Sunday, July 1, 2007

ШУДАРГА ТОНУУЛ

Шудрах гэдгээс гаралтай шударга гээд нэг vг байх. Энэ нь шижээргvй, улаандаа гарсан, цайчихсан, ичихийг мэддэггvй, ил цагаандаа гэсэн утгатай аж. Шулуун шударга гэсэн хосолмол нэр ч бий. Шулуухан, шулуундаа гарсан гэсэн хэллэгээс энэ vгний чухам хэлэх гээд байгаа санаа ч гарна. Шударга хєгжим хэмээн хятадаар шанз гэгдэх хєгжмийн зэмсгийг нэрлэдэг нь шударч дардаг эсвэл иш нь шулуун шударга уртаашаа гэснээс гаралтай болов уу.
Хvvхэд хvний нvдэн дээр тавган дээрээс чихэр авчихвал “манай энэ мєн шударга эр шvv” гэж ээж нь хэлнэ. Энд тэр хvvхдийг ичдэггvй, хvнээс санаа зовдоггvй, асууж зєвшєєрєл авдаггvй гэсэн санаа байна. Тэгвэл ил цагаан юм луйвардчихдаг, бусдыг ичих нvvргvй улалзуулдаг хvнийг бас шударга гэж нэрлэнэ. Шударга нь дэндчихсэн нєхєр гэдэг бол гол тєлєв хvний эд хєрєнгєнд эзнээс нь зєвшєєрєл авалгvй хандах, єєрийн болгох, эвдэн сvйтгэхийг хэлнэ. Энэ нь эзнийх нь нvдэн дээр улайм цайм болов гэсэн санааг давхар илэрхийлнэ. Эзний нvднээс далд энэ vйл явц болбол хулгайлах гэсэн бvхэл бvтэн багц vг агуулсан єєр тєрлийн vйлдэл болой. Зэсрэх, дэлсэх, шаах, хулуух, гулруулах, гулсуулах гээд эзний нvднээс далд болох vйл явц. “Мань хvний шударга нь сайхан даа” гэсэн хэлц бий нь нvднээс далд хулгай хийсэнгvй, авсан эзнийг нь хайх шаардлагагvй учраас шударгаар дээрэмдэх нь хулгай хийхээс арай дээр юм даа” гэсэн санаа аж. Шударга гэдэгт ичих нvvргvй улайм цайм худлаа ярьдаг, шулуухан гvжирдчихдэг хvнийг ч оруулж тооцно.
ХХ зууны гучаад оны vед Монголд коммунизм байгуулах юм болов. Vvний тулд чинээлэг болон дунд давхаргын хvмvvсийн хєрєнгийг булаах, лам нарыг хавчин гадуурхах, сvм хийдийг нь нураах, албаар хvчирхийлэн шар шувтлуулах, ном судрыг нь шатаах цаашлаад алж талах их шударга vйлсийг єрнvvлэх шаардлага гарчээ. Энэ бvхнийг нууцаар болон хулгайгаар хийх нєхцєл байсангvй. Ганцхан шударгаар л хийнэ. Нvдэн дээр нь шударч л хийнэ. Хэн шудрага вэ? Мянга мянган жил уламжлал сахиж ёс суртахууны тогтсон журам жаягтай хvн шударга байж чадахгvй. Ийм жаяг бvрэн бvрэлдээгvй залуучууд л илvv шударга аж. Иймээс энэ бузартай ажлыг Монголын хувьсгалт залуучуудын эвлэл тvvний тvм тvмэн шударга гишvvд оройлон гvйцэтгэсэн юм. МАХ Намаас тэдэнд шударга, илvv бvр шударга, шулуундаа гарсан шударга байхыг уриалж, бvр албадаж байлаа. Зорилго чинь зєв, мєлжигч ангийг устгахгvй бол алж талахгvй бол болохгvй, энэ ариун зорилгыг хэрэгжvvлэхийн тулд ичих хэрэггvй, шижээргvй шударга байх хэрэгтэй, санаа зоволтгvй, араас чинь МАХН хамгаална ємєєрнє, шударгаар шударч дайраад булаа шатаа, дээрэмд, алж тал, тоно, устга! Алж талан тонож дээрэмдэж шатааж тvйвээхийг бvгдээрэнг нь нийлvvлээд гvйцэтгэх гэж багцлан нэрлэдэг байжээ. Шударгаар гvйцэтгэнэ гэсэн хэллэг тэр vеийн баримтад их vлджээ. Ичих санаа зовох юмгvй нvvрэн дээр нь тоно, шатаа, хяд гэсэн л vг л дээ. Шударгаар гvйцэтгэсний дvнд Монголын насанд хvрсэн бvх эрчvvлийн таван хvн тутмын нэг нь алуулж, гурав тутмын нэг нь баригдаж, хоёр тутмын нэг нь ясандаа тултал дээрэмдvvлжээ. Шатсан сvйрсэн соёлын дурсгал, урссан нулимс, шархалсан зvрхийг тооцоолох ч аргагvй. Шударгаар эхэлж шударгаар гvйцэтгэлээ.
Тавиад оны vеэс мєнєєх шударга хэмээх vгээ зориудаар орос хэлний справидливость гэсэн vгтэй дvйцvvлдэг болж эхэллээ. Латин хэлний jus (юс гэж уншина) гэсэн vг нь зєв, vнэн, эрх, ёс гэсэн нэгэн тєрєлд хамаарах салаа бvхий утгыг илэрхийлнэ. Эндээс орос ч англи ч франц, герман ч хэлээр зєв, хууль гэсэн хоёр санаа нэг vгээр илэрхийлэгддэг. Яагаад гэвэл хууль гэдэг зєв, сайн, vнэн гэсэн утгатай давхацдаг, хуулийг ерєєс тэгэж ойлгодог ажгуу. Хууль нь єєрєє моралид тулгуурлана. Ингэхээр ёс суртахуун, хууль, vнэн гурав нэг талын ихэр баатрууд ажгуу. Эндээс just, justify, justice, юстиция гэх хэллэг гарсан байна. Аль ч хэлээр хэлээд энэ нь дотроо Vнэн, Зєв, Ёс суртахуун, Эрх, Ариун, Хууль, Ном журам, Ариун зєв моралитай талд нь зогсох, Шагнал шийтгэлийг vнэн зєв хvнд нь оноох гэх мэтчилэнгийн философийн цогц утгыг агуулж байдаг аж. Францын хувьсгалын гурван гол урианы нэг нь чухам энэхvv франц англи хэлээр justice, орос хэлээр справиливость байлаа. Нийгмийн бvх гишvvд язгуур угсаа, хvйс нас, шvтлэгээсээ vл хамааран зєв ариун талдаа байсан бол шагнуулж, буруу хар талдаа байсан бол шийтгэгдэж байя гэсэн vг. Vvний зєв бурууг хуулиар тогтооно, хууль ард тvмний эрмэлзлэл, уламжлал, тогтсон заншил, буруу зєвийн тухай хэвшсэн ойлголтод тулгуурлана. Иймээс vvнийг нэгтгээд хvн бvр хуулийн хvрээнд амьдрах гэж товчлон ойлгож болохуйц.

Яахаараа энэхvv ариун, зєв сайхан гэсэн санааг монголчууд жудаггvй, ичгvvргvй, улаан тонуул гэсэн утга бvхий шударга хэмээх vгээр орлуулах болов? Ангийн бус этгээдийг улайм цайм тонох нь уулаасаа марксист онолоороо зєв ариун хэрэг аж. Гучаад оны vед алж шудан тонож дээрэмдээд шударга vйл их бvтээснийг цагаатгах хэрэгтэй. Уул онолоороо зєв тал юм чинь. Гэвч ардын ярианд шударга гэдэг нь шижээргvй гэсэн утгаа хадгалсаар. Нєгєє талаас хууль гэдгийг шулуундаа гарсан шударга хvчирхийлэл гэж ойлгох болохоос vvнийг ариун зєв моральтай гэдгээр нь монголчууд ухдаггvй.
Хууль хэмээх нь манж хэлний хавли гэсэн vг шууд зээлдэгдсэн хэрэг ба иймээс ялсан тал нь ялагдсан, хvчин мєхєсдсєн талдаа тулгадаг ялын журам гэсэн санаагаар ойлгогддог. “Хууль цаазгvй ч болоосой доо” гэж дуулахдаа ариун зєв ёс хорвоогоос алга болчихоосой гэж мєрєєдєєд байгаа юм биш, ял цээрлэл бvхий мєнєєх хавли байдаггvй ч болоосой гэсэн санаашрал. Ингэхээр монгол хvний санаанд хууль ба шударга гэсэн vг орчин vеийн иргэншлийн ойлголтын эсрэг талаас нь тусдаг бололтой. Хэн нэгний шударга гэж vнэлсэн зvйл нєгєєд нь шударга биш болчихдог учраас Шударга хэмээх нь ойлгомжгvй илэрхийлэл. Иймээс сvvлийн vед зарим судлаачид Зvйт ёс гэх нэр томъёо гаргаж иржээ. Зvй зохис нь ямар байх ёстой юм тvvгээрээ гэсэн санаатай учир justice – тай дєхєж байна. Хуулийн хvрээнд гэвэл бvр ч илvv болж байна. Ерєєсєє л уг vндэс нь ийм санаа л даа.
Бидний монголчууд єдгєє иргэншиж байна. Энэ бол бvхэл vеийг хамрах том процесс! Хуучин шинэ ойлголтууд холилдон нэг нь нєгєєгєє vгvйсгэх аж. Юутай ч нэг vнэн юм юув гэхээр бичиг баримтад л тэгэж бичдэг болохоос бид шударга гэдгийг жишээ нь орос хэлний справидливость гэсэн утгаар ойлгодоггvй. Зєвхєн толь бичигт л ингэж бичдэг ажгуу. Тєрийнхєє жолоонд шударга хvнээ сонгоё хэмээн шvлсээ vсчvvлж ард тvмний нэр барин орилох хэнхэг євгєний цаана хулгай хийгээд байгаа хvмvvсийг ичиж айхгvй илчлээд єгдєг шударга нь дэндсэн тэнэг туучийг олж дээрээ залъя гэсэн хонзогнолын аяс мэдрэгдэнэ. Тэр хулгайч нарыг илчилснээр хууль ёсыг тогтоогооч гээд байгаа юм биш, гагцхvv єєрийгєє хулгайн бараанаас хvртэлгvй хоосон хоцорсон хохирогч гэж vнэлж байгаа учраас дотор нь хорсоод байгаа юм.
Шударга учраас ичилгvй дээрэмдээд хохирогч болох єєрт нь хишиг хvртээгээч гээд байгаа юм. Цаад сонгогдсон улайм цайм шударга гар нь ч мєн л шудрага тонуул хийнэ дээ. Харин хишиг хvртээхгvй учраас мєнєєх хэнхэг євгєн дараагийн шударгын эрэлд хатна. Тийм шударга нь хорвоо дээр vгvй учир vхэн vхтлээ хайна, дараа нь хєєрхий єнчин ядуу хvv нь vргэлжлvvлэх ба бяцхан тархиндаа vvнийг vнэний эрэл гэж нэрийдэнэ. Гэтэл шудрага тонуулчид шvvмжид єртєхєєрєє юу гэж хэлдэг гэж санана! “Намайг vхэхээр Бурхан жинхэнээр нь шvvнэ!” Парламентийн танхимд албан ёсоор хэлэгдэж, зурагтаар шууд дамжигдсан энэ vгийг сонсоод чихэндээ итгээгvй боловч газрын шvvхийг vгvйсгэж буй тvvний vнэнхvv шударга жишээргvй занг жигшихээсээ ємнє гайхан алмайрсан билээ. Шударга тонуулчдад Бурхан хvртэл тусалдаг болоо юу?
Шударга хэмээх нь хуучин утгаа алдсан юм шиг мєртєє шинэ утгаа олоогvй учраас юуг ч юу ч болгон илэрхийлж болдог утга санаа тодорхойгvй сонин ухагдахуун болжээ. Энэ бол ард тvмэн гэсэнтэй адилаар луйварчдын зах зээл дээр гvйлгэдэг хамгийн адтай бараа, ид шид агуулсан бамбай хамгаалалт, vнэнийг шархлуулах шулмын зэвсэг, ойлгомжгvйнхээ хэрээр чєтгєрийг ариунтан болгож чаддаг далдын хар малгай! Нямдоржийг бид бvгдээрээ шударга гэцгээдэг. Шударга хэмээх vг манай нийгэмд яаж ойлгогдож байна, тvvгээрээ л бид юмс vзэгдлийг нэрлэж буйн нэг жишээ энэ гэлтэй. Тvvнийг шударга гэхдээ хууль номыг баримтладаг, vнэний талд зогсдог, ариун, гэгээн, зєв, бурхны талын, зvйт ёстой, хуулийн дотор амьдардаг гэж ойлгодоггvй. Харин ч эсрэгээр болохыг нь бvгд мэднэ. Илжиг шиг зєрvvд, айж ичдэггvй, хvсвэл хэнийг ч юу ч гэж гvжирдээд шоронд ч хийж чадна шонд ч дvvжилж чадна, тэнэг зоригтой, жишээр жудаг гээч юмыг огт мэддэггvй, жишээргvй ичгэвэргvй нахаал занд нь буруутан ч єртдєг, зєвтєн ч єртдєг ер нь тулгарвал яаж ч алж магадгvй нєхєр, авмаар санагдвал шулуухан тоночихдог дээрэмдчихдэг болохоос хулгай хийж хvний нvднээс далд заваараад байхгvй, хуулийг бол єєрийнхєє хийх гэсэн зорилгод дуртайгаараа улайм цайм ашиглаж чаддаг, єєртєє хурааж сувдаглаад байх нь гайгvй ч хэн нэгэнд хонзогновол юуг нь ч юу ч болгож байгаад алж талж байж ард нь гардаг євчтэйдvv нєхєр гэж ойлгодог. Энэ бvхнээ нийлvvлээд тvvнийг шударга нь дэндсэн нєхєр гэж товчлон томъёолох бєлгєє.
Манай ард тvмэн магнай дээрээ зєвхєн шударга хvмvvсээ л сонгон гаргаж ирье гэсэн. Бидний тэргvvн дээгvvр зєвхєн шударгуудаас бvрдсэн бvхэл бvтэн арми шударга тонуул хийн эргэлдэнэ. Хvссэн юм хvзvvгээр татаж шударгуудад шударгаар тоногдож буй ард тvмэн (дахиад нэг ойлгомжгvй, барих эзэнгvй шидийн vг!) улам vгээгvйрсээр. Vгvйрч буй нь харин гарт баригдаж буй. Нэг vнэн юм гэвэл шударгууд хуульд хэзээ ч захирагдахгvй. Хуулийг єєртєє тааруулж vйлдэхээс гадна єєртєє тааруулж тайлбарлах ба тэгээд болохгvй бол шулуухан нулимж орхино. Бєгсєє арччихна!
Одоо яая гэхэв дээ Дорж минь, хуулийг монголчуудын ихэнхийн эрмэлзлэлд тохируулж бvтээгээд тvvнээ хvн бvр сахихыг чи эхнээсээ шаардаагvй шvv дээ. Чи ийм юм нэхээгvй болохоор чамд vvнийг хэн ч амлаагvй. Чи хууль сахихыг хэнээс ч шаардаагvй. Чи ердєє шударгыг л хvссэн. Одоо хvзvvгээр чинь ороосон шударгадаа дарагдаж vхэх болно. Энэ бол чиний хийсэн сонголт! Яагаад гэвэл чи хулгай тонуулын олзыг єєрт чинь ноогдвол шударга, ноогдоогvй бол шударга бус гэсэн vнэлгээтэй нэгэн. Чи хуулийг хууль гэж ойлгохоосоо хавли гэж vздэг. Нийгмээ ил тонуул болгосон нvгэлтэн чи єєрєє! Гэм заавал зэмтэй байдаг, энэ vнэн чамд ч хамаатай! Улс тєрийн нам нэртэй янз бvрийн шударгачуудыг дагаж хуйлраа биз дээ. Єдгєє Ху ч байхгvй АХ ч байхгvй. Тэд vнэн хэрэгтээ vvргээ гvйцэтгээд хугацаа нь дуусаж Тэнгэрт халицгаасан. Орыг нь vнэнгээсээ баттай оршиж буй шударга нь дэндсэн хоорондоо хамсаатай хоёр бvлэглэл одоо эзэлсэн. Энэ л чиний сонголтын шударга хариу болой.

No comments: