Sunday, July 1, 2007

АМЕРИКИЙГ БУРХАН БVТЭЭЖЭЭ

Варшав дахь Монголын элчин сайдын яамтай Хойд Солонгос, АНУ хоёрын элчин хєрш зэрэгцээд байх. Гудамжаар алхах хэн ч АНУ-ын элчингийн vvдэн дээр тvр саатан сонирхоно. Салхинд намирах хєх одтой улаан цагаан хосолсон дал­бааг нь єлийж харна.

Гараа­раа даллан баяр хvргэх, дал­баа тийш ёслох олон хvнийг харсан. Настай хvмvvс илэр­хий хvндэтгэл vзvvлнэ. За­рим залуучууд “Нэгдсэн улс мандтугай” хэмээн сахилга­гvйтэж байгаа vнэнээсээ нь мэдэгдэхгvй орилоод єнгєр­нє. Ерєнхийлєгчийн нэрийг нь дуудах, долоовор дунд хуруу­гаараа “ялалт” гэсэн дохио vзvvлэх нэгэн ч бий. Элчин­гийн vvдээр хэн ч зvгээр алхаад єнгєрєхгvй. Гучаад жилийн ємнє шvv дээ.
Польшууд тvvхийн турш хоёр хvчирхэг гvрний дунд хавчуулагдан оршсон улс. Дорно талаараа Орос, єрнє талдаа Герман. Эд хvчирхэ­гээ­сээ гадна тvрэмгий уламж­лал­тай. Хоорондоо их дайтна, тэр болгондоо Польшийг гиш­гэнэ. 18 дугаар зуунд бvр хуваагаад авчихжээ. Бараг 200 жил газрын зургаас ар­чигд­сан энэ улсыг Дэлхийн нэгдvгээр дайны vр дvн аварч дахин буй болголоо. Гэтэл хэдхэн жилийн хойно дараа­гийн дэлхийн дайн эхэлж Сталин, Гитлер хоёр нууц хэлэлцээгээр тохирон дахиад хуваагаад авчихжээ. Ялтын гэрээгээр Польшийг дахин байгуулсан боловч “чєлєєт” сонгууль нь Кремлийн ивээлд болж Зєвлєлтийн дагуул болж орхих нь тэр. Польшууд гурав дахь хєршийг Америк байгаа­сай гэж их хvсдэг. Тэдэнд их найдлага тавьдаг. Коммунис­тууд нь хvртэл хэдий улаан­тан ч гэсэн эх орончид учир жараад оноос хойш АНУ-ын бvх ерєнхийлєгч айлчлал хийсэн ганцхан коммунист дагуул орон бол Польш бай­лаа. Версалын болон Ялтын гэрээгээр Польш орныг дахин байгуулахад америкчууд хоёр удаа голлох vvрэг гvй­цэт­гэсэн. Эв санааны нэгд­лийн vед Зєвлєлтийн танк хил дээр нь жагссан байхад аме­рик­чуудын тусламж л тэднийг зоригжуулж байлаа.
Олон орон чухам АНУ-тай л ойр дотно байхыг хvсдэг. Дэлхийн олон оронд явуулсан судалгаагаар єєрийн хамгийн дотно vндэстнийг америкчууд гэж олонхид нь vздэг аж. Ялангуяа сvvлийн хагас зуун жил тэдний аюулгvйн нємєрт тайван амьдарсан япон, со­лон­госчууд бvр єндєр. Филип­пинээс АНУ-ын цэргээ гаргах тухай яриа єрнєхєд vvнийг эсэргvvцсэн нутгийн хvмvv­сийн жагсаал тэднийг арлаа­саа хєєж гаргая гэдэг vргэлж болдог цуглааны дэргэд жин­хэнэ сvр хvч болж байжээ. Тэдний цэргийг Европ, Ази, Африкийн олон ард тvмэн чєлєєлєгчєє хэмээн цэцэг барин угтаж байсан. Тэд газар нутгийг эзлэх гэж биш эрх чєлєєг дагуулан ирдэг гэдгийг нь 240 жилийн намтраас нь бусад vндэстнvvд сайн мэд­нэ. Тэд алдаа гаргадаг, Мек­сик­тэй газар булаацалдаж байсан, Вьетнамд сунжирсан дайнд ороцолдсон, магадгvй одоо ч бас л алдаа гаргаад Иракт бас “шаварт” суучих шиг боллоо. Гэхдээ л тэд натураараа эзлэн тvрэм­гийлэгч биш. Тэд алдаагаа ил тод хэлж засдаг, уучлал гуй­даг. Сонгми тосгон, Ирак дахь олзлогсод гэх мэтээр. Дэл­хийн хоёр дайныг тэд л дуус­гаж єгсєн. Хэрэв тэд 1950 онд Солонгост цэргээ оруулаагvй бол дэлхий ямархан улаан шорон болох байв. Хэрэв тэд Герег, Тvрэгийг ємєєрєєгvй бол хорвоо юу болох байв. Хэрэв тэд Вьетнамд орол­цоогvй бол Австралийн эрэг хvртэл маоизм тvрэх ч бай­сан юм бил vv. Хэрэв тэд Белградыг бємбєгдєєгvй бол Европын тєв дахь бузар дайн цааш хэдэн жил vргэлжлэх ч байсан юм билээ. Цємийн зэвсэгтэй болчихсон Энэт­хэг, Пакистан хоёр маргааш биен дээрээ атом шидэлцээд унавал АНУ-аас єєр vvнийг зогсоож чадах газар бий гэж vv. Америкчууд дэлхийн аюул­­­гvй байдлыг хамгаалдаг.
Тиймээс тэд бусдын хэ­рэгт зарчмын vvднээс л “оролц­дог”. Хаа нэг газар биенээ хядаад, боолчлоод унавал тэд єєрсдєє мэдэг гээд хаядаггvй. Ардчилал эвдрэх, авилга газар авахад дуугvй байдаггvй. Vvнийгээ тэд “Америкийн амин эрх ашиг” гэж нэрлэдэг. “Монголд ардчилал тогтож буй нь єєрєє Америкийн эрх ашиг юм” гэж хатагтай Оолбрайт Улаан­баатарт ирэхдээ хэлсэн нь тэд єєрсдийн мєн чанараа илэрхийлсэн хэрэг. “Аме­рикийн гар хєл болох” гэсэн нэг хэлц байдаг. Гэвч тэдний гар хєл болсноор эх орныхоо vндсэн эрх ашигт хор хvр­гэсэн тохиолдол хаана ч vгvй биз. Учир нь Америкийн эрх ашиг тухайн дэглэмvvдтэй тохирдоггvй болохоос аль ч vндэстний эрх ашигтай таарч байдаг. Иймээс ч Америкийн талд тагнуул хийж байгаад эх орноосоо уравсан нэр хvлээ­сэн олон хvнийг хожим нь чєлєєт болсон эх орон нь бvрэн цагаатгах тєдийгvй vндэсний баатар болгодог. Хурандаа Пенковский, гене­рал Коклински гээд олон жи­шээ татаж болно.
Америкчууд дэлхий дээр хамгийн анхны мєртєє хам­гийн бат бэх, хамгийн шудар­га, хамгийн тэгш тєгєлдєр нийгмийг байгуулсан. Энэ нь хvн бvр тэгш бололцоогоор хангагдсан, иргэн бvр нь эрх чєлєєт нийгэм билээ. Чухам ийм эрх чєлєєт нийгэм дэвш­лийн гайхамшгийг бvтээж болно гэдгийг єєр дээрээ харуулсан. Єдгєє дэлхийн улс гvрнvvдийн дэндvv дийлэнх нь ийм нийгмийн байгууламж­тай болжээ. Черчилийн хэлс­нээр ардчилал нь тоолж барш­гvй олон дутагдалтай боловч vvнээс илvv дээр нийгмийн байгууламжийг хvн тєрєлхтєн бодож олоогvй яваа билээ. Америкийн тє­рийн бvтцийг олон газар хуул­бар­лаад бvтэлтэй юм болоо­гvй. Газар газрын онцлогоос болоод энэ бvтэц єєр єєр байдаг байх. Харин Аме­рикийн эрх чєлєєний зарчим бол хvн тєрлєхтний тvгээмэл хууль. Эрх чєлєєт нийгэм л хєгжил, жаргал, дэвшилд хvр­нэ.
Ерєнхийлєгч Бушийн нэр єдгєє барагтайхан байх шиг байна. Магадгvй тэр єєрєє АНУ-ын бас нэг алдаа ч байж болох юм. Тvvнийг єдгєє америкчууд их шvvмжилж байна. Гэхдээ улс орныг нь тєлєєлж буй тvvнийг гадны тєрvvд доромжилж дайран дотоодын шvvмжлэгчдэд нь тусалж татаад унагаалцаадах гэсэн vг биш. Америк бол алдаатайгаа, оноотойгоо цог­цоо­роо бvхэл бvтэн зарчим. Америк бол аль ч иргэний чєлєєтэй шvvмжилж болох самбар. Харин аль ч гадны тєрийн доромжлолын бай биш. Бусад орон ч єєрсдийгєє тэгэж vздэг.
Америкийн нэг том со­нинд Монголд Буш ирсэний дараах сурвалжлага хэвлэгд­жээ. Бушийг дэлхий даяараа шахам эсэргvvцэж хаана зочлоно тэнд эсэргvvцэн бу­жиг­на­на. Харин монголчууд ер бусын хvндэтгэлтэйгээр угтан авчээ. Бvр vнэн сэтгэ­лээсээ. Сэтгvvлч олон мон­гол­чуудаас сэтгэгдлийг нь сонссон байна. Холын айм­гийн малчин євгєн ч Бушд хир халдаахгvй ємгєєлнє. Энэ хачин феноменийг сэтгvvлч гайхан бичсэн аж. Монголчууд Бушдаа биш тvvгээр тєлєє­лvvлж Америк оронд элэг­тэйгээ харуулж буйг харин тэрээр ойлгоогvй байх. Мал­чин євгєн Америкийн зарч­мыг мэддэггvй, сонсоо ч vгvй байж болно, гэхдээ хоёр хv­чир­хэг хєршєєр хvрээлэгд­сэн єєрийн орон нь тэдний ая аашийг дагаж хэрvvл зодоонд нь vрэгдчих гээд байдаг тvv­хээ сайн мэдэх учраас Аме­ри­кийг ємгєєлєгчєє, тулгамд­сан vедээ аврагчаа хэмээн итгэж найдаж буй хэрэг. “Бур­хан Америкт хайртай” гэсэн хэлц vг бий. Магадгvй Амери­каар дамжуулж бусад орныг хайрладаг ч байж болох юм. Яагаад гэвэл Бурхан єєрєє Америкийг бvтээсэн юм чинь.

No comments: