1998 оны казиногийн хэргийг бvгдээрээ мэднэ. Хуулийг нь хvчингvй болгоод санаачлагчдыг нь худаг руу явуулж орхисон. Уул нь хууль нь олон улсын жишигт нийцсэн зvйл байлаа. Ихэнх оронд єєрийн иргэдээ тоглохыг хориглодог нь иргэдээ хоосруулахгvй гэсэн санаа.
Энэ хуулийн тєсєл ч тийм байхад нь “ард тvмнээ ийм сайхан юманд оруулахгvй гадуурхах гэлээ” гэж гишvvд ард тvмнээ хайрлан уг заалтыг хасуулж байсан юм. Хэдхэн сарын дараа хуулийг хvчингvй болгох эх оронч хєдєлгєєн єрнєв. Санаачлагч нь Ардчилсан Хулан, ардчилаагvй Нямдорж хоёр гишvvн байв. Шалтгааныг нь казино гэмт хэрэг, хар тамхи, янханчлал (vг vсгээрээ яг ингэж хэлж байсан) буй болгодог гэж байлаа. Хуулийг хvчингvй болгоод Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казино болон бусад мєрийтэй тоглоомыг vvрд хорив. Ингээд эх орон маань гэмт хэргээс vvрд салав.
Гэвч 2000 оноос Хууль зvйн яам сайдынхаа гарын vсэгтэйгээр баруун солгойгvй казиногийн эрх тарааж гарав. Энэ онд зєвшєєрєлтэй казино 27 ажиллаж байлаа. Сайд Нямдорж ямар харамжаар зєвшєєрєл олгодог байсныг мэдэхгvй, юутай ч казиногийн хуулийг єєрєє хvчингvй болгосон болохоор энэ мєрийтэй тоглоом хуулийн орчин, зохицуулалтгvйгээр хєгжиж байв. Гэтэл ийм газар хэн тоглодог билээ? Сул мєнгє ологсод. Сул мєнгє олох хамгийн шилдэг арга нь Хадгаламж зээлийн хоршоо. Банкны єгч буй зээлээс илvv хvv амлана гэдэг жаахан бодож vзвэл эхнээсээ хулхидах гэсэн л санаа шvv дээ. Ингэхээр хоршоо яагаад ч ашиг гаргаж чадахгvй нь хvvхдэд ч ойлгомжтой. Хоршоо ажиллуулагсад шууд л Нямдоржийн зєвшєєрєлтэй казино руу явна. Одоо тооцож буй бvрэн бус тооцоогоор лавтай 30 тэрбум тєгрєгийг казинонууд хураагаад авчихжээ. Аль ч казинод тавьцын дээд зааг байдаг бол хуулийн зохицуулалт vгvй эдгээр газарт дураараа болно. Нэр бvхий нэгэн хоршоочин-казиночин єдєрт 800 мянган доллар алдаж байсан гэдэг. Хєгшид хvvхдийн мєнгєє єсгєнє гэсэн сvvлчийн горьдлого ихэнх нь эдгээр тоглоомын газар руу орлоо. Нэг vгэндээ зохицуулалтгvй казино нь луйврын зах зээл дээр хоршоо байгуулах эрэлтийг буй болгосон хэрэг. Хэнээс алдсан мєнгєє нэхэхээ мэдэхгvй хий тэнчигнэх хєєрхийс уул нь энэ хэрэгцээг буй болгосон зєвшєєрєлчингээс асуумаар юм.
Єєр нэг жишээ.
Манайхан
Германы виз авах гэж хvнийхээ хувьд vхтлээ доромжлуулдаг боллоо. Компанийнхаа бvх орлого зарлагыг аваад ир л гэнэ, яагаад нєхрєєсєє салсан юм л гэнэ. Хувь хvнийг доромжилж дээрлэхсэн асуулт тавьж байгаад ихэнх тохиолдолд єгєхгvй. Манайхан болохоор консулыг нь муу хэлж, зарим нь бvр сонин дээр давс хужир нэмэн гvтгэнэ. Гэтэл vнэндээ асуудал консулд байгаа юм биш. Консул цаанаасаа ийм даалгавартай. Хэдэн жилийн ємнє зvв зvгээр байсан тэд єнєєдєр монголчуудыг зvгээр байхад нь доромжилж бахаа хангах ямар хэрэг гараав? Тэд насанд хvрээгvй охин садар самуунд уруу татчихаад хэдэн халтар тєгрєгєєр аргалж юу ч болоогvй юм шиг жишим царайлна. Манайхан Европт очиж гэмт хэрэг тарьдгаас болж ингэж байна гэж олон хvн боддог. Ядуу орны иргэд баян оронд очоод хэрэг тарих нь дэндvv элбэг vзэгдэл, тэглээ гээд америкчууд мексикчvvдэд ингэж ханддаггvй шvv дээ. Аль ч оронд сайн муу хvмvvс бий, хvн гэдэг vнэлэмжээрээ бvгдээрээ л адилхан шvv дээ.
Гэвч улсын vнэлэмж гэж бий. Герман бол том орон. Тэд юутай ч гэсэн монголчуудаас юу ч гуйх хэрэггvй тєдийгvй, Монгол тэдэнд ямар ч ач холбогдолгvй. Тэд эзэн нь болохоор хэнийг гэртээ оруулахыг єєрснєє сонгох эрхтэй. Хvмvvс хоорондын зєрчлийг ерєнхийдєє тоодоггvй. Харин улс орныг нь, хvн ардыг нь, тєрийг нь гадны тєр доромжилж басамжлах аваас яаж тэсэх билээ дээ. Монголын тєр Герман улсыг хvндээр доромжилсон. Єєрийнх нь бvх хуулийг зєрчиж тэндээс хvн хулгай хийсэн. Ядахнаа уучлал гуйчих гэхэд єєдєєс нь “хуц” гэсэн. Энэ хэргийг зохион байгуулж удирдсан бvх монгол дархтнуудыг чухам ингэснийг нь сайшааж байгаа бололтой дэвшvvлсэн. Газар дээр доромжлолын ажлыг гvйцэтгэсэн Элчин сайд нь энэхvv зvтгэлийнхээ тєлєє тєрийн сайд болж дэвшин манддаг байгаа. Германыг доромжлох нь Монголд ихэд vнэлэгддэг бололтой. Саяхан Германы компани Монголын тендерт ялсныг шалтгаангvйгээр хvчингvй болгочихжээ. Учрыг лавласан бичиг яам руу нь явуулбал єнєє бичгийг нь ураад эргэж дугтуйлаад элчин рvv нь явуулчихсан гэнэ. Ингэж улс орноо доромжлуулчихаад тэд бидэнтэй инээж харилцана гэж vv?
Бидний буруу биш гэх vv. Бид ийм амьтдыг дээрээ байлгахыг зєвшєєрч буй нь бидний буруу биш гэж vv? Хулхидуулсан мєнгєє, доромжлуулсан нэрээ шалтгааны жинхэнэ эздээс нэхээч.
Sunday, July 1, 2007
ХУЛХИДУУЛСАН МЄНГЄЄ ХЭНЭЭС НЭХЭХ ВЭ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment