Sunday, July 1, 2007

ЭНХБАЯР vs ЭНХБАЯР

Жэкил доктор, Хайд гуай хоёр гээд Стивэнсоны сонго­дог зохиол бий. Жэкил бол эрдэмтнээс гадна хvний хувьд ариун, шудрага, хvний дээд билээ. Тэрээр єєр дээ­рээ шинжлэх ухааны туршилт тавьж орхисон чинь шинэ болохоор адгийн амьтан болж хувирдаг болчихлоо. Бvдvv­лэг, хорон, атгаг ёстой шаа­рын шинж бvрэлдсэн тэрээр хvн алж, хvvхэд тамлаж, эд зvйл сvйтгэнэ.

Гэгээ оруут л Жэкил доктор болон хувирч эелдэг, хvнлэг, тусч, энэ­рэн­гvй сайхан гэгээн дvртэй болох аж. Жэкил доктор мє­нєєх шєнийн адгийн шаарыг жигшин тэмцэх боловч яаж ч vл чадна. Хайд буюу нуугд­мал гэсэн нэртэй нєгєє шаар бол vнэндээ ариун Жэкил єєрєє билээ. Жэкил єєрєє єєртэйгээ тэмцэнэ. Тvvнээс єдєр ариун сайхан санаа гарч тvvнээ хэрэгжvvлэх боловч, шєнє нєгєєх єєдгvй Хайд ариун болгоныг гутаан араа­тан шиг аяглана. Жэкил тэм­цээд ч vvнийг яаж ч зогсоож vл чадмой. Ер нь санаа нь хичнээн бурхан шиг хvн бай­гаад ч дотор нь нvгэлт санаа бас агуулагдаж байдаг.
Мань Ерєнхийлєгч Н.Энх­баяр сvvлийн vед дажгvй юм ярьдаг болж. УИХ-ын намрын чуулганы нээлт дээр, мєн ойрмогхоноос зурагтаар ярьж буй нь сайн хvн юм гэж ойлго­хоор. Тєлєєлж буй энэ орон­доо хайртай ч байж магадгvй єнгєтэй. Лав л зєв юм ярьж байна. Тєрийн мэргэшсэн албыг нэг мєсєн самарч 15 мянган хvнийг улс тєрийн vзэл, намын харъяаллаар нь ялгаварлан нэг дор халж байсан тэрээр єдгєє ийм vйлдлийг бараг л гэмт хэрэг гэж нэрлэж байна. Иргэн болгон нийгмийн ємнє тэгш боломжтой байх ёстой гэнэ. Тєр хамгийн чадварлагаа шигшиж чаддаг байхын тулд бvгдэд ижил боломж олгох ёстой. Тєрийг намын нєлєєл­лєєс салгаж тєрийн ажилтныг нам бус болгох хэрэгтэй гэнэ. Ёстой vнэн vг, vхрийн шар тос. Намын харъяаллаар улаан хамгаалагч мулгуу бацаануу­дыг єєд нь татвал биенээ гэ­гээн цагаан єдрєєр дvрээд ал­чихдгийг Мао, Энхбаяр хоёр мэдвэл мэдэхээр бол­сон.
Эцсийн бvлэгт Энх­баяр маань авлигын эсрэг тэмцэхээр боллоо. Тvvнийг Монголын авлигын загал­майл­сан эцэг гэдэг. Мэдээж Энхбаяраас хавьгvй ємнє авилга хахууль буй болсон байж таарна. Тэрбээр авлигыг системчилж тєрийн ажиллах механизмын зохион байгуу­лалттай шалгуур болгон хєг­жvvл­сэн юм. Дєнгєж сонгуу­лийн дараа єєрийн намын биш “гудамжныхныг” єгсєн мєн­гєєр нь зэрэглэн vнэлж сайд, агентлагийн дарга болгож, дагуулаад намынхаа чойгийг єгч байв. Эндээс улс орныг єєрєєсєє багийн албыг хvр­тэл хэрсэн аалзны торны жишиг буй болсон. Тєрийн ямар ч алба тодорхой тогтсон ханшаар худалдагддаг, єр­сєл­дєєний vед vнэ хаялцдаг номтой болсон доо. Тєрийн алба хааж буй болгон хууль зєрчигч, их бага хэмжээний хулгайч луйварчин болж ху­вир­­лаа. Хэн ч хэнтэйгээ ч барьцах юмгvй болсон ийм талбай дээр тэрээр єєрєє “Улсын тэргvvний авлигач”, хамгийн том хулгайч, цадахаа мэдэхгvй бирд болон хувир­саан. Одоо автор нь єєрєє иймэрхvv механизм бол буруугаар барахгvй улс ор­ныг сvйрvvлнэ гэж байна. Зєвєє, зєв.
Энд хоёр Энхбаяр байна. Нэг нь Хайд гуай, нєгєє нь Жэкил доктор. Нэг нь шєнєєр булай болгоныг vйлдэнэ, нєгєє нь єдрєєр сайн сайхныг мєрєєднє. Биенээ vгvйсгэнэ, биентэйгээ тэмцэлдэнэ. Ер нь санаа нь хичнээн нvгэлт хорон муухай хvн байгаад ч дотор нь зарим нэг зєв санаа агуулагдаж байдаг аж. Юутай ч Энхбаяр Монгол Улсын Ерєнхийлєгч. Тэр бидний улсын тєлєє сайнаар бодож гэгээтэй ирээдvйг мєрєєдєн зvтгэх нь монголчууд бидэнд л хэрэгтэй. Иймээс бид Хайд-Энхбаярыг даран сєнєєхєд тусалж, Жэкил-Энхбаярыг бvх талаар дэмжмээр байна. Ингэх нь бидэнд л хэрэгтэй. Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр єєрийгєє цэвэр цусны сайн хvн гээд бусад дэвшигч­дийг хольцтой цустай эрлийз хvрлийзээр нь дуудан рек­лам­даж байсан Хайд-Энх­баярыг даран сєнєєх хэрэг­тэй. Ядахнаа л нэр нь дэв­шээд байгаа тэр алба нь Монгол Улсын эв нэгдлийн билэг тэмдэг ухаантай юм шvv дээ. Гэтэл газар хувь­чил­бал Монгол Улс сєнєнє гэсэн намын нєхдийнхєє ак­сиом ойлголтыг тас цохин газрыг хувьчилж эргэлтэнд оруулсан Жэкил-Энхбаярыг дэмжих хэрэгтэйгээр vл ба­рам зєвхєн vvнийх нь тєлєє идэж уусан олон тампуу хє­рєн­гийн явдлыг нь єршєєж тэр байтугай алдаршуулж хєшєє барин хєхиvлж ч болох юм.
Тvvгээр нийгэмд учруул­сан хохиролтой нь дvйхvvц буян vйлдvvлж чадвал уг нь зvгээр, ядахнаа нойллохсон. Мууг vйлдэх амархан, сайныг бvтээх тун хэцvv. Энэ хэцvvг одоо тэр vйлдэг, цємєєрєє дэмжин уухайлцгаая. Мон­голын нийт хадгаламж эзэм­шигч­дийн ганцхан хувьтай тэнцэх хvмvvсийн алдангыг бусдаар нь тєлvvлнэ гэх мэ­тийн хорон санааг нь харин таслан зогсооно шvv. Єєрєє гол буруутан нь юм чинь єєрийнхєє жоороор тєлєг.

No comments: