Sunday, July 1, 2007

ХVН ХVНДЭЭ ЧОНО БОЛСОН НИЙГМИЙН ЭХ СУРВАЛЖ

-Хувь хvний эрх, эрх чєлєє гэдгийг хvндэлдэг мэ­дэр­дэг болж, хувийн эрх аш­гийг бусдынхыг хєндєлгvй­гээр хамгийн дээр тавьж сурах хvртлээ бид муухай нийгэмд амьдарсаар байх болно-

Одоогоос зуугаад жилийн ємнє буюу Монгол Улс тус­гаар тогтнолоо зар­ласны дараахан ард тvмнийг гэгээ­рvvлэх ажил єрнєжээ. Vvний нэг нь Шинэ толь хэмээх танин мэдэхvйн сэт­гvvл юм. Тэнд дэлхий бєє­рєн­хий тухай бичсэн аж. Энэ нь олон хvний инээдийг барж элэг доог бол­сон тєдийгvй за­рим нь илтэд зэвvvцэн дай­саг­налаа. Бvvр сvvлд гучаад оны vед ч Судар бичгийн хvрээ­лэнгийн тэр­гvvний эр­дэмт­ний нэг Шагж дэлхий бєєрєнхий гэдгийг яагаад ч хvлээн зєв­шєєр­дєг­гvй бай­жээ. Дэлхий бєєрєн­хий тухай Магаллэн, Копэр­ник, Галил­лэй нар анх­лан хэлж байхад тариачид яавч зєв­шєєр­дєг­гvй байсан vетэй яг адил. Ял­гаа нь ХХ зуун гар­чихаад байсан хэрэг шvv дээ.

Зурагтаар тогтмол алиалж байдаг хэдэн залуус саяхан Адам Смитийг доог тохуу болгож марзганалаа. Мэдээж тэд хэн хаагуур ямар юмаа хийж явааг хайсаар байгаад хашааныхныгаа нэвт таньдаг болсон авч энэ нэрийг хэзээ ч сонсоогvй байж таарна. Харин дэлхий бєєрєнхий гэ­дэг л тэдний хєх инээдийг хvргэ­сэн бололтой. Ойр­могхон би онц сурлагат­нууд­тай уулз­лаа. Залуус боло­хоор ихийг бvтээж улс орон ард тvмнээ аврах чин хvс­лээр цээжээ дvvргэжээ. Энэ насанд ийм л байдаг. Хорь­тойдоо дэлхийг єєрчлєх хv­сэлтэй байдаг бол гучтайдаа vгvйдээ л улс орноо, дєч­тэйдээ ядаж гэр орноо, тавьтай­даа ердєє л єєрийгєє єєрчилчих юмсан гэж хvсдэг, гэхдээ нэг нь ч бvтдэггvй гэж vг байдаг. Би тэдэнд амьд­ралын ердийн vнэнийг хэл­лээ. “Хорвоо ертєнц єєрєєс чинь эхэлдэг юмаа. Нийгэм дэх єєрийн байр сууриа олж чадаагvй цагт дэлхийг бай­тугай ганц биеэ ч аварч ча­дахгvй. Ийм учраас юун тv­рvvн сурч боловсорч єєрий­гєє эхлээд хvн шиг болгоод хєл дээрээ босоод зогсчих. Дараа нь ядарсан Монголын эдийн засгийн учир олдож болно. Хэний ч царай харах­гvй єєрий­гєє болгосон хvн л бусдад болон эх орондоо тус болж чадна. Єнєєдєртєє дэл­хийн дулаарлыг зогсоохоор зориг шулуудан ханцуй шам­ла­хад цаг чинь арай болоогvй байна”. Онц сурлагатнууд миний vгийг сонсохыг ч хvс­сэнгvй. Мангар тэнэгийг минь гайхаж, хvн яаж ингэж амиа боддог, тvvнийгээ ил задгай тунхаглаж болдгийг гайхан толгой сэгсэрцгээнэ. Сур­гуульд онц сурч байсан хvvх­дvvдийн ихэнх нь амьдралд хєлєє олдоггvй нь элбэг ажиг­лагддаг, ингэхээр манай сур­галт болон тvvний vнэлэмж нэг л биш байгаа биз?

Одоогоос 250 шахам жи­лийн ємнє Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит vндэс­ний баялаг бvрдэх шалтгаа­ны судлал номондоо эдийн засгийн амьдралын гол хє­дєл­гєгч хvч нь хvний єєрийгєє хичээх vзэл болохыг нээжээ. “Гуанзанд орохдоо бид то­гооч, талхчин, хvнс чиний сайхан сэтгэлд биш тvvний єєрийгєє гэх эрх ашигт найд­даг. Бид тэдний хvн чанарт нь ханддаггvй, єєрийнхєє хэрэг­цээний тухай биш тэдний эрх ашигт нь зохицож харилцдаг”. Смит ингэж хэлжээ. Ямар ч тогооч, талхчин, худалдагч ажлаа чанартай сайн хийхдээ бусдын сайн сайхныг бодож эсвэл эх орон ард тvмнээ санагалзаж vvнийгээ гvйцэт­гэдэг­гvй, єєрийгєє, єєрийн орлогоо л юун тvрvvн боддог. Тэр дундаа хийж буй ажлаа озоны цоорхойг бєглєх, ду­лаар­лыг зогсооход чиглvvл­дэггvй. Єєрийгєє хичээх нь хvний єєрийнх нь мєн чанар юм. Энэхvv нvдэнд vл vзэг­дэх хувиа хичээх чанарууд эхнээсээ огт зорилго болгож тавиагvй байсан нийгмийн сайн сайхныг бvрэлдvvлнэ. Єєрєєр хэлбэл, хэн ч нийг­мийн сайн сайхны тєлєє гэж ажил­лаагvй мєртєє нийлбэ­рээрээ энэ бvхэн нь эцсийн бv­лэгт нийтийн сайн сайхны зо­рилгод чиглэгддэг. Хvн бол­гоны хувиа хичээсэн бо­дол нийлэн нийлсээр vндэс­ний баялгийг буй болгодог аж.

Адам Смитийн vгийг vеийнхэн нь ихэд зэвvvцэж байсан. Учир нь хvн єєрийн хувиа хичээсэн vзлээ ихэд далдалдаг, аман дээрээ vр­гэлж нийтийн болон бусдын сайн сайхны тєлєє зvтгэж байгаагаар єєрийгєє харуу­лах дуртай. Энэ нь бас л хvний мєн чанар. Олон мян­ганы турш шашин, мораль, ёс зvй ингэж номлож байв. Гэвч удалгvй Смитийн сонсоход муухай юм шиг боловч хvний дотоод мєн чанартай уялдсан, эцсийн дvн нь болохоор ний­тийн сайн сайханд чиглэгддэг энэ vнэнийг хvн тєрєлхтєн хvлээн зєвшєєрсєн юм. Эн­дээс л хувь хvний эрх чєлєє, эрх ашиг бvхнээс дээгvvр тавигдах ёстой тухай номлол буй болж улмаар єдгєє гэхэд ихэнх улс орнуудад бvр хуульч­лагджээ.

Хувь хvний эрх ашгийг огт хэрэгсдэггvй, нийгмийн бая­лаг болон мораль дээрээс эхэлж буй болдог гэсэн ком­мунист vзлээр гурван vе хvмvvжсэн монголчууд хэ­дий­гээр хувийн эрх ашгийг хамгийн дээр тавьсан зар­чим­тай болж vvнээ хуульчилс­­­­наас хойш хориод жил єнгєрч буй боловч энэ ойлголт нийгэмд огт сууж єгєхгvй байна. Хувийн эрх ашгийг дээдэлнэ гэдгийг бус­дын эрх ашгийг хохирооно гэдэгтэй хутган бантагнуулж ойлгодог нь “Хувийнхаа эрх ашгийг ард тvмнийхээс дээ­гvvр тавьж байна”, “эрх чєлєє хэтэрлээ” гэх мэтийн хэл­цээс тод мэдэгддэг. Хувийн эрх ашгаа улс орныхоос дээ­гvvр тавьсан гэгдээд бай­гаа “тєрийн томчууд” гэгч нь нийтийн баялгийг хулгайлж завшин тэдэнд хохирол уч­руу­лагсад билээ. Жишээнд ороод байгаа тэд хувийн эрх ашгаа дээдэлсэн учраас бу­рууд­сан юм биш, бусдаас хулгай хийсэн учраас гэмт хэрэгтнvvд юм. Харин хvмvvс яг яс тодорхойлоод хэлчиж болохгvй ард тvмний эрх ашиг гэгчийг тов тодорхой хувийн эрх ашигаас дээгvvр тавьдаг “шударга” депутатын эрэлд хатна. Хэзээ ч ирэхгvй, аягvй бол хаана ч байхгvй Годо гэгчийг хvлээж буй хv­мvvсийн тухай Бэкэтийн их гоё жvжигт гардаг лугаа адил. Гэтэл хувийн эрх ашиг гэдэг нь тодорхой нэгнийг хэлээгvй нийгмийн хувь гишvvн бол­гоныг хэлж буй хэрэг. Нэг хувийн эрх ашиг завшихын тулд нєгєє хувийн эрх ашгийг хохироож болохгvй, vvнд л хамаг утга учир оршино. Эрх чєлєє гэдэг нь тєр засгийн олгосон бэлэг биш, хvн єєрєє Бурхнаас эрх чєлєєтэйгєєр заяагдсан, гэхдээ эрх чєлєє нийгмийн гишvvн болгоны заяагдмал эрх учраас нэгний хязгааргvй эрх нєгєєгийн эрх чєлєєгєєр хязгаарлагдана. Фридманы тодорхойлсноор гар чинь чєлєєтэй сунаж болох боловч бусдын эрvvнд тулаад зогсохоор хязгаарлаг­дах аж. Vндэсний, ард тvмний, улс орны эрх ашиг гэдэг янз бvрээр тайлбарладаг учраас тодорхойгvй. Харин бvхнээс дээгvvр тавигдаж буй хувийн эрх ашиг бусдын эрх ашгийг зєрчсєн эсэх нь хамгийн том шалгуур болдог ажгуу.

Нийтийн эрх ашгийг єм­нєє тавих нь хvний мєн ча­нар­тай зєрчилдєнє. Иймээс чингэ­хийг албаддаг нийгмийн ги­шvvд хар аяндаа хоёр нvvр­тэй амьдралаар амьдарна. Аяндаа тэд нийтийн эрх аш­гийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чєлєє, эд мєнгєнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгvй, тэр байтугай хохиролтой, гагцхvv ард тvмэн эх орноо л бодож...” гэх нялуун vг vнэмшилгvй, тэр байтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишvvд нэг­нээсээ албатай юм шиг шаард­­­даг. “Надад ч ашигтай, олонд ч ашигтай” гэсэн хам­гийн ойлгомжтой vгийг сонсох ч дургvй. Бид нийтээрээ худ­лаа ярьж хулгай хийхийг дэм­жин хєхиvлдэг. Иймээс бид хар амиа бодсон, єєрийн єчvvхэн шуналдаа бусдыг золихдоо юман чинээ бод­доггvй, худалч, хулгайч на­рын хvн сvрэг юм. Эх орон ард тvмэн гэж ярихынхаа хэрээр гишvvн болгон нь эргээд нийгэмдээ дайсан болсон хорлон сvйтгэгчдийн нийгэм. Нэгэнт хувь хvний халдашгvй эрхийг ойлгодог­гvй буюу мэдэрдэггvй бол нийтийн эрх ашгийн тухай яриа бол хий хоосон зvйл. Чухам эндээс л хvн хvндээ чоно болсон ний­гэм тогтоно. Жинхэнэ хар амиа бодох адгуусны зєн гааран нийгэмд “шугуйн дv­рэм” гэсэн хууль vйлчилнэ. Чадаж байгаа нь чадахгvйгээ барьж иднэ гэсэн vг.

Хvмvvс нь єєрийнхєє эрх ашгийн тєлєє хєдєлмєр­лєдєг, энэ нь бvх нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн, гэх­дээ хэн нь ч бусдынхаа эрх ашгийг зєрч­дєггvй гишvvдээс бvрдсэн нийгэм бvгдэд хамаа­ралтай сайн сайхныг бvтээ­дэг. Ху­вийн эрх ашгаа дээд­лэхдээ бусдынхыг хохироо­доггvй учраас энэ нь нийтийн эрх ашигтай зохицож байдаг. Чу­хам ийм нийгмээс хvнлэг ариун чанар, бусдад vзvvлэх буян тусламж, хvн нь хvний­хээ тєлєє байх ёс горим, хvнийг хvндэтгэж vзэх ариун vзэл тєрдєг байна. Хэн ч халдашгvй Хvний эрх гээч ариун нандин ойлголт чухам эндээс vvдэлтэй. Хувь хvний эрхийг хvлээн зєвшєєрдєг, хvндэлдэг тийм нийгэмд л дэвшил хєгжил нээлттэй. Vvнийг хvлээн зєвшєєрч хуульчлах нь хангалтгvй, нийгмийн гишvvн болгон vvнийг ойлгож яс махаараа мэдэрдэг байж энэ нь амьд­ралд хэрэгжинэ. Адам Сми­тийн єгvvлсэн “хувиа хичээх vзлийн нийлбэр нь эдийн засгийн хєгжлийн гол хєдєл­гєгч болдог тухай” сургаалын нєгєє тал нь энэ.

Хувиа хичээхийн ашиг зєвхєн мєнгє тєгрєгєєр илэр­хийлэгддэггvй. Мєнгє бол зєвхєн нэг тал нь. Бусдаар хvлээн зєвшєєрєгдєх, хvнд­лэгдэх, таашаал авах, сvсэг­лэх, зарчим баримтлах, алдар хvнд олох, нэр тєртэй болох, сэтгэлээ ариусгах гээд олон талтай. Нийтийн эрх ашгийг тунхаглан албаддаг нийгэмд vнэн чанартаа хар амиа бо­дох єчvvхэн vзэл ноёлж бай­даг учир бvхнийг мєнгєєр хэм­жиж аль болох биенээ то­нох, мэхлэхэд хамаг анхаа­рал нь явна. Хоолны тєлєєх тэмцэл гэсэн vг. Vнэн хэрэг­тээ хамгийн хvнлэг лоозон дэвшvvлэх боловч хамгийн адгууслаг харилцаа ноёрхоно гэсэн vг. Нийгмийн сайн сай­хан гэдэг нь барж идэхгvй их хоолтой, дуусашгvй мєнгєтэй болно гэсэн vг биш хvмvvс нь аз жаргалтай болохыг хэлж байгаа юм.

Юу нь ч эргэж амжаагvй унаган сахалтай гурван нус­гай жаал саяхан хэвлэлийн бага хурал хийлгэдэг юм байна. Хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудыг аашилж, хэд хэдэн бизнес эрхлэгчдийг нэр заан харааж гарав. Монголын ард тvмний эрх ашгийг бодохгvй хувиа бодон баяжиж байгаа учир мєнєєх жаалууд ард тvмнээ бодоод ард тvмнийхээ єм­нєєс ард тvмэндээ хандан уриалж байгаа юм гэнээ. Цаашид шийдвэртэй арга хэмжээ авч, тэмцлийн хурц хэлбэрт шил­жих гэнэ. Харин хур­лынхаа ємнє болон дараа нь нэр заасан хvмvvсээсээ олон литр пивоны мєнгє нэх­сэн аж. Нийтийн сайн сайх­ны тєлєєх бидний ойлголтын хэрэгжилт энэ юм. Энэ ойл­гол­тоороо хvмvvжvvлсэн шинэ vеийх­ний маань жин­хэнэ нvvр ца­рай энэ юм. Манай нийгмийн сургалт хv­мvvжлийн бvтээг­дэхvvн нь энэ юм. Манай нийгмийн муу муухай хєрєнгє мєнгє­гvйд биш, бидний сэт­гэл­гээнд л байна. Хувь хvний эрх, эрх чєлєє гэдгийг хvн­дэлдэг мэ­дэр­дэг болж, ху­вийн эрх аш­гийг бусдынхыг хєн­дєлгvй­гээр хамгийн дээр тавьж сурах хvртлээ бид муухай нийгэмд амьдарсаар байх болно. Тийм болтлоо бид биендээ чоно л байх болно. Ард тvмэн, эх орон, улс vндэс­­тэн гэсэн лоозон дээр нь сараачсан хонины арьс нємєр­сєн чоно.

No comments: