Sunday, July 1, 2007

Гахай бvр илvv тэгш эрхтэй

Жил гаруйгийн ємнє, наадмаар нэгэн сонин нэвтрvvлэг зурагтаар гарч билээ. УИХ-ын даргаар Нямдорж сонгогдсонд зориулсан будаалга юмуу даа.

Тэнд зєвхєн радиогийн нэвтрvvлэгч ярьдагаас нэлээд єєр аялагаар єгvvлэгчид ялгаран цуглажээ. Баянмєнх аврага ярьж байна,

Монгол улсыг бид удирдах ёстой юм, удирдсаар ч ирсэн юм. Гэтэл сvvлийн арваад жил ёс алдагдаж манай нутгийнхан тєрийг толгойлох явдал завсарлaлаа. Энэ алдаа зvй ёсоор засагдан нутгийн хvvхэд тєрийн толгойд гарав. Монголд Ерєнхийлєгч гэдэг бол билэгдлийн шинж чанартай байдаг. Ерєнхий сайд ч яахав, гvйцэтгэх л ёстой хvн. УИХ бол хамгийн том байгууллага, тэгэхээр vvний дарга нь жинхэнэ тєрийн толгой юм. Нэмдорж кєвvvнэ ингэж Монголын тєрийн жинхэнэ толгой юм. Манай нутгийхан дахин тєрийн жолоо атгалаа.

Яахав дээ, чааваас бєх хvн шvv дээ. Ардчилсан Тєрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг ойлгодоггvй л юм байгаа биз, зайлуул. Нутгийн vзэл хvчтэй л байгаа биз. Гэтэл Ц.Нямдорж нь авaргын хэлсэнд бvр vг vсэгчилэн vнэмшижээ.

Ерээд оны эхээр хvмvvс юутай ч vндсэн хуулийнхаа утгыг ойлгодог байлаа. Эрх мэдлийг шvvх, гvйцэтгэх, хууль тогтоох гэж хуваадаг, энэ нь нийгэмд ардчилсан зарчим хэрэгжих vндсэн нєхцєл. Эрх мэдлийг нэг хvн болоод нэг институц рvv єгч болдоггvйг хvний иргэншлийн тvvх харуулсан. Нэгдvгээр зэргийн хамгаалалтанд байдаг мань гурван дуракыг “тєрийн гурван єндєрлєг” гэж ёжилж хашилтанд бичдэг байлаа. Олон тvмэнд vзvvлэх нєлєєлєл ихтэй учраас хэвлэл бол албан ёсны бус бараг л дєрєв дахь засаглал юмдаа гэж єхєєрддєг байв. Харин єнєєдєр эдгээр утгын хашилт нь нэгэнт vгvй болжээ. Тєрийг институциуд эрх мэдлийн хуваарлалаар удирдах биш, хэн хамгаалалттай машинаар дохио чарлуулан довтлогодог нь чирж явах болтой юм.

УИХ бол 76 гишvvнээс бvрдсэн хууль тогтоох институци юм. Эд жалга жалганаас сонгогдон гарч ирээд нийлж байж хууль тогтоох нэгэн институци болно. Vvнийг Vндсэн хуулинд “УИХ 76 гишvvнээс бvрдэнэ” гэж томъёолжээ. Зэрэгцээ жалганаас гарч ирсэн эдний хэн нь бусдаасаа илvv буюу дутуу эрх эдлэхгvй. Ийм учраас гар єргєж цєєнхєє хvндэтгэн олонхийн хvсэл зоригоор хууль буй болдог. УИХ-аас гарсан бичиг баримт болгон Монгол улсын иргэн болгон мєрдєх ёстой хууль юм. Ерєнхийлєгч зарлиг гаргаж болох боловч тэр нь зєвхєн хуульд нийцсэн байхыг Vндсэн хууль шаардана. Засгийн газар захирамж тогтоолоо мєн хуулинд нийцvvлэх vvрэгтэй.

УИХ ажлаа явуулахын тулд ажил vvргийн хуваарлалтанд ордог. УИХ-ын дарга, орлогч, байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч гэх мэтээр. Энэ нь зарим нэгэнд нь илvv эрх олгож байгаа юм биш vvргээ хуваарилж зохион байгуулалтанд орж буй хэрэг. Бага хурлын vед байнгын хороонд нэг машин єгч гишvvд ээлжилж унадаг байлаа. Явсаар єдгєє энэ нь хороон даргын сандлага болж хувирсан. Ажиглагдахгvй байдлаар эрх мэдэл нэг зvг рvv бєєгнєрч байгаа биз?

2006 оны эхээр засаг булаацалдах ээлжит тоглолт болж бєєн бужигнаан боллоо. 1-р сарын 25-нд шинэ Засгийн газар ажилдаа оров. Маргааш нь гишvvн Нямдоржийн єргєн барьсан УИХ-ын тухай шинэчилсэн хууль гэнэт орж ирэн дорхноо батлагдлаа. Хурал дээр ердєє 33 дугаар зvйл буюу УИХ шалгах vvргээ хэрэгжvvлэх тухай л ярьсан байна. Засгийн газрын асуулгын цаг дээр эрх барих хvчин асуулт асуухгvй гэсэн Бат-Vvлийн санаачлага дэмжигдэж, гишvvд хєхрєлдєж марзганаж байгаад гар єргєєд таржээ. Гэтэл Нямдорж 11 дvгээр зvйлээр хєєрхий тэдний эрхийг хасаж эрх мэдлийг єєр дээрээ овоолон, мєнєєх будаалган дээрх яриаг амьдрал дээр хэрэгжvvлчихсэнийг хэн ч мэдсэнгvй. Тэр єдєр тєрийн эргэлт болчихжээ. Vндсэн хуулийн 3-р зvйлд єгvvлсэн “Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт будаа болжээ.

Vндсэн хууль ёсоор УИХ нь єєрт нь шууд тайлагнадаг Засгийн газар, тєв банк, статистик, аудит зэрэг байгууллагуудтай. УИХ зєвхєн эднээрээ дамжиж бусад байгууллагатай харилцах ёстой юм. Эдгээр байгууллагын даргыг ганц хvнээр шийдvvлэхгvйн тулд 76 хvнтэй институциэр сонгуулан шалгаруулдаг учиртай аж. Гэтэл Нямдорж єнєєх “тєрийн эргэлтээрээ” энэ эрхийг єєрийн онцгой бvрэн эрх болгон зарлажээ. Монголын бvх институцvvдийн удирдлагыг тэрээр шууд ба шууд бишээр ганцаараа мэдэж тавьж байх юм бол ерєєсєє бусад 75 нь ард тvмнээс сонгогдох хэрэг юу билээ. Будаалган дээр ярьдагчилан аль нэг нутгаас гарсан гишvvн тєр удирдах номтой гэсэн заалт Vндсэн хуулинд алга. УИХ дарга бол парламентийг тєлєєлдєг болохоос орлoдог субъект биш. Онцгой эрх бол хэнтэй ч хуваалцалгvй ганцаар шийдвэр гаргахыг хэлнэ. Ийм эрх УИХ-ын аль ч гишvvнд байхгvй. Тэд бvгдээрээ нийлж байж хууль тогтооно. УИХ-аас гарсан бичиг баримт болгон Монгол улсын нутагт зайлшгvй хэрэгжих хууль мєн. Гэтэл Нямдорж єєртєє захирамж гаргах эрх олгожээ. УИХ-ын нэрээр тvvний ганцаараа шийдвэрлэсэн хууль гарах ба тvvнийг Монголын иргэн болгон мєрдєх vvрэгтэй болох нь.

1933 онд Гитлер яг ийм замаар ганцаар захирагч болжээ. Тэрээр сонгуулиар парламентийн гуравны нэгийг эзлээд эвслийн засагт хоёр сайдтай болов. Дараа нь єнєєдvvл нь Засгийн газраас гарч хямраагаад дахин сонгууль болоход парламентийн хагасыг эзлэв. Ерєнхий сайдын албыг Ерєнхийлєгч Гинденбvргээс нэхэхэд цаадах нь єгсєнгvй. Ингэхээр нь хурал хаяж дахин хямрал vvсгээд сонгуулмар олонхи болов. Канцлер болуутаа Ерєнхийлєгчийн эрхийг єєртєє авав. Энэ буй болгосон онцгой эрхийнхээ дагуу сєрєг хvчний депутатуудыг барьж шоронд хийгээд улс орон даяар онцгой байдал зарлажээ. Ваймарын бvгд найрамдах улсын эмзэг Vндсэн хууль ийнхvv ертєнцийг залгих ороолонг тєрvvлээд мєхєх нь тэр. Єдгєє соёлт ертєнцєд ийм юм гарах vндэсгvй болсон. Африкийн хоцрогдсон орнуудад сvvлийн vед АК-47-оор тєрийн эргэлт хийх нь моод биш болж энэхvv Гитлерийн аргыг єргєн хэрэглэх болжээ.

Жорж Орвэллийн Амьтны ферм номыг сvvлийн арван жилд гурван орчуулагч тус тусдаа монгол хэлээр орчуулан хэвлvvлжээ. Дэлхийн сонгодог. Vvнийг дэлхийн хаана ч дунд сургуульд заавал заадаг. Ардчилал хэрхэн дарангуйлал болж хувирдагийг харуулсан сэрэмжлvvлэг зохиол. Тэнд нэгэн амьтны фермийн амьтад бослого гарган дарангуйллыг авч хаяад єєрсдєє эрхээ барьж бvх амьтныг тэгш эрхтэй гэж тунхаглажээ. Тэдний УИХ-ын даргаар нь гахай сонгогддог байна. Гэтэл “Бvх амьтан тэгш эрхтэй” гэсэн гол уриа нь нэг мэдсэн чинь “...гахай бvр илvv тэгш эрхтэй” гэсэн нэмэлттэй болсон байдаг. “Бvх амьтан тэгш эрхтэй, зарим амьтан илvv тэгш эрхтэй”, “Ямар ч тохиолдолд Напoлеоны зєв” гэсэн алдарт афоризмыг єдгєє соёлжсон хvн болгон мэддэг, ардчилал утгаа алдаж эхэлж буйг ёгтлон хэлдэг хэлц vг болжээ. Напoлеон гэдэг нь мєнєєх амьтны фермийн их хурлынх нь дарга гахайн нэр. Манайхаар бол Нямдорж юм болов уу даа.

Vндсэн хуулийг хамгаалж байх ёстой институцийг манайд цэц гэдэг. Даргаар нь Нямдоржийн ихрийн єрєєсєн Бямбадорж гэгч байгаа. Тэр бас л “илvv тэгш эрхтэй”. Цэц нь vндсэн хуулийг хамгаалан, зєрчсєн тохиолдол бvрд маргааны дагуу тєдийгvй єєрийн санаачлагаар хянан шийдвэрлэх vндсэн vvрэгтэй юм. УИХ-ын гишvvд зєвхєн єєртєє тайлагнадаг байгууллагуудтай харилцах ба бусадтай нь зєвхєн эдгээрээр дамжин харилцах ёстойг Vндсэн хуульд зааж єгчээ. Сонсогдсоноор Нямдорж єєртєє олгосон онцгой эрхийн дагуу прокурор, мєрдєнгийн ажлыг ч явц дунд нь дуудаж авчирч vзэн заавар єгдєг гэсэн. Дуудсан зоргоор нь авчирч vзvvлж буй тєрийн ажилтнууд ч уг нь Vндсэн хууль зєрчиж л буй хэрэг. "Миний онцгой эрхэнд халдах эрх та нарт байхгvй" гэж тэрээр агсганаж байхыг та бvхэн нэг биш удаа vзэж сонсоо биз. Учир нь мань эр “гахай бvр илvv тэгш эрхтэй” гэсэн заалтад хамаардаг болж. Шалгаж хянах vvрэгтэй нєгєє ихэр нь хэн нэг гомдол гаргагчийн цаасыг єлийж байж хурааж аваад урж тасддаг хообийтой юм, угаасаа.

Єлсгєлєн хvнд vндсэн хуулиас єєр vмх мах чухал. Гэтэл єлсгєлєн байгаа шалтгаан нь чухам энд л бий. Эрх чєлєєгvй хvнд vмх мах зєвхєн гуйлгаар л олдоно. Манай vндсэн хууль иргэн болгоны эрх чєлєєг тунхагласан. Тунхаглах нэг єєр. Хэрэгжих нэг єєр. Уулаасаа дєрлvvлж амьдрах vйлтэйгээс хойш vхэр эрх чєлєєгєєр яахийм. Гэж Пушкин нэгэнтээ бичжээ. Бид vхрээс нэлээд ялгаатай баймаар юм.

No comments: