Sunday, July 1, 2007

НАМУУДЫН ДАМПУУРАЛ

ОРШИЛ
Одоогоос 150 орчим жилийн ємнє анх Англид улс тєрийн нам буй болжээ.
Нэгэнт тєрийн дээд институци болох хууль тогтоох гvйцэтгэх эрхийг хэрэгжvvлэгч байгууллагыг ард тvмний vзэмжээр, тэдний чєлєєт сонголтоор буй болгодог болсон болохоор сонгуулийн ажлыг зохион байгуулах олон нийтийн байгууллага хэрэгтэй болсон байна. Тэр нь улс тєрийн нам юм.

Улс тєрийн намыг нэн чухалчилж vздэг байсан хvний нэг нь Маркс. Тэрээр vндэстэн дамнасан нэг ангийн нам байгуулахыг санаархаж байв. Энэ нь анхдугаар интернациональ. Ард тvмний чєлєєт сонгуулийг зохион байгуулах ёстой тєрийн бус байгууллагыг тєржvvлж, сахилгажуулж тєрийг булаан авах хэрэгслэл болгосон анхны пионерvvд нь Италийн фашист Муссолини, Оросын большевик Ленин нар билээ. Бусад улс тєрийн бvлэглэлийг зєвшєєрдєггvй, улс орны дотор бол нийгмийн бvх эд эсэд нэвчсэн, тєрийг гартаа тас барин нийгмийг дарангуйлж байх бvлэглэл буй болгох санаачлага эднийх, vvнээ ч гvйцэлдvvлж чадсан. Ленин бvр цаашилж намын дотор ч элдэв фракц бvлэглэл байхыг хориглосон бvтэц зохиосон билээ. Улс тєрийн намын энэ бvтцийг улам хєгжvvлэн тєгєлдєржvvлсэн хvмvvс нь Германы нацист Гитлер, Хятадын коммунист Мао нар билээ. Дарангуйллын системтэй болоод ирэхийн цагт мєнєєх ард тvмний сонгуулийг зохион байгуулах vндсэн утгаа алдаж, нийт ард тvмнийг хамарсан дарангуйллын багаж зэвсэг болон хувирчээ. Эд бvгдээрээ “нам бол масс” гэж vздэг, гэхдээ нєгєє масс нь хуарангийн сахилга баттай, бусад єєр ямар ч vзэл бодлыг vл тэвчдэг, дарангуйлагч тєрийн сахилгажуулагч бороохой байлаа.

Улс орноо гадаадын булаан эзлэгчдэс чєлєєлєх хэд хэдэн бvлэг Монголд 1920 онд буй болжээ. “Нам нэгдэж, сэм хуйвалдана” гэсэн vгнээс анх монгол хэлэнд “нам” гэдэг vг буй болжээ. Харин эдгээр бvлгvvд нийлж салсаар эцэст нь 1924 он гэхэд Лениний намын бvтэц зохион байгуулалтыг олсон байна. 1928 он гэхэд бvтэц, зохион байгуулалт, нийгмийн vvрэг, сахилга бат зэрэг бvхий л vзvvлэлтээр мєнєєх л Муссолини, Ленин, Гитлерийн намтай нэг стандартынх болж чаджээ. Ийм намын бvлэглэл нь улс орныг жолоодох vvргийг хэний ч зєвшєєрєлгvйгээр єєртєє авдаг. Тэгэхээр сонгууль ч гэж юу байхав, тийм vvргийг гvйцэтгэх шаардлага ч юу байхав!

1990 оноос МАХН нийгмийг жолоодох vvргээсээ чєлєєлєгдсєнєєр орчин vеийн иргэнжсэн ойлголтоор улс тєрийн нам болж хувирлаа. Зэрэгцээд МоАН, МСДН, МVДН байгуулагджээ. Нийгэм нээлттэй боллоо. Гэвч ийм нийгэмд тохирсон улс тєрийн нам гэж юvв, ямар зохион байгуулалттай, vvрэг зорилготой, гадагшаа ба дотогшоо ямар механизмаар хєдєлдєг зэрэг талаар хаалттай нийгмийн гишvvдийн хэнд нь ч ойлголт байсангvй. Ганц авч болох vлгэр нь МАХН-ын туршлага. Ингээд шинэ буй болсон бvх намууд гишvvнчлэлээ єргєжvvлэх дайн хийжээ. Тэр vеийн статистикт болон єєрсдийн суртчилгаанд нь vнэмших юм бол насанд хvрсэн хvн амынхаа тоотойгоо тэнцvv буюу илvv хvмvvс намд харъяалагдах болов. Хvмvvс илvvтэй прагматик байдаг тул маш олон нь бvх намуудад зэрэг элсэж байлаа. Намын удирдлагууд сургуулиар яван хvvхдvvдийг ч энэ тоглоомдоо нэгтгэж байв. Явцын дунд Монголд улс тєрийн намын утга учир бvрнээ vгvй болох нь тэр. Иймэрхvv жишээ шилжилтийн олон оронд зэрэг давхцаж байсан юм.

Мєнєєх Ленин, Гитлерийн жишээгээр намыг дахин нийгмийг жолоодогч бvлэглэл болгох гэж оролдсон хvн нь Н.Энхбаяр. Тэрээр 1997-2005 онд МАХН-ыг толгойлж байхдаа Монголын ард тvмэн дотроос шилмэл vvлдрийн омог буй болгохоор зорьжээ. Ницшетэй хагас дутуу танилцсан бололтой. Хяналтгvй эрх мэдэл, нийгмийн гадуурхал, хvчний байгууллага, сvрдvvлэг, ард тvмний мєнгє ємч хєрєнгє, эрvvл ухаанаас нэлээд алсуур суртал нэвтрvvлэг зэрэг ашиглаж болох болгоныг хэрэглэснээр тэрээр маш их амжилт олов. Намаа ленинжvvлж, маожуулж чадаад байгаа юм шиг харагдав. Гэвч хуурамч амжилт. Єєрийгєє тахин шvтvvлэх гэсэн нэг бус тэнэглэл нь нээлттэй нийгэмд явцыг олсонгvй. Чингис хааны хvргэн гэдэгт нь ч хvмvvс тєдий л vнэмшсэнгvй.

Монгол дахь улс тєрийн намууд эхнээсээ нээлттэй нийгэмд vл таарах бvтэц зохион байгуулалттайгаар буй болсон тул улам явуургvй болон бvгд дампуурлаа. Баруун, зvvн, тєвийн, фракцтай, фракцгvй, vндэсний, нэг компанийн, ах дvvгийн, гэрээслэлийн, хонзогнолын, баячуудын, борчуудын гээд байж болох тєрєл зvйл нэр хаягтай байсан авч хэн нь ч зєв механизмтай нам байгуулж чадсангvй. Натураль vр дvн нь нам нэртэй бvлэглэл єнгєн дээрээ байгаа юм шиг харагдавч дотор бvрээ эрх ашгийн бvлэглэлvvд болон хуваагдсан ба тэр нь єєр юутай ч нийлэн мутант болон цааш vргэлжилдэг механизмтай аж. Ард тvмний сонгууль дээр єєрийн нэр дэвшигчийг унагах, бvлэглэлvvд биенээ худалдаж авах, худалдагдах, наймаацах нь єнєєгийн Монголын аль ч улс тєрийн намын vндсэн ажил. Энэ бvхэн зєвхєн мєнгєн дээр тогтох ба зєвхєн мєнгєєр хэмжигдэнэ.

МАХН-д нэгдвэл ажил хийлгvйгээр амьдарч болно гэсэн ойлголтыг Энхбаяр нийгэмд єгсєн учир олон залуучууд тийш хошууран зарим нь vнэхээр тийм байдгий vр шимийг харуулсан амьд зурагт хуудас болон гольф тоглон найрааны начин царайлаад хэхрvvлж явна. Ингэж болдог сайн зам байна гэж залуу vедээ ойлгуулсан нь нийгмийг моралийн хувьд улам ялзруулж байгаа билээ. Єдгєє Алтан гадас нам руу ч залуучууд тэмvvлээд уналаа. Ажил хєдєлмєр хийхээс єєрєєр бас сайхан амьдарч болдгийг зааж єгдєг “Миний их сургууль” тэнд бий.

Vхсэн хvнийг эмчилж болдоггvй. Єєрийн vvргээ гvйцэтгээд нэгэнт vгvй болсон єнєєгийн улс тєрийн намуудыг эмчлэх бололцоо vгvй л болов уу. Учир нь бvтэц зохион байгуулалт, хєдлєх механизм нь нээлттэй ардчилсан нийгэмд яав ч зохицохгvй гэдгээ амьдрал практикт нэгэнт харуулсан. Улс тєрийн шинэ хуваарилалт, тvvнээ дагасан шинэ бvтэц механизм хэрэгтэй. 150 жил нээлттэй нийгмvvдэд хэрэглэж ирсэн, зам зууртаа хичнээн олон шалгарал даван улам тєгєлдєржсєн, иргэншсэн, олон улсын тэр л механизмыг “шинэ” гээд байна л даа. Vнэхээр Монголын нээлттэй ардчилсан нийгэмд шинэчлэл хэрэгтэй болжээ. Энэ нь улс тєрийн намын тогтоцоос л эхлэхээс єєр аргагvй.

No comments: