Sunday, July 1, 2007

Улс тєрийн гахай тэжээж байхаар Украйны цагаан гахай тэжээе

Хааныхаа шалдан бай­­гааг бид мэд­сэ­­­нээс хойш 17 жил єнгєрчээ. “Хаан шалдан бай­на” гэж бvхнээс тvрvvн хаш­гир­сан жаал хvv єдгєє эрийн цээнд хvрснээр барахгvй идэр насандаа очжээ.

Єєрєєр хэлбэл, хvний бvтэн vе єнгєр­сєн байна. Харин тэр хvvхэд хувьсгал хийсэн юм. XX зуу­ны монголын тvv­хэнд тохио­сон гурван их хувьсгалын хамгийн сvvл­чийнх нь. Гэхдээ хамгийн иргэншсэн, хамгийн тєгєл­дєр, тэр даруйдаа дэл­хий нийтээр хvлээн зєвшєє­рєгд­­сєн хувьсгал нь байлаа. Чухам энэ чанараараа 1990 оны цагаан морин жилийн vйл явдал бол тvvхийн давтаг­даш­гvй хувьсгал байсан юм. 1911 онд тусгаар тогтнож, 1924 онд бvгд найрамдах улсаа зарлаж, 1960 онд НVБ-аар хvлээн зєвшєєрєгдсєн Монгол орон 1990 оноос бv­рэн бие даасан, ардчилсан, эрх чєлєєт улс болсон билээ. Энэ их хэргийг санаачилж, гардан эхлvvлсэн мєнєєх жаалд тvvх хэзээд гvн хvндэт­гэлээ илэрхийлэн ёслох нь мэдээж ээ. Энэ орны иргэн болгонд эрх чєлєє олгож, хувь заяагаа єєрєє сонгох болол­цоо буй болгож, ємчтэй, єєрєє єєртєє эзэн байх хаал­гыг нээж, хуулийн, тєрийн, нийгмийн ємнє иргэд тэгш эрхтэй болох замыг тавьсан тэрхvv ноорхой жаал Гавро­шийг францчууд мартдаггvйн нэгэн адил vе vеийн монгол­чууд бахархан дурсах болно.
Эрх чєлєє, тэгш эрх, шу­дарга ёс хэмээх хvний энэхvv нан­дин эрдэнэ, эрхэм зарч­мыг хайрлан хамгаалах гэж, дайс­наас ємгєєлєх гэж, бvт­нээр нь байлгах гэж, тvгээн дэлгэрvv­лэх гэж, єдєр тут­мын­хаа хэв хэмжээ болгох гэж Гаврошоос хойш олон vеийн­хэн тэмцсэн юм. Байнга хам­гаалж л байх­гvй бол “Бvх амьтан тэгш эрхтэй” гэсэн зарчим нэг л єдєр “…гэвч гахай бvр илvv тэгш эрхтэй” гэсэн нэмэлт тайлбартай лоозон болон хувирдаг юм байна гэдгийг тvvх бидэнд харуулж байна. Ємгєєлєн тэмцэж л байхгvй бол “Бvх амьтан єєрийн vгийг хэлэх эрхтэй, тэр нь єєртєє зєв“ гэсэн зарчим нvдэн дээр “…гэвч гахайн хэлэх vг хам­гийн зєв нь мєн” гэсэн оруул­гатай болчихдогийг бид харж байна.
Хєлбємбєгийн тоглоо­моос эхлээд улс орон хvртэл оролцогч бvр мєрдєх єєрийн дvрэмтэй байдаг. Эрх чєлєє, тэгш эрх, шударга ёс гэсэн зарчмаа багтаасан єєрийн vндсэн дvрэм болох Vндсэн хуулиа иргэд тохи­ролц­соны vндсэн дээр Мон­гол улс батлаад 15 жил болох гэж байна. Энэ хуулийг ма­най иргэн бvр, айл бvр, хамт олон бvр, тєр болон улс тєрийн намууд ширхэгчлэн мєрдє­хєєр тогтсон. Манай тєрийн болоод нийгмийн тогтоц энэ араг ясан дээр тогтсон. Хєл-бємбєгт дvрмийг нь зєвшєє­рєхгvй хvнийг тоглуулдаггvй нэгэн адил Vндсэн хуулийг зєвшєєрдєг­гvй улс тєрийн намыг дээд шvvх бvртгэж vйл ажиллагааг нь зєвшєєрдєггvй байх ёстой. Хаана ч тийм л байдаг. Энэ дvрэм надад ерєєсєє таалаг­дах­гvй байна, хуцваа нэг байна гэдэг хєл­бєм­­бєгийн багууд буй болон vйл ажил­лагаагаа урам тєгєл­дєр явуу­лах боллоо. Талбай дээр тоглож буй vндсэн хоёр тоглогч баг дvрмийг зvйл бv­рээр зєрчихєєр барахгvй vvнээ эд бах болгох болов. Талбайн шvvгч илvv мєнгє єгсєнд нь найрч худалдаг­даж дуусчээ. Сонгогдогч бол сон­гогч олныг тєрийн шийд­вэр гаргахад нь ємнєєс нь тєлєє­лєгч билээ. Хvмvvс тvvгээр дамжуулан нийтлэг шийдвэр гаргах гэж байгаа учир найд­сан хvнээ олох ёстой. Мар­гаан гарвал шvvхдэх ёстой. Маргааныг шvvх шийд­вэрлэх эрхгvй гэж Цэц vзлээ. Ингэ­хээр сонгуульд ямар ч мар­гаан гарахгvй. Учир нь гахай яаж ч булхайцсан гахайны л зєв болно, энэ нь хуульч­лагдаж орхив. Бид тэгш эрх­тэй, гэхдээ гахай илvv тэгш эрхтэй. Цэц нь бvтцийг нь Vндсэн хуулиар зааж єгсєн сонгуульт байгуул­лага. Харин одоо дарга нь ажлаа орлогч­доо даатгаж болдог захиргаа­ны байгуул­лага болж орхив. Ингэхээр Цэц буюу ерєнхий шvvгч илvv тэгш эрхтэй гахай­­нуу­­дын захиалгаар ажил­ладаг болов. Улс тєрийн на­мын гэмт хэргийг гай нь таар­сан гааль­чинд тохож орхино. Улсаа зар­сан фракц бvлгийн гэмийг ухна ишигт нємєргєж орхино. Vvргээ биелvvлж хээлтvvлэг хийгээ­гvй ингээд мал цєєр­сєн, vvнээс болж хvмvvс єлссєн гэх мэтээр. Єєрєєр хэлбэл, манай хєл­бємбєг шvvгчгvй болчихлоо.
Нэгэнт шvvгчгvй боло­хоор дvрэм баримтлахыг хэн ч шаардахгvй. Дvрмээ ба­римт­лахгvй бол дvрэмгvйтэй адил. Эсвэл дvрмийг хэзээ дуртай цагтаа хэн илvv мєнгє­тэй нь газар дээрээ зохионо. Ин­гээд ажил vvрэг, эрх мэдлийн хуваарилалт огт vгvй болно. Хэн ч юу руу ч орж юуг ч шийдэж, алийг ч авч болно. Гол нь мєнгєє л тохирох хэрэгтэй. Гавьяат уяачийн одон тэмдгийг гялалзуулсан гахайнууд араб морины урал­дааны бариан дээр бооцоо тавин vзэлцэнэ. Бооцоонд эх орны баялаг, эцэг эхийн єв хєрєнгєєс эхлээд єнчин хvvх­дийн эцсийн ганц зvсэм талх, євчтэй эмгэний сvvл­чийн ганц ширхэг эм хуу явна. Учир нь бид бvгдээрээ тэгш эрхтэй боловч гахайнууд илvv тэгш эрхтэй.
Шалдан гахайнууд дол­лар, тєгрєг холилдсон дэвс­гэр­тийг зvйн монгол дээлэр­хvv юм хийж ємсєх боллоо. Энэ шинэ жилээр гоёх юм нь 250 саяын дэвсгэртvvдээр урласан па­лааж, ерєнхий гахай таван єнгєєр солон­гордог пальто хийж ємссєн боловч єртєг нь багадсан хэмээн vнэнийг нь хэлэхээс ичингvйрнэ. Гахай­нууд айж ичин хулгай хийдэг байсан бол одоо ид хав болгон дээ­рэм хийдэг болжээ. Уул нь бvх амьтан шударга, гэхдээ гахайнууд илvv шударга, яагаад гэвэл ямагт гахайны зєв. Хууль маань иймэрхvv л утга санаатай болсон.
Гахайнуудаас олон тоо­рой тєрлєє. Духандаа дазы­бао ороосон хунвэй тоорой­нууд. Тэдэнд ямар ч дvрэм журам vйлчилдэггvй. Тэд бvгдийг, тvvний дотор єєрийг нь амьсгаадан байж хийсэн эцэг бодонгоо ч мєргєнє. Мєргєлддєг гахайнууд. Багал­зуурддаг гахайнууд. Хаздаг гахайнууд. Тангардаг гахай­нууд. Тэр байтугай англиар ярьдаг тоорой ч бий. Тэд ямар ч дvрэм журам хууль ёсыг мэдэхгvй. Учир нь хайрт эцэг нь тийм юм байдаггvй юм гэж зааж єгсєн юм. Хууль мууль гэж хэн нэгэн яривал бичгийг нь хурааж аваад салтаа руу нь чадлаараа єшиглєєрэй гэж сургасан юм. Гахай мєртєє хаусанд єссєн тэд хурдан торнин удахгvй илvv илvv тэгш эрхтэй биш илvv эрх мэдэлтэй нас биед гvйцсэн бодон болно. Харин тvvнийг дийлэх амьтан хорвоо дээр олдохгvй болно. Тэр vед эрх чєлєє, тэгш эрх, шударга ёс гэсэн vлгэр домгийн шинжтэй туульсыг єтєл буурай хєгш­чvvд vдшийн цагаар хаалга цонхоо битvvлж байгаад vр ачдаа шивнэн ярих болно.
Ардчилсан хvчин гэж бид сvvлийн 16 жил ярилаа. Энэ бол хvн ч биш, байгууллага ч биш тэр дундаа улс тєрийн нам биш. Энэ бол vзэл санаа юм. Энэ бол ариун нандин идэй юм. Энэ бол ард тvмнийг гэрэлт ирээдvй рvv уриалан дуудагч. Энэ бол эрх чєлєє. Энэ бол тэгш эрх. Энэ бол шударга ёс. Vvнийг арчилж хямгадаж, хамгаалж, ємгєєлж цэвэрлэж байхгvй бол ариун сайхан идэй нь аягvй муухай vнэртэй идээ бээр болно. Бид vvнийг нvдээрээ vзэж хам­раараа vнэрлээд сууж байна. 17 жилийн ємнє манай ард тvмэн бараг тэр чигээрээ ардчилагчид байсан. Энэ бол монголын ард тvмний ухам­сар­тай сонголт байсан. Харин єнєєдєр энэ vнэр орсон га­хайн идэш болж байна. Vнэр орсон энэ зvйлийг vтэр єшиглєж хаяад бvгдээрээ тэгш эрхтэй болж ганцхан ерєнхий гахай л ганцаараа илvv тэгш эрхтэй болъё гэж гахайнууд дvрэм єєрчлєх санал гаргах боллоо. Гахай болгон харин тус бvрдээ дотроо єєрийгєє ирээдvйн тэрхvv илvv тэгш эрхт ганц бодон гэж тєсєєлж байгаа. Vнэндээ vнэр тэрхvv vзэл санаанаас гараад байгаа юм биш. Дотор нь давхиж ороод замбарааг нь алдагдуулчих­сан гахайнаас ємхий vнэр­тээд байгаа юм. Тэд дvрмийг єєрсдєє ганц ч мєрдєєгvй учраас vvнийг хэн ч мєрдєх­гvй байна гэж зарлаад байгаа юм. Шалдан биеэ ороосон дэвсгэртээр зvйж хийсэн тэдний хувцаснаас ємхий vнэртээд байгаа юм. Тэд хэдийгээр єєрсдийгєє хув­цас­ласан гэж бодож байгаа боловч vнэндээ мєнгєн дэвс­гэртvvдийн зvйдэл дундаас нь хамаг юм нь унжиж санжаад нvднээ ил харагдаад байна. Дvрэм биелvvлдэггvй мєрд­дєг­гvй юм бол тэднийг заяа­наа­саа байх ёстой жорлон муу усны шуудуу руу нь хєєж явуулъя. Улс тєрийн гахай тэжээж байхаар Украйны цагаан гахай тэжээж амьд­ралаа дээшлvvлцгээе.

No comments: