Sunday, July 1, 2007

Ээлжит бус сонгууль руу

Нийгэм самуураад, хvмvvс ядууран тєрд итгэх итгэл алдраад эхлvvт нийгэм єєрєє тогтворгvй болж эхэллээ. Энхбаярын дэглэм унаснаар хvмvvс санасан бодсон болон эсэргvvцэж буй зvйлээ ил хэлж шvvмжилдэг болжээ. Олон нийтийн янз бvрийн хєдєлгєєнvvд vvсэн янз бvрийн шаардлага тавьж, нэг талаас харахул хар дарсан зvvд шиг феодалын ёс сэргэсэн богино хугацааны дараа нийгэм эргээд эрvvлжиж эхлэв. Ерєнхий феодалд бэлэг хахуулиа єгчихвєл доошоогоо юу ч хийж болдог, хуулийг vл тоон огоорч єєрийн хавтгай дээр бас нэг феодал болж аваад доороосоо хахууль аван суудаг феодалын бурангуй ёс халагдаж эхэллээ. Феодалын ёс гvнээ нэвчсэн Монголын цагдаа хvртэл эрvvлжихнvvдээ гэмээр болж эхлэн юутай ч жижиг хамжлагат нарт эрvv vvсгэн, хавтаст хэрэг нээж, тэр байтугай тvрvvнийхээс нь баривчилж эхлэв. Ердєє жил хагасын ємнє Нямдорж сайдыг хэн “муухай” гэж хэлэв, Ерєнхий феодалын хатанг хэн муулав гэж хайсан, баривчилсан, байцаасан, бараг цорын ганц ажилтай байсан товарищууд шvv дээ!

Олон нийт сэрж байна. Бухимдаж байна. Єєрсдийнх нь юмыг єєрсдєєс нь хулгай хийгээд дээрээс нь доромжилж байгаа юм шиг єєрсдєєр нь єєрийгєє магтуулж байсныг хvмvvс одоо л мэдээд уурлаж байна. Хайчилж байгаа туузнаас авахуулаад гурван дуракын машин шатахууны мєнгє хvртэл, тарааж буй одонгоос нь авахуулаад гадаадад жуулчлах тийз хvртэл, сэтгvvлч байцааж буй цагдаагийн цалингаас авахуулаад эрхэм дээдсийн орд харшийг хvртэл тэнгэрээс хvртээдэг юм биш хvмvvс єєрснєє хармайнаасаа тєлж байгаа юм байна гэдгийг єєрснєє ойлгож эхэлж байна. Хуучин хvv єєрийг нь хємєрч орхисон тогооноос єєрєє цухуйж, цамцныхаа заханд багтахгvй болтлоо таргалсан олон олон даргыг гайхан харж буй дvр зураг.

Vймсэн олон эдvгээ хувьсгал ярих боллоо. Их хурлыг тараая, Засгийн газраа онхолдуулъя, тэгээд оронд нь хэн гарч ирэх вэ? Лав Засаггvй улс гэж хvний тvvхэнд байгаагvй. Єнгєрсєн хаваржин Энхбаярыг даган бvх аймгаар орж “Монголд авилга байна гэдэг бол гvтгэлэг” гэсэн нэг сэдэвт лекцээ уншиж явсан нєхєр тvлхэж аваад оронд нь очих уу? “Бурхан минь ийм шvvгчээс л манийгаа аварч vз!” гэж Крыловын нэг vлгэрт гардаг. Хvний ємчийг сvйтгээд улаан мах тэврээд зугтаж байсан тэр хvмvvс нийгмийг анагаагчид мєн vv? Нєгєє хар тамхи татаж согтчихоод баахан газрыг дэлбэлдэг амьтсын тухай яриад ч хэрэг байна уу? “Аварга дээд сургууль” гэсэн хаяг мандуулчихсан шил болгоныг хагалж хvний машин єшигчиж явсан “найрааны бялзуухайнууд” уу?

Єнєєгийн УИХ-ын гишvvд хичнээн муу муухай байгаад эд ард тvмний мандаттай улс. Эднийг сонгосон. Эднээс мєнгийг нь авч байгаад долоон буудлын Должин чавганц сонгосон юм. Должин чавганц Vндсэн хуулиар сонгох сонгогдох эрхтэй. Энэ бол зарчим. Энэ бол чєлєєт нийгмийн хамгийн анхны постулат. Энэ бол зєрчигдєж болохгvй vнэ цэнэ!

Итгэж байсан юм, хууртагдчихлаа, амлалтанд нь молигодууллаа, даанч ингэнэ гэж санасангvй гэх мэтийн тайлбар бол єнєєдєр дэндvv явуургvй эд. 15 жил єч тєчнєєн чєлєєт сонгуульд орчихоод дандаа л “хууртагдаж” байсан бол vгvйдээ л толгой нь ёо ёотой байж таарна. Асуудал нэг нь хуурсан, нєгєє нь хууртагдсандаа биш, тєрийг ажиллуулах єнєєгийн механизмдаа байна. Ингэхээр механизмаа єєрчлєх шаардлагатай.

Єнєєгийн УИХ нь “Сонгуулийн хууль”, “Намуудын тухай хууль”-ийг яаралтай шинэчлэн батлаад єєрєє тарах нь хамгийн оновчтой зvйл байна. Энэ хоёр хуулийн vндсэн дээр парламентийн ээлжит бус сонгууль явуулж азаа vзэхээс єєр хувилбаргvй болсон мэт. Мєн энэ Их хурал єєрєєс нь хэд дахин илvv ялзарчихаад байгаа Сонгуулийн хороо хэмээх дээрэмчдийн vvрийг орвонгоор нь солих ёстой. Чоно борооноор гэдэг болохоор парламент солигдож олон тvмэн vймж байгаа энэ vед Ерєнхийлєгчид хамаг юмаа завшуулбал нуухыг нь авах гээд нvдийг нь сохолж орхино.

Ерєнхийлєгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль гурвыг зэрэг, хурдан, реклам багатай vтэр тvргэн хийж дараагийн нєхдєд найдаж залбирах л ажил байна даа. Яагаад гэхээр шинээр сонгогдсон Тєр єєрийгєє ажиллуулах дараа дараагийн механизмыг гаргаж ирэх учиртай юм. Тийм юм руу одоо байгаа хэдийг ойртуулах хэрэггvй, ёстой нэг завааруулна даа.

Намууд гишvvнчлэлгvй байх, тєрийн албан хаагч ямар ч намын гишvvн vл байх, улс тєрийн ба тєрийн ажлыг эрс зааглаж єгєх асуудал нь намуудын тухай хуулинд тусгалаа олох ёстой. Харин сонгуулийн хууль нь асар томсгосон тойргоор холимог байхад буруудах юмгvй. Гэхдээ сонгогдогч этгээд худалдаад авах бололцоогvй болтол том тойрог байх нь нэгдvгээр ач холбогдол юм. Єнєєдєр олон нийтийн байгууллага сая зурагтаар ярьж буй “УИХ бушуухан тараадах, надад цаана нь хийх ажил зєндєє байна” гэх шиг юманд хєтлєгдєж боломгvй санагдана. Лениний террорист сурах бичгийг цээжилчихсэн эрдэмтэн 15 жилийн ємнє Смольный байгуулан залуучуудыг Євлийн ордон руу турхирч байж билээ. Олон нийтийн хєдєлгєєнvvд ийм замаар явбал Энхбаяраасаа дор юм болж олон жил vргэлжилсэн эмгэнэл драм болно.

Олон нийтийн хєдєлгєєнvvд хичнээн шударга сайхан байгаад тэдэнд ард тvмнээс єгсєн мандат байхгvй. Гэвч тэд УИХ-ыг дээрх хоёр хуулийг бушуу батлаад тарахыг шаардах, уул хуулиудыг боловсруулахад єєрийн тєлєєлєгчєє бvрэн эрхтэйгээр оролцуулах, ээлжит бус сонгуулийн ємнє єнєєгийн зvтгэлийн vр шимээ олж авахын тулд тасралтгvй цуглаан жагсаал хийх, сонгуульд оролцож сонгогдох бvрэн эрх бол харин бий.

No comments: