Sunday, July 1, 2007

Х Э Н Х Э Г

Шатар тоглож байгаад хожиг­дох бо­ло­хоо­роо хєлгєє єшиг­лєєд хая­чихдаг хvн бай­даг. Бvр зо­доон цохион болж, шар­лахсанаасаа эсэн юм бол­но. Английн нэрт шогч Бэ­нийн ийм кино хvртэл байдаг.

Энхбаяр “шатар” тогло­жээ. Шатар ч гэж дээ, луй­вар­чин болж тоглохгvй юу. Тоглох ч гэж дээ, vнэнгээсээ. Худалдаа хєгжлийн банкийг залгих тєсєл. Юун тvрvvн тоглоомд монголчуудыг оруу­­­­­лахгvйн тулд байж бо­лш­гvй хvнд нєхцєлтэй хувьч­лалын тендер зарлав. 50 сая долларын vндсэн хєрєн­гє­тэй, 10 жилийн турш­лагатай банк л єрсєлдєєнд орох гэнэ. Тендерт нь єєрийнх нь но­толсноор дэл­хийн санхvv­гийн ертєнц тэр чигээрээ оролцон єрсєлдєєд эцэст нь уул уурхайн тvvхий эд дам­лан борлуулдаг, банк­ны сал­барт ганц сарын ч турш­лагагvй “Жэральд Ме­тальз” гээч компани ялсан аж. Гэтэл ялагч маань тендерт заасан хугацаанд мєнгєє тєлдєггvй ээ. Хугацааг нь сунгаад л байлаа, сунгаад л байлаа таг чиг. Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспор­тод мо­но­поль тогтоож єгсний шанд тендерт нэрээ оруулж, банк худалдаж авах мєнгийг нь тvр зээлэх нєхцєлтэй тоглоо­мын тєсєл байлаа. Ингээд Люксембургт нэг ав­саар­хан компани бvртгvv­лээд тэр нь ХХБ-ийг авах юм болов. Авсаархан гэдэг нь тэд 66 мянган долларын vндсэн хєрєнгє буюу гайгvй жипний хєрєнгєтэй нь тен­дерийн єгєгдсєн нєхцєлєєс даруй мянга дахин бага бай­лаа.

Миний сонссоноор ирээ­дvйд “ориг монголчууд” энэ банкийг Жеральдаас салгаж авахын цагт ЕС хорин хувийг нь хувьдаа авахаар тохи­ролцжээ. Жэральд 12 сая доллар зээлvvлсэн гэхэд хорин хувь нь адаглаад л 2,5 сая болно гэсэн vг. Vvнээс гадна чимэг болсон бага сага хувьцааг єєр банк, бай­гуул­лага, хувь хvмvvст зарсан нь луйврын мєн чанарыг дал­далж байх vvрэгтэй аж.

Зэсийн vнэ ид єсєж бай­сан vед Эрдэнэтийн баяж­малд сvvлийн долоо найман жилд 25-65 хувийн хяналт тогтоож байсан Жэральд хvссэндээ хvрсэн учраас банкны хувьцаагаа эргvvлж єгєхєєр болжээ. Энэ хооронд тvvхий эдийн vнийн єсєлтийн буянаар Монголын эдийн засгийн тогоо ч лут томорсон юм. Зэсийн vнэ тєдийгvй банкны vнэ ч аймаар єссєн. Жэральдын 12 сая доллар зах зээл дээр 54 сая доллар болсон хэрэг. Ийм vнийг тэдэнд Монголын санхvvгийн нэг бvлэглэл санал болгов. Анхны гэрээний дагуу vнийн санал эхэлж тавих эрхтэй алтан хувьцааг эзэмшигч нь Монголбанкны Чуук аж. Гэтэл энэ хооронд ХХБ-ны гэрээг vндсээр нь єєрчилж, єнєє алтан хувьцаа байтугай хувьчлалын чимэг болж бай­сан Швейцарийн Лугано, Нидерландын Эн Жи Барэнс банкууд тоглоомонд нэрээ хавчуулсны шагналаа хvр­тээд аль хэдийнээ vзэх мєр­гvй алга болжээ. Анхны гэ­рээг мань Энхбаяр яаж єєр­чилсєн гэхээр хорин хувийг нэгэн компанид хадгалуул­жээ. Жэральд нь зэсийн баяж­мал тогтмол авч байсны шанд л хорин хувиа єгч буй хэрэг. Мєнєєх компанид ингэхээр зэс гаргах эрх олго­но гэсэн vг. Нэгэнт ингэсэн болохоор хуучны хамсраг­сад одоо гай болно. Энэ бол Энхбаярын vндсэн мэх. Ста­лин гучаад оны vед Ягода, Ежов, Берия нарыг яаж ээлж дараалан хэрэглээд хаяж байлаа. Энхбаяртай улс тєр, бизнес, хулгай дээрэмд хамс­рагсдаас бvтэн гарсан нэг ч хvн vгvй, бvгдийг нь ашиглаж дуусаад нохойд хаяж єгдєг.

Чуукийгаа Энхбаяр аль хэдийнээ гол гаргаад нулим­чихсан байсан тул тэрээр шинээр тодорч буй сан­хvvгийн бvлэглэлд элсэж орхихгvй юу. Ингээд Худал­даа хєгжлийн банк Монголын шинэ баян Эрдэнэбилэг гэг­чийн гарт орж хєєрхий Энх­баяр хоосон хоцрох нь тэрээ. 54 саяын 20 хувь гэдэг дор хаяж л 10 гаруй сая доллар. Энэ бол Энхбаяр байтугай нь харамсмаар мєнгє. Уг нь тэрээр луйвар санаачилж хєгжvvлж явсан болохоос хууль ёсоор тvvнд ганц цент ч ногдох ёсгvй л дээ. Гэвч тэрээр гэгээн цагаан єдрєєр дээрэмдvvлчихлээ гэж vзэн маш ихээр гашуудан єєрий­гєє єрєвдєв. Ингээд л хєлгєє єшигчиж унагаад наншил­даанд биеэ бэлдэвш. Хутга тармуур ш гарсаахvй. Хаарт тоглож мєрий алдсан тvvний нvд аймшигтай, бас сvртэй.

Худалдаа хєгжлийн бан­кийг

Хувьдаа авна гэсэн яалаа даа

Хуурамч бичиг барим­таар

Хулхидна гэсэн яалаа даа

Яалаа даа яалаа даа, Энхбаяр аа

Ингээд єєрєє муриул­чихдаг байгаа. Хууль бус тоглоом тоглож байсан уч­раас мєнєєх хорин хувийн асуудал ердєє л аман то­хироо байсан болохоос бич­гэн баримт vлдсэнгvй. Бичиг байгаад ч тэр нь шоронгийн баталгаа л болно шvv дээ. Тэрээр ХХБ-ны асуудлыг шалгуулна гэж саяхан зураг­таар ярьдаг юм байна. Vvн­дээ хаа хамаагvй арван хэ­дэн жилийн ємнєх Чингис бууд­лыг хvртэл хавчуулсан гээч. Хачир болгож байгаа ухаан­тай юм. Жэральд хэ­мээх Монголыг идэх гэсэн айм­шигт махчин шулмас байсан тухай айдас тєрєм хоррортой vлгэр ярин тvv­нийг болон монгол хань хам­саат­ныг нь дарах ариун дайнд мордохыг уриалж, эс чин­­гэвээс эх орноос урва­санд тооцох ту­хай шантааж­тай мэдээ туур­вина. Бvтээл нь сонин болон хэвлэгдэж эх орны дєрвєн зvг найман зовхист шєнийн цагаар єртєє дамжин тархана. Жэральд махчны эрэн сурвалжлагдаж буй монгол хань хамсаатны дvрс зураг мэдээнд бас хавс­раатай. Эх орон даяар эзэн хааны зарлигийг биелvv­лэхээр эрслэн бослоо.

Vнэхээр ХХБ хулгай луйв­­­рын аргаар хувьчлагд­сан. Хууль сєхвєл гол дээ­рэмчин нь єєрєє. Харин цааш нь худалдаж авсан хvмvvст ял тохох нь Энх­баярын хєл­гєє єшиглєж хаяж буй нан­шилдаан аж. Тvvнээс хатуу vvрэг авсан цагдаа болон хvчний бай­гууллагууд, хууль шvvхийн­хэн хатуу нэхэлтэй шахаанаас харин яаж мулт­рах юм бол. Энхбаяр бол нийтэч хvн. Ганцаараа идсэн гахай таргалдаггvйг мэдэх тэрээр vргэлж хамт олон­тойгоо хувааж хооллодог. Гахайнаас ялгаатай нь тэд­нийхээ идсэн хоолыг нарийн хэмжиж баримтжуулдаг аж. Хоол угаасаа хулгайнх бай­даг учир бvх хамсаатнууд шоронгийн норм ханган бие­лvvлнэ. Эргээд тэднийгээ энэ баримтаар нь шантаажилж чаддаг учир нєгєєдvvл нь юу л хий гэнэв хамаагvй гал ус руу харайгаад л орчихдог юм. Єєрийнх нь нэгэнтээ хэлс­нээр тvvнийг зєвхєн Бурхан л шvvх юм гэнэ лээ. Гэтэл хєєрхий мєрдєнгийнхєн, шvvгчид, хуульчид, таг­нуу­лын­хан, татварынхныг газ­рын хуулиар шийтгэнэ. Ин­гээд л уурласан бух туйлж гарлаа. Тэрээр одоо юуг ч тvйвээхэд бэлэн байна. Аль хэдийнээ самраад эхэлчих­сэн. Солонгосын шvvхээр шийдээд єнгєрсєн асуудлыг энд сєхєн тавьж мєрдєлт мєшгилт хєгжvvлээд явааг юу гэхэв. Тэдний албаны хvмvv­сийг гуйж єєрєє єєртєє гом­дол мэдvvлээд “хоёр орны хамтын ажиллагааг” хєгжvv­лэх аж. Энэ асуудлыг шийд­чихээд ирж тайлагнах­гvй бол Сєлийнхєн Монголд дайн зарлах гэж байгаа шахам юм ярина. Єєрєє асуугаад л, єєрєє хариулаад л. Цагдаа хууль биелvvлдэг болохоос тушаал гvйцэтгэгч биш. Гэх­дээ энэ бол онолын л асуу­дал. Гэмт хэрэгтнvvд, хам­саат­нууд цагдаа хувцас­тайгаар боссын тушаал бие­лvvлэн шударга царайлан гvйлдэнэ. Хууль ном эргэн ирэхийн цагт хаашаа бултах юм бол?

Мань хvн засаг толгойлж байхдаа Тєрийн ордны зvvн талын байшин буюу хуучин хэвлэлийн комбинатыг хус­чихжээ. Кувейтийн хаан 800 жилийн ойг тохиолдуулан монголчуудад Тєрийн ордон бэлэглэснийг наад Их хур­лынхан чухам хорлонтой юм шиг зориуд яг тэнд барина гэж бажгадуулах нь тэр. Тэгэхээр нь Кувейт руу утас­дуулж энэ бэлгээс татгалзаж байгаагаа хэлж оронд нь оношлогооны тєв бариулъя гэжээ. Кувейт нь хаант улс учир хааны тушаал буцдаггvй учиртайг цаадуул нь хэлээд хэрэв оношлогоо бас хэрэг­тэй юм бол шинээр хvсэлт гарга, єгье гэжээ. Увайгvй эр бай­гаа биз? Ер нь сонин этгээд дээ. Єлсєєд байдаг юм болов уу? Миний мэдэхээр янз бvрийн нэрээр авчихсан єч тєчнєєн газар тvvнд бий. Багтаж шингэхгvй хєрєнгє нь Байгал далайн эрэгт ч тул­сан. Тэгсэн мєртєє л єлсєєд. Идээд байгаа мєртєє цад­даггvй ийм євчин анагаах ухаанд тэмдэг­лэгдсэн байд­гийг хэнхэг гэдэг.

No comments: