Sunday, July 1, 2007

ГУЙЛГАЧИН ЯВАХ ЗАЯАНЫХ

Далаад оны эхээр дэл­хий да­хи­ныг ха­мар­сан эр­­-чим хvч­ний их хямрал гар­чээ. Энэ нь 1929 онд Нью-Йоркийн бирж дээр эхэлж дэлхийг хамарсан их хям­ралын дараахь хамгийн том сvйрэл байлаа.

Москва­гийн vзэл сурталчид vvнийг капи­тализмын хоёр дахь том хям­рал гэж нэрлээд гурав дахь хямралаар капитализм сєнєж хvн тєрєлхтєн комму­низмд орно гэж мэргэлж байв. Vнэн­дээ хямрал юунаас vvс­дэг, ямар давтамжтай, ерєєс дав­тамж бий эсэх зэрэг асууд­­­лыг эдийн засагчид олон жил судалсан боловч тойм­той хариу гаргаж чадаа­гvй аж. Далан гурван оны гэ­нэ­тийн хямрал тvvхий эдийн vнийг тэнгэрт гаргалаа. Газ­­­рын тос хэдэн арав дахин vнэд орж, алт унци нь 800 ам.дол­ларт хvр­чээ. Энэ нь одоогийн хан­­­­шаар мянга хол гаруй ам.дол­лар гэсэн vг. Бараг л бvх тvv­­хий эдийн vнэ огцом єсєв. Ма­най дэлхий дээр 70-80 ор­чим улс орон тvvхий эд экс­порт­­­лодгийн ихэнх нь гурав дахь ертєнц хэмээгдэх хєг­жиж буюу ядуу буурай орнууд аж.

Олон жил гуйлгачин явсан орнуудын цєс хєєрєєд эхэл­лээ. Тvvхий эдийн борлуу­лалтын анхны том мєнгєнvvд тэдний удирдагчдын “ухааныг хурцалж” гарлаа. Эх орондоо хайртай, ард тvмнийхээ тє­лєє байдгаа харуулах алтан бо­ломж. Энэ удирдагчид тvv­хий эдийн vнэ хямд байхад гад­наас хахууль авдаг нийт­лэг шинжтэй байв. Харин мєнгє­тэй болоод ирvvт баял­гийг дангаараа єєртєє хам­руулах, захиран зарцуу­лах хорхой нь гозойв. Уул уур­хай дахь том хєрєнгє оруу­лал­тууд цээжинд нь баг­таад ир­сэн хэрэг. Ин­гээд ард тvмний­хээ vндсэрхэг vзлийг хєєрєг­дєж гарлаа. Гэвч орон нутаг­таа ганцаараа “эх оронч” биш, єєр єрсєлдєгч олон бий нь ойлгомжтой. Иймээс да­лаад оны дундуур Африк, Ла­тин Америкт тєрийн эргэлт єд­рийн норм болж хувирсан юм. Зєвхєн 1979 онд Африкт хорь орчим тєрийн эргэлт гаржээ. Vнэндээ мєнгє булаацалдсан хэрэг шvv дээ.

Уул уурхайн салбарт гад­ны хєрєнгийг хурааж улсын болгох vзэгдэл тэр vед ядуу буурай орнуудад єргєн да­лайц­тай явагдсан юм. Тэдэнд менежмент, маркетингийн ту­хай ямар ч ойлголт байсангvй. Перуд зэсийн асар том уур­хайг хурааж аван улсын бол­гоод тєр менежментийг нь хийж эхэлсэн боловч ердєє жил хагасын дараа бvрэн дам­пууруулж байв. Гадныхан бид­нийг шулж байна, бид тийм амар шулуулдаг тэнэ­гvvд биш гэх vг хэллэг хэвш­мэл зvйл байлаа. Єєрєєр хэлбэл, “чукча не дурак”.

Гэвч чукча дурак л байсан, дуракаараа л хоцорсон. Дэл­хий тvvхий эдээр дутагдсан зvйл байгаагvй. Том компа­ниуд геологид асар их мєнгє хаян тэр дороо л олон орд илрvvлж, хэдхэн жилийн да­раа тvvнээ ашиглаад эхэл­лээ. Тvvхий эдийн vнэ ч хэвэндээ орон хямдрах нь тэр. Харин байгалийн баялаг экспортлогч орнууд урьдын­хаасаа долоон дор болон ээлж дараалан модоо барьж гарлаа. Нигери улс олдсон мєнгєєрєє шугуйд шинэ нийс­лэл барьж эхэлсэн нь дуусаа­гvйгээр барахгvй эхний хє­рєн­гє оруулалт нь тєлж ба­раг­дахгvй єр болжээ. Латин Америкийн хоёр том “хохи­рогч” Болив, Перу орнууд Андын нуруу дамнасан мян­га­ны тємєр зам, мянганы зас­мал замтай, тvvнийхээ єрєнд баригдсан гуйлгачин боллоо. Америкийн империализмын эс­рэг хєєрцєгт автсан Иран, Ли­ви, Алжир зэрэг олон орон найд­варгvй орноор тодорч хэн ч хєрєнгє оруулахаа больс­ноос гадна зарим нь дэлхий нийтийн хоригт хашиг­дах нь тэр. Тэнэгэрсэн жишээ дэндvv олон. Чухам эндээс байгалийн баялагтай орон ядуурдаг гэ­сэн парадокс vг vvсчээ. Vнэн­дээ далаад оны хямралаас хожоод гарсан экспортлогч орон ч бий. Юун тvрvvн Авст­рали, Канадыг нэрлэж болно. Альендаг цааш нь харуулж байж социализ­маас зайлсхий­сэн Чили хо­жоо­той гарсан. Хvйтэн дайны vе байсан тул нефтийн гол хvvдий Саудын Араб, Кувейт хоёрын менеж­ментийг аме­рик­чууд ємнєєс нь хийж тэд­нийг ашигтай гар­га­сан. Тvv­хий эдийн хям­ралаас болж компаниуд гео­логид мєнгє хаяс­наар олон орон ордтой болс­ны дотор Хойд тэнгист газ­рын тос нээг­дэж Англи, Норвеги улсууд тvvхий эдийн асар их нєєцтэй болж авчээ. Бусад нь ч дээ. Гэнэт олсон мєн­гєєрєє жаал дургисан л болохоос ядахнаа боловс­ролоо дээшлvvлээгvй тул харанхуйгаараа vлдэж билээ.

Дэлхийн эдийн засаг, тvv­хий эдийн хангалттай нєєц­тэй болсон учир уул уурхайн сал­барын хєгжил наяад оны сvvл­чээс хаягдаж эхэллээ. 1994 онд бvх дэлхийн уул уурхайд оруулж буй хєрєнгє оруу­лалт ердєє зуухан сая ам.доллар болтлоо уруудсан байна. Vнэ ч навс унаж гарсан хэрэг. Уул уурхайн дэлхийн хамгийн том компани “Би Эйч Би” Монголд авсан байсан Оюу толгой, Таван толгойн нєєцийн хай­гуулын лицензээ эргvvлж єгчихєєд гарав. Тоо­цоолоод ашиггvй гэж vзсэн хэрэг. Эд­гээр болон бусад ордыг олон орны олон компа­нид монгол­чууд vзvvлсэн бо­ловч тоож єгєхгvй байсан нь цаа­наасаа уул уурхай унал­тад орж vнэ шалан дээр хэв­тэж байсантай холбоотой. 2000 он гараад уул уурхайн сэргэлтийн анхны шинж тэм­дэг vзэгдэх боллоо. Одоо ашиг­лаж буй нєєц ордуу­дын хє­рєн­гє оруулалтын єртєг хэт єсєєд эхэлсэн аж. Гурван жи­лийн ємнєєс бужигнаан эхэл­лээ. Далан он давтагдав. Нефть баррель нь найман ам.долла­раас бараг ная хvрэх нь тэр. Да­гаад бvх тvvхий эдийн vнэ гозгонож гарлаа. Монгол vнэд хv­рэв. Нvvрс зургаагаас зуун ам.долларын зvг, уран 12 дахин єндєр, алт зургаан зуу гарч зэс зургаан мянга гэсэн тоонд авирлаа. Монгол орон хоёр мянган жилийн тvvхэн­дээ байгаагvй их бололцооны єм­нє ирлээ. Харамсалтай нь дагал­даад далаад оны гэнэт их мєнгє харсан гуйлгачин ор­нуудын синдром давтагдах нь тэр. Гадаадынхан биднийг шу­лах гэж байна, бид ч бас тэнэг биш ээ. Єєрєєр хэлбэл, чукча не дурак.

Vнэндээ чукча нь биш дэл­хийн уул уурхайн салбар тэ­нэг биш. Геологид сvvлийн гур­ван жилд асар их хєрєнгє хая­лаа. Эх газар гэхээсээ да­лайн эргvvд асар их тvvхий эд­тэй болохыг нээснээр vл ба­рам технологийн єнєєгийн тvв­шин vvнийг харьцангуй хямд vнээр олзборлож боло­хоор болжээ. Одоо хєрєнгє оруу­лагчид олон нээгдсэн баялгуудаас аль сайн нєх­цєлтэй рvv нь мєнгєє хаяна. Энэ нєхцєлийн зэрэглэлийг бие даасан институциуд гар­гаж єгдєг. Экспортлогч далан орон дотор єнгєрсєн жил 30 орчимд явсан Монгол єдгєє XXI зууны социализм гээч юм байгуулж байгаа гэгдэх ал­дарт Чааваасын Венесvэль, гад­ных­ны хєрєнгийг хураадаг Мугабэгийн Зимбабвэ, нут­гийн индиан Моррисийн Болив гэсэн цагаандаа гарсан гур­ван оронтой зэрэгцэн адагт нь оржээ. Єєрєєр хэлбэл, энэ дєрвєн улсад хєрєнгє оруу­лалт хийх нь аюултай гэсэн анхааруулга. Яагаад ингэж гэнэт унасан гэхээр нэгдv­гээрт, гэнэтийн ашгийн татвар гээд гэнэтхэн луйварддаг. хоёрт, тогтвортой байдлын гэрээ хийдэггvй, єєрєєр хэл­бэл хууль нь тогтворгvй ба ийм гэрээгvй учраас гэнэт яаж ч магадгvй. гуравт, уул уур­хайн сайд нь улайм цайм мєн­гє нэхдэг єгєхгvй гэвэл шууд­хан хєєдєг. Єєрєєр хэлбэл, дэл­хийн хамгийн мар­­зан орон. Ийм дvгнэлт тодорхойлолтыг интернэтээс шууд олж харж болж байна. Газар мундсан биш єєр орон руу хєрєнгє оруулалт хий.

Таван толгойг vндэсний компаниуд эзэмшиж болно. Гэхдээ хэрэгцээт хэдэн тэр­бум ам.долларыг зєвхєн гад­ны том бирж дээр л босгоно. Ин­гэхээр ялгаагvй л гадны хє­рєн­гє оруулалт гэсэн vг. Ха­рин итгэж болохгvй гээд бай­хад хувьцааг авах ёстой олон сая хvмvvс мєнгєє єгєхийн ємнє бодож таарнаа даа. Ин­гэ­хээр Монгол орон хоёр жил моо­донд ороод эргээд тун хур­дан моодноос гарчих шиг бол­лоо. Алаагvй баавгайнхаа арьсыг хуваах гэж хоорондоо зо­долдох тєдийгvй юун хэ­рvvл болж буйг сонирхож харсан гадныхныг зодож хєє­гєєд чукча хэвээрээ хоцрох шив.

Орд баялгийг эзэмших олон улсын жишиг стандарт бий. Vvгээр явахад ямар ч буу­рай чукча шулуулдаггvй аж. Тухайлбал, бvтээгдэхvvн ху­ваах зарчим гээд тогтсон аргачлал байна. Тvvхий эдтэй орон нэг ч тєгрєг гаргалгvй­гээр татвар, роялти, газрын болон ашиглалтын тєлбєрєє стан­дар­таар аваад явахад буй болсон ашгийн тэн хагасыг хvртдэг аж. Урьд концесс гээд шулчихдаг байсан vе єдгєє улиран оджээ. Ядуу орнууд мєнгє харуутаа єєрийн жишиг тогтоон тvvгээрээ явах гэдэг “эх оронч” vндсэрхэг vзэл, тогтсон авлигын систем хоёр нь байгалийн баялгаасаа болж улам ядуурах нєхцєлийг буй болгодог ажээ. Яг ийм ганцхан жишээг хэлье. Хята­дууд Сvх­баатар аймаг дахь цайрын ордыг эзэмшихээр болж єєрс­­­дийн цэвэр 100 ху­вийн хєрєнгє оруулалттай хэ­мээн Мон­голын Засгийн га­зар­­тай тогт­вортой байдлын гэрээ 1998 онд хийжээ. Тогт­вортой бай­дал гэдэг нь тэд 20 саяас дээш ам.долларын хєрєн­гє оруу­­лах ба гэрээ хийх vеийн Мон­голын хууль тэдний хувьд єєрчлєгдєхгvй хэвээр тогт­вор­той байна гэсэн л vг. Энэ бол олон улсын тогтсон жи­шиг. Хууль єєрчлєгдвєл хєрєнгє оруулагчийн эрсд­лийг хам­гаалж буй баталгаа. Энэ бол хєнгєлєлт ч биш. Гэхдээ хє­рєнгє оруулалтаа хоёр жилийн дотор хийхгvй бол Газрын хэвлийн хуульд зааснаар гэрээ хар аяндаа хvчингvй болно. Гэтэл хята­дууд хєрєнгє оруулалтаа дєн­гєж 2003 оноос буюу цайрын vнэ илэрхий єсєєд ирсэн хой­но хийж эхэл­сэн ба гэхдээ Мон­голд 40 сая ам.дол­лар зээлж байгаад тvvнээ хєрєнгє оруу­лалт гэж тооц­жээ. Ингэхээр гадаадын хє­рєн­гє оруулалт биш болж орхиж буй хэрэг. Хята­дууд хагасыг нь эзэмш­дэг, vлдсэн хагасыг нь манай хувийн нэг компани эзэмшдэг болж таар­­лаа. Тэгэ­хээр хам­тар­сан vйлдвэр ч юм шиг. Зээлийн мєнгийг нєгєє vйлд­вэр аш­гаасаа тєлєєд уна­хаар зээл биш ч юм шиг. 100 сая ам.дол­­ларын ашигтай ажил­лаад Мон­голд ердєє та­ван саяыг єгснийг бодохоор луй­вар ч юм шиг. Манай дарга нар араб адуу уралдуулаад бай­хаар энэ нь авлига ч юм шиг. Бичигтийн боомтын асууд­­­лаар хариуцах улс нь шорон яваад эхлэхээр энэ нь гэмт хэрэг ч юм шиг. Vvнээс бо­лоод тогтвортой байдлын гэрээ бол хортой юм гэсэн ойлголт тархаад эх­лэхээр энэ нь тєєрєгдєл ч юм шиг. Энэ бvхнийг зохион бай­гуу­лагчид нь биенээ тєрийн нэ­рийн ємнєєс шагнаад бай­хаар энэ нь гавьяа ч юм шиг. Тэг­сэн мєртєє Монголын ард тv­мэнд энэ баялгаас тvй ч vл­дэхгvй, хамгийг нь ухаад зєє­гєєд явчиж байгаа боло­хоор энэ нь шинэ колончлол ч юм шиг. Олон улсын стан­дартаар эхэлсэн процесс нут­гийн “эх оронч” жимээр хєгжин эцэст нь ард тvмэн хоо­сордог дээр єгvvлсэн далаад оны явдлын vйл яв­цын сон­годог анатоми энэ бо­лой. Тvvхий эдийн vнэ єсєхєд ядуу орны удирдлага баяжиж ард тvмэн нь улам vгээгvйрч улс орон нь ухард­гийн учир энэ. Чукча дурак, дуракаараа л хоцорно. Импе­риа­лизмыг хараагаад л хо­цор­но. Уул нь хєлдvv толгой­гоо гэстэл нь балбах ёстой бай­сан юм.

No comments: