Sunday, July 1, 2007

Сэтгэлгээний их хувьсгалыг тээгч

Тvvний нэрийг латинаар Николус Коперникус гэдэг. Польшоор Миколай Колерник, учир нь тэр польш хvн. Одон оронч, математикч, эмч, эдийн засагч, лам Коперник 1473 онд Польшийн Торунь хотод мэндэлжээ.

Польшийн Краковын их сургууль, Италийн Падва, Болонийн их сургуульд тус тус суралцсан байна. 1503 онд шашны ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр тухайн усийнхээ томоохон эдийн засагч байсан юм. Муу мєнгє сайн мєнгийг шахна гэсэн томъёоллыг тэрээр анх гаргаж ирсэн ба мєнгєний реформын анхны загварыг буй болгосон гэдэг.

1510 оноос одон орны тогтмол ажиглалт хийх болж улмаар манай нарны аймгийн харилцан шутэлцээний тухай анхны зєв загварыг гаргаж иржээ. Нар дэлхийг биш, харин дэлхий нь нараа тойрон эргэлддэг болохыг Коперник олж нээв. 1520 онд тэрээр "Тэнгэрийн эрхэсийн эргэлт" хэмээх алдарт бvтээлээ тууривсан юм. Аль ч нэвтэрхий толиноос олж болох Коперникийн товч намтар гэвэл энэ байна.

Хvн тєрлхтєний сэтгэлгээнд vндсэн єєрчлєлт оруулсан хэдхэн нээлт бий. Єєреєр хэлбэл хvмvvс орчлон ертєнцийн логикийг ойлго-хын тулд олон мянган єнгєрєєсєн боловч vндсэн эргэлтийн цэг хэдхэн байна. Колумбын нээлт, Магалеаны аялал, Мартин Лю-тэрийн хувьегал, Ньютоны бvх ертєнцийн таталцлал, Менделийн удамшлын хууль, Дарвины онол, Эйнштейний харьцангуй онол гэх мэт. Эрхэсийн эргэлтийн тухай Коперникийн шинэ онол бол тухайн vедээ аугаа гэхэд багадмаар нээлт байлаа. Хvн тєрлхтєний тогтеон vзэл баримтлалд хувьегал хийсэн юм. Сэтгэлгээнд гарсан аугаа єєрчлєлт байлаа.

Птоломэйн загвар хэмээх орчлон ертєнцийн тогтоцын тухай ойлголтхvн тєрлхтєний ертєнцийг ойлгох хэмжvvр байз. Манай дэлхий голд нь байгаад нар сар болон одон гариг тvvнийг тойрон эргэлдэх загвар бол хэн хvний хувьд хєдлєшгvй vнэн, энгийн ойлгомжтой зvйл, хэн ч маргах аргагvй тэр байтугай эрхгvй ер-дийн vнэн аж. Гэтэл энэ тогтонги баримтлалыг гэнэт єєрчлєнє гэдэг шинжлэх ухааны аугаа нээлтээсээ гадна хvний итгэл vнэмшлийг єєрчлєх гэсэн дэндvу зоригтой оролдлого байсан юм.

Коперник єєрийн нээлтээ юу юугvй зарлаад унахаас эмээв. Энэ нь хад чулууг нvцгэн гараа-раа самардахтай адил зvйл гэдгийг сайтар ойлгож байсан хэрэг. Иймээс 1514 оноос єєрийн ойрын цєєн найз нартаа нээсэн бvтээлийнхээ тухай ярьж туршиж vзсэн байна. Манай дэлхий бол орчлонгийн тєв биш, гагцхvv сар л манай дэлхийг тойрон эргэлддэг гээд яриад унахаар энэ нь ад зэтгэрийн биш юмаа гэхэд євчтэй солиотой хvний яриа шиг сонсогдож байлаа. Коперник єєрийн онолын зєвийг батлахын тулд асар их математик тооцоо хийж тvvнээ номондоо дэлгэрэнгvй хаверагжээ. Харин хэвлvv-лэхээс айж байв. Хvний сэтгэлгээний тvvхэнд эргэлт авч ирсэн энэ бvтээл тvvнийг нас барах vед буюу 1543 оны 5-р сарын 24-нд Фрайбvрг хотноо хэвлэгджээ.

Коперниктэй нэг vед амьдарч байсан, сэтгэлгээний хувьегалын бас нэг том тєлєєлєгч болох Мартин Люгэр эрхэсийн тухай энэ онолыг хамгийн туруум хурцаар шvvмжилж эхэлсэн нь хувь заяаны шоглоом гэлтэй. Коперникийн тэгтлээ болгоомжилж, бараг нууцаар хэвлvvлсэн бvтээл улам олон дэмжигчтэй болохын зэрэгцээ албан ёсны vзэл суртлын зvгээс улам их эсэргvvцэлтэй учирсаар 1616 онд албан ёеоор хориотои номны бvртгэлд орлоо. Дахиад 150 жил єнгєрсєн хойно хорионоосоо чєлєєлєгдсєн гэдэг.
Єнєєдєр хvн тєрєлхтєн Єр нийн иргэншилд амьдарч байна. Єрнийн иргэншил манай гаригийн хvн тєрлхтєний соёлын давамгайлах илэрхийлэл, хэмжvvр нэгэнт болжээ. Бvх иргэншлvvдээс хамгийн залуу нь Єрнийн иргэншил. Энэ иргэншил 500 орчим жилийн ємнє Єрнєд Европт мэндэлсэн юм. Тэр vеийг тvvхнээ Сэргэн мандлын vе гэдэг. Леонардо алдарт Моно Лизагаа зурж, Мекельанжелло Давидаа урлаж, Коперник эрхэсийн математик тооцоо хийж, Колумб Атлантыг туулж, Мартин Лютэр эсэргvvцлийн бичгээ шєнєєр нааж, Гvтэнбэрг анхны номоо барлаж, Галилей тэнгэр рvv дуран чиглvvлж, Шекспир Хамлетаа тайзан дээр тавьж, Сэрвантес Дон Кихотоо тэрлэж, Элизаветт Испаны флотыг бут цохиж байлаа. Хvн тєрлєхтний сэтгэлгээний алтан vе, сэтгэлгээний аугаа хувьсгалын дуудлага. Дараа нь Vйлдвэржилтийн их хувьегал єрнєн улмаар бvх дэлхийг хамарсан Єрнийн их иргэншлийн ялалт болсон юм.

Саяхан Монголын нэгэн телевиз нар дэлхийг тойрдог болох тухай шинэ нээлт хийсэн хvнтэй ярилц-лага хийлээ. Тэрээр Коперникийн нэгэн адил математик тооцоо хийснээ харуулж байна. Єєрийн онолоо янз бvрийн єнцгєєс тайлбарлан батлах гэж оролдож байна. Харин телевизийн сэтгvvлч тvvнээс асуулт асуухдаа єєрийн эрхгvй инээдээ барьж ядан жуумалзана. Сэтгvvлчийн хувьд орчлон ертєнцийн тєв нь Дэлхий биш гэдэг нь маргахын аргагvй энгийн vнэн учир нэвтрvvлэг танин мэдэхvйн шинжтэй гэхээсээ зугаа гаргах зориулттай болох нь илэрхий.

Эрхэсийн тогтолцооны тухай Коперникийн нээлтийг хожим Кэплэр улам баталгаажуулан орчлон ертєнцийн тогтолцооны цогц хууль нээсэн бол Ньютон бvх ертєнцийн таталцлын хуvлиараа цаад физик утгыг нь тайлсан. Сансрын эрин ус болох єнєєдєр энэ vнэнийг хvмvvс єєрийн бисэр явж vзээд нотолсон болохоор Коперникийн vнэн бол XXI зууны иргэд бидэнд хєдлєшгvй, нотлогдсон ердийн vнэн билээ. Дэлхий нарыг тойрдог хэмээх Коперникийн vнэнийг давтсаныхаа тєлєє Жордано Бруно албан ёсны vзэл суртлынханд амьдаараа шатаалгаж байлаа. Харин бид єдгєє нар дэлхийг тойрдог гэж ярьсан хvнээр амьд зугаа хийн шоолж байна. Ингэхээр бидний сэтгэлгээнд арилшгvй єєрчлєлт гарсан байгаа биз. Сэтгэлгээний энэ их том хувьегалын анхдагч цучлыг Торунь хотын даруухан нэгэн санваартан Коперник бидэнд авчирж єгсєн юм.

No comments: