Sunday, July 1, 2007

Ялаа

"Баатарын хэрэг" гээч юм жил шуугиж байж сая нэг юм шvvхээр шийдэгдэв. Шvvх дээр шvvгч, яллагдагч нарын хооронд болсон хvvрнэл ярианаас vзэхэд тун ч шальгvй л юм болсон юм байна шvv дээ.

Тухайлбал, хотын ерєнхий менежер Бадамжунайд хоёрын хоёр сая тєгрєг хэрэг болжээ. Манайд байтугай Америкийн банкинд ч томдмоор энэ их мєнгийг хаанаас олох вэ хэмээн тэрээр шєнє унтаж чадахаа болив. Тэгээд єєрєєс нь том ажил хашдаг найз Баатартаа хандан учирласан аж. Баатарт мэдээж сая тєгрєг хаанаас байх билээ, бизнес эрхэлдэг баян дvvгээсээ гуйж дээ. Дvv нь хамгийгаа шавхаж байгаад хэдхэн хоногоор мєнгє зээлэхийг зєвшєєрч. Харин Бадамжунай зээлсэн тэр их мєнгийг нь эргvvлж єгєхгvй унжаад байж.

Энэ хооронд Баатар хийгээд тэдний гэр бvлийнхзн ах дvvгээрээ мєнгєний гачланд орж эгээ л турж vхсэнгvй єдєр хоногийг єлмєн зэлмэн єнгєрєєсєн болж байв. Нэхсээр байгаад арай гэж єрєє авах гэтэл vvнийг нь ардчилсан намынхан олж хараад зориуд улс тєржvvлэн авлига хээл хахууль гэж шуугиад цагдаагийнханд бариад єгчихжээ. Vнэндээ ингэсэн бол их л муухай юм. Энд хvн хоорондын харилцааны л асуудал байгаа болохоос ямар vхсэнийх нь авлига, хээл хахууль! Би ч гэсэн нэг нєхрєєс найман мянган тєгрєгийн авлагатай, цаад нєхєр бvтэн жил єгєхгvй унжаад л байгаа юм, гэнэт мєнгийг минь буцааж єгвєл бас л авлигачин болж найман жил авах болж байна уу. Мєнгє тєгрєгийг нь зээлж авчихаад хугацаанд нь эргvvлж єгєхгvй хvний мєсгvй загнавал тус болсон хvнээ алах нь байна шvv дээ. Гэхдээ бvхэл бvтэн хоёр сая тєгрєг гэдэг асар их мєнгє боловч ийм юмыг шvvхээр биш иргэний совестоор шийдэж баймаар юм.

Яллагдагч намдаа мєнгє цуглуулж єгч. 100 сая гэв vv. Ганц байшингийн мєнгє л байна шvv дээ. Хуучнаар бол тєв хорооны бvгд хурлын гишvvн хариуцлагатай хvн болохоор хvмvvс итгээд л тvvгээр шуудан зєєгч хийлгэсэн байна шvv дээ. Сайд нарт байшин єгч. Энхтvвшин тєрдєє олон жил зvтгэж намын ерєнхий нарийн, сайд хийж байсан боловч тvрээсийн байшинд тvрээсийг нь хvчрэхгvй хvvхдээ єлсгєєд зовж явсан юм байна. Гаалийн Баатараас бас байр авсан хvн бол Их хурлын дарга Нямдорж боловч шvvх дээр тvvний нэр сvрэнд сvvдэр тусгахгvй гээд дуугvй єнгєрсєн л дєє. Нямдорж нэг удаа vvнийгээ олон хvvхэдтэй ядарч зовж байгаагаар тайлбарлаж байсан. Хоёр хvvхэдтэй, дээр нь хєдєєнєєс ах дvvгийнх нь бас хоёр хvvхэд ирээд гэрт нь чихцэлдээд шалаар хєглєрч байдаг гэсэн. Эвий минь! Хvнийг тєрийнхєє тєлєє чємгєє дундартал зvтгээд (єєрийнх нь vг!) шалан дээр адъяал нємрєєд єлсєєд хэвтэж байхад Гаалийн ерєнхий хороо хvн чанар гарган долоохон єрєє байр илvvчлэхэд буруу ч юм юу байхав.

Ер нь сайтар бодвол юм болгонд аргагvй хєєрхий гэх шалтгаан байна. Хvрэлсvх гээд удахгvй улс орныг маань хамаандлах тєєрєгтэй нэг хєєрхєн офицер залуу байх. 540 мянган ам.доллараар 600 орчим ам метр тансаг сууц бэлнээр нь тєлєєд авчихжээ. Амьдралдаа ганц ТVЦ ажиллуулж vзээгvй тvvний энэхvv ер бусын амжилтын нууцыг атаархсан журмын нєхєд нь болбол давтчих санаатай асуухад "Миний эгч Солонгост ажилладаг" гэж тов хийтэл хариулсан аж. Ийм сайхан хариулж байхад заавал vvнийг улс тєржvvлж, авлига мэтээр сvржигнvvлэх хэрэг юу байна. Солонгост ажилладаг мєртєє дvvдээ хайртай эгч яагаад байж болохгvй гэж? Ер нь юмыг их улс тєржvvлж байнаа.

МАХН-ын бvлгийн дарга Идэвхтэн улсынхаа тєлєє эvтгээд хар буруу саналгvй гvйж явсан чинь ємнєєс нь нэг нєхєр таван мянган доллар тєлєєд гарын vсгийг нь дуурайж зураад Хєвсгєлєєс газар аваад єгчихсєн байх юм. Энэ бол хорлон сvйтгэх ажиллагаа, тєрийн зvтгэлтний нэр хvндийг унагах гэсэн зрриудын муухай явуулга. Єєрєєр дvгнэх арга алга. Хэн нэг нь єєрт чинь мэдэгдэлгvй байр дулаан тогны мєнгийг ємнєєс чинь тєлєєд гарын vсгийг чинь дуурайлгаад зурчихсан байх вий. Тэгвэл vvнийг нэр тєрд чинь халдаж байна гэж шууд ойлгон хариу арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй. Ерєнхийлєгч маань Японоос 110 мянган доллар бурхны буяны телевиз байгуулах гээд єєрийн нэр дээр бэлгэнд авсан юм. Тэгсэн тэнд тэнэж явсан Чой хэмээх нэг лам тэрнээс нь булаацалдаад, бvр єгсєн мєнгийг нь 110 биш 120 мянган доллар байсан гэж зvтгэсээр байгаад хагасыг нь дээрэмдчихсэн байх юм.

Ерєнхий сайд байхдаа байгуулсан товчлол нэр бvхий EC хэмээх бурхны телевиз єнєєдєр vvнээс болж хариугvй дампуурчих гээд vдшийн цагаар порно vзvvлж арай гэж нэг амь дvйж байна шvv дээ. Ер нь юм болгон тайлбартай, 2000 онд Хууль зvйн шинэхэн сайд Нямдорж нэг шар сонин дээр эмэгтэй хvний єгзєгний зураг гарсныг ихэд жигшин сонинг хааж иргэдийг бvсэлхийнээс доош юм харах байтугай бодож ч болохгvй хэмээгээд шээж байхдаа нvдээ анихыг зарлиг буулгаж байсан. Одоо бол EC зурагтаар гарах порно нь нийгмийн дэвшлээр тайлбарлагдана. Яриад байвал ч олон л юм байна. Оросын єр тєлєх явцын 50 сая доллар, Чех ба Словакийн єр тєлєх явцын 3,4 сая доллар, Дарханы тємєрлєгийн vйлдвэрийн єр тєлєх явцын гурван сая доллар гээд зєвхєн єрийн бизнесийн гэхэд л олон явдлын нарийныг би мэдэх юм байна. Гэхдээ энэ болгон ил боллоо гээд тэгэс хийгээд замхардаг, яг гардуулчихвал арай гэж шvvх дээр очих боловч мєнгєний дvн олон оронгоор доошилдог аж. Vнэндээ Баатар бол золиос л юм шvv дээ. Улс орныг хэрэн нийгмийг бvхлээр нь хэрсэн аалзны торны єчvvхэн буланд азгvйгээр орооцолдсон ганц муу ялаа. Єнчин хvvхдийн сvvлчийн зvсэм талхыг, vхэж байгаа євчтєний vлдсэн ганц тариаг ховх сорж буй энэ тогтоц єєрєє сvйрэл болохоос тогтолцооны ердийн нэг эрэг шураг азгvй тэр амьтныг наймын найман жилээр яллаж сvр vзvvлэх хэрэг байгаа ч юм уу даа. Тvvнийг хулгай хийсэн гэж биш, харин хулгай хийхдээ болгоомжгvй зан алдаж нийт сvлжээнд хохирол учрууллаа гэж яллаж байгаа юм шvv дээ. Сvлжээг эвдэх сонирхол хэнд ч тvvний дотор шvvх цагдаад огт байхгvй. Сvлжээ л бvтнээрээ байж буян хишгээ хайрлаж байвал золиосонд нь хэдэн ялаа алах ч бага хэргээ.

No comments: