Sunday, July 1, 2007

ТЭДНИЙГ ТVVХЭЭС ГАДНА ХУУЛЬ ЄРШЄЄЖ БОЛОХГVЙ

Oдоогоос гучаад жилийн ємнє Франц, Монгол хоёр элчин сайдын хэмжээнд ха­рил­цаа тогтоо­хоор болжээ. Манайх Парист тєвєггvй байр­тай болов. Ха­рин францчуу­дад байр олд­дог­гvй, хэдэн жил хvлээж Улаанбаатар буудалд элчин нь байрлав. Цонхоор нь дал­баа нь хийсээд л. Сайд єєрєє ажлаасаа гадна их хvvхэмсэг.

Яахав эр хvний л явдал биз. Тэгсэн манай но­гоон малгайт­нууд мань эрд єнгє­ний євчтэй хvvхэн шур­гуулж орхихгvй юу. Бараг мар­гааш нь Гадаад яаман дээр дуудаад нэгэнт туссан євч­нийх нь оношийг хэлж, Мон­голын До яаманд зvтгэхгvй бол энэ тухай дэл­хий даяар цац­на гэжээ. Єєрийн­­хєєрєє л бодоод очоод нам мамаасаа хєєгдєж балар­на л гэж бодож л дээ. Урхидаад авчихсан нь тэр. Элчин сай­дын зиндааны єєрийн тагнуул­тай болох нь! Гэтэл элчин хv­зvvгээ заагаад “Миний vvнээс дээших нь Францын тєрд, дооших нь надад хамаардаг юм” гээд гараад явчихжээ. Элчингээ ч тэр дор нь татав. Энэ бол хv­чир­хэг Франц улсыг єчvv­хэн муу дагуул, коммунист орон хvндээр дором­жилсон хэрэг байлаа. Францын ГХЯ 1991 он хvртэл Монголыг заналт орон­доо тоо­цож, тохиолдол бол­гонд шогло­дог байлаа. Харин ардчилсан Монголын Ерєнхий сайд Д.Бямба­сvрэн айлчилж арай гэж эерvvлж авсан билээ.

2000 онд сонгуулиар буй болсон дагнасан тєрийн ард тvмэндээ амласан гол уриа нь С.Зоригийг алсан хэргийг илчлэх байлаа. Улс тєрийн нєгєє хvч­нээ энэ хэргийг vйлдсэн гээд урьдчилаад зарлачихсан бо­лохоор ямар нэг аргаар vvнээ нотлох хэрэг гарсан юм. Ин­гээд алуурчныг Францад бай­гаа болохыг “олж мэдсэн” бай­на. Захиалагчид нь Улаан­баа­тарт ичихгvй дараагийн сон­гууль хvлээгээд хэвтэж бай­гаа. Алуурчин ирээд за­хиа­­лагчаа зааж єгнє, ингээд мян­ган жилийн Райх гэлээ гэгчээр Монгол Улс сєрєг хvчин­гvй болж аваад мєнх жаргана. Vvнийг До яам­ны сайд Ц.Ням­дорж намдаа амла­сан тухай хэвлэлvvдээр нэ­гэнт гарч бай­сан. Нам засаг маань ард тv­мэн­дээ лужир бэлэг барин єлс­гєлєн ходоод­той хайр сэт­гэлийг нь нэг мє­сєн татахаар амьсгал да­ран хvлээж бас бэлдэж байлаа.

Жилийн ємнєєс До яамны хоёр ажилтныг дипломат бол­гон Европ руу илгээжээ. Тэнд ч бас тvvнээс ємнє очсон таг­нуу­лууд зєндєє бий. Энэ ариун ажилд Европт суугаа кон­сулууд тєдийгvй элчин сайд нар бэлтгэгдсэн байв. Бельги, Герман, Францад суух элчин сайд нар ажлыг гардан удирдах учиртай байв. Шорон­гоос чєлєєлєгдєєд Франц га­раад явчихсан Д.Энхбат гэгч бай­гаар тодорч. Тvvнийг Францын нутаг дээр баривч­лан тариагаар ухаан алдуу­лаад Брюсель рvv зєєж. Тэндээ­­­сээ Берлинд аваачаад “ам­рааж”. Эх орны ариун vйлсэд МИАТ компани татаг­дан оржээ. Хоол зєєдєг тэр­гэн­цэрт ухаангvй болсон “алуурч­­ныг” эвхэж хийгээд онгоц руугаа оруулаад ирж. Ингээд Улаан­баатарт авчирч ухаан оруулж байгаад тамлаж гарах нь тэр.

Хэрэг задарлаа. Хэрэгтэнг Л.Санжаасvрэн хэмээх ємгєє­лєв. Аргалж байгаад зурагтаар хvртэл яриаг нь харуулах нь тэр. Ингэхээр нь тvvнийг улсын нууц задруулсан гээд шо­ронд хийж орхив оо. Єєр олон хачирхалтай юм гарсны нэг нь МИАТ-ийн мєнєєх онго­цонд vйлчлэгч хийж явсан, олон хvний яриагаар бол ачиг­даж явсан хєєрхийтэй vг соль­­сон нэгэн бvсгvй тун удалгvй автын ослоор явчих­лаа. Зарим нэгний ярьж буй­гаар vvгээр ч зогсоогvй болол­той. Мєнєєх Д.Энхбатыг ямар ч хэрэгт тvлхэж дєнгєєгvй учир тvрvvн шоронгоос гаргах учир­гvй байсан чинь эндvv­рээд гаргачиж гээд дахин ал­бан ёсоор хорьж байгаад тэнд нь vхvvлэв. Сайхан тvvх бай­гаа биз? Монгол Улс хvний эрхээ баталгаажуулсан гээд олон юм ярьдаг, Африк, Латин Америкийн дарангуйллын сис­темд л иймэрхvv зураг vзэгд­дэг, тэгэхээр ялгаа нэг их байна уу?

Монголд дэгдсэн шуугиа­наас болоод Европын орнууд асуудлыг мэдчихээд мєрдлєг явуулав. Гадаад яамны ажил­тан байсан Франц дахь консул Гэрэлмаа гээд хvvхнийг юун тvрvvн Францаас хєєж орхив. Францад суугаа элчин Бат­буян, Германд суугаа элчин Д.Тэрбишдагва нар мєн хєєг­дєхєєр болжээ. Хоёулаа наа­шаа зугтааж орхив. Энэ хоёр тухайн vеийн До яамны сайд болон Ерєнхий сайд нарын сиамын ихрийн єрєєснvvд гэдгийг лав л Монгол даяараа мэднэ. Бельгид суугаа элчин авгай юу гэж бvлтэрч булз­саныг мэдэхгvй.

Европын зvгээс “дэггvй” монголчуудыг ядахнаа уучлал гуйчих, бvхэл бvтэн хvнийг хилээр мэдэгдэлгvй гаргаж чадсан нууцаа хэлчих гэж гуйгаад дийлсэнгvй. Ингээд Монгол Улс тэдний “муугаар тэмдэглэгдсэн” орон боллоо. Иргэдэд нь виз єгєхгvй, алба­ны хvмvvсийг нь vл ойшооно. vvнд нь ямар ч буруугvй Мон­голын жирийн иргэд виз авахын тулд хvнийхээ хувьд доромжлуулж байж салдаг боллоо. Элдэв амлалтаар хуурч амыг нь vдэж авсан мєнєєх Гэрмаа консулыг Швей­царьт дипломат ажилт­наар томилов. Монголын онгоц Германаар дайрдаг тул тvv­нийг баривчлан шоронд суул­гажээ. Гэвч эрэлхэг Борын дараагийн шинэ vе болсон тэрээр дарга нарынхаа нэрийг хэлэлгvй хэлээ сорвитой бол­тол тас зуугаад тэсээд єнгєрсєн байна.

Ийм тив алгассан дорви­той акцыг До яамны хэдэн элий балай хурандаанууд дангаараа зохион байгуулж чадахгvй нь мэдээж. Юутай ч албан ёсоор дипломат статус­тай байсан Батсvх гэгчийг Америкаас мєн л хулгай хийж байгаад шившгээ хутгасан. Барих гэсэн хvнээ хаячихаад элчингийн байр руу цагдаа­гаас зугтаан хар хурдаараа гvйж байсан гэсэн. Энэ “эх оронч” ажлыг Ерєнхий сайд, До яамны сайд хоёргvйгээр, тэдний даалгаваргvйгээр хэн хийх билээ. Гавьяа байгуул­сан Ерєнхий сайд Ерєнхий­лєгч болж, До яамны сайд парламентын спикер болж дэвшив. Зугтааж ирсэн элчин сайд тєрийн сайдаар “энгэрээ мялаав”. Батбуян Гадаад яаман­даа хvндтэй нэгэн. Тэд­нийг цээжээрээ хамгаалсан золиос-золиослогч Гэрлээ дахин Европт алба хааж байна.

Ц.Нямдорж намайг єєрий­гєє доромжилсон гэж тээр жил мєрдєнд єгч билээ. Хавтаст хэ­рэг гээч юмтайгаа танилц­сан чинь Францад хvн хулгай хийсэн хvмvvсийн мэдvvлэг байж байдаг юм. Нэр ус хаяг мэдээллээ нэгдvгээр маяг­таар бєглєжээ. Тэд хэр­хэн ийм эх оронч ажил гvйцэт­гэс­нээ бахархалтайгаар дур­даад энэ даалгаврыг ТЕГ-ын дарга М.Батсайхан гэгчээс авсан гэж тан­гаргалцгаажээ. Энэ М.Бат­сайхан гэгч нь 1937 онд єдєрт 20 лам алах тєлєв­лєгєєг 60 хvр­гэн нормоо да­вуулж бие­лvv­лэн одонгоор шагнуулж байсан нэрт чекис­тийн ач л даа. Европт амжилт­тай опера­ци хийсэн агентууд Ц.Ням­доржийн “хvсэлтээр” энэ асуу­далд сайд Ц.Нямдорж ямар ч хамаагvй, огт мэдэхгvй явж байсан гэж нэгэн дуугаар нотлон єргєдєл бичсэн нь хавтаст хэрэгт оржээ.

Єдгєє С.Зоригийн аллагын хэрэг гэдэг нэгэнт улс тєрийн тоглоом болжээ. Хэн ч энэ хэ­рэгт орж болно. Э.Бат-Vvлийг барьж аваад л шоронд хийж байсан. Сэлэнгийн Баатаржав, тvvний дvvг Оросоос хулгай хийж авчраад л хорьж байсан. Д.Батсvхийг Америкаас хул­гай­лан авчраад эцэст нь сур­гуулийн диплом нь хуурамч байна гээд С.Зоригийн хэрэгт суусан жилд нь тааруулж нэг жилийн ял єгч байв. Эднээс хэн ч уучлал гуйгаагvй. Ма­найд байдаг хvний эрхийг хам­гаалах vй олон байгуул­лагаас аль нь ч энэ талаар сонир­хоо­гvй. Нэгэнт л С.Зориг алагдсан юм чинь энэ хэргийг илчлэх ариун vйл хэрэгт хэн ч эрхээ хасуулах, амиа алдах байд­лаар золиослогдон хэл­мэг­дэх нь байх ёстой зvйл бололтой юм.

С.Зоригийн алагдсан хэрэг илэрдэггvй юм гэхэд vvгээр далимдуулж хууль зєрчиж, гадаад харилцааг хорлож, хvний эрх зєрчсєн олон гэмт хэргийг илрvvлцгээе, ядахнаа “шударга” сэтгvvлчид ээ! Хv­ний эрхийг хамгаалах нэрээр гаднаас тєсєл хусагсад аа! Хэ­дийгээр итгэл муутай бай­гаа боловч ард тvмнээс сонгогд­сон дивтаат нарыг ч бас ин­гээд нэг уриалаадахъя. Эдгээр vйлдлийн цаана гагцхvv улс тєрийн хонзогнол, хариу авалт тєдийгvй айхавтар том хуй­вал­даан, гэмт хэрэг, бvр ноц­той хэргvvд нуугдаж байна. С.Зоригийн алагдсан хэргээ­сээ дутахгvй том гэмт vйлд­лvvд! Эхнийх нь нэг vйлдэл бол да­раагийнх нь олон хэрэг бай­на. Vйлдэл болгоноо мє­нєєх дуу­лиант хэрэгтэй хол­бон халхалж байна. Эхэндээ улс тєрєєр амжилт олох хvс­лээ С.Зоригийн аллагын хэргийн жинхэнэ vнэнийг илчлэх байд­лаар тодордог байсан бол тэр vе хэдийнээ моодноос гарч єд­гєє гэмт хэргээ нуун далд­лах, займчуулах, булзах гол хэ­­рэгслэл болжээ. Эднийг хож­мын тvvх єршєєхгvй нь лав боловч єнєєгийн хууль бас єршєєхгvй байх учиртай­сан.

No comments: