Wednesday, July 18, 2007

Сохор хүн дүйвээнээр

1991 онд Ерєнхийлєгч АНУ-д айлчлах боллоо. Тє­рийн тэргvvн Номхон далайн бvлээн усанд хєлєє дvрж жаргахаар явах гэж байна гэж нэг євчит нь vг гаргалаа. Уг нь улс орон нээгдсэн тэрхэн vед Америктай ойртох нь нэн чухал асуудал байв. Гэтэл мєнєєх бvлээн усанд дvрэг­дэх учиртай хєлний асуудал манай нийгэмд хамгийн хур­цаар тавигдах нь тэр. Мєн тэр vед мал хувьчлах тухай яриг­дан Засгийн газраас шийдвэр гаргадгийн толгой дээр “хэрэв мал хувьчилбал энэ євєл Улаанбаатарын тагтан дээр хамаг мал овоорон хойтон бид 12 сая малтай хоцрох ба хоёр жилийн дараа хувхайрна” гэж vнэхээр энэ асуудлыг мэддэг болов уу гэмээр нэгэн баатар дарга лvндэгнэлээ. Хэрvvл амнаас айгаад “малчид єєрс­нєє мэдэг” гэдэг хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргах нь тэр. Бvх хvнд га­даад паспорт єгєх Бат-Vvлийн санааг Монголыг хvнгvйжvv­лэх гэсэн хорон тєлєвлєгєє гэж нэрлэснээс болоод энэ асуудал жилээр хойшилсон. Тэгээгvй бол дэлгvvр арай л эрт бараагаар дvvрэх байлаа. Хэрэвзээ “хувьчлал угаасаа буруу” эсвэл “хувьчлал буруу хийгдэж байна” гэж орилол­доод, шахаад, vvнээ бvр философи болгоогvйсэн бол 1992-96 онд хувьчлал бvр зогсчихгvй байх байлаа. Хэ­рэв тэрхvv алдагдсан дєрвєн жилд хувьчлал vргэлжлээд дууссан бол єдгєє бид арай л дээгvvр тvвшинд оччих байс­ныг мєр зэрэгцэж явсан олон орны туршлага харуулж бай­на. “Газраа хувьчилбал улс орон шууд л сєнєчихдєг юм” гээд арав гаруй жил хойш нь чангаагvй бол ядахнаа л єдийд газрын луйварчин хул­гайч нар арай цєєн байх байсан ч юм билvv? Нийг­мийн хєгжлийг хойш чангаа­сан энэхvv хорон vйлдлvv­дийн тєлєє хэн хариуцлага хvлээсэн бэ? Хэн ч vгvй. Нийгмээрээ хохироод л єн­гєр­сєн. Казиногийн гэгч хэрэг бол бvр шог. Олж болох бай­сан мєнгийг тооцсон хvн байна уу? Хувь авсан нь казинотой болно гээд, хувь аваагvй нь устгана гээд хэ­рэл­дэн гvйж яваа одоогийн хэдэн шаарыг нийгэм харж єєрийнхєєрєє дvгнэж л бай­гаа байх. Тус болгоных нь тайлбар л янзтай. Ард тvмнээ ємгєєлж яваа юм гэнээ.Хєдєлмєрийн хуваарь гэж нэг чухал юм бий. 230 жилийн ємнє Адам Смит зєвхєн зvv хийхэд 18 тєрлийн хєдєлмє­рийн хуваарь байгааг тоол­жээ. Хєдєлмєрийн хуваарь гээч юм огт мэддэггvй, айл болгон “бvх юмтай”, бvгдийг нь єєрєє мэдэж хийдэг нvv­дэлч­ний нийгэм монгол­чуу­дын хувьд хэдийнэ улиран одсон. Мєнгєтэй болонгуутаа єєртєє нэг дунд сургуультай, бас нэг дээд сургуультай, эф эм, зурагт, сонин тус бvр ажиллуулдаг, бас дэлгvvр, ресторантай, барилга ба­рьдаг, хэвлэл хариуцдаг, алтны болон бусад уурхай тус болгонтой, єєрєєр хэлбэл урьдынхаар бол подхийсэн нэгдэл, сангийн аж ахуй шиг универсал бизнесмэ­нvvд­тэйгээр манай нийгэм аль зэрэг хурдтай урагшлах вэ? Бидэнд мэддэггvй юм алга, харин чаддаг юм л бараг vгvй шив дээ. Vvний оройн дээд жишээ нь Тєр юм. Орол­цохгvй, мэдэхгvй юм гэж vгvй мєртєє бvтээж байгаа юмгvй. Тийм сvрхий vзмэрч тєлєгч юм уу гэхээр Тєрийн ємнєєс шийдвэр гаргаж байгаа гарууд нь нийгмийн шигшээ шаар­нууд.Мєнгє олох амархан, зар­цуулахад л ухаан хэрэгтэй. Тєр татвараар дамжуулан дорхноо мєнгє цуглуулдаг. Харин зарцуулах болохоороо бvхнийг мэддэг, урьдчилан хардаг єєрсдийн увьдаст маш итгэлтэй. Гэтэл орчин vеийн ертєнцєд Тєрийн мєнгє зар­цуулах ажлыг хувийн мэргэш­сэн зєвлєх компаниуд гэрээ контрактын дагуу гvйцэтгэдэг юм байна. Засгийн газрын бодлого чиглэл тодорхойлох, батлан хамгаалах зэвсэг техникийг хаанаас ямрыг худалдан авах, ард тvмэнд эмнэлгийн ямар менежмен­тээр vйлчлэх, уул уурхайд аль компанийн хєрєнгє оруу­лалтыг авах, тэдэнтэй ямар­хуу байдлаар гэрээ хийх, аудитыг хэнээр хийлгэхийг мэргэшсэн зєвлєх компаниуд гvйцэтгэнэ. Тэднийгээ эргэж шалгах, шан харамжийг нь яаж тогтох, хариуцлагыг хэн хичнээнээр хvлээх нь єдгєє нэгэнт тогтсон шалгууртай, єєрийн стандарттай болжээ. Хєдєлмєрийн хуваарь. Ма­найд одоо хувийн томхон банк, компаниуд ч ийм аргад шилжжээ. Тєрийг бол харин юу ч хийж мэдэхгvй мєртєє юу ч хийж мэдэхээр хvмvvс хэний ч зєвлєлгєєгvйгээр цээжний пангаараа удирдана.Олон улсын жишгээр нэ­гэнт тогтсон болгоныг vгvйс­гэж, ард тvмнээ ємєєрч бай­гаа маягаар єєртєє єчvvхэн унац хайгсад Тєрийн хар тогооноос хальж улс тєрийн нам, олон нийтийн байгуул­лага, иргэний гэгдэх хєдєл­гєєнvvд, улмаар даамжран хvvхэд залуучуудад халд­вар­лав. “Тогтвортой байдлын гэрээ” гэж хаана ч байдаг, байх ёстой хєрєнгє оруулал­тын нєхцєлийг хадны мангаа болгон орилолдож улам гаа­ран хєгжиж байна. Ийм нєх­цєлгvйгээр хаанахын ч хє­рєнгє оруулалт Монгол руу зvглэхгvй. Энэ нь ердєє л одоо vйлчилж буй хууль цаашид тогтвортой байна л гэсэн гэрээ шvv дээ. Мон­голын хуулиар 20 саяас дээш долларын хєрєнгє оруулсан тохиолдолд хийгддэг. Тємєр­тийн цайрын орд нь гадаадын хєрєнгє оруулалт биш, гадны зээлээр Монголын эрх мэ­дэлт­нvvд луйвар хийсэн гэдэг бол тусдаа асуудал. Vvнд тогтвортой байдлын гэрээ vйлчлэх ёсгvй нь нэг тусдаа асуудал, ер нь vнэхээр орж ирж буй хєрєнгє оруулалтад заавал гэрээ хийгдэх ёстой гэдэг нь дахиад тусдаа асуу­дал. Бороо гоулд гэрээ хийж байх vед алтны 10 хувийн онцгой татварын хууль vйл­чилж байсан. Гэтэл vvнийг ємнє хийгдсэн гэрээ хуга­цааны хувьд хvчингvй болсон 2001 онд зориуд УИХ-аар 10 хувийн татварыг хvчингvй болгуулж байгаад (бодвол авлига хахуулиар) хєрєнгєє оруулж ирсэн. Vvнийг хv­чинтэй мэтээр луйвардса­наас болоод улс єдгєє 100 сая доллараар хохирчихоод явна. Гэхдээ энэ бол гадаадын хєрєнгє оруулалтад тогт­вортой байдлын гэрээ хийж болохгvй гэсэн vг ерєєсєє биш, Бороотой урьд хийсэн гэрээ хууль зvйн хувьд хv­чин­гvй гэж л заргалдах ёстой баймаар. Одоо Оюу толгойд тогт­вортой байдлын гэрээ хийх­гvй хэмээн ард тvмнээ ємєє­рєгсєд мєн олширч байнаа. Бусдын асар их мєнгийг оруулж ирчихээд дуртай цаг­таа татвараа нэмж, дуртай цагтаа улсад хураагаад авчих санаатай юмаа даа. Тийм тэнэг хорвоо дээр байдаггvй юм. Бусдын ухаанд биш єєрийнх­дєє дvн шинжилгээ хийх хэрэгтэй. Vvнээс болоод хєрєнгє оруулалт зогслоо гэж бодъё, єчvvхэн хувь шан єєртєє унагах гэж ард тvмнээ ємєєрєгсєд эцэст нь хариуц­лага хvлээх vv? Казиногийн хууль оруулсныхаа тєлєє амиараа хохирсон нэгнээс ядахнаа уучлал ч гуйсан хvн алга байна шvv дээ. Одоо Оюу толгойн гэрээнд Сангийн сайд гарын vсэг зурахгvй, харж л байгаарай. Яагаад гэвэл тэрээр єєрийн ирээдvйг Ерєнхий сайд, Ерєнхийлєгч хавьцаа харж байгаа. Сонгуулийн компанийн vеэр элдэв дэмий яриа гарвал тєвєг. Тэрэнд орвол “Гадаадын компаниуд манай орныг мєлжих гээд байхаар нь би тас зєрєєд шууд л огцорч орхисон” хэ­мээн эх оронч, ард тvмэнч царайлбал єєрт нь ашигтай. Уг нь энэ гэрээг олон улсад зєвшєєрєгдсєн зєвлєх ком­пани хийсэн. Засгийн газрыг тєлєєлж нэг, хєрєнгє оруу­лагчдыг тєлєєлж нэг зєвлєх компани хоорондоо хэлцэл хийсэн нь яг л олон улсын норм жишиг. Тэд хєдєлмє­рийн хуваарийн дагуу vvндээ мэргэшсэн, хийснийхээ тє­лєє шударгаар шан харамжаа авч байгаа ажлаа мэддэг хvмvvс. Монгол Улсад хожоо­той, хєрєнгє оруулагчдад ашигтай. Харин хэлцэл дуу­сан­гуут Монгол Улсад хохи­ролтой болчихлоо хэмээн эх оронч, ард тvмэнч нар дуу дуугаа авалцан тvрлэг нэмц­гээнэ. Юу мэддэг, ямар мар­кетинг, менежмент ойлгодог­тоо тэгж байгаа юм бол? Хэдэн зуун метрийн гvнд байгаа зэсийн баяжмалыг Лондонгийн биржийн цэвэр зэсийн vнээр vржvvлж л vзсэн байх даа. Ингэхэд нэг их хє­дєлмєр орохгvй, тооны ма­шин­тай байхад л хангалттай л даа. Дараа нь орилно. Ингэ­хэд цагаан хоолой л хан­галттай, vvнд нарийн байту­гай бvдvvн мэргэжил ч хэ­рэггvй. Дараа нь нураана, сvйтгэнэ, унтраана. Ингэхэд ичдэггvй, маргаашаасаа са­наа зовдоггvй, жудаггvй л байх хэрэгтэй. Тэгээд хэсэг баатар царай гаргаж олны vзмэр болно. Дивтаат болох юм байх даа. Хожим харин бvлх залгичихсан юм шиг чимээгvй болно. Казиногийн хууль хvчингvй болгоход орилж байсан тэрхvv хvчир­хэг, эх оронлог, ард тvмэнлэг сайхан хvнгэнэсэн хоолой­нууд єнєєдєр хаачсан бэ?

No comments: