Sunday, July 1, 2007

ХУ-ЛГАЙЧИЙН САНАЛААР БИДНИЙГ НЭМЖ ТОНОХ ГЭНЭЭ!

Хадгаламж зээлийн хоршооныхны цамаархсан мєнгийг бид тєлєх гэнэ. Нэг нь нєгєєдєє тєрсєн єдрєєр нь кило алтаар сарнай бvтээж бэлэглээд байсан чинь vнийг нь болохоор бид тєлдєг гэнээ.

Ганцхан хувь алтан пянз хийлгvvлж сvvдэр тухайлсны баярын бэлэг болгоод байсан чинь бидний мєнгє гэнээ. Со­лонгос, Макао, Лас Вегаст очиж казино тоглон єч тєчнєє­нєєр нь алдсаныг нь сонсон тэ­нэ­гийг нь гайхаад байсан чинь vнэн чанартаа єєрсдийн мєн­гєєрєє тоглуулсан бид жин­хэнэ тэнэг нь болчихдог байгаа. Тансаг тансаг хvлээн авалт, баярын арга хэмжээ, цэн­гvvн, будаалга найрын vнийг нь бид л тєлєєд байж. Сvvл­дээ бид юунд хэдийг тєлж байгаагаа ч мэдэхээ боль­сон, учир замбараагаа ч алдлаа.

Аль ч Засгийн газарт vнэн­­дээ єєрийн мєнгє гэж байдаггvй. Тэд баялаг бvтээ­дэггvй, зєвхєн менежмент хийсэн хєлсєє л авдаг. Мєнгє хvмvvсээс гардаг. Эхээс дєнгєж тєрсєн хvvхэд ч мєн­гє тєлнє. Сvvний vнэн дээр НЄАТ байгаа шvv дээ. Vхэж байгаа хvн ч мєнгєє тєлєєд л одно. Авсны vнэн дээр НЄАТ бий. Энэ хорвоо дээр татвар тєлдєггvй ширхэг ч хvн бай­даггvй. Тvvхэнд Робинзон Крузогоос єєр татвар тєлєє­гvй хvн байхгvй. Засгийн газар бидний мєнгийг зєв менежмент хийхийн тулд л оршдог. Оршин байгаа учир нь угаасаа тэр юм.

Хадгаламж зээлийн хор­шоо угаасаа биднийг тонох зориулалттайгаар анхлан бай­гуу­лагдсан. МАХН-ын сонгуу­лийн мєнгийг эндээс босгоод дахин хяналтгvй тєр авсны­хаа дараа эргvvлээд бидний мєнгєєр чимээгvйхэн тєлє­хєєр тєлєвлєгдсєн эд. Гай болж 2004 оны сонгуу­лийн дvнд хяналттай тєр бий бол­чихсон учраас одоо ингэж бєєн хэл ам болоод байгаа хэрэг. Мэдээж нийгмээс тат­сан мєнгєний єчvvхэн хувь нь яс сонгуульдаа зарцуу­лагдаад дийлэнх нь зуучлагч­дын халаасанд орсон. Гэхдээ л 2004 оны хавар тэнгэр харанхуйлж дотор муухайр­тал гудамжаар єлгєсєн Энх­баярын хєрєг олон тэрбумыг залгисан. “Оо-ёо-ёо” л гээд байсан чинь хєлсийг нь боло­хоор бид тєлдєг байх нь.

Одоо МАХН санал гаргаад УИХ авч хэлэлцэн хууль бол­гож байгаад хохирогсдод ал­дагд­лын тавин хувийг нь бид­ний мєнгєєр эргvvлж тєлєх гэнээ. Барьцаалагдсан зvй­лийг нь хохирогсод єєрснєє “vнэ хvрэх юм юу ч байхгvй” гээд байхад Засгийн газар зах дээр зараад нєхчих гэнэ. Хуцдаг л байна! Дараа нь чимээгvй замхруулаад єнгє­рє­хєє тэд мэднэ. Аягvй бол эргэж тєрд гарахгvй учраас гvрийж хэвтээд алга болно. Нэр нь бvдэгхэн дуулдаад байгаа их гарын зээлдэгч нар зээлээ эргэж тєлєхгvй, араас нь бvх зээлдэгчид “тэртэй тэргvй улс тєлчихсєн юм чинь” гээд гvрийнэ. Ард банк болон Герман, Хятадын хєн­гєлєлттэй зээлийг ийм мая­гаар гулруулсан олон жишээ бий. Сонссоноор ингэж мєнгє гулруулах ажлыг толгойлж байсан нэгэн эрхэм одоо ХЗХ-ноос тэрбумаар нь зээл авсан байгаа аж.

Монголд сая хадгаламж эзэмшигч байдаг юм байна. Ганц хувь нь ХЗХ-ны хохирог­сод аж. Тэдний хохирлыг vлдсэн 99 хувь нь ємнєєс нь барагдуулах бололтой. Харин завшигсад нь завшсан чигээ­рээ “улаан туг залуучууд хоёр ихэр юм” гэж дуулалдсаар парад гишгэн жирийгээд алга болох нь. Ийм юмны дараа манай нийгэмд шударга гэж бид ер нь юуг нэрлэх болж байнаа? Тэгвэл Монголд 500 мянган єрх бий, жилд єдий хэр хувь нь хулгайчид гэрээ ухуулж байгаа. Хулгайч тэр­тэй тэргvй баригдахгvй зав­шаад єнгєрнє. Баригдсан ч аль хэдийнээ vрчихсэн гээд гvрийнэ. Одоо vлдсэн дий­лэнх єрхvvд нийлээд хохир­лыг нь барагдуулъя л даа! Машинаа тонуулсан, адуу­гаа алдсан, гааль дээр шат­сан хvмvvсээ, баян тєрєє­рєє хохирлоо тєлvvлц­гээе!

Ухуулчихсан айлын хо­хир­лыг барагдуулах ажлыг тєр хийдэг. Хулгайчийг олох, дараа нь хохирлыг нь бараг­дуулах, шvvхээр оруулах, албадан хєдєлмєрлvvлэх, хєрєнгийг нь хураах гэх мэ­тээр. Тvvнээс биш цагдаагийн газар алдагдсан хєрєнгийг нь сейфнээсээ бэлэн мєнгє гар­гаад тєлчихдєггvй. Vvнийг цємєєрєє л мэднэ. Харин саяхи МАХН-ын буюу хулгай­чийн єєрийнх нь саналын дагуу УИХ гаргах гэж байгаа хуулиар гэрээ ухуулсан бол­гон хохирлоо Сангийн яамаар тєлvvлж байх юм байна л даа.

Тєрийн хvлээсэн vvрэг гэж бий. Хохирогчийн ємнєєс хєєцєлдєн зовлонг нь ним­гэлж єгєх ёстой. Хулгайчийг тєдийгvй хулгайг зохион бай­гуулагчийг олж хохирлыг тvv­гээр барагдуулдаг. “Алсан хvнийг нь бишээ, цаад жин­хэнэ эзнийг нь ол” гэж Ардын хувьсгал хийгчид єєрснєє зарлигдаж байгаа тухай єєрс­нийх нь кино байдаг шvv дээ. Хулгайч ч тодорхой, цаад эзэн нь ч тодорхой. МАХН-ын маш олон байр сав, vл хєдлєх хєрєнгийг vнэ дуудуулан зараад хохирогсдын мєнгийг тєлж болж байна. Уран панаал vсэргэж хєєргєдсєн Худал­даа, аж vйлдвэрийн танхим жилдээ татвараар дєрєв та­ван тэрбум тєгрєг олдог газар шvv дээ. Телевизvvд хохи­руул­сан хариуцлагаа хvлээх ёстой тухай хууль байгаа. 2000-2005 оны хоо­ронд айлуу­­даар тарсан пооз поо­зын хєрєг зургуудыг ба­римт болгоод эзэнд нь эр­гvvлж єгч хохирлоо бараг­дуулж болж байна. Намд хандив цуг­луулах нэрээр баяжсан єч тєчнєєн хулгайч нарын хє­рєн­гийг хураагаад хохи­рогс­дод єг л дєє. ХЗХ-ны хохи­рогсдын хохирлыг бид­нийг тонохоос єєр байдлаар бараг­дуулах vй тvмэн арга байна шvv дээ. Номхон тэ­мээг ноолоход амар гэж там­хи тариа худалдаж авахдаа ч олон юм хэлэлгvй татварт мєнгє тєлж суудаг биднийг л багалзуурдаад авах юм!

Энэ их мєнгєний дийлэнх нь байшин, газар болсон. Vvнийг цээжээрээ хэлж бол­но. Одоо цаадуул чинь кази­нод тоглоод дашийн шог бол­сон гээд байгаа нь шал худ­лаа. Энэ газар, байшинг олж тогтоон хурааж авах нь тє­рийн vvрэг мєн. Гэтэл тєрийн олж чадахгvй байгааг жирийн сурвалжлагч мєрийг нь гар­гаад зургийг нь авчихсан байна шvv дээ. Ингэхээр тєр єєрийн vндсэн vvргээ бие­лvvлж чадахгvй байгаа биз? Тэгээд юм хэлдэггvй номхон ноо­мойгоор нь биднийг дээ­рэмдэх гэнээ. Харин vvнийг сонссон хохирогсод бvр гаарч, хадуурч єглєє. Тавин хувийг нь голж, бvгдийг нь биднээр тєлvvлэх гэнэ. Мєн­гєє Тєв банкны нєєцєєс гаргуулах гэнэ. Тэр чинь монгол тєгрєгийн ханш барьж байдаг мєнгє шvv дээ. Бид­нийг бvр алах нь л дээ. Га­даадын зээлээр тєлvvлэх гэнэ. Хэн сvvлд нь тєлєх юм бэ? Хохирогсдын ард гэр бvл бий л гэнэ. Хохирлыг тєлєг­сєд бид ардаа юу ч vгvй болж байна уу? Цєєн хvн хохирч байхаар олуулаа хохиръё л гээд байнаа даа. Тэртэй тэр­гvй хохирох байсан юм бол бvгдээрээ хамаг мєнгєє ХЗХ-нд тушаачихдаг байж.

Ганц манайд биш, гадаад орнуудад ч ийм явдал нэг бус то­хиолдсон аж. Хохирогсдын хохь мєнєєс мєн боловч, нє­гєє талаар нийгмийн vй олон ги­шvvд нэгэн зэрэг ингэж хо­хи­рох нь тєрєєс арга хэм­жээ авахаас єєр аргагvй эм­зэг хэрэг юм. Ийм тохиолдолд тє­рєєс онцгой эрх олгон тєр єєрєє хонжворт сугалаа, сайн vйлсийн буян зохиож єг­дєг аж. Улс даяар сурталчил­сан суга­лаа зохион байгуу­лахад даж­гvй их мєнгє олно. Суга­лаа тєрийн мэдэлд байх ёс­той, тєр иймэрхvv тохиол­долд л энэ аргаа хэрэглэдэг. Гэтэл ма­найд сугалааг бас л луй­вар­чид зохион байгуулах юм даа.

Ойрноос хохирогсод Ард­чилсан намыг зvхэх кампанит ажлыг єрнvvлж эхэллээ. Vvнд нь хєєрч уярсан Ху нар хууль гаргаад бvх хохирлыг нь биднээр гаргуулах юм байна л даа. Аль зэрэг их мєнгє нэхээд байгаа юм бэ? Орост тєлсєн их єр гэгчид тєлсний бараг хагастай тэнцэх мєн­гийг бид гаргах ёстой бол­чихоод байгаа юм шvv дээ.

No comments: