Sunday, July 1, 2007

ХЭЛЛЭГ БА ОЙЛГОЛТ

Тємєр хатагтай Анг­лийн Ерєнхий сайд Тэтчерийг анх ингэж нэрлэснээр ийм нэршил vvсчээ. Тэтчер Нийг­мийн бодлогын сайд байхдаа хvvхдэд сургуульд єгдєг бай­сан vдийн хоол хєтєлбєрийг хассан байна.

Vvнээс болж эхчvvд тvvнийг vзэхээ больж “эмэгтэй хvн биш, тємрєєр хийсэн авгай” гэлцэх болжээ. Тэрээр Ерєнхий сайд болсон хойноо vйлдвэрчний эвлэл­тэй хэдэн жил тулалдаж байж улсын ашиггvй vйлдвэрvv­дийг хааж, єргєн хувьчлал явуулсан. Английг социализ­маас гаргаж, улс орныг эрvvл эдийн засагтай болголоо. Тvvний бодлогыг олон хvн тухайн vедээ эсэргvvцэж байсан боловч эрvvлжсэн єнєєгийн Англид тvvний зєв байсныг бvгдээр зєвшєєрдєг, саяхан Лондонд тvvнд хєшєє босгосон. Эрэгтэй улстєрч­дєєс ч чанга хатагтай.

Монгол улстєрч эмэг­тэй­чvvдэд энэ нэр зохихгvйгээс гадна ингэж нэрлэвэл vндсэн утгыг нь алдагдуулна. Учир нь “тємєр хатагтай” гэдэг нь олон дахин сонгогдсон, эсвэл зан ааш ширvvн, эсвэл бие булчинлаг гэсэн утга огтоос агуулдаггvй. Нийгмийн ха­лам­жийг улам нэмэхээр хоо­рон­доо єрсєлддєг манай эмэг­­тэй зvтгэлтнvvдийг хам­гийн чангыг нь нялцгай гури­лан, тэгээд цааш нь шар тосон, хайлсан лаан, усан гэх мэтээр нэршвэл зохилтой.

Мєнгє угаах АНУ-д архи хэрэглэхийг тас хорьдог хууль­тай байх vед гангс­терvvд сархадын хууль бус наймаанаас асар их мєнгє олдог байж. Орлого хууль бус наймаанаас олдсон байж таарахгvй, иймээс єєр орло­гоос олсон мэт харагдуулах ёстой. Чикагогийн дээрэмчид єєрсдийн эзэмшдэг хими цэвэрлэгээний газрынхаа орлого мэтээр мєнгєє хууль ёсны болгодог байв. Ийм цэвэрлэгээний газрыг анг­лиар лондри гэнэ. Эндээс лондри мани буюу угаалгын мєнгє гэсэн нэршил vvсчээ. Орчин vед хар тамхи, зэвсэг наймаалсан хууль бус мєнгєє казиногоос хожиж олсон мэт болгож угаадаг тvгээмэл арга дэлгэрчээ. Мєнгє угаахад тогтсон ханш ч бий. Хууль бус мєнгєтэй хvн 30 хvртэл ху­вийг нь тушаагаад казиногоос асар их баялаг азаар хожлоо гэсэн баримт бvрдvvлж орхино.

Манайд мєнгє угаана гэд­гийг хоёр янзаар ойлгодог. Эхнийх нь усаар угаах мэ­тээр ойлгоно. Манай нэг пар­ламентч авгай тээр жил “Ма­най банкууд мєнгийг угааж угааж...” хэмээн нусны ал­чуур угааж байгаа байртай хоёр гараа хэсэг vрчиж байс­наа “...цааш нь явуулчихдаг” гэж ярьж билээ. Єєрийгєє бизнесчин гээд нэрлэчихсэн нэг луйварчин сонинд ярилц­лага єгєхдєє “Нигерээс надад мєнгє угаах урилга ирсэн. Vvнийг би зєвхєн албан ёсоор л хуулийн дагуу угаана гэдгээ хэлж, Москва дахь Нигерийн Элчин сайдтай уулзсан” гэж нэг донгосоодохсон. Нєгєє нэг ойлголт нь их мєнгєєр бизнес хийхийг хэлээд байх шиг. Их мєнгєєр бизнес хий­сэн бол их мєнгєєр бизнес хийжээ л гэнэ шvv дээ. За­рим­даа манайд авлига, хул­гай шамшигдууллыг “мєнгє угаах” гэцгээдэг, бvргэдийг л бvргэд гэж нэрлэдгийн адил хууль бус мєнгєний єнгийг хувиргахыг л мєнгє угаах гэнэ.

Vнэндээ манайхан мєнгє угааж чаддаггvй. Баянгол буудалд бараг л vйлчлэгч хийж байсан нєхєр Ерєнхий сайдын ивээлд ороод л мар­гааш нь шахам эхнэртээ болон єєртєє vнэтэй жип авсан боловч хаанаас ингэж хєрєнгєжснєє тайлбарлаж чаддаггvй. Ямар сайндаа нэгэн социалист залуу луй­варчин хагас сая доллараар байшинтай болчихсныгоо эгч нь Солонгост хараар ажиллаж мєнгє илгээдэг мэтээр ярьж элэг хатааж байхав. ТVЦ ажиллуулж vзээгvй Улаан гонжоомныхоо vнийг ч хаа­наас олсноо тайлбарлаж ча­дах­гvй гєлєлзєж явна. Хаа очиж Энхбаяр л сэргэлэн юм. Энд тэнд хэлсэн vгнvvдээ тvvвэр болгон хэдэн ботиор хэвлvvлж албан газруудад тэнгэрт тулсан vнээр хvчээр шахсан ба хожим єєр луйв­раар олсон хавьгvй их мєнгєє энэхvv номын далайгаас сувд тvvсэн мэтээр тайлбарлаж Авлигын хорооныхныг мад тавих учиртай юм. Vvнийг бол харин мєнгє угаах гэж нэр­лэвэл vндсэн санаатайгаа тохирно шvv. Нохой тоож гарчиглахгvй хог новшоо тє­рийн байгууллагуудад албан тушаалаа ашиглан хvн vнэм­шимгvй vнээр “борлуулсан” нь авлигын зvйл аймагт ч бас хамаарах учиртай.

Хар гариг 1929 онд Нью-Йоркийн бирж дээр айхавтар уналт болж тэр нь даам­жирсаар дэлхийн эдийн зас­гийг сvйрvvлсэн билээ. Эн­дээс “хар гариг” гэсэн нэршил vvссэн байна. Бирж дээрх гэнэтийн уналтыг ийнхvv “хар” гэж нэрлэдэг болжээ. Хамгийн сvvлчийн “хар мяг­мар гариг” сарын ємнє Шан­хайн бирж дээр тохиосон. Хар гариг гэсэн нэр нь хэн нэгнийг болон хэсэг бvлгийг ажлаас халахтай ямар ч холбоо байх­гvй. Манайд vнэндээ бирж байдаггvй болохоор ямар ч хар гариг vл тохионо. Байгаа ганц бирж нь дампуурчихсан гэдгийг захирал нь жилийн дараа мэдсэн ба харин аль гаригт тохиосныг нь олж тогтоож чадаагvй.

Тєрийн гурван єндєр­лєг Тєрийн эрх мэдэл vvрэг функцээрээ тусгай инсти­ту­циудад хуваагдах ёстой ту­хай онол vйлдвэржилтийн хувьсгалын vед гарчээ. Тє­рийн дээд эрх мэдлийг бие­нээ­сээ vл хамаарсан, биеэ харилцан хянаж чаддаг Хууль тогтоох, Шvvх, Гvйцэтгэх засаглалууд болгон хуваах тухай онолыг Монтэскю бо­ловсруулж, 1776 оноос АНУ-д анх амьдралд хэрэгжvvлж эхэлжээ. Дэлхийн анхны Vнд­сэн хууль тэнд боловсорч тєрийн гурван єндєрлєгийн тухай хуульчилж єгсєн байна. Энэ загвар єдгєє аль ч улс орнуудад хуульчлагдсан, харин хэрэгжилт нь мэдээж янз янз.

Одоогийн манай Vндсэн хуулиар Дээд шvvх, УИХ, Засгийн газар гурав нь тєрийн гурван єндєрлєг юм. Заавал хvнжvvлэх гээд байвал Дээд шvvхийн дарга (нэрийг нь мэдэхгvй юм), олондоо “76 худалч” гэж алдаршсан мань хэд, Ерєнхий сайд Энхболд нар юм. Гэтэл гудамжаар зvгээр явдаггvй, заавал за­мын хєдєлгєєн зогсоож байж гэрэл гялалзуулан орилж давхидаг “гурван дурак”-ийг хvмvvс тєрийн гурван єндєр­лєг гэж нэрийдэх болсон нь нvдээр харснаараа барим­жаалж буй хэрэг байх. Ням­дорж ганцаараа “єндєрлєг” болж чадахгvй, учир нь тvv­нийг тусгайлан сонгоогvй, хуульчилж онцгой эрх ол­гоогvй. Тэр ердєє л 76 худалч дотроосоо зохион байгуу­лагчаар сонгогдсон нэгэн. Ерєнхий сайд танхимынхаа ємнєєс дангаараа хариуц­лага хvлээдэг, эрх мэдэл нь илvv байхаар хуульчлагдсан. Харин Энхбаярын хувьд хэ­дий­гээр тэр бvх юмыг хууль бусаар эзэмшдэг онцгой эрх дархтай боловч энэ нь тvvний сувьдаг эзэрхий зантай хол­боотой болохоос хууль дv­рэм­тэй огт хамааралгvй асуу­дал. Тэр бол ард тvмнээс сонгогдсон тєрийн албан ёсны тэргvvн. Эрх хэмжээ нь Vнд­сэн хуулиар хязгаарлагдсан, тодорхой заагдсан, гэвч єєрєє хуулиа уншаагvй юм уу, уншсан ч тоодоггvй юм уу Тєрийн гурван єндєрлєг бо­лох институциудыг бvгдийг нь хуйгаар нь гардан удирддаг. Vvнийг олон улсын хэлээр “узюрпаци” гэж нэрлэдэг нь єєр зvйл аймагт хамаардаг болохыг нотолж байна.

Дєрєв дэх засаглал Хууль тогтоох, Шvvх, Гvйцэт­гэх гурван засаглал нь албан ёсны бvтэц. Тєрийг олон тvмний ємнє шалдлан дэлгэж мэдээлж байдаг учраас мэ­дээллийн хэрэгслийг “дєрєв дэх засаглал” гэж єхєєрдєн нэрлэдэг. Яг vнэндээ дєрєв, тав, зургаа дугаар засаглал гэж vгvй. Нийгэмд гvйцэтгэж буй нєлєє нь албан ёсны засаглал институциудаас дутах юмгvй л гэсэн санаа. Иймээс дєрєв дэх засаглал маань бvр нэгдэх боллоо, эсвэл арван тав дахь нь бол­чиж гэх мэтийн яриа vл ойл­голтоос л vvдэлтэй. Тєрийн албан ёсны засаглалууд зєн­гєєрєє мэдээллийн хэрэгс­лийн эсрэг хандлагатай бай­даг, хэвлэл зєвхєн олон ний­тийн дэмжлэгтэйгээр л тэд­нийг эргvvлээд хянаж чаддаг. Нэг vгэндээ тєрийн гурван єндєрлєгт тавих ард тvмний хяналт мэдээллийн хэрэгс­лээр дамжиж хэрэгждэг.

Татвар тєлєгч Ний­гэмд амьдарч байгаа хvн болгон нийгмийн харилцаанд ордог, тэр хэрээрээ бvгд татвар тєлдєг. Дєнгєж тєрсєн хvvхэд луувангийн шvvс, кааш уугаад эхлэхэд л vvнд нь татвар ногдсон байдаг. Гэрэл, цахилгаан, дулаан бас нялх гэлтгvй хэрэглэж таарна, энэ нь мєн л татвар агуулна. Оршуулга ч татваргvй болно гэж vгvй. Худалдан авч бай­гаа, солилцоо хийж байгаа болгон єєрєє ч мэдэлгvй татвар тєлсєєр явдаг. Иймээс тєрєх, татвар тєлєх, vхэх гурвыг хорвоогийн гурван гарцаагvйд тооцдог. Робинзон Крузо л татвар тєлєєгvй амьдар­сан байх. Иймээс бvх хvн гэсэн санааг “татвар тєлєгчид” гэж илэрхийлдэг. Тєрийн мєнгє гэж байдаггvй, тєр зєвхєн ард тvмнээс мєнгє цуглуулдаг болохоор тэдний­хээ ємнє хариуцлага хvлээх учиртай гэсэн санааг тєрд єєрт нь сануулж байхын тулд энэ нэршил гарчээ. Гэдсэнд дєнгєж олдсон хvvхэд ч тат­вар тєлєгч, учир нь жирэмсэн эмэгтэйн хэрэглээ єєр болоод явчихна шvv дээ. Харин ма­найд татвар тєлєгч гэхээр том компаниудыг ойлгодог. Тэд татварт єгєх мєнгєє ердийн иргэдээс хураачихдаг тул харин ч татвар тєлєгч биш юм. Улс татвараар ганц жилд зєвхєн архинаас 50-иад тэр­бум тєгрєг цуглуулж чадаж байгаа нь архи vйлдвэрлэгч биш уугчид нь тєлсєн хэрэг. Гудамжны архичин ч татвар тєлж л байгаа.

Фашизм, нацизм Энэ нь шилдэг vндэстний тухай онол. Маш эртний гаралтай. Хуучин гэрээ болон Талмуд сударт жvvд vндэстнийг Бурх­наас сонгогдсон ард тvмэн гэж зарласан байдаг. Орчин vеийн хэлбэрийг нь амьдралд нэвтрvvлсэн хvмvvс нь Мус­солини, Гитлер нар. Тэдний­хээр цагаан арьстнууд тэр дундаа герман овгийн хvмvvс дэлхийг залах ёстой ба хар, шар арьстан болон жvvдvvд оршин байх ч эрхгvй аж. Эртний ромчуудын ёсолгоо, эртний Сирийн хас тэмдэг зэргийг бэлгэ тэмдэг болгосон тэд урлагийн хувьд гайхалтай тєгс дизайн бvхий хvчирхэг зохион байгуулалт буй болго­сон юм. Гэвч єєрєєсєє бусад vндэстний эсрэг хандсан vзэл суртал нь дэлхийн улс vндэстнvvдийг фашизмын эсрэг нэгдсэн фронт болгож дайнд ялагдан хvн тєрєлхтний эсрэг гэмт хэрэгтнээр яллагд­сан юм.

Фашизм, нацизмыг шv­тэгч хvн болон бvлэг одоо ч энд тэнд бий. Гитлерийн уст­гагдах ёстой гэж vзэж байсан слав vндэстний нэг оросуу­дын дотор шинэ нацист за­луу­чууд тєрж байгаа нь олон хvний инээдийг хvргэдэг. Гэвч Хорват, Словак Болгар зэрэг слав vндэстний зарим улс нацизмын холбоотон байсан болохоор цагаан арьст орос фашист байж болно гэж тайл­барлах нь бий. Харин мон­голойд, ниггеройд, юдэн гэж нэр заан тэмдэглэгдсэн шар арьстан, хар арьстан, жvv­дийн дунд нацист фашист vзэлтэн байх бололцоогvй юм. Єєрийг нь хvн байх эрхгvй адгуус мал гээд байхад тэр vзлийг нь дэмждэг эрvvл ухаантай хvн байх учиргvй нь ойлгомжтой.

Vндэсний эв нэгдлийн Засгийн газар Засгийн эрх дарангуйлагчдын гарт байдаг, эсвэл ард тvмнээр дамжин сонгуулиар шийдэгддэг. Гэтэл ард тvмэнд сонгох эрх нь олддоггvй, чаддаг нь засгаа хvчээр аваадах гэхээр хvсэл­тэй бvлгvvд нь биенээ дий­лэх­гvй хоорондоо байлдаад иргэний дайн vvсгэн удтал vргэлжлэх бэрхшээл vvсдэг тохиолдол байна. Газар нутаг дайсагнагч хоёр хvчний дунд хуваагдаж єєр єєрийн эзэм­шил дээр тус тусдаа засаг тогтоно. Гэвч аль ч тал биеэ дийлэхгvй мєртєє улс орноо хувааж хэсэглэн тусгаарлах хvсэл байдаггvй. Ийм тохиол­долд хєндлєнгийн зуучлалын хvчээр vндэсний эв нэгдлийн Засгийн газрыг буй болгодог. Улсаа хуваахгvй гэсэн vн­дэст­ний нэгдмэл сонирхол дээр энэ Засгийн газар тогто­но. Байлдуулахгvй байх vvр­гийг гол тєлєв олон улсын зэвсэгт хvчин хариуцаж эв нэгдлийг хангана. Ийм Зас­гийн газрыг Ангол, Камбож, Сьєр Лион зэрэг улсад буй болгожээ. Кипрт ийм Засгийн газар байгуулахаар олон улсын зvгээс чармайлт гар­гаж байна.

Сонгуулиар буй болсон ямар ч тєр “Vндэсний эв нэгдлийн” байх учиргvй. Дан­гаараа Засгийн газар бvрэл­дvvлэх санал авч чадаагvй бол хоёр болон тvvнээс дээш хvчнvvд эвсэж Засгийн газар байгуулдаг. Vvнийг оролцогч тооноос нь vл хамаарч эвс­лийн л гэж нэрлэнэ. Энэтхэгт хориод нам нийлж аваад эвслийн Засгийн газар бай­гуулж байсан тохиолдол бий. Ардчилсан тогтоцод улам идээшиж байгаа монголчууд иргэний дайн хийж гадны зуучлалаар тэдний зэвсэгт хvчний хараан дор vндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэмжээндээ хэзээ ч доройтохгvй болов уу гэж найднам.

Авлига Коррупт гэсэн латин vгийн орчуулга утгаар орчин цагийн монгол хэлэнд ерээд оны дундуур орж ир­жээ. Эртний монгол хэлэнд єєр утгатай байсан тухай ярьдаг ч єдгєє ямар утгаар ойлгогдож буй нь чухал юм. Авлигал гэж бичсэн байдаг нь хулгайлал, дээрэмдлэл гэдэг­гvйтэй адил буруу нэршил юм. “Урьд шєнє болсон явдлыг аавыгаа ирэхээр битгий хэ­лээрэй” гээд ээж нь хvvх­дэдээ чихэр єгвєл энэ нь хээл, хахууль, худалдан авах гэх мэт болохоос авлига биш. Авлига нь зєвхєн тєртэй холбоотой vйлдэл. Тєрийн нэрээр далайлган єєртєє ашиг олохыг хэлнэ. Авлигын гол эх vvсвэр нь данхайж томорсон тєр юм. Улсын нэгдсэн тєсєв нь ДНБ-ийхээ 40 хувиас давсан бол авли­гатай тэмцэх нь єєрєє бараг утгагvй хэрэг болно. Улс орны хєгжлийг ухрааж, тєрийг хvчгvйдvvлж, нийгмийн шударга ёсыг алдагдуулж чадах авли­гатай дvйхvvц илvv єєр хvчтэй зэвсэг бараг байхгvй. Авлига vйлдэл дээрээ бариг­дах нєхцєл бараг vгvй учир гэмт хэрэгтэн хэрэглээн дээ­рээсээ л илчлэгддэг.

No comments: