Sunday, July 1, 2007

Yvд хоймрын зайтай суугаа Гончигсvх, Хvрэлдорж хоёрт ялгаа юу байна?

Цаана чинь гамшиг боллоо! УИХ-ын чуулган дээр МУ гамшгийн сайд Хvрэлсvх "Ху намын далбааг шатаасан тухай" хамгийн сvvлийн vеийн, хамгийн гамшигт мэдээг чирж орж ирлээ. Гамшгаа хvзvvн дээрээ тохчихож! Хярвас vнэртээд л... Тойруулсан улаан дусал бvхий дvрстэй уул далбаа дундуураа салж унаад гамшгийн мєрєн дээрээс салбалзах нь нvд халтирам гамшиг. Яагаад ч юм энэ далбаа надад бvтнээрээ байгаад ч "савны рак" гэж нэг иймэрхvv юм байдаг болов уу гэж тєсєєлєгддєг болохоор одоо энэхvv залуу хунвэйбиний хvзvvн дээр салбайгаад байж байгаа нь огидос хvрмээр сэжиглэм!
Гамшигт сайдын ярьж байгаагаас vзэхэд Сvхбаатарын хєшєє рvv МАХН-ы дайснууд шээж баасан юм гэнэ. Аль гурван жилийн ємнє Энхбаяр гурван тэрбум тєгрєгєєр Хятадын компаниар цардуулахад тэд зэрэгцvvлээд жорлонгоо шовойлгочихсон байсан биз дээ. Нєгєє далбааг нь Элбэгдорж чvдэнз єгч явуулаад шатаалгасан гэнэ. Тиим байж болно, тэрийг нь заавал гамшиг сайд єєрєє ноцоож vздэг нь ч юу юм бэ дээ. Элбэгдорж чvдэнзтэй холбоотой асуудлаараа гамшигт сайдаас уучлал гуйх ёстой тєдийгvй сайд єєрєє тvvнийг мєнєєх хярвастай даавууны сэгний ємнє сєгдvvлж байгаад мєргvvлнэ гэнэ. Vгvй бvр яг ингэж vгчилж ярьсан шvv. Согтуу л байх шиг байна лээ. Гэхдээ энэ зэрэгтэй цойлчихсон гамшиг хямд муухай найрка хусчихсан баймааргvй юм. Тєрийн буян гэж байна даа. Магнай дээрээ далбаагаа ороож наасан мань гамшиг vvсгэгч (хэмжигч?) бачимдан орилно,
-Цаана чинь сvйд боллоо! Сvх жанжны байгуулсан намыг гутаалаа. Чойбалсан, Цэдэнбал, Батмєнхийн намыг доромжиллоо. Монгол Улсад тусгаар тогтнол, эрх чєлєєг авчирсан манай намыг доромжиллоо. Миний нам энэ орныг байгуулсан юм! Нам ба эх орноо аваръя.
Энэ орны єнгєрсєн бvхий л тvvх ял гавъяатайгаа бvх монголчуудад хамаатай. Сvх жанжны байгуулсан нам л гэнэ, тvvхийн шинэ баримтаас vзэхэд худлаа л даа, гэхдээ тэр нь яахав, миний эх эцэг ч тэр намд харъяалагддаг. МАХН гэж улс тєрийн бие даасан нам байсангvй, тєр барих нэг євєрмєц дарангуйллын багаж байж. Тvvнд бид хvссэн ч хvсээгvй ч бvгд хамаарч байсан. Гэхдээ энэ байгууллага єєрийн логиктой байлаа. Хvрэлсvх шиг солиотой нь их бодож сумын эвлэллийн дарга хийгээд тэндээ л тэнэгтэж сууна. Дээшээ єндийх шанс vгvй! Бєєс болгон єєрийн зиндаа, идээшлэх талбайтай. Нам засгийн нэр унагана гээд энэ амьтсыг хvнд харуулдаггvй байв.
Улс тєрийн ардчилсан нам МАХН 1990 онд байгуулагдсан. Ардчилагдахын хэрээр "хєєрхєн" амьтсын цоролзох дєрєє болж хувирав. 1996 оны сонгуульд энэ нам ялагддаг шєнє намын дарга Даш-Ёндон гуайг Хvрэлсvх гэгч балмад офицер элэгдэж унагав. vvнээс хэдхэн сарын ємнє энэ нєхєр архинд орсон МАХН залуу гишvvдийг Францаас эм авчирч эмчилнэ хэмээн намын бланкан дээр тєсєл хийн “Ард” банкнаас 150 мянган ам.доллар аван, vзэх мєргvй болгон луйвард-сан эрvvгийн хэрэгтэн шvv дээ! Ийм мундаг "баатрыг" намаа шинэчлэх" хvрээнд Энхбаяр олж ирж тэжээн євчнийг нь эдгэршгvй болтол архагшуулсан тvvх энэ болой. Єдгєє МАХН-аар хэл гул хийн єндєрлєгт гарч хулгай хийгчид тун олон болжээ.
90-ээд оны дундуур Ц.Мєнх-Оргил гэгч залууг би таних. Социализм сєнєнє гэж мэдээгvй байж байгаад УТТ-ны хvргэн болж маш том алдсан боловч засарч байгаа гэдгээ нотлохын тулд МАХН гэдэг vгийг бvтнээр нь дуудаж ч чадахгvй, замд нь 3-4 удаа сvрхий огиулдаг байж билээ. 2000 оны намар Энхбаяр тvvнийг олж ирж сайд болгов. Мєнгийг нь шударгаар тєлсєн юм гэнэ билээ. Намрын дунд сарын 17-нд тvvнийг МАХН-д элсvvлж чойг зvvж єгєв. Vvнээс хойш тэр туранхай хєх залуугийн жавьжнаас боок идчихсэн аятай "манай МАХН болбоос" гэсэн хvн айлгадаг цагаан хєєс vргэлж пургилж байх болов. Энхбаяр Буштай уулзаж, харин Мєнх Оргил vvнийг авгайгаараа зуучлуулсан гээд улсаас 70 мянган ам доллар шууж орхих юм! Буян Жагаа, Марубини, Засгийн газар гурвын асуудал Лондонгийн шvvхэд очлоо. Мєнх Оргил зохицуулна гээд тэнд євєлжив, хаваржив, зусав. Бvх асуудлыг 60 мянган долларт багтаан шийдсэн ухаалаг хуульч Мєнх-Оргилын ярилцлага vе vе сонинд гарна. Єдгєє бvх протоколоос vзэхэд тэрээр Лондонгийн шvvх хуралд цор ганц удаа харагджээ.
-Тэр нєхєр энд юу хииж суугаа хvн бэ?
-Би Монголын сайд Мюнк Оржийл байна.
-Зээл явагдаж байх 1995 онд та хаана байсан бэ?
-Тэгэхэд би хувийн бизнес хийдэг байсан.
-Тэгвэл энд хэлэлцэх асуудал танд падгvй юм байна. Та шvvхийн танхимийг яаралтай орхин гарна уу!
Лондонгийн шvvхэд Монгол Улсын тєлсєн зардал 1.5 сая ам.доллар болжээ.

Гончигдорж сэтгvvлчдэд ам мэдvvлэг єгнє. МАХН-тай эвсэж алдаа гаргаад хулхидуулсан гэнэ. Дахиж ингэж алдахгvй гэнэ. Засаг шинээр байгуулбал vхэж байсан ч хууртаж орохгvй гэнэ. Нvдэнд нь нулимс хуржээ. Гэхдээ хор шар агуулсан цог алга. Ердєє л найр наадамд тоогдож уригдалгvй гэртээ хоцорсон євгєн хvний цагаан гомдол!
Энэ хvнийг би арван таван жил ємєєрч гvйсэн. Хавийн амьтантай бvгдтэй нь муу-далцсан. Зарчимаа, ардчиллаа, намаа ємєєрч явсан царай минь энэ. 15 жилийн ємнє сэтгvvлч С.Цогтсайхан Апаг бємбєг" гэсэн ал юу гэ сэн ниитлэл хэвлvvлжээ. Гончигдоржийн тухай юм! Єрєєсєн тал нь улаан, нєгєє тал нь хєх бємбєг. Шаардлагатай газар хэрэгтэй талыг нь мань хvн ээлжилж vзvvлнэ. Тэр vед 13-ын бємбєг гэж нэг тиим дvлий эрзийнэн алаг бємбєг байдаг байсан. Зориулалтын бємбєг ховор учир тvvгээр л бvгдийг орлуулж тоглоно. Оногдвол алуулна шvv дээ, євдєнє гэж жигтэйхэн. Харахад хєєрхєн гэмгvй, алаг бємбєг! Мань Цогоо Гончигоог алаад єгєхийн зэрэгцээ Монголын утга зохио лын бичлэгт бєєн бєєнєєр нь нээлт хийжээ. Хашилтаар тоглох эрдэм vзvvлэв. Аугаа! Шvтэм! Гэвч би юу дутах билээ? Алаг бємбєгийг ємєєрч оцон шувуу бvхий "Дєрвєн аргын тоо"-гоо тэрлэлээ. Хашилтаас гадна бас хаалт гэж байдаг юм. Монголын утга зохиолын хэлэнд шинэ аяс хэлбэр оруулах гэсэн Цогоо бид хоёрын єрсєлдєєн! Бидний хурууг дамжин алаг бємбєг эргэлдэнэ. Нэг харсан улаан. нєгєє харсан хєх...!
Гоол... Гончигоо дэд ерєнхийлєгч! Гоол... Гончигоо депутат! Гоол... Гончигоо Их хурлын дарга!
Цаг явсаар, бємбєгний будаг гарч єгєршжээ. Алтанхуяг бємбєгийг залж тоглолтонд орууллаа. Гоол... Махны vйлдвэр! Батхvv заллаа, шидлээ орлоо, гоол... МИАТ...!!!
Ху намын бvлгийн дарга Идэвхтэн бємбєгийг ... биш ээ, єєрийн орлогч Гончигоог тоглолтод орууллаа. шидлээ... уул нь гоол. Гоол ч гэж дээ гоол л юм даа. Туй чоорт, нэг шидэлтээс ядахнаа 50 сая унагаж чаддаггvй ийм бємбєгний сэгээр хэн юу хийдэг байна аа? Идэвхтэн бvр гайхаж орхив. Тэдний нам шинэчлэгдээд бvх тавилгаа сольсон. Лав л ийм хагархай, єгєрхий 13-ын бємбєг ганц ч vлдээгvй. Дуртай хvн болгон таних тэмдэг, им тавьсаар байгаад хэн ч таних аргагvй болсон vлдэнгэр!
Ардчиллын тvvх, ардчилсан хvчин гэдэг бол бас л миний тvvх, миний vеийнхний салшгvй нэг намтар. Бид vvнийг бvтээлцсэн. Энэ бол Монголын ард тvмний бvтээп. монголчуудын нэгээхэн тvvх. Энэ бол бидний бахархал. Гэвч дандаа юу гэж, бахархаад л давхиад байх уу? Цээжин дэх бахархал нэг тусдаа. бодит амьдралын шаардлага шал ондоо. Олон намын тогтоц бий болгох. парламентат ёсыг бvрэлдvvлэх ардчилсан хэв ёсны суурь тавих vvрэгтэйгээр ардчилсан хvчин бий болсон.

Монголд улс тєрийн намууд 1990 онд л зэрэг зэрэг буй болсон. Манай МАХН 85 нас хvрсэн л гэх юм. vхдэггvй ээ! vнэндээ тєрийн бvтцийн салшгvй нэг хэсэг байсан тэр vеийн МАХН шал ємнєє ойлголт юм. Шинэ ардчилсан улс тєрийн нам МАХН бол Очирбат нар, Даш-Ёндон, Багабанди, Ганди, Зэнээ, Батхишиг нарын vеийнхний цоо шинэ бvтээл. Монголд олон намын тогтоц буй болгох, парламетат ёс бvрэлдvvлэх, ардчилсан дэг буй болгоход vнэлж баршгvй тvvхэн vvрэг гvйцэтгэсэн. Харин Энхбаяр энэ намыг дахин тєрийн багаж, галын хайч, єєрийн дэглэмийн шагнал шийтгэлийн ташуур болгон "шинэчлэх" гэж байж нэг мєсєн морийг нь унууллаа. Дээр би бvхний нvдэнд ил харагдаж байгаа хоёрыг л жишээ болгож авснаас vнэндээ ээлжээ хvлээж хоолондоо оочирлож байгаа жуликууд цаана нь толгойны хуурснаас хавьгvй олон байна. Чухам тэдэнд 85 жилийн настай vхдэггvй Каще МАХН-ын дуусашгvи гавъяаны домог хоолшилтонд нь хэрэг болоод байгаа юм.
Социализмын vеийн МАХН, ардчиллын vеийн МАХН хоёр Энхбаярын богино дэглэмийн vеийг эс тооцвол тэс ємнєє зvйл. Гэвч єдгєє аль алин нь тvvхэн vvргээ гvйцэтгээд дуусчээ. Vлдээсэн євийг нь хусах гэсэн, дєрєє хийж тєрийн машин руу довтлон тvмэн олноо дээрэмдэх гэсэн санаатнуудын гишгvvр болчиж. Учир нь Монголын тvvхэнд гvйцэтгэх ёстой vvргээ нэгэнт дуусгасан бо-лохоор цєєврvvдийн цуглах газар бслж. Ямар юмны чинь ардчилсан социалист vзэл. vvнийг чинь мєнєєх цєєврvvд л хоолны цэс нэрс гэдэг утгаар нь сайн тогтоочихсон яваа. Намаа шинэчилнэ гэнэ. аварна гэнэ, vхэгсэдийг амьдруулах арга шинжлэх ухаан ч олоогvй байна, Оллоо гээд философи утгаараа хэрэгтэй юм уу? Зомби ертєнц хэрэгтэй юу?
Яг энэ утга, vнэлгээ Ардчилсан намд хамаатай. МАХН ичсэндээ бушуухан залуужлаа (Хvрэлдоржоор!). Ардчилсан нам ичсэндээ бушуухан буурь суулаа (Гончигсvхээр!). Удахгvй энэ процесс эсрэгээр эргэнэ, хариу нь адилхан л гарна. Габриэль Маркезийн Зуун жилийн ганцаардал романд гарах гарцгvй мєнхийн эргэлтэнд орчихсон жижиг нийгмийг vзvvлдэг. Эмэгтэй болгон нь Урсула, эрэгтэй болгон нь хурандаа Аурилин Буэндиа. Нэг яльгvй дэвшил гарвал зєрєєд нэг ухралт гарна, нийлбэр нь нойль. Урсула Бундиа хоёр л гэрлээд байна, Урсула, Буэндиа тєрvvлээд л байна, Хэн нь хэн, яахын тулд хаанаас энэ нийгэмд ямар зорилготой ирсэн юм, бvv мэд. Гарч болдоггvй чєтгєрийн тойргоор ЮОжилявна. Гарч бол ох га нц гарц нь гахай сvvлтэй хvvхэд аль нэг Урсулагаас тєрєх ёстой ба тэр нь энэ жижиг нийгмийг бvрэн сvйрvvлэн устгаж тойрог алга болох ёстой домог! Зохиолын эцэст энэ vнэн ирж нийгэм бvрэн сєнєснєєр Зуун жилийн ганцаардлаас гардаг! Манай нийгэм энэ чєтгєрийн тойрогт орчихлоо. Орчин vеийн хурдацтай ертєнц ийм гарцгvй тойргийг удаахгvй, бушуухан гахай сvvлтэй хvvхдийг нь илгээнэ. Тэрийг нь Тєрєє хямруулж тvмнээ ядууруулах ганц vvрэг бvхий МАХН, Ардчилсан нам хоёр тєрvvлнэ,
Монгол орон чєтгєрийн тойргоос гарна, далимд нь нэг мєсєн устаж vгvй болно.
Хорвоо єєрийн хуультай, тэрийгээ хэнээр ч зєрчvvлдэггvй юм. Гахай сvvлтэй хvvхэд тєрєхєєс ємнє Монголын Урсула, хурандаа Аурлин Бундиа хоёр бушуухан алга болох ёстой. Энэ орон зайн дээр єнєєгийн ертєнцийн єнгэ утганд таарсан улс тарийн шинэ хvчин шинэ хууль, шинэ логик, шинэ дvрмээр буй болж байж Монгол орон сvйрэлгvйгээр чєтгєрийн тойргоос гарч болно. Тэгэхгvй бол энэ хоёр нам єєрийнхєє мутант хувилбарыг нэмж тєрvvлээд байна. Саяхан шинэ нам тєрлєє, дахиад хэд хэд жирэмсэлчихээд байна. Vхснийх нь шинэ нам!
Нэр нь л шинэ юм байгаа биз. Гахай сvvлтэй хvvхэд тєрєх улам ойртсоор. Тєрийн алба намчлалтай, тvvгээр шалгуур хийдэг байхад яаж шинэ нам тєрєх юм бэ? Арав-хан мянган тєгрєгний цалинтай байсан ч тэрхvv тєрийн алба эрдэнийн суудал, учир нь тvvгээр ард тvмнийг дээрэмдэж болдог юм. Нэгэнт ийм болохоор єдгєє улс тєрийн намууд яаж ч шинэчлэгдээд, ямарч гоё лоозон тавиад хvссэн ч хvсээгvй ч луйварчин дээрэмчдийн vvр хэвээрээ л байх болно!
Манай Гончигоо нээлттэй чєлєєт зах зээлийн vед єєрєє єєрийгєє шударга єрсєлдєєн дунд аваад явах тал дээр тун ч гавихгvй. Гэхдээ их хєєрхєн дуулдаг юм. Философитой ДУУ дуулна. vлэмжийн чанар бол тэр чигээрээ vvрд ху-виршгvй орших ертєнц vгvй тухай нарийн бясалгал шvv дээ. Гончигоо цангинуулна, vхэх vйл нь ирчихсэн бол vvд хоймрын зайн хоорон дахь 3-4 метрийн ялгаа юу байна? Vнэн vнэн! Анх vvнийг хэн хэлэв? Будда юу, Бодисадва юу, Адишаа юу, Зонхов уу, Данзанравжаа юу? Лав Гончигоо биш, тэр дамжуулж л байгаа юм. Харин єєрєє ойлгож байгаа болов уу?!

No comments: