Одоо Германд дэлхийн хамгийн том найр болж байна. Хєл бємбєгийн дэлхийн аварга шалгаруулалтыг манай гаригийн хvн амын гуравны хоёр нь vзэж цэнгэдэг гэнэ. Германчууд энэ том цэнгээнийг тохиолдуулж єдєрт хэдэн зуун сая долларын пиво борлуулчиж байгаа аж. Хэдэн тэр бум доллар зарцуулж буй боловч тэндэхийн эдийн засаг зарснаасаа илvvг олж чадаж байгаа учир энэ тэмцээнийг булаацалдан байж єєртєє зохиох эрх олж авсан юм. Ой, баяр цэнгээн бол нийгэмд байгаа мєнгийг тvргэн эргэлтэнд оруулдаг нэгэн далим болжээ, єнєєгийн ертєнцєд. Хятадууд майн баяраар долоо хоног амрана. Энэ нь ард тvмнээ ажил хийлгvvлэхгvйгээр цэнгvvлэх гэсэндээ биш тэдний ажиллаж байж олсон мєнгийг тvргэн эргэлтэнд оруулах гэсэн санаа. Цагаан сараар хагас сар амруулж байгаад vvнээс ч их мєнгийг эргэлтэнд оруулдаг аж. Цэнгэл гэхээсээ эдийн засгийн бодлого нь амралтыг сунгах гол шалтгаан болдог.
Социализмын бvтээгдэхvvн, нvvдэлчин удмын бид болохоор баяр ёслол, ой цэнгээнийг єєр ухаанаар тэмдэглэдэг. Энэ жил Монголын тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байгааг єргєн сайхнаар тэмдэглэхээр шийдэцгээлээ. Хэдэн зуун саяар ур муутай зураг уулан дээр сараачив. Жуулчид тэрийг узэх гэж ирэхгvй, тэнд нь амралт цэнгээн болохгvй, тэгэхээр цэвэр vрэлгэн эд байгаа биз. Ой болох гэж байна гээд тєв цэнгэлдэхийг шохойдож байна, уул нь ийм зvйлийг ой далимдуулж суудал шинээр нэмж засдаг, єєрєєр хэлбэл орлого нэмэгдvvлж засвараа vнэгvй хийгээд авч буй нь тэр. Саяхан 800 жилийн ойн "хандив" боллоо. Шашинаар далимдуулж єргєл єгвєл хожоо гардаг маягтай юм суртчилсан болохоор хандив гэхээсээ мунхруулсан дээрэм болж. Учир нь тэр хандиваар юу хийх гэж байгааг "тас нуугаад" хэлсэнгvй, ерєнхийдєє л сайхан наргих юм байх. Найр наадам, ой, тэмдэглэлт баярыг одоо болтол зах зээлжvvлж чадаагvй болохоор социализмын бvтээл болох бидний хувьд энэ нь цэвэр гарлага сvйтгэл аж. Гарлага сvйтгэлийн хєрєнгє эргээд ард тvмнээс татвараар дамжин гардаг, vргvй зардлаас хожиж чадаж байгаа нь улс тєрийн луйварчид. Хаа хамаагvй хvн шоуг нь зохион байгуулна гээд хэдэн тэрбумаар нь аваад хармайлчиж байгаа болохоор атаархахаас єєр яая гэхэв.
Тєв талбайгаа Чингисийн хєшєєгєєр мялаах гэж байгаа юм байна. Энэ ч vнэндээ нэр тєрийн хэрэг. Мєд ашигаа єгєхгvй байсан ч vндэсний бахархал. Гэтэл тэнд Их Монгол улсын албан ёсны хаан Гvег, Мєнх нар байхгvй мєртєє Хятадын Юань династийг vндэслэгч Хубилай хаан байх юм. Хубилай монгол хvн, Чингисийн ач. Гэхдээ тэрээр Их Монгол улсыг саринааж Хятадын шинэ династийг байгуулсан билээ. Хятадын уламжлалт тєрийн хаан ширээнд очиж суусан монгол хvн.
Тэрээр бага наснаасаа Алтан улсын хятад багш нараар заалгаж иргэншсэн боловсролтой болсон хvн. Тэр урвагч мэдээж биш, гэхдээ дэлхийг захирч байсан Монголын тvvхийн vргэлжлэлийг Хятад, Монголын хамтарсан нэг улс болгон салгасан.
Хятадууд Хубилайг Хятадын Юань династийг vндэслэгч, Хятадын олон vндэстний нэг болох монгол хvн, єєрєєр хэлбэл Дундад улсын монгол vндэстэн хvн гэж vздэг. Манайхан бол vvнийг нь зєвшєєрдєггvй.
Одоо хятадууд Юань династийг vндэслэгч эх сурвалжийг Чингисээс эхэлж тоолох болсон ба энэ нь мэдээллийн хэрэгслэл, ном товхимолоор нэг дvvрчээ. Тэдний логикоор Хятадын олон vндэстний нэг монголчууд Чингис хаанаар удирдуулан дэлхийг эзэлсэн, єгєєдэй, Гvег, Мєнх нар vvнийг улам vргэлжлvvлсэн, Хубилай ємнєд Сvн улсыг эзлээд жинхэнэ Хятад улсыг дахин нэгтгэж хvчирхэг династиа байгуулсан аж. Гэтэл vнэндээ Чингис, єгєєдэй, Гvег, Мєнх нар Хятадын хаан болж байгаагvй. Хубилай Хятадын тvvхэн дэх хамгийн аугаа хааны нэг мєн. Тvvний нэр Кан Ши, Цэн Ши хуанди нарын хамт Хятад vндэстний бахархал мєн. Гэхдээ хятадууд Цагаадай, Зvч нарын удмынхны улс гvрнийг єєрийн гэж мэтгэдэггvй. Хубилайн дvv Хvлvгvгийн Ил хаадын улсыг ч єєрийн тvvхэнд хамруулдаггvй.
Vнэхээр Хятадын хаан байсан Хубилайг бид булаа-цалдсанаар Чингис хааныг Дундад улсын олон vндэстний нэг монгол хvн байсан гэсэн логик руу нь хєтлєгдєн дагаж ороод байгаа хэрэг. Юань династийг Хятадын тvvхээс салгах, Монголын тєр байсан мэтээр мэтгэх нь юунд ч хvргэхгvй. Тvvх тvvхээрээ л vлдэнэ. Бээжин хотын суурийг тавьсан энэ тvvхэн хvн Хятад Монголын хамтарсан тєр, династийг байгуулж, Чингис болон тvvний vр ач нарын байгуулсан бусад орнуудаас салгасан учир Монголын гэхээсээ Хятадын тvvхтэй илvv холбоотой билээ. Чингисээс Мєнх хааныг дуустал Их Монгол улсын монгол тєр байсан, Хубилайгаас эхлээд Хятадын Юань династи гараагаа эхэлсэн гэвэл тvvхэн vнэнд тохирохоос гадна Чингис хааныг Дундад улсын хvн байсан гэсэн гуйвуулга гvжирдлэгт няцаалт єгєх нотлогоотой, vнэн, логиктой дvгнэлт болно. Бид Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа болохоос Хятадын Юань династиин vvслийг тэмдэглэж байгаа биш шvv дээ. Хятадууд ч энэ ойд их ач холбогдол єгч тэмдэглэх гэж буй нь чухам 1206 оноос Юань династи гараагаа эхэлсэн гэж харуулах гээд буй хэрэг vvнийг нь батлах мэт бид тусгаар улсынхаа нийслэлийн тєв талбай дээр монгол цусны хvнээр удирдуулсан Хятадын нэгэн хvчирхэг династиин анхны хааны хєшєєг нам засгийнхаа мэргэн шийдвэрийн дагуу сvндэрлvvлэхээр нэгэнт шийджээ.
Sunday, July 1, 2007
Ой тэмдэглэх эдийн засгийн ба тvvхэн угта
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment