Sunday, July 1, 2007

Би халх хvн, тэгээд юу гэж?

Би монгол хvн. Цаашаа ясаа ярих юм бол тєв халхын дурак. Эцэг эх маань хуучны Сайн ноён ханынхан. Тєв халх гэж айраг, уртын дуутай газраа нэрлэдэг юм билээ. Аав минь 16 хvртлээ, ээж минь 10 хvртлээ хонь хариулж єсчээ.

Аз болж тэд маань алюу гэсэн сайхан Тєв халхаа орхиод нийслэлд ирэн хоорондоо биенээ олж намайг тєрvvлсэн байх юм. Ингэхээр би айраг уртын дууны дурак биш хотын хогийн хомбоо болон тєржээ. Тєв халх болж тєрсен аав ээжийн маань ч, хотын хогийн хомбоо болж тєрсен миний ч буруу энд vгvй. Хувь заяа. Аав, ээж нутгаараа бахархана, би хєдєєнийх бишээрээ бахархана. Vе vе єер єєрийнхєєрєє шvv дээ.

Аав ээжээсээ ялгаатай тал нь хотын хомбоо миний хувьд хэн нь ямар нутгийнх нь пад vгvй. Би єсєж тєрсєн хорооллынхнынхоо хэн нь хятад, мєнж, дєрвєд, дарьганга, єєлд, буриад, эрлийз хурлийзийг сонирхдоггvй байлаа. Хотын бидэнд тиим хvмvvжил байсангvй. Хэн нь эр хvн шиг байдаг нь л илvv чухал хэрэг. Бид магадгvй шинэ Монголын анхны шинэ vеийнхэн байгаа юу даа.

Єсєж єндийхийн хэрээр би Монголын уламжлал, ястан хоорондын тvvхэн зєрчлийг ойлгож эхэлсэн юм. Ойрд, Халхын хооронд 500 жилийн зєрчил байжээ. Адилхан монгол хvмvvс, гэхдээ нvvдэлчдийн vе упирсан хонзогнол хатуу. Халх гэдэг харьцангуй шинэ vзэгдэл, дєнгєж 15-р зуунд ингэж нэрлэгдэх болж, харин ойрдууд тvvнээс хавьгvй ємнє тvvхэнд тэмдэглэгдсэн. Гэхдээ єнєєгийн халхууд Чингисийн алтан ургийнхан, харин ойрдууд vгvй. Иргэншсэн ойлголтоор энэ нь ерєєс падгvй хэрэг. Єдгєє австраличуудыг цєлєгдсєн дээрэмчдийн удам учраас муу сайнаар нь дууддаггvй, хэдий хэр ажил тєрєл, баялаг бvтээх чадвартай вэ гэдгээр нь дэлхий vнэлдэг.

Ястан хоорондын vе улирсан бvдvvлэг зєрчил нь харгис хатуу дэглэм унаж хvмvvс сэтгэл санаагаа чєлєєтэй илэрхийлэх бололцоотой болсноос хойш ил гарах тєдийгvй євчний шинжтэй болж эхэллээ. Єнєєгийн Монгол орны 80 хувь нь халх ястнууд. Хvн амын дийлэнх болохоор тэд илvv тэвчээртэй, ийм асуудалд илvv хайнга байлаа. Vндэсний цєєнхийн хувьд илvv эмзэг шинжтэй євєр монголчууд, vзэмчин, барга, цахар, буриад, харчин, ойрд, єєлд, дєрвєд, баяд нар хамаг гомдлоо халхуудад гаргаж эхлэв. Олонхи болсон халхуудын буруу ч, цєєнх болсон буриад єєлдийн буруу ч гэж уг нь энд vгvй л дээ. Гэхдээ дарьганга нь ч бай, халх, ойрд нь ч бай бид хэл аялгын ялигvй ялгаатай болохоос монгол vндэстэн. Харин цєєнх болсондоо хорссон тэд маань ястны энэ жижиг ялгааг томруулж vндэсний хагарал гаргах гол хvчин зvйл болж буй нь туйлын харамсалтай. Тэднийхээр халх ястан болгон манжийн дагуул, хятадын эрлийз болж хувирах нь тэр. Халх байна гэдэг араасаа хятад манж гэсэн муу нэр заавал дагуулах учиртай муу хvн болж байгаа тєєрєгтэй бололтой.

Аймаг сум, жалга дов гэсэн энэхvv арчаагvй бvдvvлэг хоцрогдсон сэдэв улам бvр даяаршиж буй єнєєгийн ертєнцєд хогийн саванд хаягд-сан зvйл. Гэхдээ тэвчээр тэсвэртэйгээр нь далимдуулж халх хvн болсны хувьд нь хvн амын олонхи болох биднийг vргэлж хужаа хувхайгаар нь дуудаж дээрэлхэх гээд байвал адилхан vvх тvvх сєхєлцєж хэдэн vг хэлмээр хорхой хvрээд явчихлаа.

Иргэншээгvй бvдvvлэг бидний хувьд тєрийн сонгууль гэдэг хєгийн болхи юм болдог л доо. Юмны мєн чанарын тухай гэхээсээ хагас хугас сонссон зvйлээ нэмж чимэглэн, євчин зовлонтой, хариуцлага хvлээх чадваргvй хvмvvсийг мєнгє тєгрєгєєр татан ашиглаж цогц гvтгэлэг бvтээнэ. Энэ нь эрvvл саруул хvн сонсвол чих нь хуурмаар, хvмvvжилтэй хvний огиудас цутгамаар юм болно. Vндсэн зорилго агуулгаасаа даанч холдон, эцсийн бєлєгт шал єєр юм руу чиглэсэн мэт тєрхтэй болно. Бидний байж байгаа л тєвшин.
Жаргалсайхан хужаа, Энхсайхан манж, Эрдэнэбат бас л муу цустан болох нь илэрч харин Энхбаяр нь болохоор халхын уугуул, жинхэнэ монгол гэх мэтээр тодорч буй бололтой. Тэрбишдагва сайдын хадам гэгдэх нэгэн єєлд євгєн єєрєє гаргадаг ч юм уу vгvй ч юм уу нэг судар сєхєн энэ тодруулгыг орой болгон зурагтаар цэцэрхэнэ. Харахад ч, сонсоход ч ой гутмаар. Энэ ард тvмний цусыг шинжлэн дугаар тогтоож хооронд нь хgгаралдуулагчийн тєлбєр єгч захиалагч нь Монголын ард тvмний эв нэгдлийн баталгаа болох учиртай Ерєнхийлєгчид нэр дэвшигч шvv дээ! Хэнтийн буриадууд Энхбаярыг хоёрдугаар Чингисээр тодруулж, жалганаас нь тєрж буй хоёр дахь Богд гэцгээсэн аж. Уул нь Чингис хаан буриад биш л дээ. Нарийн яривал дєрвєн нэр дэвшигчийн гурав нь халх ястай, хєєрхий нєгєє хоёрдугаар Чингис нь 1922 онд тэр vеийн Алс Дорнодын бvгд найрамдах улсаас Монголд дvрвэж орж ирсэн хvний шууд удам л даа. 1992 онд шинэ Vндсэн хууль баталж байхад депутатууд Монгол улсын Еренхийлєгч заавал гурван vсэрээ Монгол улсын нутаг дэвсгэрт тєрж єссєн байх шаардлага тавьцгааж байв. Чухам энэ шалгуураар хэмжил хийвэл дєрвєн нэр дэвшигчээс таарахгvй ганц хvн нь Энхбаяр болж таарч байна.

Нэр дэвшигч Энхсайханыг ээжээр нь буруутгаж буй бололтой. Тэрээр хуучны Дарьгангын хошууны хамгийн урд сум болох Нарангийн уугуул аж. Наран сум хилд ойрхон, тэгээд ч хуучин Хаалганд хамаарч байсан Євєр Монголын нутаг гэцгээнэ. Тэгвэл энэ хошууны гаралтай сайд Улаан, Мєнх-Оргил, Ганди, тvрvvний сонгуульд єрсєлдсєн Гомбожав болоод зохиолч Дашбалбар, Маам, Мэнд-Ооёо гээд бишгvй л нэг эх орончид байна шvv дээ, тэднийг бас доромжилж буй хэрэг vv? Улааныг Ерєнхийлєгчид МАХН-аас нэр дэвшvvлээгvйн учир энэ хэмээн нэлээд нєлєє бvхий нэгэн бас ярив.

Дамдин хэмээх нэгэн євєрлєгч vзэмчин эр Халх Монголд орж ирэн Хатиганы гурван хошууны нэг болох ёст бээсийн хошууны нэгэн баян айлын охинтой суужээ. Гэвч хадмын эvгээс гадуурхагдсан тэрээр эхнэрээ дагуулан Нийслэл Хvрээнд ирж хэл заншил ойр хэмээн хятадууд ихээр суудаг Маймаачинд суурьшин шоронгийн хуяг болсон байна. Тvvний хуу Сvхбаатарын хєшєє болоод нэрэмжит талбай манай эх орны нийслэлийн яг тєвд бий. Хєлєнбєєрийн нэгэн барга эр халхын Сэцэнханы нутагт орж ирэн Санбээсийн хvрээгээр vзэгдэх болсноор нэгэн ядуу эмэгтэй хvv тєрvvлжээ. Тvvнийг Чойбалсан гэх ба эхээрээ овоглосон тvvний хєшєє Монголын энд тэндгvй байх тєдийгvй мєнєєх Санбээсийн хvрээг Чойбалсангийн нэрээр нэрлэх болжээ. Монгол улсын Ерєнхий сайд нарын нэрийн жагсаалтанд Дарьгангын хошууны Жигжиджав хэмээх нэр єєрийн байраа баттай эзэлсэн байдаг.

Буриад гэдэг бол угсаатны гэхээсээ улс тєрийн утгатай буй болсон гэж би анх бичсэн санагдана. Оросууд хойноос шахан Байгал орчмын газрыг эээлснээс хойш тэдний мэдэлд очсон монголчууд аяндаа этникийн ижилсэлд орж буриад ястан буй болжээ. Харин єнєєгийн Монгол нутагт Дэлхийн нэгд vгээр дайн хvртэл ганц ч уугуул буриад байсангvй. 1924 он гэхэд тоо нь 15 мянгад хvрсэн буриад нарыг монголчууд халуун дотно угтан авч хил орчмоор 2-3 хошуу тасдаж єгсєн тєдийгvй тэднийгээ Монголын иргэн болгож єгєєч гэж олон удаа оросуудаас гуйж байжээ. Нутгаас нь гарч дvрвэсний хонзон болгож чухам буриад нарыг Сталин онцгой хэрцгий цээрлvvлэн хэлмэгдvvлсэн юм. Гэвч XX зууны турш буриад нар Монгол улсын хамгийн тэргvvний сэхээтэн гэгээрvvлэгч нар байсан билээ. 1990 онд анхны, 2000 онд дараагийн буриад хvн Монгол улсын Засгийн газрыг нэр тєртэй толгойлсон. Харамсалтай нь монголчуудын мєнєєх л бvдvvлэг хоцрогдсон жалгын євчин хєдєлж Бямбасvрэн болон Бат-Vvл нарыг цагаантны vлдэгдэл, Вандановын удам, гадаадын дурвэгч гэх мэтээр бишгvй нэгээр хараацгааж билээ. Харин Энхбаярын тухай ингэж ярихгvй байгаа нь хvмvvжсэний шинж юм болов уу, эсвэл цуурхал тараагчид єдгєє тvvнд vйлчилж байгаа юм болов уу.

Оросын улс тєрч Жириновский бол єєрийн жvvдийн эсрэг vзлээрээ цуутай нэгэн. Тэрээр анкет бєглєхдєє "ээж жинхэнэ орос vндэстэн, эцэг хуульч" гэж бичжээ. Хєєрхий цуутай тэмцэгчийн эцэг жvvд хvн байж. Тvvний нэгэн адил Энхбаяр єєрийн улс даяар тараасан сурталчилгааны нугалбартаа эцгийнхээ нутаг хошуу, нас шvдийг яс тоочсон мєртєє "Эх" монгол хэлний багш... гэсхийгээд орхижээ. Чухам єєрийн хоцрогдсон сэтгэлгээгээрээ єєрийн сул тал гэж vзсэн энэ зvйлээ хаацайлан энэ зовлонгоо сэхээ орж амжихаас нь ємнє нєгєє гурван єрсєлдєгчдєє наан ухаан мэдрэлгvй довтолж эхэлжээ.

Ойрдын Галдан бошготыг Халхыг эзэлсэн явдлыг социализмын vсэс буруутгадаг байлаа. Ойрдын нэрт тvvхч Далай гуай Галдан бошготын гурван том алдааны нэгд vvнийг тоочиж байв. Хамгийн тvрvvн би "Нvvдэл суудал, гарз олз" тvvхийн номондоо Галдан бошготыг нийт Монголыг нэптэсэн сvvлчийн хаан ба ерєєс уугуул монгол хvн учраас ингэх эрхтэй хэмээн ємєєрєн бичсэн билээ. Гэхдээ хэрэв Галдан бошгот тиим их єргэн цар хvрээтэй аллага vйлдээгvй бол хєєрхий амь тэмцсэн халхчууд хэдэн зуун мянгаараа Хятад руу дvрвэж Манжийн ивээлд орохгvй байсан билээ. Энэ бол тvvхийн гашуун vнэний нєгєє тал. Єєрсдєє алж хядаж амь тэмцvvлэн зугтуулчихаад эцэст нь гурван зууны дараах vе удмыг нь урвагч шарвагч, хятадын эрлийз манжийн дагуулаар нь байнга дуудаж байх нь аль зэрэг зєвтэй байдаг юм бол? Амьдарч ирсэн нутаг орон, цаг уур, тvvнээ дагасан эрхлэх аж ахугаасаа болоод монголчуудын доторхи олон ястнууд заншил уламжлал, хэллэг аялага, юманд хандах хандлагаар биенээсээ ялгагдах болжээ. Vнэндээ манай халхуудад ойрдуудын дайчин чанар, буриадуудын хєдєлмєрч шинж дутагддаг. Халхууд харьцуулахад илvv назгай, эалхуу, хариуцлагагvй, тэгсэн мєртєє шалихгvй хэвтэж ноён зантай. Энэ занг би л лав ихэд анзаарч байнга шvvмжилдэг. Ерєєсєє адилхан монгол vндэстний доторхи яс угсаа дагасан жапгын vзэлд ясны дургvй, энэ дундаа цєєнх гэгдэх ойрд буриад нарыг эмзэглэхвий хэмээн байнга ємєєрч байдаг. Буриад, ойрд нарын илvv чанарыг vргэлж дєвийлгєн магтаж байдаг.

Гэвч энэ удаа тун тэссэнгvй. Ийм эмзэг мєртєє хоцрогдсон бvдvvлэг боловч нэгэнт хєндєгдєн садарч євчний хэмжээнд хvртлээ хийрхсэн энэ сэдэвт єєрийн эрхгvй оролцсондоо туйлын эмзэглэж байна. Би энэхvv Ерєнхийлєгчийн сонгуулийн кампаниас нэлээд хєндий байхаар шийдсэн юмсан. Гэвч залхуу хариуцлагагvй нь vнэн боловч хvн амын дийлэнх хувийг эзэлдэг халхчууд биднийгээ элдвээр нь хэлж, євчтэй зовлонтой хvмvvсийг ашиглан халхын эсрэг нийтийн хийрхэл vvсгэж байгаад нэгэн тєлєєлєгч нь болох миний бие єєрийн vгийг хэлэх ёстой гэж бодлоо.

Хvн амын цєєнхєд хамрагддаг ястнууд мєнхийн гомдолтой, мєнхийн комплекстой байдгийг хэн хvнгvй гадарлана. Иймээс энэ хєндvvрийг дэвэргэх хэрэггvй гэж ихэнх халхчууд боддог болов уу. Ялангуяа сvvлийн vед манайд олноор vзэгдэх болсон євєр монголчууд хийрхэлийг улам гааруулагч нар болжээ. Мєн урд ємнє эцэг євгєд нь дvрвэж орж ирсэн хvмvvсийн зарим удам ийм хийрхэлийн томоохон тоглогч нар болсон байх юм. Юутай ч дайруулж доромжлуулж, хийрхэлийн золиос болох хvртлээ буруу юм хийгээгvй шvv дээ, бидний халхчууд.

No comments: