Sunday, July 1, 2007

ТОГООГОО ТОМРУУЛБАЛ ХУСАХ ЮМ НЭМЭГДЭНЭ

Могой гурав тасравч гvр­вэлийн чинээ, Монгол гурав тас­равч Францын чинээ. Гэвч Францад жилд 75 сая жуулчин ирдэг гээд бодохоор 75 мян­ган аянчин авч чаддаггvй Монголоос лавтай олон мянга дахин сонирхолтой орон бо­лол­той.

Тээвэр, буудлаа оруу­лаад нэг жуулчнаас 3000 доллар салгаж чаддагаар нь vржvvлбэл толгой эргэм тоо гарна. Монголд ирдэг жуулчид 2001 онд гэнэт 18 мянгаас 200 мянга хvртэл єссєн юм. Гэхдээ энэ бол тоонд дуртай Ерєнхий сайдын маань л амжилт л даа. Жуул­чин гэж хэнийг хэлэх вэ гэдэг олон улсын vзvvлэлт байдаг. Тэр жишгээр тоолдог байсныг монгол л биш бол хилээр орж гарсан гадаад нохойг хvртэл тоолоод унахаар ийм болсон хэрэг. Яг vнэндээ жуулчид уржнангаас тун их єсєх ханд­лагатай боллоо. Єнгєрсєн жил зєвхєн Японоос гэхэд 18 мянган жуулчин иржээ. Улаан­баатар хот ердєє 15 мянган жуулчны багтаамжтай гэж бодоход манайдаа л ахад­сан тоо л доо. Гэхдээ єнгєр­сєн хоёр жилд айлаар суудаг жуулчид их болж энэ талын бvхэл бvтэн сvлжээ буй бол­жээ. Гийчид ихсэх тутам энэ vйлчилгээ улам єргєсєхийн сацуу буудлын тоо ч нэмэг­дэнэ. Ингэхээр жуулчлал нь ДНБ-д томоохон хувь эзлэхvйц сvрхий ланжгар салбар болох найдвар байна.

Монгол бол харьцангуй хямдхан орон. Vзэж хараад байх тvvхийн дурсгал зэрэг зvйлээр тарчигхан боловч онгон байгаль, морь мал гэсэн атракционоороо хэрдээ дажгvй сонирхол татна. Ар­хан­гай, Євєрхангайн чиглэл рvv гадаадын тєдийгvй дотоо­дын жуулчлалын сvлжээ vvсэн улам томорч, тэр чи­нээ­гээрээ жуулчлалаар амьд­рагсад улам олон болж байна. Vйлдвэрлэл хєгжєєгvй, ер нь уул уурхайг эс тооцвол хєгжих ч магадлал багатай манай оронд жуулчлал хєгжсєнєєр ажлын байр их­сэхийн сацуу хvмvvс ч дагаад соёлжино доо.

Гэхдээ жуулчлалын биз­нес хєгжихєд Тєр гэж нэг гай ёстой гvйх нохойд “бие засах” нохой саад гэгчээр зам дээр юу яагаад vнэхээр гай болж байна. Єдгєє аль ч оронд агаарын тээвэр нь ердийн хэрэглээ болжээ. Онгоц нь автобус маягийн хэрэглээ болж байна. Европ дотроо хаашаа ч ниссэн 50 долларт багтдаг боллоо. Элдэв тусгай vйлчилгээ, худалдаа гээд байх юмгvй, тэр байтугай заасан суудал ч байхгvй, интернэтээр тасалбарыг нь захичихдаг, хожигдвол тийз нь шууд хvчингvй болдог гэх мэт. Ємнєд Азийн орнууд ч ийм сvлжээ буй болгоод дот­роо 100 орчим долларт нисдэг болжээ. Vнэ шалдаа буутал унаж хvн тєрєлхтєн аялан жуулчлахад унааны хувьд тєдийгvй vнэ хєлсний хувьд бэрхшээл vгvй болж байна. Гэтэл Монгол руу ирж очно гэдэг vнийн хувьд гайхмаар єндєр, ид жуулчлалын vе болох зундаа суудал олох аргагvй. Яагаад гэвэл агаа­рын тээврийн ганц компани­тай, тэр нь Тєрийн мэдлийнх. Тєр яаж шvv бизнес хийдгийн хамгийн сайхан таарсан сон­го­дог жишээ бол МИАТ.

Євєр монголчууд жилдээ сая шахам жуулчин хvлээж авна. Бээжин хvртэл ниссэн япончуудад талын монгол­чуу­дыг vзvvлэх, морь унуу­лах, тэмээ харуулах, гэрт хонох саналыг тавиад далимд нь цагаан хэрэм vзvvлдэг аж. Тэдэнд vнэндээ ар нь байна уу, євєр нь байна уу монгол л бол монгол. Гол нь ёс заншил, атракционтой нь танилцах гэж яваа хvмvvс шvv дээ. Нийт зардал нь хямдхан. Vйлчил­гээ сайн. Манайд олон жуул­чин ирээд л байвал тvvнээ дагаад vйлчилгээ ч адилхан сайжирна. Яагаад гэвэл энэ бизнесийг хувь хvмvvс хийж байгаа учраас. Харин жуулч­дыг авч ирэх асуудлыг яруу алдарт Тєр маань хариуцдаг. Япончууд тусгаар тогтносон Монгол руу ирэх гэж бєєн юм болно. Vнэ нь Европ орох шиг єндєр. Манай Тєрийн бодож байгаагаар япончууд тєл­бєрийн чадвар сайтай юм чинь илvv тєлєх ёстой гэнэ. Таныг дэлгvvрт ороод талх авах гэтэл худалдагч нь “уг нь талх ийм vнэтэй гэхдээ та баян хvн учраас тав дахин илvv тєл” гээд мээктээд уна­вал яахав? Тэгээд нислэг байхгvй, суудал олдохгvй. Арай гэж ирээд адилхан л тэмээ, морь vзэж гэрт хонож, Чингэсийн тухай домог сайр­хал сонсоно шvv дээ. Ирэх япон жуулчны тоо 50 мянгад хvрчих юм бол ЖАЛ компани Улаанбаатар руу нислэг хийх болно. Араас нь АНА ч ниснэ.

Тєлбєрийн чадвар сайтай тэднийг яаж нааш нь 50 мянга болтол нь татах вэ? Солон­госын АСИАНА компани уч­рыг нь олчихжээ. Тэд япон жуулчдыг Сєvлээр дайруулан Улаанбаатарт авч ирэх хямд­хан нислэг нээхээр шийдэв. Гэтэл Сєvл Улаанбаатарыг холбодог КАЛ компанийн хувьд илvv єрсєлдєгч хэрэг­гvй нь мэдээж. Тэдний хувьд Асиана-г замаасаа зайлуулах хамгийн хялбар арга бол Монголын Тєр. Ингээд л ма­най хариуцах дарга нартай нь хавсайдаж байгаад нислэгийг тасалж, урьдчилсан гэрээг хvчингvй болгож орхив. Тэд­ний тал бодвол тєлбєрийг нь хариуцаа биз, монгол дарга нар гэнэт шийдвэрээ єєрчлєн увайгvйтэх амархан vvргийг нь гvйцэтгэжээ.

Уул нь улсаас тоносон мєнгєє байнга булаацалдан нохой мэт хэрэлдэн ээлжлэн биенээ сольж суухаас єєр ажилгvй миатчин-дарга нар хусах юмныхаа тогоог том­руул­чихвал алинынх нь ч идэш нэмэгдэх учиртайсан. Асиана япончуудыг зєєгєєд, тэдний тоо олшрохоор Япо­ны агаарын тээврийн ком­паниуд єєрийн эрхгvй араас нь нэмэгдээд, дагаад Монголд ирэх жуулчдын тоо єсєєд гэх мэтээр алсыг харвал єнгєлєг л байна. Даанч авлигачидад тийм сайхан панаалтай бил­гийн нvд алга. Єнєєдрийн жипнээс маргаашийн алтны уурхай дээр шvv дээ уг нь, тэдэнд. Дараа нь яахав дээ, Америк руу л зугтаачихгvй юу.

МИАТ-ийг хувьчлах тухай яриа хєєрєє арав гаруй жилийн ємнєєс эхэлсэн. Гэвч “би л идэж чадахгvй бол єєр хэн ч идэх ёсгvй, тэрэнд орвол сєнєвєл таарна” гэсэн гvн ухааны зарчим vйлчлээд урагш vл гишгvvлнэ. Яахав дээ, нэг нь луйварчингаа дуудуулж байгаад авна л биз, гол нь авсан хvн ямар ч мангуу байгаад Тєрєєс арай дээр аваад явах нь лавтай. Шоо хаяж байгаад vнэгvй єгчихсєн ч яадаг юм. Асуудал энэ хэдэн тvрээсийн ямбий онгоцонд байгаа юм биш шvv дээ. МИАТ гэдэг Монголын агаарын орон зай эзэгнэх эрхтэй нэрэнд л бий. Энэ нэрийг хэн нэгний духан дээр наачихаад л, тєр зайгаа барь­чих юм бол Монголд жуулчлал ч мєн хєгжихєєр байнаа, аан? Жуулчлал хєгжчих юм бол “юун наадам, юун цагаан сар” гээч юм болж ёстой пээдийх­гvй юу. Тєр аянчин жуулчин авч нисэн амьтан хvн айлгаж байхаа больчих юм бол шанд нь цалин тэтгэвэр нэмэхээ больсон ч болно шvv дээ. Жуулчлал тэр байтугай мєнгє єгєх юм чинь. МИАТ хувьч­лагд­чихвал тvvн рvv шата­хуун энэ тэр шахахын тулд сайд дарга, дивтаат болно гэж алалдаж амьтан хvн цочоодог сайн гаруудын тоо цєєрч ядахнаа чих амрахсан.

No comments: