юм. Дайсагнал дайсагналыг төрүүлнэ, муу үйлдэл мууг л төрүүлнэ.
• Т
өр өөрийн тодорхой үүрэгтэй. Ард иргэдийг гадаадын халдлагаас хамгаалах, дотоодод болж буй маргаан хэрүүл үл ойлголцолд арбитраж болох, нийгмийн эмх замбарааг сахиулах, иргэдийн тав тухтай аюулгүй орчинг буй болгох, бие даах чадваргүй иргэдийг халамжлах. Yүнээс хэтрэн зөвшөөрөл олгох, хянан тохинуулах, зааж сургах, иргэдийн өмнөөс шийдэх гэх мэтийн ажил руу ороод явчихаар үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. Yндсэн үүрэгт нь бага мөнгө хэрэгтэй, үндсэн бус ажилд нь асар их хөрөнгө шаардлагатай болдог. Энэ мөнгийг эргээд л иргэдээсээ хуульчилсан байдлаар тононо. Тоногдсон ядуу иргэдтэй улс хөгжил цэцэглэлд хүрч чадахгүй. Өдөр бүр зааж сурган, зөвшөөрөл өгч буюу өгдөггүй мөртөө үндсэн үүргээ биелүүлдэггүй төр иргэдэд ямар ч хэрэггүй.
• Нийгмийг жолоодогч улс т
өр эдийн засгийн олигархи үүсэхээс үргэлж болгоомжлох ёстой. Энэ нь алив улс төрийн хүчин, намууд өөрийн дотроо ардчилсан ил тод байдлыг үргэлж сахиж чадахаас ихээхэн хамаарна. Алив улс төрийн шийдвэр, ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр эрх баригч хүчний дотор ил тодоор хэлцэгддэг, алив далд хуйвалдаанаас хамгаалагдсан байх хэрэгтэй. Олигархижсан нийгэмд хөгжил цэцэглэл, хүний эрх эрх чөлөө, ардчилсан ёс дэглэм хэлбэр төдий болох ба явцдаа арилан мөхдөг.
• Ардчилал гэдэг бол нийтлэг нэг ухагдахуун. Т
үүнээс жинхэнэ ардчилал, хуурамч ардчилал, хагас ардчилал, хяналттай ардчилал, ардчилал хэтрэх, ардчилал арай жаахан дутуудах гэсэн ойлголт үгүй. Нийгэм ардчилж байгаа, ардчилалыг сэргээж байгаа, нийгэмийн ухамсарт ардчилсан ёс төлөвшиж байгаа гэсэн ойлголт бол бий, гэхдээ энэ нь хүнд хэцүү, тэсвэр тэвчээр шаардсан удаан процесс.
Ардчилсан х
үчин алдсан юмнаасаа ийм л сургамж авлаа.
Ардчилал бол духан дээрээ наагаад Вашингтон руу байн байн г
үйдэг ухуулах хуудас биш, нийгэмд төлөвшин тогтдог үргэлжлэх процесс. Ардчилал бол хүнээс мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү боловч бат бэх аз жаргал руу хөтлөх үйл явц. Ардчилал бол хоорондоо булаацалддаг нэр төр биш, иргэн бүрийн нийгмийн өмнө хүлээсэн ухамсартай хариуцлага.

No comments: