Sunday, July 1, 2007

Сиамын ихэр

Хоорондоо залгагдчихсан ихэрийг “Сиамын ихэр” гэдэг. Урьд Сиам буюу одоогийн Тайландад цээжээрээ нийлэлдсэн ихэр хоёр төрж олон жил амьдарсан тул домог болон үлджээ. Орчин үеийн хэлнээ эрх ашиг нь нэгдээд, хооронд нь салгахын аргагүй болсон хүмүүсийг “сиамын ихэр” гэж нэрлэх болсон байна.
Нэг сонин Ер
өнхий сайд Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Чулуунбат хоёрыг хооронд нь цээжээр нь нийлүүлж шоглож зураад дор нь “Сиамын ихэр” гээд тайлбар тавьчихжээ. Yнэндээ энэ хоёр хүн өвөр түрийндээ ордог үй зайгүй андууд гэдгээ өөрснөө байн байн сиймхий гаруут ярьж бахархсаар байгаад үүнийг нь манай ард түмэн цээжээрээ мэдэх болсон билээ. Yүнд ч буруу юм юу байхав дээ, тэрбайтугай гаж донтон байлаа ч өнөөгийн ертөнц үүнийг хүлцдэг болсон.

Хувь хүний хайр яахав, яахав. Энд хэн ч хориг тавих эрхгүй. Төрийн жаяг ёсоор ойртож хэлхэлдэж болдоггүй юм гэж бас байна. Ихэнхи орнуудад гүйцэтгэх засаглалын тэргүүн Төв банкны ерөнхийлөгч хоёрыг хувийн байтугай албаны харилцаатай байхыг хуулиар хориглодог. Зарим газрын хуулиар (Британи шиг санагдаж байна) Ерөнхий сайд, Англи банкны ерөнхийлөгч хоёр тохиолдлоор ч дайралдаж болохгүй ба энэ нөхцлийг нь төрөөс хангадаг аж. Буурай хөгжилтэй орнуудад Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Төв банкны ерөнхийлөгч хоёр нь хэлхэлдээд л сиамын ихэр царайлаад явдаг л биз. Хөгжингүй орнууд ийм хэлхээнээс болоод сүйрлийн хямралд нэг бус удаа орж байсан учраас хууль нь нарийн зохицуулаад өгчээ.

Төв банк, Засгийн газар хоёр нь биенээсээ үл хамаарах ба дээрээ УИХ дээр зангидагдах ёстой. Төсвийн байнгын хороо нь Засгийн газрын мөнгө талыг, Эдийн засгийн байнгын хороо нь Монгол банкыг төрөлжин хариуцах логиктой юм. Нэг үгэндээ УИХ-ыг төрийг хөдөлгөгч машин юм гэж үзэхэд нэг дугуй нь Засгийн газар, нөгөө дугуй нь Төв банк болой. Энэ хоёр дугуй хоорондоо орооцолдвол хамаг юм гацна.
Засгийн газар жилийнхээ т
өсвийг УИХ-аар батлуулна. Батлагдсан төгрөг болгон цаанаа нарийн зарцуулалттай. Гэвч аль ч Засгийн газар мөнгөө хүргэдэггүй. Ийм үед Төв банк л “хаалгадаж” чадна. Энгийн тооцоо хийе. Энэ оны улсын төсөв 520 тэрбум төгрөг. Монгол банкны мэдэлд монгол төгрөгийг барьж байх зориулалт бүхий 220 сая доллар бий. Төгрөгийн ханш буурахаас хамгаалж Монгол банк зах зээл рүү хатуу валют урсгаж байх ёстой. Энэ ажлаа Энхбаярыг бодоод гурван сар мартлаа гэж үзье. Нэг доллар 1100 төгрөг байснаа гурван сарын дараа 1142 төгрөг болчихлоо. Засгийн газар доллар тутамаас 42 төгрөгийн ашигтай гарч байна. Энэ нь нийтдээ 500 сая үржих нь 42 тэнцүү 21 тэрбум төгрөг гараад ирж байна. Энэ бол Засгийн газрын дураараа дургиж болох мөнгө. Гэвч мөнгө өөрөө буй болдоггүй, хаа нэг газраас гарч ирнэ. Энэ 21 тэрбум төгрөг бол татвар төлөгч энгийн иргэд ба бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хармайнаас гараад ирж байгаа юм. Энэ нь нийт эдийн засгаа ганц алж буй хэрэг. Засгийн газар ч тухайн моментэнд илүү мөнгөтэй болж жаргаж буй болохоос олон жил төр барина гэдгээс нь харах юм бол өөрийгөө ч алж байгаа юм.

Ердийн ийм үнэнээс болж ихэнхи оронд Засгийн газрын тэргүүн, Төв банкны ерөнхийлөгч нарыг “сиамын ихэр” байхыг нь хориглодог. 1996 онд Ардчилсан хүчин засгийн эрх авуутаа хамгийн түрүүн батласан хууль нь “Монгол банкны хууль”. Энэ хуулийг хамгийн сайн мөрдсөн хүн нь Yнэнбат. Сангийн сайдын хувьд түүнтэй маргах юм бишгүй л байлаа. Тэр болгонд Yнэнбат Эдийн засгийн байнгын хороогоор асуудлаа шийдүүлнэ гэж гүрийнэ. Дөрвөн ерөнхий сайдтай зөвхөн Эдийн засгийн байнгын хороон даргатай хамт л уулзана. Түүнийг үхээнц, аймхай, гөл, ардчилалд хайргүйгээр нь бишгүй л нэг дуудсан. “Засгийн газартай би найрах юм бол Монгол улс хохирно” гэж тэр өвчигнөнө. “Ху намын тагнуул” гэж бид загнана. Гэхдээ өнгөрсөн хойно харахад хөөрхий Yнэнбатын маань л зөв байж дээ.
Чулуунбат зурагт, сонингоор “манай засгийн газар” гэж их ярьж байгааг ажигласан уу. Хармайнаас чинь суйлсан м
өнгөө ганцаараа хариуцахгүй гэж муу Энхбаярыгаа магтан матаж байгаа юм шүү дээ. Засгийн газрын хурал дээр байнга сууна, голлох шийдвэрийг тэр л гаргана. Орос хэлний багш Ерөнхий сайдыг мэдлэг мэргэжилгүйгээр нь далимдуулж буй нь тэр. Эдийн засгийн байнгын хороон дарга түүний хармайнд, аягүй бол ганц байраар худалдаад авчихсан байх.

Ихрүүд нийлж тоо зохионо. Тоог эс хүндэтгэнэ. Азийн хөгжлийн банкнаас Монголын Дотоодын нйит бүтээгдэхүүний өсөлтийг 2001 онд 1.1 хувь, 2002 онд 1 хувь гэж гаргасан ба эндээс хүн амын өсөлт 1,4 хувиа хасахаар бид өдөр ирэх тутам ядуурсаар байна. 1999 онд нэг хүнд 420 ам. доллар ноогдож байсан бол 2002 оны эцсээр 380 ам.доллар болон буужээ. Yүнийг хүссэн хүн бүр интернэтээс харж болно. Гэтэл улайм цайм ДНБ өсөлт бараг 5-6 хувь хүрсэн ба нэг хүнд ноогдох ДНБ 502 ам. доллар гэж туух юм. Статистикийн газрыг юугаа ч мэдэхгүй нэг зайлуул нөхөрт шагначихсан л даа. Азийн хөгжлийн банкыг хулхидаж болно, ард түмнийг хуурч болно. Харин гэдсийг нь яах болж байна?

No comments: