Sunday, July 1, 2007

Сурах бичиг ба төрийн оролцоо

Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь 18 нас хүрээгүй иргэд. Эдний тал нь дунд сургуульд сурч байгаа. Тэдэнд ерөнхий боловсрол олгохын тулд 688 дунд сургууль ажиллаж байна. Энэ олон хүүхэд үнэ төлбөргүй сурдаг. Yнэндээ үнэгүй юм байдаггүй учир энэ сургалтын их мөнгийг ард түмэн татвараа нийлүүлж улсын төсөв болгоод эргүүлж тарааж байгаа юм.
Улсын т
өсөв маань Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг хагас нь болж байгаа. Хагас нь гэгдэх 500 гаруй тэрбум төгрөгийн 20 гаруй хувийг нь мөнөөх боловсролын салбар залгичихдаг.
Энэ нь багадсан юм шиг 1998 оноос б
үх сурах бичгийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгч байхаар шийдлээ. Дахиад л үнэгүй юм байдаггүй болохоор үнэндээ эх эцгээс нь татвараар дамжуулан хурааж авсан мөнгөө хүүхдэд нь ном болгоод эргүүлээд өгчихөж буй хэрэг. Нэг хүүхдэд таван сурах бичиг ноогдоно гэж бодъё. Улсын хэмжээнд 527 мянга 900 сурагчид гурван сая шахам сурах бичгийн ном ноогдож байна. Нэг сурах бичгийн номыг гурван мянган төгрөг гэж дундажлахад нийтдээ 7-8 тэрбум төгрөг гарч байна. Энэ бол барууны саятны сонирхлыг ч татахуйц том мөнгө, тэр утгаараа том бизнес. Ном ганц жил ашиглагддаггүй, дараагийнхаа сурагчид шилждэг учир жилдээ дор хаяхад тэрбум төгрөгийн сурах шинэчлэлээр орно. Бас л муугүй мөнгө. Гэтэл ард түмэндээ таалагдах гэж улс төрийн намууд өрсөлдөн үнэгүй сурах бичиг тараадаг болсон нь үнэндээ өгч авч байгаа хоёр талдаа аль алинд нь хортой муу зүйл болжээ. Сурах бичиг бичнэ гэдэг өөрөө шинжлэх ухаан. Хаа очиж социализмын үед энэ нь өндөр шалгуур давдаг байсан. Зохиогч нь хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, сурган хүмүүжүүлэх ухааны өндөр боловсролтой байхаас гадна сурах бичиг нь тодорхой хугацаа хүрээнд туршигдсан байх ёстой. Одоо бол зохиогчийг хүндэлдэг ч үгүй, үнэлдэг ч үгүй болохоор захын дурак хоёр долоо хоногийн дотор туурвиж орхино. Сурах бичиг бичих байтугай өөрөө нэгдүгээр ангид суралцаж баймаар эр л "Цагаан толгой" тэрлэж байх жишээтэй. Хотын хүүхдүүд тооноосоо илүү адармаатай араг, шээзгий, ногт гэдэг үгийн учрыг олох гэж мунгинах нь математикийн мэдлэг олгох ёстой цаад сурах бичгийнх нь үндсэн зорилго хэт хальсны шинж. Нийгмийн харилцаа үндсээрээ өөрчлөгдчихөөд байхад хүүхдүүд Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь"-ийг судлах шаардлагатай гэнэ. Ардчилсан хүчнийхэн муу хүмүүс гэж ойлгуулахын тулд хүүхдийн сурах бичиг дээр С.Зоригийн зургийг тавиад дор нь "жинхэнэ ардчилагч" гээд тавьчихсан ч байх шиг. Бусдыг нь хуурамч буюу жинхэнэ биш жогорхой л гэх гэсэн юм байлгүй. Сурах бичиг нэгэнт үнэгүй учир бүх "бодлогыг" нь яам атгана. Тендерэрхүү юм зохион, үнэ өртгийн хамгийн хямдыг нь сонгоно, өөрөөр хэлбэл хамгийн мууг нь шалгаруулна гэсэн үг. Олноор хэвлэгдээд мөнгийг нь төсвөөс гаргачихдаг болохоор хэвлэх ажлыг гардан хэдэн бор юм унагах гэсэн халтуурчингууд эцсийн бүлэгт яамныхныг л хахуульдана. Хэвлэлийн бизнес байтугай амьдралдаа ном сөхөж үзээгүй шахам нөхдүүд яамнаас шалгаруулсан хамгийн муу сурах бичгийг аваад Өвөрмонгол руу гарч өгнө дөө. Монголын бүх сурах бичгийг хэвлэсээр байгаад дээлэндээ багтахгүй болтол баяжсан хужаа хэд хэд байна. Сурах бичгийг хэвлэх цаас цавууны стандарт, эрүүл ахуйн шаардлага гэж юм уг нь бий л дээ. Хаа хамаагүй хужаад тэр нь ямар ч хамаа байх юм билээ. Цаана нь татварын асуудал байна. Дотоодын ном үйлдвэрлэгчид НӨТ, гааль, ашиг орлогын бүх татварыг хураалгадаг, харин Өвөрмонголоос орж ирж буй олон зуун мянган сурах бичгээс улс улаан мөнгө авч чаддаггүй. Өнөө дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн яалаа.
Одоо Боловсролын яамны харъяа агуулахад гурван тэрбум т
өгрөгийн сурах хулганы баастай холилдон хэвтэж байна. Аргагүй шүү дээ, улсын бизнес нэг иймэрхүү л байна. Хувийнхан ийм юмыг тооцоотой судалгаатай үйлдээд өөрсдөө хамгийн сайн тарааж чадна. Хэвлэгдсэн сурах эзэндээ очно уу, агуулахад хэвтэнэ үү, илүү хэвлэгдэнэ үү энэ бүхэн хэвлэсэн хужаад ч, хахууль авсан түшмэлд ч, дундаас нь зүгээр сууж байж юм унагаасан "бизнесчинд" ч даанч нэг падлийгүй хэрэг юм байх аа.
Сурах бичгийн энэ том "бизнес"-ийг хашилтнаас нь гарган зах зээлийн жинхэнэ бизнес болгомоор байна. Яам сургалтын программын ер
өнхий баримжааг л гаргаж өгдөг болчихвол төрийн учир утгагүй "оролцоо" алга болж, тэр утгаараа хэдэн зуун саяар яригддаг хээл хахууль авилгын асуудал энэ салбарт бас үгүй болно. Хэвлэлийн газрууд, зохиогчид яамны баталсан хүрээн дотор өөрсдөө сурах бичгээ хийг. Тухайн сургууль аль сурах бичгээр явахаа багш нар нь мэдэг. Сурах бичгийг заавал үнэгүй л өгөх гээд байгаа юм бол эх эцэгт нь талоныг нь өгчих. Энэ талоноор аль сурах бичгийг авахаа эх эцэг, багш, сургуулийн захиргаа мэддэг болчихвол зах зээлийн утгаараа жинхэнэ өрсөлдөөн буй болно. Өрсөлдөөнөөр хамгийн сайн сурах шалгарах учир яамны хамгийн мууг нь шалгаруулдаг арга барилаас өөр болох юм. Өрсөлдөөний үр дүнд үр хүүхэд маань л хожино. Хотын хүүхдүүд араг шээзгийний учрыг олох гэж толгойгоо эргүүлэлгүй бодох ёстой тоогоо л бодно. Хөдөөний хүүхдүүд машины марк ялгах гэж зүдрэлгүйгээр физик ойлгох ёстой бол тэр рүүгээ л явна. Аль аль нь нян тээгч сурах бичгээс холдож, эрдэм мэдлэгийн хувьд ч эрүүл ахуйн хувьд ч хожино.

No comments: