Sunday, July 1, 2007

АЙДАС

Энхбаярын дэглэмийн vед сєрєг хvчин байтугай сєрєг vйлдэл ч бараг байсангvй. Эдийн засаг єсч хvн ард жаргаж байгааг мэдээллийн хэрэгслэлvvд ам уралдан суртчилах ба vvний гэрч болсон тэтгэврийн євгєд хєгшид зурагтаар “одоо л нэг болоодохлоо” хэмээн жаргалтай царайгаа харуулна. Бат-Vvл газрыг иргэдэд ємчлvvлэх цуглаан хийх гэхэд хамаг газраа ХХАА-н сайд болон нэрт эдийн засагч гишvvн Содхvv нарт булаалгачихсан тариачид айгаад эсэргvvцэл vзvvлэхгvй байв. Хєєрхий ядуус тэдний гадаадын тусламжаас олж авдаг єчvvхэн гурил будааг нь хvртэл хороо хорины даргаар дамжуулан Энхбаяр хянаж чаддаг байсан аж. Тєрєє хямрааж байгаад хямралаас гаргаж буй тvvнийг тvмнээ ядууруулж байгаад баяжуулах байх хэмээн тvмэн олон горьдон хvлээсээр. Ингэдэг л номтой юм гэж бодсон бололтой. Хуучны айдас эргэж нємєрчээ. Парламент дээр Гvндалай МАХН-ын амлалтыг сануулсан бичиг vзvvлсэн тєдий тvvнийг нь хурааж урж тасчин хаяв. Чухам vvний хариу болгон тvvнийг барьж хорьлоо. Хvмvvс улам айв. Энхбаяр хасбуу тамга гардан авлаа, хvмvvс бvр ч их айв. Тvvнтэй сєргєлдсєн болгон vхэв, хvмvvс vнхэлцгээ хагартал айв. Айсандаа болоод тvvнийг магтаж гарлаа. ХХ зууны бєгсєєр Чингис хаан дахин тєрнє гэж Нострадамус зєгнєсєн, тэр нь Энхбаяр юм байна гэж хэвлэлvvд бичих болтлоо айв. Гар утастай, пижин инглиштэй, шорон ханхлуулсан шинэ Чингисээс бvгд л ємдєндєє харавтал айдаг боллоо.
Гадаадад гарч буй хvмvvст бєєн завшаан болох нь тэр. Бат-Vvлийг шоронд хийх тэр мєчид зєвхєн Бенелюксийн орнуудад* Бат-Vvлийн хамаатан болон хамтран тэмцэгч учраас яах ч аргагvй боллоо гэсээр 200 орчим хvн улс тєрийн орогнол гуйжээ. Нямдоржийн дєвчигнєл ч олон хvнд ийм бололцоо олгосон. Саяхны жишээ гэхэд Гvндалайгийн тогооч байсан гэгдэх нэгэн Америкаас улс тєрийн орогнол гуйжээ. Шvvх шийдвэрээ гаргаж амжаагvй байтал Монгол Улсын УИХ-ын дарга нь Нямдорж болоодохов. Ердєє нєгєєдєр нь Арлингтоны шvvх махчин Нямдоржид адлагдаж яваа мєнєєх тогоочид улс тєрийн орогнол олголоо. Сарын мянган доллар, нэмэх нь хэлний болон жолооны vнэгvй сургалт, ажлын бэлэн байр ийм орогногчид шууд олгодог. Єєр олон хvн ийм орогнол авсан. Сэтгvvлчдэд илvvтэй шанс бий. Хэд хэдийг энд шоронд хийчихсэн болохоор Энхбаярыг магтан дуулж байсан бялдуучлагчид ч очоод орогнол авчиж байгаа юм. Энхбаярыг шvvмжилсэн учир алуулах гээд байна хэмээн єєрийгєє Шаабар гэж нэрлэсэн эмэгтэй хvн ч АНУ-д орогнол гуйгаад явж байна. Тэр эрхээ олж авах биз, учир нь айсан монголчуудыг дэлхий єрєвдєж байгаа юм. Айлгасны vр дvн ч Монголын гадаад нэр хvндэд ихээхэн хортой туслаа.
Нийгмийг айдас шиг сайн барьдаг юм байхгvй. Vvнийг Сталин, Гитлер, Мао, Пол Пот нар амьдрал дээр харуулсан. Vхэл, аллага, шоронг хvмvvс ясандаа тултал ойлгох хэрэгтэй. Энхбаяр, Нямдорж нар нийгмийг айдаст барьж байхын тулд явуулсан томоохон тоглолт нь “Баатарын хэрэг” гэгч байв. Улсын нууц гэгчийг задруулсан, сайд тvvний гэгээн нэр тєрийг сэвтvvлсэн гээд 7 жилээр шоронд хийж орхилоо. Бvх насаа мєн л Нямдоржийн нэгэн адил “улс нийгмийнхээ сайн сайхны тєлєє” зориулсан євгєн шоронгийн хvйтэн єрєєнд vлдсэн насаа єнгєрєєхєєр боллоо. Vvндээ эрэмшсэн Энхбаяр, Нямдорж нар Зоригийн алуурчныг тодруулахаар зориг шулуудлаа. Гадаадад гарсан нэгэн эрvvгийн нєхрийг vvгээр тодруулж тамлаж байгаад єєрийн єстэй, магадгvй маргаашийн єрсєлдєгчєє алуурчнаар тодруулах гэж шийджээ. Олон улс дамнасан энэхvv шившигтэй тэнэглэл нь гадаад ертєнцєд Монголын нэрийг шороотой нь хутгаж орхив. Энэ асуудлыг сєхєж, хэрэгтэнг ємгєєлсєн ємгєєлєгчийг мєн л шоронд хийж орхилоо. “Эмнэсти интэрнэйшнэл” хэмээх олон улсын ємгєєллийн байгууллага хєєрхий ємгєєлєгчийг “vзэл санааны хоригдол” хэмээн албан ёсоор тунхаглажээ.
Энхбаярын дэглэм нуран унаж байна. Гарсиа Маркезийн онож хэлснээр “патриархийн намар” болж байна. Патриархийг ялладаггvй юм гэхэд тvvний золиосуудыг цагаатгах цаг болжээ. Эс тэгвээс тvvх єршєєхгvй. Цэдэнбалын дараа гарч ирэн Батмєнхєд Лоохууз нарыг цагаатгахаа боль гэхэд цєллєгєєс чєлєєлєх зориг дутсаныг тvvх муугаар л шvvнэ. Шоронд зориудаар хэлмэгдvvлэн хийсэн Бат-Vvл, Гvндалай, Санжаасvрэн нараас уучлал гуйдаггvй юм гэхэд євгєн генерал Баатарыг даруй суллах хэрэгтэй байна. Нямдоржийн нэрийг сэвтээсэн “генерал Баатарын хэрэг” єдгєє Энхбаярын туслах “гаалийн Баатарын хэрэг” болтлоо єєрчлєгдсєн шvv дээ, єнєєдрєєсєє цааш харж чаддаггvй єчvvхэн амиа бодогч нар аа!

No comments: