Sunday, July 1, 2007

Нэг иймэрхvv л юм болсон юм даа

Зэмэкисийн "Форест Гамп" киног vзсэн vv? Вьетнамын дайнд гавъяа байгуулсан Гамп Вашингтонд очиж Ерєнхийлєгчєєс одон гардаж авна. Нийслэл хотоо сонирхож явсан тэрээр дайныг эсэргvvцсэн том цуглаанд санаандгvй ороод явчихна. Цуглаан зохион байгуулагч дайны баатар Гампаар vг хэлvvлэхээр болно
-Би та нарт нэг болсон явдал ярьж єгье хэмээн vгээ эхэлж байх vед нь нэг генерал хамаг микрофоныг нь салгаад хаячихдаг.
Хэдэн зуун мянган хvний ємнє байлдагч Гамп микрофонгvйгээр юу яриад єнгєрснийг хэн ч сонссонгvй, ойлгосонгvй. Цуглаан зохион байгуулагчид микрофон чанга яригчийг эргэж ажиллуулах гэж мунгинасаар арайхийж залгатал Гамп,
-За нэг иймэрхvv л юм болсон юм даа гээд vгээ тєгсгєж байлаа. Шинэ он гаруут Монголын Засгийн газар гэнэтхэн онхолдоод явчихлаа. Юу болов гэмээр дунгуй хадаад л явчих нь тэр. Энэ тухай Форест Гамп юу єгvvлэв? Микрофон тасраад нэмэр дээр нь хvмvvс орилолдоод юу болоод єнгєрснийг хvмvvсийн ихэнх нь сайн ойлгосонгvй ч vгvй, сонссон ч vгvй...

Кино зохиолыг бичиж, найруулсан Энхбаяр олон алдаа гаргасан учир тоглож буй Гамп байтугай дэглэгч єєрєє ойлгохоо больчихлоо.

Кино сценари ингэж эхэлжээ. 2004 оны сонгуулийг Энхбаяр Тєрєє улам хямрааж, тумнээ улам ядууруулсан их амжилтаар угтсан юм. Тэрээр тєрєлх намдаа ч, тvмэн олондоо ч нэг хvний дарангуйлал тогтоох гэж хэт улайрсан боловч мянган жил эрх чєлєєтэй явсан нуvдэлчдийн удам хvлээж авсангvй, Маогийн шальгvй хуулбар тvvнийг ширээнээсээ гулсангуут харин ч урьд байснаасаа дордсоноо харуулж эхэллээ. Тэр одоо Ерєнхийлєгч болсон. "Монголчууд ЭВ-тэй байхдаа хvчтэй" гэсэн vл ойлгогдох оньсгон лоозон тавьсаар байгаад гарч ирсэн. ЭВ гэдэг нь ЭнхВауаr гэсэн vг бололтой. Харин сонгуулийн дараа тvvний єрсєлдєгчийн "авлигачдыг цээрлvvлнэ", "эх орны баялгийг иргэд тэнцvv эзэмшинэ" уриа нийтийгхамарлаа. Ингээд эвслийн Засгийн газрыг унагах бодит зайлшгvй хэд хэдэн шалтгаан тvvнд буй болсон юм.

1. Хэдийгээр хожим Ч.Улаан єєрийн харьяаллаар далимдуулан єєртєє ємчлєєд авчихсан боловч vнэндээ гаалийн Баатар бол тvvнийг аль намын бvлгийн дарга байх vеийнх нь гарын нарийн. Зvтгэлийг нь vнэлж єєрєє тvvнийг гаалиар шагнасан юм. Мянганы замын их дээрэмчин Буд, Улаанбаатарын ноймор нэг помещик Бадамжунай гээд Баатарын араас явах хуулийн нормоо хэдийнээ давуулан биелvvлсэн луйварчид бvгд тvvний гарын бvтээл. Эдний хэн нь ч Иудай. Аврагч тvvнийг 30 мєнгєн зоосоор эргэлзэх юмгvй зарж орхино. Ингээд vлдсэн амьдралаа эрх чєлєєний Куба арлын зvvн эрэг дээр "Гуантана мираа" гээд дуулаад сууж єнгєрєєх болбол яана! Ингэхээр нэгэнт эрчээ авч эхэлж буй ангуучлалыг ямар ч vнээр хамаагvй зогсоож олны анхаарлыг єєр зvгт хандуулах ёстой.

2. Монголын тvvхэнд гэгээтэй vлдэх боломжоо Ерєнхий сайд байхдаа алдсан. Дарангуйлагчийн бvтэлгvй хуулбар, МАХН-ын толгойг залгигч, хээл хахуулийн тєрvvлсэн ориг эцэг гээд гарцаагvй vлдэх нотолгоотой хочууд нь хэдийнээ бэлэн болсон. Хэдийгээр єєрєє энэ бvхнээ газрын шvvхээр биш тэнгэрийн шvvхээр оруулж vнэнийг тогтооно гэж заалдаж буй боловч тэнд очоод ч цагаадна гэдэг магадлал нойль! Газар дээр цагаадах сvvлчийн боломж нь Ерєнхийлєгчийн нэрээр Монголын гадаад харилцааг сайхан болгох. Хэн ч vгvй ч гээгvй тиим vv ч гээгvй байхад "Бушийг би авгайтайгаа нийлж урьж авчраад гvтгvvлээд гарсан" гээд vглээд салдаггvй. Ерєнхий сайд байхдаа улсын 70 мянган доллараар зуучлуулж байж гар барин хамт эургаа татуулсан Буш нь шинэ Ерєнхий сайдыг урьсан тєдийгvй єєрийнх нь нэрийг нь ч сонсоогvй олон бизнесvvдтэй уулзуулах цагийн хуваарь гаргаад явуулчихжээ. 1990 онд Да. Ганболдыг ганц удаа урьсан Даосын хурал хоёрдахь удаад Монголоос Элбэгдоржийг урьж орхижээ. Сvvлийн 15 жилд донорын цус л цутгадаг Япон анх удаа хєнгєлттэй зээл олгохоор боллоо. Энэ болгоныг тасар татахгvй юм бол ямар юмных нь Чингисийн хvргэн байх вэ дээ.

Ингээд Засгийн газрыг огцруулах нь огцруулаад авлаа. Гэтэл том алдаа гаргажээ. Шинэ Засгийн бурэлдэхvvнд хэн хэн орно гэнээ? Эрдэнэбат тэргvvтэй Эрэл компаниэнэ бол эргэлзээгvй Багабандийнхан. Энхсайхан тэргvvтэй АН-ын сєрєг фракц дахиад Багабандитай холбоотой, єнєє гайхал Гvндалай -Багабанди эхнэртэй нь утсаар ярьсан асуудлаар мань хvн єєрєє нєхєр нь биш байж жил хардаж гvйсэн. Энэ Энхболд гэдэг нєхєр ч цагтаа Багаад сайн байж аавдаа цол єгvvлж байсан, аягvй бол эргээд 30 мєнгєи зоосоор зарж орхино. Багабэндийн Санж Баяр нарийн бичгээрээ далимдуулж МАХН нэрээр хичнээн тагнуул ч шургуулах юм билээ. Алджээ! Эртний єст Багаад амьдаараа євчуvллээ л дээ!

Ингээд кино эураг авалт дундуур зохиолдоо засвар оруулж єєрчиллєє. Гэнэт суудал дээрээ эргэн шинэ Ерєнхий сайдыг хvлээж авахгvй гээд гэдийчихэв. "Vндэсний эв нэгдлийн Засгийн газар" гэсэн афоризм зохиолоо. Сонгуулийн дараах эвслийн засгийн газраас ганцхан ялгаа бий нь тэгэхэд тоогоогvй Жагаагаа энэ удаа урьжээ. Гончигоо, Оюун хоёр энэ ЭВ-д орохгvй гээд гэдийчихлээ. Гэвч Монголд 30 мєнгєн зоосоор хэн нь ч хэнийгээ зардаг гэдгийг ийм наймаа олон жил эрхэлсэн хvний хувьд анддаггvй тэрээр албан тушаалгvй удаж гурианхтан голдоо ортол гомдсон Гончигоог vлдээн дvv нарыг нь нэг нэгээр нь дуудаж 30 мєнгєн зоос амлалаа. Зєвшилцпийг нураасан Энхболд муу хvн, нэгэнт ийм юм болсон учир оронд нь та нарын нэг Ерєнхий сайд бол гэж хур тэл ярьжээ. Амлах бол тvvний мэргэшил. Чухам ингэж єєрийн багийг бvрдvvлдэг юм. Єнєєдєр тvvний vнэнч цэргvvд, харин маргааш бол тvvнд хаягдах шоронгиин хоригдлууд! Єнєєдєртєє арай цадаж амжаагvй єлєнгvvд, маргааш хоолондоо хордох хvнд євчтєнvvд. Энхбаяр эднийг сайн мэднэ. Ийнхvv шинэ баг бурдэхэд бэлэн боллоо. Тvvний зангаагаар хоёрдугаар ээлжийихэн тогоо тавгаа хангинуулсаар хоолондоо орохоор ирцгээв. Гvvтэн аппетит!

No comments: