Sunday, July 1, 2007

Компани, театр хоёрын ялгаа

Төр гэж юу вэ? Энэ асуултад үе үеийн мэргэд өөр өөрийнхөөрөө хариулж байлаа. Күнзийн хариулт өнөө болтол хятадуудад бараг л хуучнаараа таарч тохирсоор явна. Платон ч өөрийнхөө хариултыг өгсөн. Макавелли ёстой сонин санаа хэлсэн. Харин нийгмийн г ишүүн нэг бүрийг нь оролцуулсан Кантын үзэл орчин үеийн ертөнцөд хамгийн том нөлөө үзүүлжээ.
Орчин
үеийн хамгийн соёлжсон ойлголтоор улс бол том компани. Иргэд бол энэ компанийн хувьцаа эзэмшигчид, удирдлага бол төлөөлөн удирдах зөвлөл, иргэд хувьцаагаа нийлүүлж төрийн машиыныг санхүүжүүлнэ, удирдлагад тогтмол хугацаанд итгэл үзүүлнэ, хувьцаа эзэмшигчид удирдлагыг хэзээ ч солих эрхтэй. АНУ, Европын холбоо зэрэг нь олон бие даасан компаниас бүтсэн бүлэглэл. Канад, Швейцарь шиг нь бие даасан ганц жижиг компани.
Гэвч Кантаас хойш т
өрийг ч улсыг ч Нерон маягаар ойлгож хэрэгжүүлэгчид мундахгүй байлаа. Гэхдээ Нероноос 2000 жилийн дараа амьдарч байсны хувьд Гитлер, Ленин, Сталин, Муссолини, Мао нар улсыг илүүтэй театр гэж харж байв.
Шекспир нэгэнтээ "Энэ хорвоо театр юм, Эр эмг
үй жүжигчид нь юм" гэж дуун алдаж байлаа. Дээрх дарангуйлагчид улс орныг театрын тайз гэж үзээд өөрснөө найруулагч болон ард түмнийг жүжигт тоглуулж байв. Тэд бүгд авъяаслаг найруулагчид байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гитлерийг аваад үзье. Нацистийн армийн хувцасны дизайныг одоо болтол гүйцсэн нь үгүй. Цэргийн хар хувцасны цаана цагаан цамц, бараан зангиа. Ардын машин Фолкшваагэний анхны хар зургийг Гитлер өөрөө гаргаж байсан гэж байгаа. Тэдний бамбарт жагсаал, уухайлах сүртэй хурал эрхгүй сүрдэм. Муссолини Ромыг үнэн гоё театр болгож хачин гоё жигдрэн хувцасласан италичууд Нероныг үзэн яддаг байсан бол Муссолиниг хайр шингэсэн харцаар ширтэж байлаа.
Сталинд Эйзенштейн байсан. "Усан онгоц Потёмкин" бол тэнгэрийн ниргэлт. Т
үүнийг магтан дуулах футурист Маяковский, модернист Майерхолд энэ хорвоогийн суутнууд. Мао эртний соёл түүхт Хятад орныг Күнз, Мэнзийн эсрэг хөдөлгөж, улаан номоор даллаж уйлан тэчъяадах сая сая хүнийг бишрүүлж байлаа. Бүгдийнх нь гар дор иргэншиж соёлжсон ухамсартай ард түмэн байсан. Гэхдээ эд бүгдээрээ гайхам чадалтай найруулагчид, бишрэм ховсчид. Нийгмийг тэр чигээр нь ховсдон эрхшээлдээ оруулаад, араар нь алж хядахыг үзүүлж өгч байв. Муссолини дайн дэгдээсэн, Гитлер дэлхийг түймэрдсэн, Сталин, Мао нар дэлхийн гуравдугаар дайнд бэлдэж байв.
Аугаа найруулагчдын арга нь барагдсан ядарсан хуулбаранцар ядуу гуйлгачин б
үдүүлэг хоцрогдсон орнуудаар дүүрэн. Төв Африкийн Бокассо өөрийгөө хаан ширээнд залж, үүндээ улсынхаа төсвийн 70 хувийг зарцуулж байлаа. Угандын Иди Амин Виктори нуурыг Израйль болгон дүрсэлж бөмбөгдөж тоглолт хийж байв. Харин нэг ч бөмбөг байгаа оноогүй гэсэн. Сукарно нь Насаком хэмээх гурван зарчмыг шүтэх лоозон дэвшүүлэн ард түмнийг хоолойг нь сөөтөл орилуулж байлаа. Хомейни, Садат нар бол улс орноо бүр эмгэнэлт гэхэд багадам жүжгийн талбар болгосон.
Гитлер, Маогийн бяцхан хуулбаруудад алинд нь ч соёлт ард т
үмэн байхгүй. Иймээс ард түмнээ "Эрээний хулхи" жүжгээр хуурч болдог. Өөрснөө ч тэрэндээ таарсан, найруулагчаа ч хат даа нэг муусайн алиа салбадайнууд байдаг. Тэд шинэ юм хэлж чадахгүй. Зөн билгээрээ алж хядна, шоронд суулгана, гүтгэж хэрэгт оруулна, гэхдээ эрхбиш бичиг үсэгтэй юм болохоороо аугаа найруулагчдаас хэн нэгийг нь дуураймар аядана. Бокассо Наполеоныг, Амин Мохамедийг, Садат Гитлерийг, Сукарно Жоу Эньлайг, Цэдэнбал Сталиныг, Мобуту Муссолиниг хуулбарлан дуурайх гэж ядна.
М
өн чанарыг нь ойлгохгүй хэвтэж Өрнийн ардчилагчид, эртний домогт удирдагчдыг дуурайх гэдэг ядуу орны зүдүү удирдагчид ч мундахгүй. Жар далаад оны үеийг бодвол өдгөө хоцрогдсон орны удирдагчид түүхэн дарангуйлагчдыг гэхээсээ Вашингтон, Черчилл, Горбачёв, Ататтүрк, Аденауэр, Тони Блэйр гэх мэтийн ардчилсан шинэчлэгчдийн ядмаг хуулбар дүр босгох гэж амьхандаа мурчийдаг болжээ. Нэг талын дэвшил л юм биз дээ, зайлуул. Гэтэл шинэчлэгчид улс орноо компани гэж харж байсан, тэгээд ч амжилт олсон. Гэтэл эд улс орноо театр гэж харна. Үндсэн ялгаа энд л байна. Тавьсан жүжиг нь баргийн уран сайханчид "Траветта" дуурь тоглох гэж оролдож буй мэт. Жүжгийн өртөг гуйлгачин о рондоо томдоно гэж хэлэхэд багадам. Ийм жүжигт тоглож буй ард түмний амьдрал яаж ч өөдлөх юм билээ. Ёстой бантан!

1 comment:

Anonymous said...

[color=#448888]Музыканты [url=http://dejavu-group.ru/svadba.php]Dejavu-group[/url] - это коллектив профессиональных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/index.php]Deja Vu[/url]- один из лидеров в области музыкального оформления торжеств, музыкальных мероприятий, корпоративок .
В копилке музыкального ансамбля Дежа вю около 3 тыс. произведений.
Живая музыка. Ждаз, ретро, хиты 70-80-90-х, диско, поп, шансон, фоновое сопровождение .
Музыкальный ансамбль Дежа вю обладает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет заполнить приятным и плотным уху звуком как компактное помещение (фуршет), так и огромное пространство (корпоратив до 1000 человек).

Андрей +7 910 483 8294 [/color]