Sunday, July 1, 2007

ОРДОН ДVVРЭН САЛААВЧ

Vндэсний эв нэгдлийн Зас­гийн газрын хоёр гишvvн най­рамд­лын гэрээ бай­гуулж бай­на.. Нэг нь Эрчим хvчний эзэнт гvрнийг тєлєєлж, нєгєє нь гай гамшгийн бvгд найрам­дах улсыг тєлєєлж буй болол­той юм.

Ясир Арафат, Рабин хоё­роос хойш ийм лут най­рамд­лын гэрээ харсангvй. Израйль, Палестин хоёрт НVБ-аас 1948 онд газар зааж єгс­нєєс хойш тувт хоорондоо байлд­сан энэ хоёр орон эвийн гэрээнд гарын vсэг зурсанд нь дэлхий баяр­лаж, террориз­маар хагас зуун жил хичээл­лэ­сэн мань хоёрт Нобелийн Энхтайвны шагнал єгч байв шvv дээ. Гэвч хvн тєрєлхтний найдварыг хєсєр­дvv­лэн хоёр жилийн дараагаас нь урьда­хаа­саа ширvvн байл­даад уна­сан. Бусдадаа vлгэр дуу­райл vзvvлж буй Монголын хоёр сайд хэдийгээр хоёр сарын дараа дахин биенийхээ эсрэг дайнд мордох нь мэ­дээж боловч юутай ч ланжгар гоё гарын vсэг зуралцаан боллоо. Босоод тэврэлцэж байна. Га­раа чанга чанга атгалцана. Энэхvv тvvхэн vйл явдлыг тэм­дэг­лэхээр ард нь царан дээр шампан дарс тавь­сан оны гоо бvсгvй тали­маа­ран зогсоно. Нэг засгийн газрын хоёр яам “цаа­шид хамтарч ажиллаж биендээ тус харилцан туслалцана” гэж эвийн гэрээ байгуулаад vзэг­лэж буй хэрэг шvv дээ. Ха­рил­цан vл довтлол­цох кон­венц! Хундага тулгалаа. Урьд бол “найрам­дал- дружба” гэдэг байсан одоо юу гэдэг бол­сон юм бол? Банзай! Вансvй! Фройндшафт!
Vндэсний эв нэгдлийн Зас­гийн газар буй болсон цагаасаа хойш бvтэн жилийн турш иргэ­ний дайны нєхцєлд амьдарч байна. Гол зэвсэг нь салаавч. Засгийн газрын бод­ло­гын эсрэг аян дайны шанг нэгэн сайд татаж салаавчтай жагсаал удирдав. Байнга са­лаавч vзvvлж байх нь хєдєл­мєр их орох учраас бэлэн салаавч хармайлж явдаг бол­сон гэсэн. Дараагийн сайд газрын баяла­гийг єєрийн мэт толгой даан наймаалцаж тан­хим­даа са­лаавч vзvvлэв. Миний сонс­соноор Ерєнхий сайдаа са­лаавч­тай гараараа зодох гээд ширээ тойруулан хєєсєн гэсэн. Єєр нэгэн сайд нь Ерєнхий­лєг­чийн бараа бологч болж аваад Vндсэн хууль руу салаавч vзvv­лээд тэр чигээрээ хєшєєрхvv юм болоод тогтчихов. Малын ин­же­нер гэх (энэ нь цол юмуу, мэргэ­жил юмуу бvv мэд, єєрий­гєє л ингэж нэрлэсэн шvv дээ) нэгэн зулзаган сайд Ерєнхий сайдын бусдадаа vзvvлдэг салаавчны vvрэг гvйцэтгэх болов. “Ерєнхий сайд бид хоёр л их шараа болж байна, энэ бол бид хоёрынх шvv” хэмээн хоёр гараараа зэрэг салаавч тавина. Зарим­даа толгойгоо эрхий хуруу орлуулан салаавч vзvvл­нэ. Зангаргатай салаавч!
Засгийн газар гэдэг бол нэг субьект. Энэ субьект хууль хэрэгжvvлэх, гvйцэтгэх vvрэг­тэй. Энд олон vзэл са­наа, бие даасан vйл ажилла­гаа, бодло­гын зєрєє байх учиргvй. Ту­хайн бие хvн бодлоготой санал зєрвєл юун тvрvvн багийн бvрэлдэхvv­нээс гарч, дараа нь салаавчаа тавьдаг номтой. Эс тэгвээс нэгэн Засгийн газар бодлого хэрэгжvvлэх бололцоо­гvй бол­но. Уул тоглоомын дvрэм энэ л дээ. Миний сонссоноор єнєє маргаашгvй Засгийн газ­рын нэг яам нєгєєгєє шvvхэд єгєх гэж байгаа гэсэн. Ёстой ориг тог­лоом. Залуу хунвэйбин мая­гийн єсвєрийн салаавччингууд гvйцэтгэх засгийн салаа мє­чир, контор тасалгаа болгоноор нэг. Тэд нэг талаас хахууль нэхэн ард тvмэн рvv салаавч vзvvлэ­хээс гадна хоорондоо авлигаа бу­лаа­цал­даад нэг нэгэндээ са­лаавч vзvvлэн шvvхдэц­гээнэ.
Уул нь улс тєрийн олон намууд нэгдэж дундаасаа Зас­гийн газар байгуулбал vvнийг “эвслийн” гэж нэрлэ­дэг. Дэлхий даяар тогтсон нэршил. Иргэний дайн болж биенийгээ алж байж санаа нь амардаг бvлэглэл бvхий оронд энх тайван тогтуут тэртэй тэргvй хэн нь ч хэний­гээ ч дийлэхгvй учир Vндэс­ний эв нэгдлийн Засгийн га­зар бай­гуулдаг. Камбожи, Анголд ийм л Засгийн газар байгуулж байв. Vvнийг л “Vн­дэс­­ний эв нэгд­лийн” гэж нэрлэдэг, бас л дэлхий даяар тогтсон нэршил. Камбожид бvр эвлэрч єгєхгvй болохоор нь нэгэн зэрэг хоёр Ерєнхий сайдтай байж vзэв шvv. Яг ижил эрхтэй хоёр Ерєн­хий. Харин 17 ижил эрхтэй Ерєн­хий сайдтай гэж сонсоо­гvй юм байна. Ингэхээр манайд процесс эсрэг талаасаа болж байгаа юм байна. 17 зонхилох хvчин vндэсний эв нэгдлээ бодож тvр Засаг байгуулж, удахгvй иргэний дайн болох юм болов уу даа.
Ардчилсан аль ч орны жин­хэнэ ил тодоор салаавч тавилц­даг газар бол парла­мент. Гэхдээ учиртай, намууд хоорон­доо салаавч vзvvлц­гээ­нэ. Энэ бол зарчмын салаавч. Хэрэв мєнгє баялаг булаацалдаж хэрэлдвэл уг этгээд улс тєрийн тавцангаас эгнэгт хєєгдєнє. Тогтсон жишиг. Харин манай УИХ бол салаавч л тавьж бай­вал хэн нь хэн рvvгээ нь хамаа­гvй. Хамгийн томыг нь спикер тавьж харуулна. Уул нь ёс жу­дагтай газар спикер нь хурал зохи­цуулдаг учир харин ч са­лаавч vзvvлдэггvй учир­тай юм л даа. Манайд боло­хоор тан­химд тvvний хиртэй хумс бvхий ясархаг салаавч хамгийн єн­дєрт гозолзоно. Тэрээр гагц ги­шvvд рvv тє­дий­гvй намууд, олон ний­тийн хєдєлгєєн, ТББ, ард тv­мэн рvv салаавч vзvvлээд тэр чигт нь орхичихож. Их бvдvv­лэг, са­лаавч руугаа нулимж бай­гаад л гозолзуулан хавийн амьт­ныг зvхэн заналхийлнэ. Са­лаавч тавьдаггvй жорлон­гийн мухар ч vлдсэнгvй. Шекс­пир нэгэнтээ “солиорол нь хvр­тэл дэс дараатай” гэсэн байдаг. Гишvvд хэдийгээр ха­маа зам­бараагvй харилцан салаавч vзvv­лээд байгаа юм шиг мєр­тєє нарийн ажиглавал єєрийн ло­гик дэс дараатай. Тухайн луйв­рын ажиллагаан дээр хоё­роос дээш бvлэг болон булаа­цалдан салаавч­лал­цах боловч дараагийн луйвар дээр шинэ талцал vvсэн тvрvvний дайсан шинэ нєхєр болон хувирна. Мєн­хийн дайсан, мєнхийн нє­хєр гэж байхгvй, мєнхийн эрх ашиг бий гэдэг vгийн тvргэв­чил­сэн утгыг эндээс харж болно. Юун мєн­хийн, ердєє л хоёр цагийн дайсан гэж байх­гvй, гурван цагийн нєхєр гэж байх­гvй.
Гэхдээ хvн болгонд 250 мян­ган доллар єгнє гэхээр vндэс­ний аугаа их эвлэрэл буй болж буйг анзаарсан биз дээ. Уг нь аугаа эвлэрлийг буй болгож болох шанс хараг­даж байна, даанч дааж давш­гvй єртєг орох бололтой. Vндэс­ний их салаав­чийг мань Ерєнхий­лєгч vзvvлэн удир­дана. Тэрээр сvvлийн vед Засгийн газар, улс тєрийн на­мууд руу энэхvv хуруу­нуу­дын ком­бинац нугалбараа байн байн харуулах болов. Ард тvм­ний хамгийн их дургvй нь хvрч байгаа субьектvvд мєнєєс мєн тул тэрээр ард тvмнээ тєлєє­лєн энэ ёслолыг хийж буй хэрэг. Ха­рин энэхvv дургvй хvрэм байгууламжийн автор, уран барил­гач нь єєрєє учраас vнэм­шил муу­тай харагдаад байна. Баахан дарга доргыг нэр заан са­лаавч vзvvлнэ. Гэтэл єєрєє эцэг нь. Тєрийн албыг най­маал­цан зардаг явдалд са­лаавч тавин эсэр­гvvц­нэ. Гэ­тэл єєрєє анхны дэлгvv­рийг нээн дууд­лага худалдаа­ны шавыг тавь­сан. Нийгмийн баялаг тоногчид руу салаавч vзvvлнэ. Єєрєє зохион бv­тээгч нь. Тєрийн бv­тэц, vйл ажилла­гаа руу салаавч та­вина. Гэтэл єєрєє зохиогч нь. Авлигач нар руу салаавч vзvvл­­нэ. Гэтэл єєрєє хамгийн том авли­гач. Ингэхээр Ерєн­хийлєгч салаав­­чийг єєр рvv­гээ харуулж нvvр рvv­гээ та­виад байгаа хэрэг байх нь.

No comments: