Sunday, July 1, 2007

Ингэхэд Монгол маань хаана байрладаг билээ?

Ингэхэд Монгол орон маань хаана байрладаг билээ? Зүүн Хойд Ази гэдэг бол Гадаад далайг эмжсэн орнуудыг хэлнэ. Лав л газар зүйн байрлалаар багтахаа больчихлоо. Гадаад далайгаас хамгийн ойр зай нь мянган км юм чинь. Төв Ази мөн үү? Хуучин зөвлөлт ойлголтоор "Центральная Азия" гэдэгт ордог байлаа. Өөртөө хамаарах Азийг зөвлөлтүүд "Средная Азия" гэж тодорхойлдог байв. Гэтэл хүйтэн дайны дараа геополитикт "Central Asia" гэдэг нь мөнөөх зөвлөлтүүдийн "Средная Азия" болчихвоо. Яагаад гэвэл англиар "Middle Asia" гэсэн газар зүйн өөр ойлголт бий. Иймээс шинэ томъёололд Монголыг ойртуулахгүй. Түүх,этнографийн бас нэг ойлголт буй нь англиар "Inner Asia" гэсэн хэллэг байна. Энэ нь монголоор "Дотоод Ази" гэсэн санаа юм болов уу. Үүндээ Монгол, Тува, Өвөр Монгол, Шинжаан, Төвдийг оруулж тооцдог. Гэтэл энэ нь нийгэм, улс төр, геополитик, эдийн засгийн хувьд бидэндээ дэндүү гомдолтой.
Гадаад далайн орнуудын парламентын дээд чуулганд нэг удаа оролцож байхад минь Колумби улс уг байгууллагад нэгдэх
өргөдлөө гаргасныг нь хойшлуулахад төлөөлөгчид гомдол гаргаж байсныг санаж байна. Уул далайгаас 1000 км алсын орон Монголыг элсүүлчихээд эрэг дээр нь эмжин оршдог биднийг гадуурхлаа хэмээн барьцан гомдоллож байсан юм даг.
Энд голдуу т
үүхийн болон цэвэр газар зүйн асуудал хөндлөө. Улс орнууд түүхийн болон газар зүйн нийтлэг хүчин зүйлдээ тулгуурлаж цэрэг, улс төр, эдийн засгийн бүлэглэл үүсгэдэг нь орчин үеийн ертөнцийн нэгэн журам. Мэдээж Монгол Төв Америкийн орнуудын холбоо, эсвэл Африкийн улсуудын холбоонд багтах гэж тэмүүлэх нь утга учиргүй хэрэг. Гэхдээ бидэнд Төв болон Зүүн Азийн ямар ч эвсэл нэгдэл бүлэглэлд багтан орох бололцоо байна. Гагцхүү хойшдынхоо чиглэл хандлага стратегийг зөв тодорхойлох ёстой юм.
С
үүлийн үед Шанхайн тавд оролцох шинэ өвчин буй боллоо. Энэ нь 2000 оноос эхэлсэн синдром. Урьд хийж ярьж байсан бүх юмаа үгүйсгээд ертөнцийг цоо шинээр барьж эхэлдэг коммунист өвчин л дөө. Шанхайн тав гэдэг маань нэг дүгээрт ЗХУ задарсны дараа буй болсон улс төрийн цоо шинэ дэвсгэр дээр тодорхой болоогүй байгаа хил хязгаараа цэгцлэхийн тулд, хоёрдугаарт улам бүр хүчээ авч буй лалын хүчин зүйлийг завсартаа оруулахгүй, эсвэл хяналттай байлгах гэсэн Орос Хятадын бодлогоос үүссэн улс төрийн нэгдэл. Энд эдийн засгийн асуудал нь дагавар шинжтэй байдаг. "Түүгээр явсан гайг үүгээр дуудав" гэгчээр гурван талын демеркаци хил хязгаартай, лалын ямар ч хүчин зүйлийн нөлөөгүй Монгол орон ийшээ шахагдаж орно гэдэг нь геополитикийн өчүүхэн ч ойлголтгүй хүмүүсийн харанхуйлал гэлтэй.
Хэдийгээр Монгол Гадаад далайгаас алслагдсан авч З
үүн Хойд Азид эдийн засгийн асар том интеграци, даяаршил хаяанд тулснаар барахгүй нэгэнт далайц нь эхэлчихээд байгаа нь бүхний нүдэн дээр. Гэтэл үүнд Монгол орны бэлтгэл хаана байна. Олон нийтийн байгууллага, сайн дурынхныг ч оролцуулахгүй зориудаар хааж боохоор барахгүй Засгийн газар нь энэ ажлыг сөрөг хүчний дайсагнасан үйл хэрэг мэтээр ойлгож өөрснөө энэ асуудлаас зориуд хөндий явж байна. Зүүн Хойд Азийн хамтын нийгэмлэг байгуулах гэсэн олон хурал зөвлөлгөөнд Засгийн газраас явуулдаг хүн нь хөдөө аймгийн соёл урлаг хариуцсан түшмэл, эсвэл виз гаргуулахын тулд хахууль өгсөн, очуутаа оргож зугтдаг хүмүүс байх юм.
Х
өгжлийн алсын стратегийн тухай бүр ч ярилтгүй. Хятадын Зүүн хойд гурван мужид тус бүрд нь Зүүн Хойд Азийн эдийн засгийн бие даасан хүрээлэн байдаг төдийгүй хоорондоо нэлээд хурц зах зээлийн өрсөлдөөнтэй бололтой оршдог. Манайд энэ асуудал дээр ижил төрлийн мэргэшсэн бүлэглэлийн өрсөлдөөн биш харин улс төрийн хүчнүүдийн хий хоосон амбицийн явцуу уралцаан л байна. Нэг нь Зүүн хойд Ази гэхээр нөгөө нь өөрийгөө харуулахын тулд Шанхайн тав гээд унана гэдэг сэрүүдэх биш хөлдмөөр хачин зүйл л дээ.