Sunday, July 1, 2007

Спортын мастер Mао

Одоогоос яг 40 жилийн ємнє 1966 оны долдугаар сарын 29-ний єдєр дарга Мао Ухань хотноо гэнэт ирж Хєх мєрний булингартай усанд орлоо. Тэрээр ороод зогссонгvй нэвт сэллээ. Євгєн дарангуйлагч мєрєнд цаг гаруй сэлж 12 км замыг туулжээ.

Мао даргыг дагаж 40 бие хамгаалагч дагалдан сэлсэн (Али Баба ба дєчин дээрэмчин!) ба усан доор нь олон шумбадаг завь хамгаалж байв. Усан сэлэлтийг хэдэн зуун мянган хvн эрэг дээрээс харан уухайлах ба телевиз, киноныхон даргыг бvчин vхэхээ мэдэхгvй энэхvv тvvхэн vйл явдлын дvрсийг хальснаа буулгаж байв. Нисдэг тэргvvд тэнгэрээр нэг царцаа аятай шаагилдана. Хєх мєрєн нь дэлхийн хамгийн том мєрний нэг мєн боловч тvvнийг хєндлєн сэлээд гарах нь хvний тvvхэнд тохиолдохуйц тэмдэглэлт vйл явдал биш байлаа. Дунд зэргийн сэлээч л єлхєн гарч орхино. Гэхдээ энэ явдал ХХ зууны дэлхийн тvvхэнд тохиосон хамгийн эмгэнэлт vйл явдлын эх болсон юм.
Мао Зэдун тэр жил 72 настай байлаа. Гэвч тэрээр єнєр Хятад орны нэгдvгээр хvн л байсан болохоос ганцаар захирагч болж чадахгvй явсаар єдий хvрсэн юм. Ленинч заавар ёсоор коммунист нам, тєрийг хамтын удирдлага авч явах ёстой онолтой. Нєгєє талаас Сталины ганцаар дарангуйлах ёс унасан тєдийгvй хvчтэй шvvмжлэлийн бай болчихсон байсан цаг. Хятадын коммунистууд Засгийн эрхэнд гараагvй байхад Мао Зэдун єєрийн Yндсэн хуулийг батлуулж намын vнэмлэхvй мэдэлтэн болсон байсан авч 1949 онд тєрийн эрх авангуут намын дарангуйлагч шууд улсын дарангуйлагч болж чадсангvй. Японы эсрэг, гоминдааны эсрэг удаан жил vргэлжилсэн дайнд Маотай мєр зэрэгцэн тулалдсан гавьяатнууд дэндvv олон байв. Тvvнээс ємнє ч намыг байгуулалцаж байсан ахмадууд vхэж дуусдаггvй ээ. Мао Зєвлєлтийн сталинч загварыг дуурайн єєрийн системийг тогтоож байтал эх загварт хvчтэй єєрчлєлт гаран Хрущевийн уярал эхэлж сталинизм бут ниргэгдэх нь тэр.
Ингэнгvvт тэрээр “Сталинд сайн ч юм байсан, муу ч байсан, сайныг нь дуурайж хийчихээд дараа нь мууг нь шvvмжилье” гэх болжээ. Ингээд тvvний санаачилга, удирдлагаар “Их vсрэлт”, “Цаасан бар”, “Цэцэг болгон дэлгэрэг” зэрэг гарчигтай “зууны”, “мянганы” гэсэн тодотголтой асар vрэлгэн тєслvvд хэрэгжиж эхэллээ. Тvvний нэрийг мянган жил дурсгах учиртай Хятад орон ган хайлуултаар дэлхийг хучих “мянганы ган” тєслийн хvрээнд тариачин айл болгон гэртээ ган хайлуулж, ширэм цутгаж байв. Мэдээж цагаан будааны талбайгаас ямархуу ширэм vйлдвэрлэх билээ, Хятадын эдийн засгийг олон жилээр ухраан дампууруулжээ. “Цэцэг болгон дэлгэрч, эрдэмтэн болгон уралдах” “зууны” гэгдэх тєслийн хvрээнд сэхээтэн эрдэмтэд, тєрийн мэргэшсэн албан хаагчдын дотроо юу бодож явдгийг илрvvлэх ємхий муухай арга дэгдээн дараа нь нэгэн амьсгаагаар 15 сая мэргэжилтнийг ажлаас нь халж байв. Олон зуун мянган хvн “Yзэн ядах цуглааны” золиос болов. Yнэндээ мэргэжлийн албан хаагчид хєдєє цєлєгдєн тариа тарьж, хувьсгалч хэнээрхлээс єєр юу ч мэдэхгvй сагсуу залуучууд орыг нь залгаснаар Хятад орон єєрєє энэ хэнээрхлийн золиос болсон юм.
Маогийн хийрхэлийн гунигт vр дvнг удаан хvлээх шаардлага байсангvй. Дампуурсан улс орныг аврахын тулд Лю Шаоцы, Дэн Сяопин, Пэн Дэхуа нарын удирдлагын хэсэг тvvний эсрэг болж эхэлжээ. “Мянганы” гэх тєслvvд ч тэгэсхийгээд чимээгvй болж тариачид ган хайлуулахаа болиод эргээд будаа ургуулж эхэлдэг боллоо. Гэвч энэ бол олны нvдэн дээрх Маогийн ялагдал байсан юм. Тvvнийг хусаж хаях нь єнєє маргаашийн асуудал болжээ. Мао нам дотроо ганцаардаж эхлэв. Харин энэ vед Маогийн санаачилсан олон “мянганы тєслийн” нэг болох цємийн хєтєлбєр амжилттай хэрэгжиж 1964 онд Шинжаанд атомын бємбєг дэлбэрч дэлхийн тав дахь цємийн гvрэн мэндэллээ. Хятадад иргэнийхэн биш цэргийнхэн хvчээ авч эхлэх нь тэр. Батлан хамгаалахын сайд Лин Бяогийн од гийв. Тvvнийг Мао єєрийн залгамжлагчаар тунхаглаж, дайсны хоолойг багалзуурдах бузар гарын бээлийгээр томилох нь тэр. Єєр нэг од нь гийгчээр эхнэр Зян Цын тодорлоо. Мао дарга єчигдрийн анд, єнєєдрийн дайснуудыгаа егvvтгэхийн тулд Хятад даяар шинэ бужигнаан vvсгэх хэрэгтэй болсон аж. Шинэ хамтрагч, эхнэр хоёр нь энэ бужигнаан vймээнийг гардан удирдана, юмны учир мэдэхгvй хvvхэд залуучуудыг vvнийг гvйцэтгэнэ. Энэ санаа намын дотор ганцаардаж эхлэх тэр мєчєєс боловсорсон байв.
Хєх мєрнийг сэлж олныг алмайруулдаг нь дарга Мао хvч тамиртай байна, ухаан саруул байна, улс орноо аваад явах эрч хvч дvvрэн, шинэ санаа хангалттай гэдгийг ард тvмэнд харуулах ёстой байлаа. Євгєн дарга vзvvлбэрээ дуусгаад эрэг дээр гарч ирэхэд Лин сайд, эхнэр хоёр нь цэцгийн баглаатай угтаж, шадар сайд тvvнд спортын мастерийн Yнэмлэх тэмдгийг нойтон гарт нь атгуулав. Тэр єдрєєс хойш 10 гаруй жилийн турш “Дарга Мао Хєх мєрнийг гаталсан нь” гэдэг киног театр, телевизээр тасралтгvй vзvvлж залхаах болсон билээ. Ийм том мєрнийг бvтэн цаг амрахгvй сэлж чадаж байна гэдэг аугаа ихийн баталгаа болох талаар мэргэжилтнvvд, эмч нар “шинжлэх ухааны vндэстэй” тайлбарлан, намын ажилтнууд ухуулга хийж, сурагчид зохион бичлэг vйлдэх боллоо. Магелан, Колумб, Хиллари, Гагарин нар тvvний дэргэд жижигдэж байсан хэрэг. Дарга Мао тэндээсээ Шиан хот орон саяхан нээгдээд байсан Цэнь Шихуандыгийн алдарт булш дээр очин археологчидтой уулзан, 2200 жилийн ємнє амьдарч байсан хvмvvсийн араг яс, гавлын ясыг барилж vзсэн байна. Дайсандаа єршєєлгvй боловч харигслалд туйлын уран аргатай энэ хаан Маогийн амьдралынх нь хамгийн том шvтээн байсан юм. Сталин ч Догшин Иван хааныг л шvтдэг байжээ.
Бээжинд ирvvтээ тэрээр улсын дарга Лю Шаоцыг хvлээж авсангvй. Харин ерєнхий сайд Жоу Эньлайг авч уулзаад аймхай хулчгар, болгоомжтой тvvнийг сvрдvvлэн удахгvй эхлэх бужигнаанд хамтран оролцохгvй бол “Гєлгєє яалаа?” гэдэг шиг юм хэлж буулгаж авчээ. Маргааш нь эхнэр Зян Цын “Бидэнтэй нийлэхгvй болгон манай дайсан. Хувьсгал хийе гэвэл манай эгнээнд ор” гэж мэдэгдэх нь тэр. Есдvгээр сард ХХ зууны хамгийн хачирхалтай тоглолт “Соёлын хувьсгал” эхэллээ. 5 мянган жилийн иргэншлийн тvvхтэй буурал Хятад орныг 15 настай сая сая бацаанууд орвонгоор нь эргvvлэв. Олон сая хvн амь насаа алдаж тvvнээс ч олон хvний хувь заяа аймшиг болон хувирсан юм. Улс тєрийн єрсєлдєгч Лю Шаоцы, Пэн Дэхуа нар шоронд vхэж, Дэн Сяопин тосгонд цєлєгдєн тариачин болжээ. Маогийн бvх єрсєлдєгч нар Соёлын хувьсгалын золиос болсноор тэрээр насан туршийнхаа мєрєєдлийг биелvvлж 700 сая хvний vнэмлэхvй гагцаар дарангуйлагч болж чадсан юм.
Энэхvv утга учиргvй эмгэнэлт vйлсийг гардан удирдсан Лин Бяо удалгvй єєрєє дарга Маогийн дараагийн золиос болж, 1971 онд онгоцоор зугтаж яваад Монголын хээр талд сvйрэн эхнэр, хvvхдийн хамт vхсэн байна. Маогийн гурван удаа хэлмэгдvvлсэн “тариачин” Дэн Сяопин хожим Засгийн эрхийг авсан хойноо Соёлын хувьсгалыг буруутган, даргын эхнэр Зянцынийг шvvхээр оруулан цаазаар авах ялаар шийтгэжээ. Балай тэнэг тэр авгай шоронд байсаар ерээд оны эхээр тэндээ vхсэн юм.
Соёлын хувьсгал бол Хятадын тvvхэнд тохиосон хамгийн эмгэнэлт явдлын нэг байлаа. Гэвч тvvх давтагддаг гэж коммунизмын онолын эцэг болох Маркс єєрєє хэлсэн. “Тvvх давтагдах хандлагатай, эхний удаа эмгэнэлээр тєгсєнє, дараа нь давтагдахдаа ердєє л гутамшигаар дуусна” гэж тэрээр цохон хэлжээ. Тийм л байгаасай!
Жич: Холбогдох материалыг дэлгэрvvлэн vзье гэвэл Рhilip Short Mao, A Life, Jung Chang, Jon Halliday The Unknown Story Mao зэрэг номыг vзмv.

No comments: