Sunday, July 1, 2007

Зэрлэгvvдийн тvрлэг

ТYМНИЙ НЭГ
Айл болгонд, булан болгонд хєлчvv хvмvvс завьжаараа хєєс сахруулан улс тєр ярьж цаг нєхцєєх нь Монголын хамгийн тvгээмэл дvр зураг болжээ, Тэтгэвэрийн жаал мєнгє нь аманд ч vгvй хамарт ч vгvй, хvv нь шоронд, охин нь Улаанбаатарын ємнє Лєниний хєшєєний дор. Євгєн хvнтэй ч зvгээр юм ярьчихгvй намчирхаад л, зарим улс тєрийн луйварчдыг зvхнэ, огт ялгаагvй нєгєє заримыг нь амаа олохгvй магтана. Яриад байгаа хvмvvстэйгээ уулзаж байгаагvй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан. Гэхдээ угаасаа тvvний євчин. Хар багаас нь тэгээд сургачихсан юм. Хєрєгнєєс нь єєр юм хараагvй Цэдэнбалыг ерєєгєєд л, хаа хол Москвад Брєжнєв гээд нэг орос vхснийг. сонсож мэлмэрvvлээд л, тэр байтугай зургийг нь ч олж vзээгvй Лоохууз, Нямбууг хараагаад л, нэрийг нь зєв тогтоогоогvй далайн чанадын Никсон, Рєйганыг зvхээд л. Магтах, зvхэх хvмvvсийнх нэр солигдсоор яваад хєєрхий євгєн хадан гэртээ ойртох шив дээ. Гэхдээ євгєн vй тvмэн залгамжлагчтай, мєддєє дуусахгvй хамсаатантай. Тэр манай нийгэмд сондгойрох юмгvй, нийгмийн маань тун тугээмэл ердийн дvр зураг. Єєрєєр хэлбэл тэрээр "тvмний нэг".

СЭТГЭДЭГ ХYН МАШ ЦЄЄН
Yнэндээ хvмvvсийн маш цєєнх нь л сэтгэх чадвартай байдаг. Чадвартай энэ цєєн хvний олонхи нь сэтгэхээс залхуурдаг. Яг сэтгэж байгаагийн ихэнх нь буруу сэтгэдэг.
Ингэхээр зєв сэтгэдэг хvн хvний нийгэмд тун ч єчvvхэн хувь эзэлж таарна. Энэ бол Хэн нэгний vг шvv дээ. Фридрих Ницшэ мэтийнх нь бол vvнээс ч шулуухан хvн гомдмоор нvцгэн юм хэлсэн байдаг. Ялгаагvй л дээ, манай нийгэмд эмчийн дипломтай хvн цєєн, тvvн дотор анагаах ухааныг ойлгодог нь бvр цєєн, сайн эмч гэх юм бол хуруу дарам цєєн, бурхан эмч тав арваас хэтрэхгvй. Улс тєр ч мєн адил єєрийн шалгууртай мэргэжлийн ажил. Энэ бол нийгмийн менежмент хийх учиртай, гардагч нь vvндээ авъяастайгаас гадна мэргэшсэн туршлагатай байх ёстой. Эмчийг зохих шалгуураар мэргэжлийн vнэлэмжээр шалгаруулах ба дараа нь тvvний практик ажиллагаа нь зах зээлд vнэлэгддэг. Харамсалтай нь улс тєрчдийг ард тvмэн нь сохор vзэмжээрээ шалгуурладаг. Дээр єгvvлсэн мань харанхуй хэнхэгтэй євгєн ямар шалгуур тавьж хэнийгээ магнайдаа залах нь халэлтгvй ойлгомжтой.

ТYМНИЙ ТYРЛЭГ
Хvний аль ч нийгэм єврийн ариун нандин гэсэн юмтай, тvvнийхээ тогтсон vнэлэмжтэй, энэ бvхнийг нь тээж явдаг тєлєєлєгчтэй байдаг. Тvvх, шашин, гоо зvй, уламжлал, хvндэтгэл, соёл, мэдлэг, боловсрол, сургууль, утга зохиол, урлаг, эх орон, хамт олон, гэр бvл, нэр тєр, ёс суртахуун гээд vvунд олон зvйл хамрагдана. Олон vєийн турш аль ч нийгэмд эдгээр ариун нандин болгоныг нь тээгч нь хаад ноёд, язгууртан сурвалжтанууд байжээ. Сvvлийн хоёр зуу гаруй жилийн турш дэлхийг хамран єрнєсєн хувьсгал, бvгд найрамдах vзэл, ардчилал, тэгш эрх зэрэг номлол vйлдлvvд нь энэ жишгийг ихээхэн эвдэж vндсэн єєрчлєлт оруулсан юм. Испанийн аугаа сэтгэгч философич Хосє Ортєга И Гассет vvнийг "тvмний тvрлэг" гэж нэрлэжзэ. Хууль бvгдэд тэгш vйлчилдэг, мэдээлэл бvгдэд хvртээмжтэй, тєхнологи ихэд хєгжсєн, нийгэм, нээлттэй болсон зэрэг. олон хvчин зvйлийн vйлчлэлээр нийгмийн элит давхрага хар аяндаа єврєє бvрдэн бий болдог болсон байна. Гэхдээ зарим оронд ялангуяа Орос, Хятадыг оролцуулаад буурай орнуудад байнга хувьсгал vймээн тарах учир тvрvvний арай гэж бvрдэж байсан элит давхрагыг vндсээр нь ховхлоод дахин шинэ vнэлэмж буй болгон шинэ давхрага гаргах гэж бужигнуулсаар нийгмийн тогтсон vнэлэмж тvvнийг тогтвортой тээгч vгvй болсоор солигдсоор байгаа юм"

САГАСАН ЗЭРЛЭГ ХУВЬСГАЛЧИД
Монголын нvvдлийн нийгэм ч єєрийн тогтсон vнэлэмж, тvvнийг тээгч тєлєвлєгчидтэй байв. 1930-аад оны улс орныг хамарсан их аллага нь нийгмийн чухам аль элит хэсэг дээр тусаж тэднийг нийгмээс байтугай хорвоогоос ангижруулжээ. Насанд хvрсэн эрэгтэйчvvдийн 20 хувь буюу аль л бичиг vсэгтэй, соёл боловсролтойг нь хядсан юм. Тэдний орон дээр, нийгмийн жолоон дээр нийгмийн аль л адаг давхрагад нь харайлгаж явсан харанхуй бvдvvлгvvд гарч ирлээ. Хувьсгалч уриа орилсон, халимаг vсээ сэгсийлгэсэн, ташаандаа нагаантай, тархиндаа хуурстай тэдгээр бvдvvлэг зэрлэгvvд Монголын соёлын мянган жилийн євийг галдан шатаагаад нvцгэн элсэн дээр хvй нэгдлийн нийгэм цоо шинээр байгуулж эхэлжээ.
Хэдийгээр зэрлэг бvдvvлэг боловч христосын хvнлэг уламжлалаас гарал vvсэлтэй марксизм, хэдийгээр хоцрогдсон болхи боловч дотроо хvн тєрлєхтний аугаа соёлын vр хєврєлийн шимийг агуулсан Оросын соёл нvvдэлчдийн адгийн эгнээнийнхэн ноёрхсон энэ талбай дээр иргэншил нэвтрvvлж эхэлсэн юм. Жараад он гэхэд Монголд иргэншил нэвтэрч, тєхнологи хєгжиж, хотжил vvсэхийн сацуу шинэ vєийн анхны элит давхрага буй болж эхэлсэн байна.
Ерэн оны хувьсгал бол зайлшгvй зvйл байлаа. Гаднаас хvчээр барин тогтоож байсан, нvvдэлчдийн vе улиран хэвшсэн индвид сэтгэлгээг боймолсон, монголчуудын тvvх соёл уламжлал, байгаль эх орноороо бахархдаг бахдлыг гутаасан тэрхvv нийгмийн тогтоцыг халахын тєлєє шинэ Монголын шинэ элит давхрага єврєє тэргvvн шугамд нь оролцон зvтгэсэн юм. Гэвч аливаа хувьсгал болтом нэгэнт тунаж тогтсон цєєрмийг орвонгоор нь хутган сэгсчих шит vйл явц болдог тул ёроолд нь байсан vй олон хот мандал дээр хєвєн гарч ирлээ. Ямар ч байгууламжтай байсан алив нийгэм єєрийн доод эгнээтэй, тэнд нь люмпэн гэж нэрлэгддэг нэлээдгvй зай эзэлсэн бvхэл бvтэн давхрага байдаг билээ. Тооны хувьд хавьгvй олон люмпэн давхрагынхан хувьсгалын бужигнаанаар мандал дээр vй олноороо гарч ирлээ.

ЛЮМПЭН
Люмпэн гэдэг нь ердєє л увайгvй гэсэн латин vгнээс гаралтай нэр. Социологид vvнийг нийгмийн тогтсон систємийн аль ч vнэлэмжид хамрагддаггvй, vнэлэмжийн ирмэг дээр буюу гадуур оршдог давхрага гэж тайлбарлана. Нийгмийн тогтсон соёлоос хєндий, vнэн худлыг тоодоггvй, муу сайныг ялгадаггvй, тухай бvрд нь тохиолдсон єєрийн vзэмжээр энэ бvхнийг тодорхойлж явдаг нь тэдний нийтлэг дvр тєрх.
Люмпэнvvдэд мэргэжил, нийгмийн байр суурь vгvй, тогтмол ажил Хийдэггvй, vл мэдэгдэх буюу vл ойлгогдох орлогын эх vvсвэрээр амьдардаг. Эх орон, элгэн садан, нийгмийн холбоо хэлхээ, уламжлал бахархал зэрэг ойлголтоос тун ч хєндий, гол тєлєв хуулиас гадуур амьдрах хандлагатай. Хvний гэхээсээ шугуйн хуулиар амьдардаг эдгээр хvмvvс ихэнхидээ жижиг гэмт хэргийн орлогоор амь зуудаг.
Люмпэнпролєтари гэсэн нэр томъёо заримдаа сонсдоно. Пролєтари бол ажилчин ангийн нэр. Английн хувьсгалаас хойш буй болсон ажилчны анги нь тодорхой зорилго, амьдралын агуулгатай, ухамсар бvхий, нийгмийн тогтсон vзэл бодол уламжлалыг тээгч тусгай давхрага билээ. Ажилчин ангийг єдєєж нийгмийн хувьсгал хийлгэх гэсэн Марксын санаархал ачир дээрээ талаар болж тvvний самуун уриалгыг тогтворжсон ажилчин анги vгvй буурай орнуудын люмпэн нар дэмжин авсан билээ. Монголд 1990 он гэхэд ухамсартай тогтворжсон ажилчин анги vvсээгvй байлаа. Жараад оны vед амьдралын гол эх vvсвэр болсон малаа нам засагтаа хураалгаж амьдрахын эрхээр хотод цагаачлан орж ирсэн нvvдэлчид, тэдний нэгдvгээр vєийн удмынхан люмпэн болж улмаар тэргvvний хэсэг нь ажилчин ангийн зарим элємєнтийг бvрдvvлж эхэлж байсан цаг.

ЛЮМПЭНГYYД ТЄРИЙН ЭРХЭНД
Люмпэнгvvд хувьсгал, самуун, тєрийн тогтворгvй байдал, хямралыг далимдуулан улс орны тєрийн толгойд гарч ирсэн нэг бус тохиолдлыг хvний нийгмийн тvvх сайн мэднэ. Ийм явдал Хятадын тvvхэнд хэд хад тохиолдож байв. Францын хувьсгал, Октябрийн хувьсгал, Маогийн хувьсгал бол тєрийг люмпэнvvд эзэлж авсан тvvхийн тод томруун жишээ билээ. Социологи, нийгмийн психологи зэрэг ухаанд энэ vзэгдлийг хангалттай судалж шинжлэх ухааны дvн шинжилгээ хийсэн байдаг. Уран зохиолд ч энэ vзэгдлийн мєн чанарыг уран сайхны аргаар тодорхойлон мєнхєлжээ. Михаил Булгаковын "Нохойн зvрх", Жоорж Орвэллийн 'Амьтны фєрм" зохиолууд нь нийгмийнхээ мєн чанар уламжлал, тvvх, соёл, ёс суртахуун, анги бvлэглэл гэр бvл биє хvмvvсийн холбоосын мєн чанарын тухай огт тєсвєлєлгvй люмпэнvvд нийгмийн жолоонд гарахаар юу болдгийг тэр уран харуулсан байдаг.
Монголд люмпэнгvvд анх 1928 онд намын 7-р их хурлаар тєрийн эрхэнд гарч ирж байжээ. "Хєдєєний фракц" нэртэй байсан тэднийг тєр нийгмийн соёлыг тээгч Монголын уламжлалт язгууртнуудыг сєргvvлэн гаднаас зориуд єдєєн турхирч ард нь хамгаалах хvч нь болж байж гаргаж ирсэн юм. Нийгмийн хамгийн доод эгнээний тєлєєлєгчид болох дутуу гацуу бичиг vсэгтэй, гол тєлєв vгэйгvйрсэн нvvдэлчний vр удам нийгмийн тогтсон бvх vнэлэмжийг тvлхэн унагасан тєдийгvй алж хядаж, галдан тvймэрдэж агл усны халуун гамшиг vvсгэсэн билээ. Тэдний vлдээсэн нурман дээр нийгмийн тогтсон дараагийн шинэ элит давхрага гарч ирэхэд даруй 40 жил шаардлагатай болсон юм.

ЛЮМПЭНЭЛИТ
Дайсныг олж илрvvлж бут цохиж, алж устгадаг vзэл суртлаар хvний гурван vєэрээ хvмvvжсэн хvн сvрэг 1990 онд нээлттэй нийгэм рvv давхин орж ирсэн юм. Yнэндээ энэ нь vзэл санааны ч биш, амьдралын шаардлага ч биш гагцхvv хvний цаана нуугдах адгуусан зєнг нь хєвргєх vзэл суртлын тоглоом байлаа. Чухам энэ адгууслаг зан дээр тулгуурласан, наанаа улс тєрийн vзэл суртлын тэмцэл гэсэн иргэншсэн нэр томъёон халхавчтай цусгvй алаан Монголд сvvлийн 15 жил vргэлжлэв.
15 жил гэдэг бол хvний амьдралаар жишихэд харьцангvй урт хугацаа. Нєгєє талаас люмпэн сэтгэлгээ нь vнэлэмжийн тун цєєхєн тулгуур, тэмvvлэлтэй байдаг тул маш вульгар прагматик шинжтэй. Ийнхvv "vзэл суртлын" урт тэмцэл хийсэн хоёр бvлэглэлийн аль алинд нь тооны хувьд илт давамгайлах люмпэнvvд хоорондоо гибриджэн эрлийзжиж шинэ мутант гаргаж ирсэн нь люмпэнэлит гэсэн нийгмийн цоо шинэ давхрага юм.

ГАХАЙ БYР ИЛYY ТЭГШ ЭРХТЭЙ
Монголд єнєєдєр ноёлож буй люмпэнэлит нь нийгмийн эрх ашгийн тухай тєсєєлєл ч байхгvй булэг. Нийгэмд олон жил vргэлжилсэн ба суртахууны уналтын vр жимс болсон тэдний амьдралын сэдэл нь анти vнэлэмж юм. Єєрєєр хэлбэл vнэлэмж болгон нь хvний болон нийгмийн тогтсон vнэлэмжийн нєгєє тал нь, хасах тал нь, эсрэг тал нь гэсэн vг. Санхvv улс тєрийн энэхvv давхрагынхны социологи тєрх нь єрдийн люмпэнтэй хачирхам адил. Ялгаа нь матєриаллаг тал, тєрд гvйцэтгэж буй инструмэнтлэг vvргээр тодорхойлогдоно. Люмпэн, люмпэнэлит хоёр давхрага нь ёс суртахууны болон уламжлалын гэх мэтийн нийгмийн болон хvний ариун vнэлэмжийг тоодоггvй нулимдаг, хуулийн хvрээнээс ихэнхидээ гадуур байдаг, нийтийн болон бvлгийн эв санааны нэгдлййг тvр зуурын ашиг сонирхолдоо хэрэглээд vнэ хvрсэн газар нь сохор зоосоор ч хамаагvй зарчихдаг, хvний нийгмийн. амьдралыг адгуусны "шугуйн" дvрмээр ойлгодог зэрэг олон талараа яг ижил. Чухамдаа нийгэмд хvний нийгмийн хууль бус "шугуйн" дvрэм олон жил vйлчилєний vр дvн болж люмпэнэлит давхрага vvсэн нийгмийн шатаар авирсаар оройд нь гарчээ. Нийгмийн мєнєжмєнт хийх учиртай хоёр vндєэн бvлэг нэг талаас хоорондоо холилдохын сацуу нєгєє талаас учир нь олдохын аргагvй жижиг бvлгvvд болон сална. Ерєнхийдєє утга нь бvрэн алдагдсан. Хааяа нэг дуулиан шуугиан гарахын vєст аль нь алинтайгаа нийлж хэнээс юуг нь булаах гэж байгаа нь харагдана. Оросын аугаа сэтгэгч Карамзин 'Орост сонин юу байна?" гэж асуугаад "Хулгайлж л байх шив дээ" гэж хариулсан байдаг. Мань хэд хоорондоо хоолоо булаацалдан хэрэлдэж, олон тvмнээс бол хулгайлж л байх шив дээ.
Тэдний уламжлал сахиж буй байдал нь далбайсан хоргой дээл, цул мєнгєн бус, хээ нь ихэдєэн жанжин малгай, учир замбараагvй vнэтэй адуу мал, хvн даахын аргагvй хєєрєг. Тэдний шашинд хандах хандлага нь хvн дайрсан дуу, хvvхэн хvчиндсэн хvv, цvнхээр нь авсан мєнгєн хахууль зэргээ хуулийн хvрээнээс гадуур шийдэхийн тулд Ганданд очин наймааны журмаар аргалуулж єєрєє ч, цаад лам нь ч учрыг нь олохгуй тангад ном гувтнуулж шанд нь хулгайн барааныхаа хагасыг єгєхєєр илэрнэ. Тvvхийн тухай тэдний ойлголт тэртээ 800 жилийн ємнє болоод єнгєрсєн шуугиант vйл явдлын тухай бvдэг бадаг сонссон юмтайгаа єєрийн биєийг гололгvй холбон найруулж цээжээ дэлдэхээр илрэнэ. Тэдэнд энэ єртєнцийн тухай, хvний нийгмийн тухай, тvvний хоорондын холбоо уялдааны тухай, гоо сайхан урлаг соёлын тухай цэгцтэй ойлголт байтугай цэгцгvй мэдээлэл ч байхгvй.
"Санхvv-улстєр-улс тєрийн нам" хэмээн тодорхойлж болох энэхvv шулмын сэдэлт люмпэнэлит толгойтой мафи нийгэм Орвэллийн "амьтны фєрмийн" тогтолцоо руу хар аяндаа явж таарна. Бvх амьтан тэгш эрхтэй, тvvний дотор гахай бvр илvv тэгш эрхтэй.

СОЁЛТ ХYНИЙ НИЙГЭМ АВРАГДСАН ЖИШЭЭ
Хаад ноёд, язгууртан! сурвалжтангууд нийгмийн менєжмент хийдэг vе тэртэй тэргvй тvvхийн тэмдэглэгээ болон хоцорсон. Хvн тєрєлхтєнєєр дотроосоо элит давхрагаа vе vедээ тодруулан тэднээрээ менежментээ хийлгэдэг загвар манай эрин зууны тогтсон тогтолцоо болжээ. Энэ менежментийг улс тєрийн намууд хоорондоо чєлєєтэй єрсєлдєн, хуулийн хvрээнд явуулдаг болсон. Нээлттэй нийгэмд нам масс байж болдоггvй. Тэгвэл нийгмийн менежмент хийх улс тєрийн нам гэсэн утга нь алдагдаж люмпэний овоолго болдог. Учир нь аль ч нийгэмд люмпэн даахрагын тєлєєлєгчид тооны хувьд зєв сэтгэдэг хvмvvсээсээ vлэмж давуу байдаг нь байгалийн хууль. Улс тєрийн намыг масс гэж ойлговол сонгон шалгаруулалт угаасаа буруу дvрмээр явагдаж тvрийний бєєс нь толгой дээр гараад ирдэг номтой. Улс тєрийн нам бол орчин vеийн утгаар хувьцаат компанитай илvv тєстэй. Ямар ч компани дотроо тvйвээгєдийг оруулдаггvй тєдийгvй тэднээс хамгаалах дархлаагаа бvрдvvлсан байдаг.
Нэгэн жишээ. Дэлхийн коммунист системийг 13 сая гишvvнтэй Солидарность хэмээх Польшийн масс vйлдвэрчний эвлэл унагасан, Дараа нь энэхvv царцааны нvvдэл гэх шиг бужигнасан олон тєрийн жолоонд гарч сайхан тvйвээж билээ. Харин элит хэсэг нь дарангуйллын систєм нэгэнт унасны дараа эднээсээ салж чадсанаар тэнд соёлт хvний нийгэм аврагдсан.

No comments: