Sunday, July 1, 2007

ТОТЭЭМ

Кубрикийн Одиссэй 2001 кинон дээр нэг сонин сюжет бий. Сармагчин­гаараа байсан анхны хvмvvс араатанд ба­риг­дан амьтанд дээрлэхvvл­нэ.

Арга нь бараг­даж хадан дээр хоног­лосон тэдний нэг нь сэгэн дээр ирэн ясаар орол­дож байснаа дунд чємєг олон тvvгээрээ гавлын яс цохио­дохсон чинь бяц vйрлээ. Сармаг­чин хамгийн аугаа нээлтээ хийв. Дунд чємгєє­рєє зэвсэг хийн араат­ныг хєєнє. Тvvгээр бусдыгаа айл­ган сvргийн ахлагч болно. Бусад сvргийнхнээс хоолыг нь булаана. Мич хvн боллоо!
Мич болгон дунд чємєг тєдийгvй чулуун зэвсэгтэй болоод ирvvт зарим овсгоо­той нь дээд тэнгэртэй холбоо­той болж бусдаасаа чухал сармагчинд тооцогдон захи­ран дарангуйлах болов. Тэд хоцрогдсон дунд чємєгний орноос ямар нэг онго шvтээн хэрэглэх аж. Индианчуудын овгийн ахлагчийн онцгойлон эзэмших эрх бvхий онгыг тотээм гэнэ. Тэд манай vе хvртэл эртний онго шvтээнээ хадгалах тєдийгvй хэрэглэ­сээр ирсэн учир энэхvv ид шидэт зэвсгийг єдгєє нийт­лэгээр тотээм гэх болжээ.
Тотээмийн нэг хэлбэр нь титэм юм. Титэм аваад тол­гой­доо углаж орхивол хаан болчихно. Эртний Ромд овоо гарууд нь лавр модны нав­чаар оройгvй тоорцог маягийн юм хийж ємсєн эрх дархаа гайхуулдаг байснаас vvдэл­тэй бололтой. Хаан болох тэмцэл vгчилсэн утгаараа титэм булаацалдана. Догшин Иваны дараа хэд хэдэн хvн Москвад ирж єєрийгєє хааны удам байна хэмээн титмийг нь углаж байв. Тэднийг тvv­хэнд хуурамч Дмитрий гэх зэргээр нэрлэдэг. Титмийг тотээм болгох vзэгдэл Европт их тархмал байдаг бол Дорно дахинд ширээ, тамга зэрэг зvйл онго шvтээний vvрэг гvйцэтгэнэ. Хаан ширээнд сууж хасбуу тамга атгав гэх зэргээр vлгэрт гардаг. Гэхдээ байнга нvvж явдаг нvvдэлчин монголчуудад булаацалдаж байхад ширээний овор их­дээд байдаг байсан бололтой, євєртлєєд зугтаахад амраар нь тамгыг илvvтэй эрхэм­лэдэг байжээ. Тамга нь эрх мэдлийн илэрхийлэл болж байсны хэрээр авлига хээл хахуулийн vvд хаалга болж байв. Vvний нэг тод илрэл нь пайз юм. Их Монголын vед пайз нь хаанаас олгодог vнэм­­­лэх маягтай байлаа. Хамгийн дээд зэргийн алтан гэрэгэ нь одоогийн дипломат паспортын євєг байсан бо­лол­той. Харин авлига ид гаарч байсан Турхан хатны vед гэрэгэ хахууль єгсєн болгоны євєрт орж утгаа алджээ. Гадаад хэргийн сайд асан нэгэн дипломат паспортыг 35 мянган доллараар vнэлэн “єєрийгєє санхvvжvvлэгч дипломат” цол олгон тарааж байсан нь уламжлалыг сахи­сан хэрэг ажгуу. Мєнєєх єєрєє санхvvжигч дипломат нь тамхи наймаалж яваад гадаадын шоронд орсон нь ч мєн л уламжлал.
Монголын хаан хасбуу тамгатай байв. Тухайн vедээ дэлхийг эзэгнэгч гэсэн гэр­чил­гээ. Монгол доройтсон vед Манжийг vндэслэгч Нурхач баатрын хvv Амбагай сэцэн єєрийгєє хасбуу тамга эзэмш­­сэн хэмээгээд нийт Мон­голыг захирах эрхтэй хэмээн зар­лаж байв. Монгол Улс социа­лизм байгуулах хvртэл ноёд хутагт нар єєрийн тамгатай байлаа. Халхын 13 тамгатай хутагт гэж байх. Энэ нь єєрийн шавьтай, заагдсан нутагтай, онцгой эрхтэй ху­тагт нарыг нэрлэж буй хэрэг. Vvнээс гадна тамгагvй хутагт 50 гаруй байсан аж. Тэд vнэн­дээ тамга тэмдэггvй гэсэн vг биш харин шавь нутаг vгvй гэсэн vг. Эндээс тамга гэдэг нь эрх дарх гэсэн утга илэр­хийлдгийг тvвэггvй ойлгож болно.
Орчин vед тамга нь лого болон єєрчлєгджээ. Юун тvрvvн захидал харилцаанд лацны тэмдэг болов. Европ зvгт тамга нь хувийн номоо тэмдэглэдэг экслибрис болон хувирч. Мєн олон жилийн уламжлалт байгууллага бо­лох их сургууль, номын сан зэрэг нь логогоо тамгаар илэрхийлнэ. Гэр бvлийн сvл­дийг тамга болгон ашиглаж дэгжирхэнэ. Шуудангийн марк буй болсноор тамга нь тэмдэгт цаасыг ашигласны гэрч болно. Тамга нь албан бичиг зэрэгт эрх мэдлийн илэрхийлэл болохоо нэгэнт больжээ. Мэдээж уламж­ла­лаа даган тєрvvд, хаант зас­гууд vзэсгэлэн тєгєлдєр том тамгаа хэрэглэж буй боловч энэ нь зєвшєєрлийн гэхээсээ гоёлын зориулалттай болжээ. Тамга нь онго шvтээний vеэ єнгєрєєж дэгжирхэл болсон гэсэн vг. Алив бичиг баримтыг баталгаажуулагч нь ердєє л гарын vсэг. Эмч, эм зvйч нар хувийн тамга хэрэглэдэг нь олон дахин гарын vсэг зура­хаас тvвэгшээсэн нэг арга.
Харин хэдийгээр ХХI зуун гарсан боловч Монголд тамга нь онго шvтээний утгаа ал­даа­гvй л явна. Эрх мэдэлтэй байгааг тамга л илэрхийлнэ. Тамгагvй бичиг бол ердєє л хаягдал цаас. Тамга байхгvй бол улаан нvvрээ дэвсээд ч хvчин тєгєлдєр бус. Хэн нэг дарга нь ажлаасаа халагдвал юун тvрvvн тамгаа аваад зугтана. Эрх мэдлээ єгєхгvй гэж байгаа царай нь. Шинээр ирсэн дарга юун тvрvvн ал­дагдсан тамгыг дахин сийлж копидохоос ажлаа эхэлнэ. Эрх мэдлийг гуядан олж буй байдал нь. Тамга vйлдэх нь тєрийн онцгой эрхийн асуу­дал. Ийм эрхийг тусгай зєв­шєєрлєєр лицензээр олгоно. Тэнд нь тамга хийлгэх гэвэл єєр олон олон тамгатай цаас авчирч єгєх ёстой. Бичгийн наад захын соёл, логоны эн­гийн шаардлага хангаагvй, ємнєєс нь нvvр улайм хогийн цааснууд чухам эрхий дарам тамганы улаан будагны хv­чээр сvрийг vзvvл­нэ. Гэтэл дэлхий улам даяар­шиж цахим шуудангаар гарын vсэг зурж албан ба­римтыг баталгаа­жуул­даг бол­жээ. Гарын vсэг цаанаа кодтой тул дуурайх, хуурамчаар vйлдэх ямар ч бололцоогvй. Дэлхийн ихэнх оронд хуульч­лагдсан мэдээл­лийн аюулгvй байдал, тvvнд багтдаг электрон гарын vс­гийн хууль манайд сонсог­доогvй л явна. Эрээний захын хужаа компьютероор яг дуурайл­­гаад хийчихдэг тамга л бидэнд чухал. Нєгєє гоё тамгаа компьютерийн шилэн дэлгэц дээр дарж болохгvй тул хєлнєєс єєр найдвартай юм vгvй. Тєрд алба хааж буй хvнд сурталтнууд зайлуул тамганы хvчээр л бараг хvн шиг харагдана. Ихэнх тохиол­долд тамга нь амь зогоох, хоол идэх хэрэгс­эл нь болдог. Тэд там­ганаасаа л салчихвал титмээ алдсан ноён, онго шvтээ­нээ гээчихсэн индиан болчиж буй нь тэр. Тийм амьтныг хэн ч тоох юм билээ дээ.

No comments: