Sunday, July 1, 2007

Уулзах цэг

1997 онд Н.Энхбаяр намын дарга болоод МАХН-ыг шинэчилсэн мэтээр ярьдаг. Vнэндээ арваад жилийн дараах єнєєгийн єндєрлєгєєс харахад шинэчилсэн биш “хуучруулсан” юм. Дарангуйлагч олигархи бvлэглэлийн засаглал улс тєрийн нам нэрээр илэрдэг хуучин бvтцийг нь эргэж сэргээсэн “шинэчлэл” байлаа. МАХН 1990 онд “нийгмийг жолоодох хуульчлагдсан эрх”-ээсээ татгалзсанаар бvрэн либеральчлагдсан юм. Харин 1990 оноос ємнєх “хуарангийн сахилгажуулсан бvлэг” маягийн хуучин дэгийг нь эргэж сэргээсэн хvн бол Н.Энхбаяр. Тэрээр энэ vйлдлээ гvйцэтгэхдээ Тєрийн машин, хvчний байгууллагаас эхлээд хий хоосон уриа лоозон, “показух” гэгддэг суртал нэвтрvvлэг, хязгааргvй хяналтгvй хэрэглэх нийгмийн баялаг гээд боломжтой бvхнийг ашиглажээ. Vр дvнд нь сахилгажсан хуаранг буй болгож чадсан боловч нийгмийг тэр чигээр нь авилгын хvvдий болгож орхив.

Нээлттэй нийгэмд ийм хуарангийн сахилга ямархуу хэврэг бvтэц болохыг тvvний намаасаа холдсоны дараах хэдхэн сарын явц яруу тод харуулна. Сахилгажуулах гол хэрэгслэл болсон мєнгє буюу нийгмийн баялаг тvvний эзэн мэтээр дураар хяналтгvй зарцуулдаг єгєємєр гараас мултран ойчсоноор МАХН зэвсгээ хураалгачих нь тэр. Шударга хєдєлмєрийг жигшдэг болтлоо авилгажсан бvлэг дотрох бvлгэнцрvvд эрх ашгийн мєргєлдєєнд орж хуаран тарж уналаа. Н.Энхбаяр тэднийг мєнгєєр, нийгмийн баялгаар, увайгvй зангаараа, хууран мэхлэлтээр, хvний vнэргvй араншингаар барьж байсан, одоо тийм сайхан зэвсэгтэй єєр хvн vгvй, цаг нь ч биш болчихсон тул vvссэн жижиг бvлгvvд биенээ хэмлэж эхлэх зовиуртай vе эхэлжээ.

Хэдийгээр бvлэглэлvvд эрх ашгийн асар зєрчилтэй боловч сvvлийн vед уулзах цэгээ олж буй бололтой. Энэ нь Засгийн газрыг унагах явдал юм. Юун тvрvvн энэ саналыг гаргаж чимээгvй хэсэг ивж vзээд болохгvй болохоор нь гардахаар шийдсэн бvлэг бол намын шинэ дарга М.Энхболдынх. Энэ бvлгийнхэн одоо л болж байгаа дээр нь Засгийг авахгvй бол дахиж ийм шанс гарч ирэхгvй болчих вий гэсэн харуусал болгоомжлолоор удирдлага болгон хєдєлж байна. Бvлэглэл хангалттай авилгад єртсєн намтартай ба одоо эрх авч vvнийг ямар нэг хэмжээгээр цайруулж бvдэгрvvлэхгvй бол хожмын єдєр ямар ч ороолон босч ирж болох юм.

Засгийн газрыг огцруулах С.Баярын бvлгийн тэмvvлэл єєр сэдэлтэй. Энэ бvлэг авилга болон бусад гэмт хэрэгт орооцолдсон байдлаараа хамгийн цэвэр нь. Сайн хvмvvсийн цуглуулга гэхээсээ хувааж идэх vйл ажиллагаанаас хоцорч хоосон хоцорсондоо гуниж гутаж яваа хvмvvс. Намын дотор хамгийн нэр хvндтэй байгаа боловч санхvv мєнгєний талаар олигтой дэмжлэггvй учир авилгажсан нийгэмд дэвжиж дээшлэх гол хэрэгслvvргvйн шалтгаанаар тэд хvчээ авч чадахгvй байгаа хэрэг. Иймээс намын дотор буй санхvv сайтай бусад олигархи бvлэглэлийг санхvvгийн бус аргаар унагахын тулд олны ємнє шившиглэх явдал юм. М.Энхболдын бvлэг бичиг vсэг тааруутай хэдэн гайхлыг ихээхэн єндєрлєгт гаргаж ирэхэд Баярын бvлэг чимээгvй дэмжсэн нь ийм л тайлбартай байх.

Улааны олигархи бvлэг саяхан болтол маш хvчирхэг байсан авч гаалийн Х.Баатарын хэрэг гэгчээр нокаутанд ороод эргэж сэхэл авч чадахгvй хий тэнчигнэнэ. Бvх бvлэглэлийн хамгийн их орооцолдсон уулзварын цэг нь гаалийн Х.Баатар байсан боловч Ч.Улааны бvлэг vvний загалмайлсан эцэг, хувьцааны дийлэнхийг эзэмшигч байлаа. Авилгын гэмт хэргийг нь сєхєж олондоо сонордуулсан баатарлаг vйлдлийг санаачлагчид нь М.Энхболдын бvлгийнхэн, тухайлбал хотын захиргаанд ажиллаж байж хоолондоо хvрсэн томчууд байв. Гаалийн Х.Баатарыг баривчилбал араас нь Ч.Улаан шалдагнаад гараад ирнэ гэж УИХ-ын нэгэн гэнэн гишvvн єрєє єрєє дамжин ярьж, сонссоноор бол тагнуул цагдаад биечлэн матаас бичжээ. Дайрлагад єртсєн Ч.Улааны бvлгийнхэн хотын бvлгийг газрын асуудлаар эргэж ноцох гэж баахан оролдсоноо эцэст нь бууж єгєв. Хvчний харьцаагаа мэдэрсэнээс болов бололтой. Ерєнхий сайд болох гэж чардайж байгаад шоронд заларчихвал хоолондоо хахаж vхэв гэгч шиг юм болно гэдгийг нутгийн зєвлєлийн дарга сайн мэдэж байгаа.

Ц.Нямдоржийн бvлэг бие даасан “бодлого” явуулаад эхэлсэн боловч Засгийн газрыг унагах гэсэн уулзалтын цэг дээр бас мєргєлдєж байна. Эвслийн гэрээг дуустал явуулах дээрээ тулах юм бол Ерєнхий сайд МАХН болж УИХ дарга алтан гадаслаг ардчилсан нам болж солигдох ёстой. Энэ бол Ц.Нямдоржийн хувьд хvлээж авашгvй доромжлол. Vгvйдээ л єч тєчнєєн хvнийг шоронд хийж амь амьдралаар нь тоглочихсон тэрээр “гурван дуракийн” нэг болж аваад сум нэвтэрдэггvй хуягласан машин дотроос ард тvмэн замын хєдєлгєєнєє хаалган бачимдаж буйг харан хєхєрч явахад садизмын vvднээс ч гэсэн тун зvгээр хэрэг юм. Авилга хээл хахуулиас гадна нутгийн хvчин зvйл гээч юм дээр тогтсон энэ бvлэглэл єгсєж болох шатныхаа орой дээр гарчихсан тул одоо байлдаж олсон талбайгаа алдахгvйн тулд бvхнээ хийнэ. Эдний хувьд Засгийн газрыг унагах нь довтолгооны гэхээсээ хориглолтын шинжтэй болой.

No comments: