Sunday, July 1, 2007

Социалист (ардчилсан?) залуу луйварчид

Тэрбумаар хулгайлжээ. Энэ бол єнєєдєр манай албан тушаалтнуудын орооцолддог ерийн нэг хэрэг. Тєгрєг бо­лохоороо энэ бол мянга нь нэг доллар болчихдог арвын есєн зэрэгт буюу арван орон­той тоо юмсан.

Тэрбум гэ­сээр байгаад манайхан бvр тоохоо байчихаж. Урьд хяз­гааргvй олон гэхийг тvм гэдэг байж. “Тvм наслах болтугай”, “тvмэн амьтан тvжигнээд” гэх мэтээр ярьдаг шvv дээ. Гэтэл тvм бол одоогийн хэлээр арван мянга буюу тэрбумаас зуун мянга дахин бага тоо шvv дээ. Гэтэл энэ арван мянган тєгрєгний тєлєє саяхан Дор­нодод нэг эмэгтэй 10 жилийн ял авлаа. Тvvнээс сая дахин ихийг хулгайлсан нь одонгоо гялалзуулаад л улам том тогооны шанагыг нь барьсан дарга болон дэвшинэ.

Хадгаламж банкийг тоно­чихжээ. Саяхан 20 сая дол­лараар зарсан банк. Шинэ эзэн нь мєнгєє тоолоод vзсэн чинь 13 тэрбум сох. Энд тэндгvй тэрбумаар нь ху-саад байдаг болсон болохоор энэ хэмжээний мєнгєний тоонд манайхан тєєрєлдєєд хар­майныхаа хэдтэй адилтгах шахдаг болжээ. Энэ нь мянга гурван зуун удаа сая тєгрєг гэсэн vг шvv дээ. Юу ч гэх юм бэ дээ, 13 мянган хvнд тэтгэврийг нь тавьж болно гэсэн vг. Эсвэл алдарт 100 саяын Гансvхийн хэрэгтэй харьцуулахад 130 дахин том ху-лгай. Хадгаламж банк ул­сынх байсан дотор нь ийм юм байгаа гээд хэлэхээр нь Мон­голын тєрд итгээд л уутыг нь задалж vзэлгvй сохроор ит­гээд авчихаж. Задлаад vзтэл авсан vнийх нь хагас байдаг­гvй. Чингэс банк авсан юм. Орос эзэнтэй энэ банк манай­даа гадны хєрєнгє оруулалт­тай хамгийн том банк. Монгол орон алттай, нvvрстэй, уран­тай, жонш­той… хєрєнгє оруу­лахад найдвартай. Ингээд Оросын Хєдєє аж ахуйн банк 100 сая доллар оруулж энэ банкийг томруулахаар шийд­сэн аж. Лав би тэгж сонсоод “овоо доо” хэмээн эх орныхоо хєг­жил дэвшлээр бахархан суув. Тэмбэржvржиг… Мєн­гийг нь ху-лгайлчихаж. Оро­соос орж ирэх хєрєнгє оруу­лалт будаа болоо биз. Хэн одоо итгэх вэ. Ирвэл мафи л ирнэ. Ингээд хужаанууд­тайгаа л заваараад л хоцорно.

Хул-гайч нар МАХН-ын залуу халаагийнхан гэнэ. Бvр удирдаж барьдаг залуу дарга нарын армийнх аж. Ер нь тэдний шинэ зуунд vйлдсэн ху-лгай дээрмийн зах зухаас цухалзаад эхэлсэн нь ганц vvгээр дуусахгvй гэнэ шvv. Эрvvл нийгмийн Манлай тоолж байна аа. Хадгаламж зээлийн хоршоо гэдэг тэдний оролцоотойгоор, бvр зохион байгуулалттайгаар хийгдсэн эд аж. Байсхийгээд л шvvхээр орж хэдэн жил аваад инээж гараад байгаа хэд чинь ху-гийн ху-лгайч нарын залуу удирдагчид юм байна. Зарим нь цагаандаа гарчихсан, за­рим нь мєнгєє хээр бул­чихсан учраас хэдхэн жилийн ял авсандаа хєєрєн догдолж буй нь тэр аж. Мєнгєє булаа­цалдаад нэгнийгээ гэгээн цагаан єдрєєр ху-тгалаад алчихдаг байгаа. Тєрийн на­рийн хийж байгаад албаны хамаг юмаа тоноод дээрээс нь ажиллагсдынхаа цалинг идээд зугтаачихсан нэг хvнд гар бас л залуу удирдагч гэнэ. Єєр нэг яаманд тєрийн на­рийн хийж байгаад ху-лгай хийсэн нь баригдан шvvх цагдаа дуудангуут консул болоод гадаадад гарчихсан бас нэг залуу удирдагч гарыг луйвар арвин болсон єнєє vед хv­мvvс бараг мартаа биз.

Ху-йгаар тонодог тэр “удир­­даг­чид” тээр жил Э.Бат-Vvлийн тракторчдын жаг­саалын хєлд гишгэгдсэн за­мын хашлаганы гурван бор­жуур тэврээд “хай­ран улсын ємчийг” хайрлан хайрын ну­лимс дусаах бай­далтайгаар зурагтаар енгэнц­гээж байс­ныг санаж байна уу, та минь.

Баатар Баатар л гэнэ. Шvглэсэн их луйврын дєнгєж vзvvр нь шvv дээ. Энэхvv социалист залуу луйварчдын байгууллагын удирдагч болно гэдэг их том єрсєлдєєн бо­лолтой. Мафийн толгойлогч болно гэсэн vг. Дон болж байгаа хэрэг. Байгаль ху-далдах албан яамыг давхраар нь толгойлж байсан нэгэн Доныг би гайхаад байдаг юм. Уул нь зvй номоороо банкны Цолмонгийн доод нааран дээр хэвтэж байх ёстой тэрээр хувь заяаны цоорхойгоор єєр ижил нэртэд vйлчилж мєнгєєр гулгиулаад нааж явах юм. Америкийн элчин тvvнийг авилгач гэж шууд нэрлэж байна. Лав л авгай хvvхэд тєрєл тєрєгсдєєрєє Аме­рикийн виз авах эрхгvй, хар дансанд нь орсон юм гэнэлээ. Ер нь ч Америкийн хуулиар тэдний тусламжийг шамшиг­дуулсан хэнийг ч насаар нь АНУ-д зорчих эрхийг нь хас­даг номтой. Тvvгээр барахгvй тэдний татвар тєлєгчдийн мєнгийг ху-лгайлсан хvнийг дэлхийн хаанаас ч авчирж шvvн шоронд суулгадаг. Па­намын Норьега, Оросын ато­мын сайд гээд олон жишээ бий. Богд уул зардаг салбар компанийн эзнийг нь баривч­лахад гараашаас нь 17 машин гарсан гээ биз дээ. Цадахаа мэддэггvй єлєн бирд. єєрєє бол Тэрэлж хvртэлх дархан газрыг 700 гаруй компанид зарсан гээд бодохоор аргагvй социалист мафийн холбооны эзэн мєн байгаа биз. Гэтэл хєєрхийг мафийн толгой­логчоос нь огцруулаад сvvлд ургасан нэг эвэр мєргєж ор­хи­сон гэж байгаа. Аргаа олноо тэр хvvдий, Ерєнхийгийнхээ ээж тэтгэврийн чавганцыг єєрийн зєвлєх болгочихоод Улаанбаатарын утааг арилгах єр­тєг єндєртэй гадаадын тєс­лийг хариуцуулчиж байгаа юм. Байгаа утаагаа одоо хар даа.

Энхбаяр 2000 оны сон­гуульд “Ардчилсан на­мын­хан Зоригийг хєнєєсєн” гэж гvрий­сээр байгаад vнэм­лэхvй ялалт байгуулан Монголын хєрєнгийн эзэн болсон билээ. Ингээд тєрийн албыг vнэ дуудан зарж гарав. Олон чухал местийг гу­дамжнаас ирсэн нєхєд vнэ цохин авч байв. Тэд тэр до­роо л наян жилийн тvvхтэй намын удирд­лага болон овойж оцойн гий­гvvлэх нь тэр. Бод доо, Хар­вард тєгсєж ирээд л шууд коммунист намд элсчихдэг гэнээ! Эсвэл цаад газар нь Харвард биш, эсвэл хєєрхий тэр жудгаа алдсан тєрєлхийн луйварчин. Хандив єргєсєн луйварчин юунд хvрч мандаж болдгийн жишиг болж vзvv­лэнгийн пла­кат болдог байгаа. Ингээд єнєє Гvнжинлхамын жишгээр ажиллана гэгчээр мєнхийн оргилд хvрэх гэсэн луйварч­дын социалист урал­даан за­луучуудын дунд єрнєх нь тэр. Ийнхvv тонуулын бvхэл бvтэн систем vvсэн бэхжиж чулуужсан хэрэг. Энхбаярыг авилгалын загал­майлсан эцэг гэдэг ортой vг. Ортойгоор ч барахгvй.

2000-2004 онд Энхбаяр янз бvрийн чимэгтэй 23 удаа­гийн оны хvн болж байсан юм. Тэр болгонд элбэг дэлбэг хавтгай найр болдог байлаа. Оны аугаа хvнд єгєх бэлэг сэлтийн цуваа vл тасарна. Энхбаяр ч єєрєє шалиг зан­тай, урлагийн хурц мэлмийтэй хvний хувьд уянгын халилтай найр ёслолд vхдэг нэгэн. Ямар сайндаа л “Ностра­дамын мэргэлсэн шинэ Чингис” гэж хошгируулаад Хасбуу тамга гээд зуугийн лааз шиг том сийлбэртэй мод тэврvvл­чихээд єрєєсєн нv­дэндээ доголон нулимс­тайгаар ард тvмнээ энхрий ялдмаар мишээн харж бай­хав! Бялуур­сан найрны зард­лыг бараг тухай бvрд нь со­циа­лист ху-лгайч залуучууд гаргадаг байлаа. Гаргах ч гэж дээ, улсаас ху-лгайлаад тийш нь зєєнє. Vvнээ намдаа єргєж буй хандив гэж нэрлэнэ. Хандивлахыг Энхбаяр шаард­даг байв. Шаардах ч гэж дээ, эвгvй харахад л болоо. Харин хандивын мєнгє хаанаас олохыг хэлж єгєхгvй. Албан тушаал єгчихєєд байхад яаж хандивлахаа мэдэхгvй бол хохь нь шvv дээ. vндэсний их удирдагчийн нєєлєг, Ху нэр­тэй намын аугаа хамгаалалт байхад залуу удирдагчдад айх юм байсангvй. Тэрбумаар нь. Саяар бол гологдоно шvv дээ. Зєвхєн тэрбумаар нь!

Зээ, Торой банди

Тогос Чvлтэм

Чvлтэмийн Улаан

Самбарын Энхбаяр – сонсоо

Хажуудахаа тононо

Харснаа тууна

Хариуцсанаа ху-сна...

За ингээд Энхбаяр баахан залуучуудыг хошгируулж амь­­тан болгоод ээлж да­раалан шорон руу vддэг байж. Тэрэг эвдсэн бярууг нь тийш илгээгээд, номхон томоотойг нь дарамтлаад явна биз, шvvх прокурор атгаж бай­гаагийн хувьд тэгж л таарна, тэгсээр ч байна, энэ ч яахав! Хамгийн гол нь тvvний са­наачилж, зохион бvтээж, за­гал­майлж, аравнайлан амь оруулж бирд болгосон энэ тогтоцыг яах вэ!? Нам бам­байтай, намбар хаалттай хэд нь энэ жижиг зах зээлийг ёроолгvй авдрын мєнгєєр цохиж унагаад эзэгнэчихээр эрvvл єрсєлдєєний тухай санах ч хэрэггvй. Социалист залуу луйварчдын холбоо, Хадгаламж банк зэрэг бол тогтоосон системийнх нь дєнгєж vзvvр шvv. Дараа би та нарт Худалдаа хєгжлийн банкны эргэн тойронд юу болоод байгааг ярьж єгємц.

No comments: