Sunday, July 1, 2007

ЗУРГАДУГААР ПАЛАТЫН ОСЛЫН БУУЛТ

-Энэ нєхєр бол шизотой
-Vгvй, би хєдєє эрvvл агаарт тєрсєн.
-Тээндрээс нэг сая доллар завшсанаа яахнав?
-Тэгвэл нvvрэлдvvлэл дээ. Еэ муу... єєрєє гурван тэрбумыг хусчихаад...

-За тэгэхээр ийм байна. vхсэн хvнийг чандарлахад их учир бий. Эхлээд сайхан шатаагаад, дараа нь ясыг нь гурилын модоор сайхан ганжиндаж нунтаглаад, тэгээд элдээд, тэгээд шавартай хутгаад... сайхан гоё зуураад... тэгээд тос усыг нь тохируулж сайхан зуураад, тэгээд сайхан нэг тийм гоё болоод ирэхээр нь суврага бvтээж байгаа юм даа. Тэгээд ном уншуулнаа. Хамаагvй ном уншуулбал нєгєє vхсэн хvний чинь сvнс нь тєєрєєд ороолон болоод эргэж босоод шєнє мєнєєр сvйд хийнэ шvv дээ. Ингэхээр чаддаг мэддэг алдартай лам хvнээр л хийлгэх ёстой. Ёстой vхэнгvvт нь л шарилыг нь сайхан шатаагаад, ясыг нь сайхан махнаас нь салгаж байгаад элдээд нунтаглаад, сайхан гоё зуураад... Миний утас уу? Захиалга авч байгаа... Утас маань ерэн ес...

* * *

-Энэ нєгєє намынхан бол идээчин уугаачин юм байна. За тэр нєхєр... бас тэд нар бол улсаас их мєнгє завшсан. Би сайд хvн болохоороо хамаг баримтыг нь олчихсон. Хэрэг гарахаар тэрнийг нь илчлэх гээд л байгаа юм. Дээлийг нь нємрvvлнэ...! Би юу...?, би тэрэнд уг нь хамаагvй л дээ. Гадуур л тэгж шуугиад байх юм. Их хурлын гишvvний нэр тєр хуулиар хамгаалалттай шvv. За за тэр яахав. Адилхан гишvvн байж тоглоом даадаггvй юм уу даа! Хэн чамайг шоронд хийнэ гэсэн юм? Манай нутагт дээл нємрvvлнэ гэдэг чинь барилдаад унагана гэсэн vг байхгvй юу.

* * *

-Бид саяхнаас хорт хавдрыг эдгээдэг эм хийлээ. Хорт хавдар ингээд байхгvй болов. Хvн тєрєлхтєн олон мянган жил vvнийг эдгээх гээд чадахгvй байхад бид хийв. Хамгийн гол нь монгол хvний ген гэдэг бол ийм мундаг юм. Бид ДОХ-ыг эдгээх шатандаа явна. Тэр ч амархан л даа. Монгол хvн ч цаанаа єєр тусгай гентэй. Ариун генээ л цэврээр нь хадгалж яваарай, монгол­чууд минь!

* * *

-Том дарга бид хоёр ууланд гараад. Нэг олсноос холбоотой дvvжлэгдчихвээ. Сvvлдээ хоолой боогдоод амьсгал авч чадахаа болиод... Том дарга маань их сайн хvн. За та минь тvvнд л итгээрэй. Итгэл даах хvн дээ, дарга маань. Би тvvнд зориулж шvлэг тэрлэснээ уншия. Зээ... Миний хэнз дарга магнай халзан зурвастай...

* * *

-Одоо ингэж байгаа юм шvv дээ. Хvний оюуны илтгэцvvр гэж байна. Уншаад л судлаад л байвал нэмэгдээд л байна. Намайг харахгvй юу, уншаад л ном уншаад л байсан чинь толгой маань томроод малгайдаа багтахаа больчихсон шvv дээ.

* * *

-Єє за за. Намайг хууль зассан гээд загнаад байгаа ухаантай юм уу? За тэгвэл та нар сонс, хохь чинь шvv, би одоо хэлчихье, дахиж би хууль засахгvй шvv. Гуйсан ч засахгvй шvv, дураараа байтугай ерєєсєє засахгvй шvv, хохь чинь шvv. Батлагдсан хууль чинь тэгээд тэр чигээрээ явж байг, мэд vv. Ёстой хохь чинь, би л лав УИХ-аас батлагдсан хуулийг дахиж засаж байхгvй дэг, хохь чинь ээ хохь чинь...

* * *

-Сая би говийн тэр аймагт очиж тэнгэрийн тахилга хийвээ. Бороо орохгvй ган гачиг болоод их зовж байна, тэд. Аймгийн дарга нь гуйгаад аймаг хєгжvvлэх сангаасаа 30 сая тєгрєгєєє барьж ирж гуйгаад... Ингээд их богд Чингис хааныхаа сvнсийг дуудваа. Богд Чингис маань хvрээд ирвээ. Асууж байна аа, -Юу болов? Би хэллээ.

-Ган гачиг болоод ард тvмэн зовж шаналаад мал vхээд энэ тэр гэхгvй юу. Сvнс хэлж байнаа, бишээ Чингис Богд маань,-Зvгээрээ ингэсхийгээд бороо оруулаад єгье. За тэгсэн чинь асгачихдаг юм байна. Ороод байдаг, ороод байдаг. Хичнээн сайхан зун болов оо.

* * *

-Би хулгай луйвар хийгээгvй гэдгийг бурхан гэрчлэнэ. Хууль номоор нь л явсан. Улс орноо л гэж явахад... ийн ийн. Тэр банк, тэр єрнєєс чинь би юу ч аваагvй гэдгийг хожим бурхан тэнгэр шvvнэ... Одоогийн манай шvvх vv? Чадахгvй ээ чадахгvй. Ганцхан тэнгэрийн шvvх л шударгаар шvvнэ. Гандангийн ахлах лам хvртэл япончуудын зурагт аваарай, хуваагаад тэнцvv аваарай гэж єгсєн 110 мянган долларыг дараа нь 120 байсан гэж гvрийгээд надаас тоолж байгаад 60 мянган доллар цохиж орхисон шvv дээ. Яахав би шударгаар тоолоод л єгсєн.

* * *

-За энэ миний бичсэн ном. Уншаад долоо хоноход л гадаад хэл сурчиж байгаа юм. Хагас жилийн дотор 25 хэл сурч болно. Маргааш их дэлгvvрт зарна, худалдаж аваад л уншвал шууд гадаадаар инээж ханиагаад эхлэнэ. Намайг хєдєє сурч байхад багш маань толгой руу их зоддог байж билээ. Ингэж л би хvн болж хvмvvжсэн юм даа.

* * *

-Энэ сайд адилхан сайд байж сайд намайг сvрдvvлээд. Тэгээд би их айж байгаа. Айгаад унтаж чадахгvй байна. Надад тєрийн тусгай хамгаалалт єгч энийг шорон моронд явуулж єгєєч. Яанаа, ий, би айгаад байна аа... Бид хоёр эвлэрсээн. Би айхаа больсон. Улсын хєрєнгє мєнгийг хайрлаад тусгай хамгаалалт авахаа болилоо. Одоо бид хоёр та нарыг харж байхад эвлэрээд vнсэлдэе... єчигдєр би айсандаа болоод эвлэрчихжээ. Би айгаад л байна. Ерєнхий дарга маань эвлэр гэж загнаад байхаар нь би айсандаа айгаад эвлэрчихсэн юм.

* * *

-Ум ядам, лувсан, гомбо сухаа, чойжоо, хаймчиг, цэдэнбал, сvрэн, чойбалсан, балдан, нямаа, балай багш, чогжоо, хум сухаа. Ум хум сухаа сухаа. Дашийн шогоо. Мєнгєє тєлєєрэй. Ердєє иймхэн vv? vхсэн баас сухаа...

* * *

-Би эх орондоо маш их хайртай учраас газар шорооноос нь аваагvй, лиценз энэ тэрийг vзэн яддаг хvн л дээ. Тэгсэн надад хулгайгаар сэм газар єгсєн байна. Миний паспортыг хулгайлж канондоод, регистрийн дугаарыг минь тавиад, гарын vсгийг минь дуурайж зураад ингээд надад газрын лиценз єгч орхисон байгаа юм даа. Таван мянган ам.доллар миний ємнєєс тєлж байгаад надад газар єгсєн байна. Би тэр этгээдийг олно, энэ талаар шvvхэд хандана. Энэ бол хуулиар хамгаалагдсан их хурлын гишvvний нэр сvрэнд халдаж байгаа хэрэг юм. Олноо би, тэр таван мянган доллар надад єгсєн этгээдийг, заавал олно.

* * *

-Манай Монгол орныг хятадын эрлийзvvд Хятадад худалдаж дууслаа. Тєр засгийн удирдлага 100 хувь хятадын эрлийз болжээ. УИХ-ын бvх гишvvд хятадын эрлийз юм. Бvх аймгийн дарга болон иргэдийн хурал тэр чигээрээ эрлийз. Малчид хvртэл эрлийзжиж байна. Монголын нийт хvн амын 99 хувь нь хятадын эрлийз болжээ... Би юу? Би бол цэвэр халх цустай, хэдийгээр євєє маань євєр газраас шилжин ирсэн боловч жинхэнэ говийн хольцгvй шижир халх билээ, би.

* * *

-Торой банди, Тогос Чvлтэм, Чvлтэмийн Улаан, Улаантны Энхбаяр сонсоо, хавьтсанаа хусна, харснаа шаана, хажуудахаа мурина, хариуцсанаа гол гаргана... Улаан туг залуучууд хоёр ихэр юм. Уралдаан... тэгээд юу гэдэг билээ? Морины уралдаан бил vv?

* * *

-Энэ жил улсын наадамд сайхан барилдаж 20 саяар начны болзол хангасан алдарт бєх тэрэндээ зориулж “Тамирчны алдар хямдхан олдоогvй” дуугаар цэнхэр дэлгэцээр мэндчилж байна аа.

* * *

-Сайхан хэрэлдэх сай­хан ш дээ. Миний их хурал дээр хэрэлдэж байгаа маань сонгогч олны маань л захиас. Хєєе чи юу гэж хуцаад байгаа юм? Зоригийг чи алаа биз дээ муу хар п...аа минь ээ...

* * *

-Монгол хvн бол онцгой гентэй юм. Иймээс олон авгай авах хэрэгтэй. Герман, англи хvvхнvvдийг гурав­дугаар авгайгаа болгож авах ёстой. Хууль л гарчих юм бол тэдний хvvхнvvд наашаа цувж гарна шvv дээ. Намайг авгайтай юу гэж асууж байгаа юм уу? Авгайтай байсаан. Даанч намайг хаяад явчихсан.

* * *

-Би хэдийгээр Их хурлын гишvvн болсон ч гэсэн жилд хоёр удаа нvцэглэж ард тvмнээ баясган баярлуулах болно.

* * *

-Ээжийнхээ ачийг яанам бэ хєє...

-Тэгвэл чи яагаад тєрvvлсэн эхээ сvхдээд алчихаж байгаа юм бэ?

-Хvн дуу дуулж байхад чинь битгий мангартаад бай.

* * *

-Чоно буудаагvй ээ, vнэг алсан. Би буудаагvй ээ, манай дvv буудсан, Японы парламентын гишvvн биш ээ. Тэдний хамгийн аймаар том намынх нь гишvvн, яг над шиг. За муу цагдаа царайлсан лалар сэтгvvлч хулгайчаа хохь чинь шvv. Тэр чинь онхолдсон юм биш. Ослын буулт байхгvй юу. Жудогийн тамирчид ослын буулт хийхээрээ дээшээ хараад л хялайгаад унадаг шvv дээ, лалар аа. Улс орноо хєгжvvлэх гэж ослын буулт хийж байхад чинь битгий дvнкvv царайлаад байгаарай лалар аа.

* * *

-Зургадугаар палатынхан тариагаа хийлгээрэй. Эмээ уугаарай, тариагаа хийлгээрэй.

Vгvй, энэ зургадугаар палатын хаалган дээр бичсэн “МОНГОЛ 21” гэсэн хаяг юу гэсэн vг вэ? Хvндэрсэн євчний нэр биз? Халдвартай юм байх даа, бvгдээрэ тусаад бvгдээрээ хvндэрчихсэн байх чив.

* * *

-Чи шизотой, гэхдээ чамайг цагдаад єгєхєє болилоо.

* * *

-Vгvй, би нуурын эргээр хєл нvцгэн явдаг байсан, гэхдээ чамайг огцруулахаа болилоо.

No comments: