Sunday, July 1, 2007

Хандлага

Хэдхэн хоногийн өмнө Хятад улс Yндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа. Хэд хэдэн өөрчлөлт оруулсны хамгийн содон нь өнөөдрөөс коммунист Хятадад хувийн өмчийг зөвшөөрлөө. Хувийн өмчийг хэвшлийнх нь хувьд Yндсэн хуулиар оршин тогтнохыг нь зөвшөөрснөөр барахгүй улсын болон хоршооллын өмчтэй тэгш эрхтэй нь тунхаглаж буй хэрэг юм.
Хувийн
өмчийг зөвшөөрдөггүй төрүүд түүхийн янз бүрийн үед дайралдаж байсан. Тухайлбал, Тан улсын үед газрыг хувьдаа эзэмшихийг хориглодог байв. Харин коммунист үзэл баримтлалаар ерөөс хувийн өмчийг устгах түүхэн нигууртай гэж үзээд үзэл суртлын хувьд орших эрхийг нь хориглосон юм. Орчин үеийн коммунизм бусад ертөнц хоёрын гол ялгаа чухам энэ баримтлал дээр эсрэг тэсрэг байдаг.
1990 онд Берлиний хана нуран Х
үйтэн дайн зогсож коммунизм үзэл суртлын хувьд түүхийн хог дээр хаягдсан билээ. Харин сая хятадууд Yндсэн хуулиараа хувийн өмчийг зөвшөөрснөөр коммунист эдийн засаг энэ ертөнц дээр түүхийн дурсамж болж буй хэрэг юм. Ийнхүү 150 жилийн өмнө Маркс "хий үзэгдэл нь Европоор хэсүүчилж явна" гэж тодорхойлж байсан, 45 жилийн өмнө Хрущёв "гүвээний цаана тулчихсан байна" гэж дурандаж байсан коммунизм бүрэн булшлагдлаа.
Yнэндээ Хятадад практик дээр 1978 оноос хувийн
өмчийг чимээгүйхэн зөвшөөрч эхэлсэн юм. Өнөөгийн үсрэнгүй хөгжиж буй Хятадын эдийн засгийн уран барилгачид нь, бүтээгчид нь хувийн хэвшил. Иймдээ ч "Форбус" сэтгүүлд улаан Хятадын тэрбумтан ч бүртгэгдэх болсон билээ. Харин саяын Yндсэн хуулийн өөрчлөлт дэ факто байсан зүйлийг дэ юри болгож буй хэрэг. Өөрөөр хэлбэл үнэндээ улаан Хятад өөрийн үй олон хөрөнгөтөнтэй боловч тэр нь хууль зүйн баталгаа үгүй байсныг өөрчилжээ.
Өмч төрийнх, хувийнх, төрийн оролцоотой гэсэн хэлбэртэй байдаг. Аль хэвшил давамгайлна, тэд шийдвэр гаргана, захирна, жолоодно. Төрийн өмчийн хэвшил давамгайлахаар барахгүй дагнадаг байсан социалист Монголд хувь хүний эрхийн тухай санах ч хэрэггүй. Хувийн хэвшил илэрхий давамгайлсан Өрнийн ертөнцөд төр юу ч гээд хувь хүмүүс рүү тэгтлээ гүн халдах бололцоогүй юм.
Өнөөдөр улс орныг удирдаж буй нам коммунист гэсэн нэртэй байх нь ач холбогдолгүй боллоо. Хятадын коммунист намаар удирдуулсан капиталист гүрэн, Солонгосын Хөдөлмөрийн намаар удирдуулсан сталинист дэглэм гэх мэт. Социалист интернационалийн шинэхэн гишүүн МАХН-аар удирдуулсан Монголын хувьсгалт ард түмэн дэлхийн эдийн засгийн энэхүү өмчийн хэвшлүүдийн шилжилтийн альхан талд нь цохиж явна вэ?
1990 онд 100 хувь т
өрийн мэдлийн өмчтэй, төр ард түмнээ мөн 100 хувь удирддаг байв. 2000 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүний 28,7 хувийг улсын төвлөрсөн төсөвт татаж аваад тэр хувиараа ардтүмнээ удирдаж байлаа. Одоо ДНБ-ий 49 хувийг төр хурааж авч төвлөрсөн төсөвболгон тэр хувиараа ардтүмнээ мэргэнээр жолоодож байгаа. Асуудал хэдэн хувьдаа биш хэдээс хэд рүү явж байгаа нь чухал үзүүлэлт. Бид улам социализмжиж, коммунизмжиж байна. Энэ бол зөвхөн эдийн засгийн тал нь. Сая хятадууд Yндсэн хуулиндаа оруулсан өөрчлөлт дотроо хүний эрхийг хангасан хэд хэдэн засвар орууллаа. Бид сүүлийн дөрвөн жилд 1992 оны Yндсэн хуулийн зарчмаас хазайсан, ухарсан, иргэдийг боймолсон хавчсан шийдвэр амьдралд нэвтрүүлэх болов. Магадгүй яг өнөөдөртөө манайд хүний эрх Хятадынхаас арай дээр байж магадгүй. Гэхдээ энд чиглэж яваа хандлагын тухай л өгүүлж байна.

No comments: