76 гайхал єєрсдєдєє 250 сая тєгрєг авч єєрийн vзэмжээр захиран зарцуулахаар vгссэн байсныг Цэц унагаж орхив.
Цэц шударга явдал тогтоож байна гэхээсээ 250 саяыг Ц.Нямдоржоор сольж байгаа бололтой. Цэцийн гишvvд ч мах яснаас бvтсэн нvгэлт хvн, ардаа авгай хvvхэдтэй, тэд нь бусад дээдсийн эхнэрvvдэд атаархаж оройд эрvvний шєл уулгаж л байгаа биз. Цэцийн шийдвэрийг УИХ хvлээж авахгvй, ингэхээр хонь бvтэн хоцорч, чоно нь цадна. Тугал нь турахгvй мєртєє эх нь эцэхгvй. Цэцэн шийдвэр!
Цэцийн шийдвэр хvлээж авагдвал 20 тэрбум тєгрєг сулраад ирж байгаа юм. Vvгээр мєн ч их юм хийж болно доо. Жишээ нь биеийн тамир спортыг овоо хєгжvvлж болж байна. Манай одоогийн залуучуудын ихэнх нь чєлєєт цагаараа хийх юмаа олж ядаж байх шиг. Иймээс ч баар цэнгээний газраар хэсэж, тамхи архинаас авахуулаад мансууруулах бодис хvртэл хэрэглэж сурна. Компьютерийн євчин гээч юм буй болж сураг дуулахнаа голохын аргагvй олон хvvхэд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Монгол орны ирээдvй болсон залуусын олонхитой нь баар ресторан, компьютер, тоглоомын газарт таарч болно. Монголын нэг ноймерын проблем бол архидалт. Нийгмийн энэ євчинд залуу vеийн даанч дээ гэмээр олон хувь нь хамрагддаг. Биеийн тамир, спорт хєгжvvлснээр тэднийг архинаас бvрэн холдуулна гэж байхгvй, гэхдээ л олон залуусыг чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлж олимпийн аваргаа байг гэхэд эрvvл саруул иргэн олныг тєрvvлж болмоор.
Нийтийн биеийн тамир бол бас хєєрхєн хєрєнгє оруулалт шаарддаг зvйл. Монгол Улс мєнгєгvйн зовлонгоос мєнгєтэйн зовлонд шилжиж байна. Мєнгийг vрэн таран хийх хамгийн амархан арга нь шууд бэлнээр нь тараах. Гэтэл хvvхдэд гэж тарааж буй нийт мєнгєний хэдэн хувь нь дотоодын архи спирт vйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдах бол. Судалгаа хийж vзэх учиртай л юм. Мєнгє иргэдээр дамжин зах зээлийн эргэлтэнд орох нь мэдээж эдийн засгийн утгаараа сайн л даа. Гэхдээ тэр нь архи тамхи гэсэн зvйл рvv орохоор эргээд нийгмийн моралийг унагадаг, гэмт хэрэг зєрчлийг ихэсгэдэг, євчин зовлон дагуулдаг гээд бодохоор єсєлт нь удалгvй бууралт болж хувирдагт асуудал байна.
Улаанбаатарын Орчлон хорооллын биеийн тамирын цогцолборыг хэрэг болгож очиж vзвээ. Хоёр метр гvн 25 метрийн бассейны зэрэгцээ бага насны хvvхдэд зориулсан жижиг бассейнтэй юм. Бялдаржуулах танхимд зах зээлд гарсан бvхий л тоног тєхєєрємж єрєєтэй. Дээд давхарт нь том заал байгааг газрын теннис, гар бємбєг, волейбол, сагсан бємбєг тоглоход зориулж олон талын ашиглалттайгаар тохижуулжээ. Тэр том талбайд заалны хєлбємбєг тоглосон ч болно. Гол нь цогцолбор дэлхийн стандартаар бvтээгдсэн учир ариун цэвэр, агааржуулалт тав тух байх ёстой нормоороо. Жорлон, халуун ус, саун зэрэг нь зэгсэн зэрэглэлд багтахуйц. Энэ цогцолборыг 1,3 тэрбум тєгрєгєєр босгосон аж. Хувийн хэвшлийнхэн єєрсдийнхєє хєрєнгє санаачилагаар босгоод орлого олоод байгаа зvйл шvv дээ.
Єєрєєр хэлбэл, 76 гайхлын хєгжим авна, мод тарина, клубын засвар хийнэ, халуун ус барина гэх мэтээр амлалтаа биелvvлж буй царай гаргахад нэхэж буй ганц жилийн мєнгєєр ийм цогцолбор 15-ыг босгох нь байна. За яахав, гурвынх нь мєнгийг ийм сайхан уужим сэтгэл гаргасанд нь уяраад єєрсдєд нь бэлнээр нь бэлэг болгоод єгчихье. 12 цогцолбороо Улаанбаатарын дvvрэг болгонд байгуулчихвал хэдэн мянган хvvхэд залуус чєлєєт цагаа vр ашигтай єнгєрєєх байр сав, тоног тєхєєрємжтэй болчиж буй нь тэр. Хойтонгийн мєнгєєр нь бусад том хотуудад ийм цогцолбор босгочихвол чухам энэ л юун тvрvvн амнаасаа унагаж нэрийг нь барих дуртай АРД ТVМЭН-д зэгсэн сайн буян болохсонж. Мєнгийг ард тvмний тусын тулд зєв, ухаалаг зарцуулдаг дивтаатуудтай бол тэднийгээ vхэн vхтэл нь нэг насаар нь сонгосон ч яахав дээ.
Хvvхдэд гээд л сард 10 сая доллар тарааж байхаар сарын есєн ийм цогцолбор босгоод байж болох нь байна шvv дээ. Халуун ус гэж баг болгонд нэг амбаар барьж нvглийн нvдийг гурилаар хуурах хэрэг байна уу. ХХI зуун гарчихаад байна шvv дээ. Улс орон гээд байгаа маань ч ер нь vнэн хэрэгтээ Улаанбаатар болоод цаана нь 20-30 хот л болчихлоо шvv дээ. Мэдээж биеийн тамирын хэдэн цогцолбор барьснаар улс орны хєгжлийн асуудлыг тэр чигээр нь шийдчихгvй. Энд зєвхєн мєнгийг зєв, vр ашигтай, нийтэд хvртээмжтэй зарцуулах тухай л ярьж байна.
Sunday, July 1, 2007
Мєнгє зарцуулахад ухаан хэрэгтэй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment