Sunday, July 1, 2007

АНХААР, ХVVХДЭЭС ХОЛ БАЙЛГА!

Юу ч ойлгодоггvй мєрт­лєє сайхан санаа агуулсан гал цогтой хvмvvсийн цаана л эрх чєлєєнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг.
Шvvгч Луис Брэндис

Нямдорж дахиад л хэрэгт ороодохлоо. Урьд тагнуулын хэ­рэгт орооцолдсон. Хєєр­хийг vvгээр нь далимдуулж нэлээд гєвсєн дєє. Гадаадын тусгай албатынхантай уулз­сан ба­римт нь гараад ирсэн хэрэг. Гэхдээ яаж ч бодоод амьтны цуураад байгаа шиг тэрээр тагнуул хийгээгvй юм. Аль зэрэг эх орончийг нь мэдэх­гvй, юутай ч ийм ажилд тvv­нийг хэн ч тоож ашиг­лахгvй. Уулзсан уу, уулзсан. Согтсон уу согтсон, чалчсан уу чалчсан. Гэхдээ тvvнд дэл­гээд байх материал ч байсангvй. Цаадуул нь чухал албаны хvн болохоор юм мэдэж байж магадгvй л гэж горьдсон хэрэг. Манай хєєр­хийд ордон хавиар яваа хов живээс єєр ямар мэдээлэл байх вэ дээ. Тэр дарга тийм нарийн бичгийн даргадаа хандардаг, тэр дарга тийм юм идсэн байх зэргийн тэрэнтэй тэрэнгvй шар сониноос олоод мэдчиж болох зvйл дээр зориуд урагш нь аваачиж буудалд суулгаж ухааныг нь гартал архидуулж бэлэг сэлт єгч явдаг цаадуул нь ч цаа­дуул, мэрэгжилдээ л тааруу бололтой.

Нямдорж тагнуул байх учиргvй гэж би хэд хэд бич­сэн. Ємєєрсєн ч юм биш, хvнийг нь мэдэх юм болохоор ийм амьтнаар тагнуул хийл­гэж байдаг орон юу л боллоо гэж сансарт хvн нисгэж, цє­мийн эрчим ашиглаж, хєгж­лийн хурдцаараа дэлхийг цочоож байв гэсэн ердийн харьцуулсан анализаа л хэл­сэн хэрэг. Манай хєршvvд шугуйд модон дээр чармай нvцгэн суудаг, 18 vгэнд баг­тааж хоорондоо харилцдаг, сvvлний vлдэгдэл нь арван см-ээс дээш бол ч Нямдорж сvпэр Ганс Колос болж орхи­но л доо. Тэгсэн сайхан гар шvv, тагнуул биш гэж бичлээ гээд намайг гал тvймрийн бvртгэл хариуцдаг цагдаад єгч орхиж байгаа юм. Би яахав дээ, Нямдорж тагнуул биш гэж би бичсэн, vvнийхээ тєлєє хариуцлагаа хvлээнэ, хэрэв мєн юм бол та нар батлаадах л гэсэн. Баталж чадаагvй шvv, ингээд тэр тагнуул бишээрээ vлдсэн. Багадаа vзсэн киноны мєрєє­дєл нь будаа.

Мань хvнийг саявтар Vнд­сэн хуулийн цэц авч хэлэл­цээд Vндсэн хуулийг зvйл бvрээр зєрчсєн болохыг нь єєрт нь хэлж єгєв. Харин ойлгуулж чадаагvй байх. “Би угаасаа засдаг, яршиг зvгээр одоо vvнээс хойш засаж чадахгvй шvv” гээд байгаа хvнд яаж ч ойлгуулах юм билээ. Ард тvмэн єєрийн vзэмжээр хэн нэгнийг тєлєє­лvvлэн сонгодог, тэд нь нийлж байгаад ард тvмний хvсэл зоригт нийцvvлэн энэ оронд vйлчлэх хуулийн хvрээг тог­тоож єгдєг гэсэн энгийн vнэ­нийг энэхvv єєрийгєє хуульч гээд vнэмшчихсэн нєхєр 15 жил парламентад суугаад, Хууль зvйн яамыг нь чамгvй хэдэн жил толгойлчихоод огт ойлгохгvй л явна шvv дээ. Хvнийх нь хувьд би тvvнийг ойлгож л байна л даа. Гайхах ч юм алга.

Асуудлыг єєр талаас нь авч vзье. Батлагдаад гарчих­сан хуулийг хэн нэг нь засаад цоохорлоод унаж болохгvй гэдгийг тэр vнэхээр ойлгохгvй байна. Тэрнээс биш зарим нэгний хэлээд байгаа шиг хэн нэгнээс мєнгє тєгрєг авч байгаад зориудаар зассан зvйл тvvнд байхгvй. Тэгэхэд ухаан хэрэгтэй шvv дээ. Болох болохгvйн зааг мэдэх­гvй амьтан. “Намайг сайд боллоо гээд найз нєхєд маань гурван давхар байшин, жип машинаар шагнасан” гээд хєєрцєг болчихсон ярилцлага хийгээд явдаг амьтан шvv дээ, чааваас. Хахууль єгє­хєєр тэрнийг нь авлига гэж ойлгохгvй талархаад яваа хэрэг. “Над шиг хууль хийх хэмжээний хvн байхгvй” гэж улаан цагаангvй хээвнэг мэдэгдэнэ. Vнэхээр ч ийм хэмжээний хvн тvмд нэг, бичиг vсэгтэй улсын дотор бумд нэг, хуулийн дипломтой хvмvvсийн дунд саяд нэг тохиох ховор нь ч ховор бодьгал л даа. Тэгэхээр хєєр­хий байгаа нь л тэр юм, тvv­нээс улс орноо хорлочихъё гэж бодсон юм байхгvй, эсвэл амьтан хvний захиалгаар хийсэн ч юм огт vгvй.

Эндээс ямар сургамж гарч ирж байна? Хvvхдийн гарт шvдэнз бариулж болохгvй л гэсэн vг. Тэсэрч дэлбэрэх болон амархан шатах зvйл, мєн эм тариан дээр “Хvvх­дээс хол байлга!” гэсэн анхаа­руулга vргэлж байдаг. Хvvх­дийг гадуурхаж байгаа хэрэг биш, хариуцлага хvлээх чадвар­гvй, болох болохгvйг ойлгохгvй, хор холбогдлыг нь мэдэхгvй учраас л тэдэнд итгэхгvй байгаа хэрэг шvv дээ. Ганц хэлтэй, тvvгээрээ ч зєв ярьж чаддаггvй хvн, “Хар­вардын коммунист” гэгдэх хєєргєн хархvvтэй нийлээд хууль хийчихсэн чинь арван мянган тєгрєг хулгайлаад тэрvvгээрээ талх авсан эмэг­тэй арван жилийн гяндан авчиж байна шvv дээ. Хулгай хийх нь буруу боловч хуулийн адикват чанар буюу алив хvн хийсэн хэрэгтээ тохирсон зэм хvртэнэ гэсэн анхдагч ойл­гол­тыг шvдэнз барьсан хvv­хэд яаж ойлгох билээ. Иймээс тvймэр тавьчихсан хvvхдийг дахиж ингvvлvvлэх­гvйн тулд ємдийг нь тайлж байгаад бєгсєн дээр нь зод­дог, хашраадаг, харин шатсан зvйлийн хариуцлагыг эргэн тойрны насанд хvрсэн хv­мvvс хvлээх учиртай болдог. Хєєрхий зайлуул, цаанаа муу юм бодоогvй юм чааваас гэдэг хуулийн логик байдаг­гvй. Иймийг нь єршєєл гэж єєрєєр нэрлэнэ. Єршєєлєє гээд дахин шvдэнз бариул­даггvй, бvр холхон аюулгvй газар аваачдаг. Насанд хvр­сэн хvнд энэ нь цєллєг, гэрийн хорио, тусгаарлал, сэтгэцийн больниц, ажлаас халах зэрэг байдлаар илэр­лээ олно. Энд мораль, мора­лийн эрх зэрэг юм яримааргvй байна, хvvхдэд дэндvv хvнд­дэнэ.

УИХ-ын дарга болсны хувьд гэвэл “Баахан хvн шо­ронд хийчихсэн чинь нєгєє­дvvл чинь гараад ирлээ. Одоо намайг тєрийн хамгаалалтанд оруулж єг. Тєрийн тєлєє зvтгэсээр байгаад амь насаа­раа хохирох нь, одоо л та бvхэн хvний жудаг гарга” гэж гуйсаар байгаад болсон гэнэ­лээ. Наадуул нь ч жудаг гээч юмаа гаргаж. Хvvхдийг эрх­лvvлж гарт нь заазуур бариул­чиж. УИХ-ын дарга болсныгоо ч цэргийн хамаанд єгдєг тушаал буулгадаг дарга гээд ойлгочихсон хэрэг, єнєє учир мэдэхгvй жаал нь. Байлдаж тоглож байгаа ухаантай юм биз дээ. Наадуул нь ч их хурлын дарга бол зєвхєн хурал зохицуулагч юм шvv ч гээд хэлээд єгчихдєггvй. Спикер гэхээр генерал хавь­цаа л юм ойлгоо л доо.

Харин Энхбаяр саяхан нэг сонин юм ярьдаг юм. Япон яваад иржээ. Єєрєєр хэлбэл гэгээрчихэж. Манайхан нэг хэсэг бvх юм тєрд байх ёстой гэж туйлширдаг байсан гэнэ. Дараа нь бvх юм хувьд байх ёстой гэж нєгєє тийшээ туйл­ширсан гэнэ. Одоо дэлхий даяар энэ хоёр туйлшралын дундуур тєр, хувь хvн хоёр хоёр талаасаа тvншлэн хє­рєн­гєє хамтатгаад хєгжил дэвшилд хvрдэг болсон гэнэ. Vvнийгээ англиар “гурван П” гэдэг (ингэнгvvт нь надад ч єєр юм бодогдсон шvv!) гээд Public-Private-Partnership гэж тайлав. Тєр ємчтэй байгаад тvvгээрээ менежмент хий­хээ­рээ л ёстой дампууруулж єгдєг vнэнийг єдгєє хорвоо нэгэнт таньсан. Паблик гээд байгаа нь ерєєсєє тєрийг болоод тєрийн ємчийг хэлж байгаа юм биш. Vvнийг дунд сургуульд заадаг болсон. Олон эзэмшигчтэй, тайлан тооцоо нь нийтэд илэрхий компанийг л хэлдэг. Паблик компани нь хувийн ємч, эзэм­шигч нь олон. Ингэхээр Энх­баяр мэддэгvйгээсээ болж сайхан сэтгэл гаргаж бантанг нь хутгах гэж байна. Эсвэл сvvлийн vед их яригдаад байгаа ашигт малтмалын том ордуудыг хэрхэн эзэмших тухай яриаг єєрийн хорон санаа руу эргvvлэх гэж зо­риуд ингэж тайлбарлаж байна. Аль нь ч байсан vр дvн нь хортой. Эхнийх нь сайхан санаат мулгуугийн хорлол, дараагийнх нь хорон санаат єєдгvй амьтны зориудын явуулга. Эсвэл шvдэнз барь­сан хvvхэд, эсвэл мэс нуусан Брут.

Цэцийн хурал дээр Бям­ба­доржийг харав уу? Дvvг нь зодож байгааг хараад ах нь учрыг нь ч олсон юм байхгvй нvдээ аниад зодолдоод уна­даг шvv дээ. Тийм дvр тєрх харагдаж байгаа биз. Бас л хvvхдийн л явдал. Ах бацааны гарт гай болж хутга байвал яана. Хаа хамаагvй хvн бv­лэх нь байна шvv дээ! Хууль бол заазуур юм гэж Нямдорж хаа нэгтээ сонссоноо эшилж хэлж байсан. Хvvхдийг хутга, шєвєг, заазуурнаас бас хол байлга!

No comments: