Sunday, July 1, 2007

Vндэсний баялаг бvтээлцдэг ТРАНШЕЙНЫ ЖААЛУУД БУЮУ Осло орох богино зам

“Улаанбаатарт хасах 30 хэм хvйтэрч байна. Орон гэргvй, траншейнд амь зогоож байгаа хvvхдvvдэд туслам­жийн гараа сунга.

Кристин Нобель сан” гэсэн зар сурт­чил­гаа энэ дэлхийн аль л том гэсэн зурагтуудаар байнга гарна. Ингэдэг болсоор 15 жил єнгєрч байна. Дээхнэ vед дэлхийн хvмvvсийн амьдра­лын тухай хамгийн vзvvштэй нэвтрvvлэг нь хvний мах иддэг папуачууд, хортой ур­га­мал зуурч иддэг Амзоны шугуйн индианчууд, нvvрээ­рээ нэг шивээс vйлддэг мау­ри­чууд байсан бол єнгєрсєн хэдэн жилд vхсэн хvнээ сv­хээр таслан жиргээд шувуу тэжээдэг тєвдvvд, траншейнд амьдардаг монголчууд л болж хувирах шив дээ.
Баян Америкийн дэд Ерєн­хийлєгч Спиро Агню 10 мян­ган дол­ларын бэлэг авлаа гээд ог­цорч vvрд улс тєрєєс хєєгд­сєн бол Монголд гаа­лийн байцаагч 10 мянган доллар єгсєн хvнийг “наа­дахаа овоон дээр аваачиж єргє” гэж ба­сам­жилана. Чи­нээ­лэг Японы Ерєнхий сайд Танака сая долларын бэлэг авсан хэр­гээр таван жил шоронд сууж байхад манайд бол “надад хагас сая доллар єгье гэхээр нь голоод хєєгєєд гаргасан” гэж хээв нэг ярина. Бийлэг­жvv Германд сайд нь улсын машинд эхнэрээ суул­ган ажил руу нь зєєдєг нь бариг­дангуут шившгээ хутган огцорч байхад манайд бол хариуцаж байгаа ажлаа тэр чигээр нь хувьчлаад авчи­хна. Хєрєнгє мєнгєтэй Англид парламентын гишvvн хvн хэдийгээр улсын ажилд явсан боловч хувийн компа­ниар онгоцны тийзээ даалга­сан учраас улс тєрийн ха­риуц­лага хvлээж байхад ма­найд бол гишvvд нь тойрогтоо тарааж єгнє гээд тус бvрдээ 250 мянган доллар Засгийн газ­раасаа дээрэмдэн авчи­хаад тvvнээ чамлан сууна.

Хувиараа аж ахуй хєтєлж vзээгvй мєртєє гавьяат уяа­чийн одон тэмдэг гялал­зуу­лан араб морь уралдуулан цамаархах, тансаг том орд харшид эхнэр хvvхдээ олох­гvй утас цохидгоо гайхуу­лах, барууны аль л чємєгтэй гэсэн ганган лимvзнvvд он­хол­­дуулан сvйтгэснээ бах болгон ярих, зєвхєн бугуйн­даа зvvсэн цаг нь бvхэл бvтэн ядуу хорооллын жилийн орло­го­той тэнцэж буйгаараа ба­хар­хах ийм тєр засгийг нь мєнєєх траншейний хvvх­дvvд­­тэй зэрэгцvvлэн нэвт­рvv­лэг хийвэл ёстой гоё бол­но. Дээр нь энэхvv тансаглал баярхал нь Японы буцалтгvй тусламж, АНУ-ын vр тарианы тусламж, Олон улсын бай­гуул­лагуудын хєнгєлєлттэй зээл болон шал хэрэггvй мангар тєслvvдээр санхvv­жигд­дэг болохыг баримтаар харуулбал ийм кино Оскарын шагналд ч дэвшиж магадгvй. Хэдийгээр ийм зэрэгцvvлэл нь огиудас хvрмээр, бєєлжис цутгамаар, зэвvvцэл буцлам зvйл боловч vvнийг сайхан уран сайхантай харуулж чад­вал догь бvтээл болно. Пазо­линигийн кинонууд бєєлжис цутгам заваан боловч урла­гийн хувьд шилээвэр шvv дээ. Энэ бол Соддом буюу нуурын эрэгт 120 хоног киноны сэд­вээс ч заваан эд л дээ. Мон­голд ядууст зориулагдсан тусламж халамжийн 70 хувь нь зориулагдсан эзэндээ очихгvй байна гэсэн америк­чуудын судалгааг vзvvлж судалгаа хийсэн хvнээр нь яриулбал бvр ч шилээвэр болно. Америкийн зvгээр єгсєн vр тариаг нь спирт нэрж архи болгон зараад тvvгээрээ авсан тансаг харшдаа ваннд цэлийлгэсэн дарсанд орон алжаалаа тайлж байхад нь камер доошлоод л муу усны сувагт нь єлсєж даарсан хvvхэд хоног тєєрvvлж бай­гааг харуулж чадвал ёстой садизм гэдэг ч мєн болно л доо. Vvнээс гоё сэдэвт vзvvл­бэр єнєєгийн соёлжсон ертєн­цєд єєр олдоно гэж vv. Аа тийм, Ерєнхийлєгч, Ерєнхий сайд нар нь гишvvдээр санал єгvvлэхийн тулд долоон єрєє байраар шагнаж байгааг, Ерєн­­­­­хийлєгчийн Тамгын га­зар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажиллагсдадаа том том байшин бариулж байгааг бас харуулах хэрэг­тэй. Гоё оо, гоё!!!

Аль ч оронд, тэр байтугай баян Америкт ч орон гэргvй хvмvvс зєндєє бий. Ид ес тачигнаж байхад Нью Йор­кийн гудамжинд тэд цаасан хайр­цаг нємрєн чичрэн хэв­тэнэ. Баян Японы тєв цэцэр­лэгт орон гэргvйчvvд сандал дээр гулдайн нойр авна. Тэнд баян байх эрхтэйгээс гадна хvн бас ядуу байх эрхтэй. Харин тэнд ганц ч хvvхэд байхгvй. Хvv­хэд ингэж амьд­рахыг нийгэм нь зєвшєєр­дєггvй. Ийм бай­далд хvргэж байгаа гол буруу­тан нь эх эцэг учраас шvv­хээс тэдний эх эцэг байх эрхийг нь хасаад тєр єєрийн халамжинд авдаг. Эрх чєлєєг хvндэтгэх боловч насанд хvрээгvй хvvхдэд ийм “эрх чєлєє” эдлэх эрхийг єгдєггvй. Эрх чєлєє бол хариуцлага хvлээх хvнд ног­дох болохоос бусдын асрам­жинд байх ёс­той хvмvvс бо­лоод бvх хvvх­дэд бvтнээрээ ногддоггvй. Тиймээс тэднээс vгvйдээ л санал авдаггvй, сонгуульд оролцуулдаггvй, гэр бvл бол­бол бvртгэдэггvй.

Уул нь манайд ч ийм хуу­лийн зарчим бий. Хvvхдvv­дийг траншейнаас нь хvчээр суга татан аваад улсын ас­рамжинд єгєх, архичин, янхан эх эцгээс нь vvрд салгах эрх тєдийгvй vvрэг Тєрд бий. Тєр энэ хvvхдvvдийг суртчилж гаднаас vнэгvй будаа оруулж ирэн vvгээрээ спирт нэрэх эрх харин байхгvй. 76 гишvvн болгонд ногдсон 250 мянган долларын зєвхєн ганц ги­шvvнд оногдсон мєнгє нь л траншэйнд 400-500 хvvхдийн байр хоо­лыг хангахад бvрэн хvрээд цаана нь илvv гарна. Эднийг сайн чихвэл Ням­доржийн хахуулиар авсан долоон єрєєнд багтаж л ор­хино. Ерєн­­хийлєгчийн там­гын газ­рын ажилтнуудад зо­риул­сан байшин эдний байр хоол сургалтыг бvрэн дааж чадна. Харж харгалзаж байх цагдаа, багш, хvмvvжvvлэг­чийн ца­линд адгийн сайдын жилийн унааны тєсєв элбэг хvрэл­цэнэ. Траншейны хvvх­­­­дvv­­дээр тvрээ барин дэл­хийгээр нэг хандив гуй­гаад яваа ав­гай­гийн цуглуулж чадахаас хавьгvй их мєнгийг хотын тєвийн хахуулиар єгч авалц­даг газрыг ганц удаа л дууд­лагаар зарахад олж орхино.

Согтуу галзуу нэгийг нь тооцохгvй бол энэ оронд арга ядсандаа єлбєрч vхсэн, хєл­дєж vхсэн тохиолдол нэг ч бvртгэгдээгvй. Хичнээн ядуу байгаад дундаж иргэн нь 2800 ккал хоол иддэг, жилдээ 125 кг мах зооглодог. Ямар ч авлигачин хахуульчин бай­гаад єдєрт арван тогоо хоол идэх бололцоогvй учраас дээрх статистикийг жигд ногддог гэж ойлгож болно. Шилжилтийн эхэн vед бид бэрхшээлтэй байсан нь vнэн. Бидэнд хvнсний тусламж, хvмvvнлэгийн тусламж, бу­цалт­гvй тусламж зайлшгvй хэрэгтэй vе байсан. Одоо ийм тєрлийн тусламж гагцхvv хэрэггvй болсон тєдийгvй эдгээр нь авлига хээл ха­хууль, шамшигдууллыг хєєр­гєдєн нийгмийг хордуулж байна. Тусламжийн, хєнгє­лєлтийн гэгдэх хэрэгтэй хэ­рэг­гvй элий балай тєслvvд нийгэмд хэрэг болохгvй тє­дий­гvй аль л олигтой гэсэн боловсон хvчнvvдийг маань ховх сорон тэднийг нийгмийн идэвхтэй бvтээлч хєдєл­мєрєєс холдуулж байна. Урьд Монголын нийгмийн пара­зитууд нь лам нар байсан бол эдvгээ гадаадын болон олон улсын тєслийнхєн болжээ.

Монгол улс баяжиж байна, мєнгєтэй болж байна, тэр хэрээрээ мєн ч сайхан ман­гуу болж, тэнэгтэж байна даа. Энэтхэгт сvм байгуулж бай­хаар траншейны хvvхдvv­дийг оромжтой болгох хэрэг­тэй баймаар. Сайд дарга нар гадаадаар их явах л юм, уг нь тэд ярилцаж буй хvнийхээ хэлж буйг ойлгодогсон бол цаадуул нь “Хєлдvv тран­шейнаасаа гарч ирсэн та манай сайхан оронд тавтай гэсээрэй” гэж мэндэлж бай­гаа шvv дээ. Цаадхынх нь ч буруу биш, Монголын тухай авсан ганц мэдээлэл нь мон­голчууд траншейнд л амь­дардаг, хvvхдvvд нь єлсєєд, хєлдєєд vхээд байгаа учраас бадар барин хуучин хувцас, хоолны vлдэнгэр, хугацаа нь дууссан эм тариа, хаяхаас хойш гэсэн хог новш гуйж сураглаж яваа гэсэн ойлголт.

Хvvхдэд траншейний тэнvvлчин байх эрх олгосон ийм гоё чєлєєт орон дэлхийд єєр байхгvй. Тэгээд тэр нь дэлхийн хамгийн хvйтэн нийс­­­­лэл хот шvv. Энэ бол аль ч орны мэдээллийн хэ­рэгс­лэлд олдошгvй гоё сен­саци vзvvл­бэр. Энэ бол нэр алдар горьд­сон ямар ч мес­сионерт буян vйлдэх ол­дошгvй гоё талбар. Энэ хvvх­дvvд бол єнєєгийн Монгол орны нэрийн хуудас нь, гуйл­гын мєнгє олдог ганц vнэт эрдэнэ нь. Удахгvй эдгээр ноорхой жаалууд овс­гоо­той менеже­рээ дагаад мєн л хvйтэн Осло хотод очно. Менежер найруу­лаг­­чийн­хаа шагналын ёслолд оролцох юм.

No comments: