Sunday, July 1, 2007

НИЙГМИЙН ЖООМ

Жуулчны улирал эхэллээ. Социа­-лизмын vед гад­наас 300 жуул­чин авч чаддаггvй бай­сан манай орон єдгєє 40 мянган жуулчин авч жилд хилээр орж гардаг гадаад паспорттай хvний тоо дав­хардсан тоогоор аль хэдий­нэ 200 мянга гарчээ.

Аялал жуулч­ны салбар эдийн засагт улам илvv жин дарах боллоо. Нэг жуулчнаас дунджаар гур­ван мянган доллар салгаж чадвал энэ тєрлийн бизнес жишиг хэмжээнд хvрчээ гэж vздэг юм гэнэ лээ. Швейцарь зэрэг оронд энэ тоо vvнээс ч хавь­гvй илvv гардаг аж. Египт жилдээ дєрвєн сая жуулчин авдаг боловч нэг хvнээс 800 орчмыг авч vлддэг гэнэ. Мєнгє салгах гэж байна гээд онгоцны тий­зийн vнийг хэт єндєр тавьчих­вал хэн ч ирэ­хээ больчихно. Иймээс олон жуулчин авахын тулд унааны vнийг харин ч багасгадаг номтой. Ингэхээр жуулчнаас vзэх харах юм, зугаа цэнгэл, тохилог байдал, тоглоом наа­дам, бэлэг дурс­гал зэрэг сонирхлыг нь та­тах юмаар элбэг байх ёстой.

Гадныхныг татах юутай­сан билээ, бид? Цэвэр агаар онгон байгаль? Тийм л дээ, гэхдээ тэрийг чинь шууд худалдахгvй шvv дээ. Vзvv­лэх юм ховор. Тээр жил Японоос ирсэн 80 гарсан євгєнийг 69-нд суулгаж аваад Эрдэнэзуу руу аваад давхи­чиж. Vзэж дуусаад єнєє євгєн уйлаад унасан гэнэ. “80 гар­сан бие муутай євгєн намайг иймхэн юм vзvvлэх гэж 500 км газар муу машинаар дон­сол­гон энд чирч авч ирж байдаг та нар мєн ч хатуу сэтгэлтэй улс юмаа, ийн ийн”.

Жуулчин татах нэг зvйл бол казино. Гэтэл энэ талын бизнес эхлvvлэх гэж хууль єргєн барьсан хэдийгээ барьж аваад шоронд хийж орхи­сон. Казинотой газар янханчлал, архидалт гэмт хэрэг ихэсдэг гэж тайл­барла­лаа. Архидалт, садар самуун ч казиногvйгээр бие даагаад мєн ч хєгжиж байна даа. Харин казиног их л далд бизнес болгон тусгай лицен­зээр, гэхдээ зохицуулсан хуульгvйгээр гаарууллаа. Тус­гай зєвшєєрєл, лиценз гэдэг бол авлига. Сонссоноор 50 сая орчмын хахуулиар нэг лиценз олгодог байжээ. Зохи­цуу­­лал­тын хууль санаачил­сан хэдийг шоронд хийхэд голлох vvрэг гvйцэтгэж явсан нэгэн хvний адаг ойрноос єєрийн кази­ногийн хууль єргєн барьчихсан орилоод л явна. Багшийнхаа vзэг, ємд­ний тэлээ хахуульд авсныг илчилж ялын тєлєв­лєгєє биччихсэн сонинуудад далд нэрээр хэвлvvлж явсан тэ­рээр єдгєє Нисэхээс цаахна шинээр барих казинод хувь­цаа эзэмшихээр болсон юм гэнэ лээ. Манайд ажил хэрэг ингэж л урагшилдаг байхгvй юу.

Баар, ресторан, цэнгээний газрын хаалгыг 12 цагт тас барьж байх хууль гарсан. Санаачлагч нь нас тогтсон нэгэн парламентч авгай. Хэ­рэг­жvvлэгч нь хотын мээрмаа гэгдэх бас нэг авгай. Єєрснєє чадахаа болихоор бусдыг торгож байгаа ёр нь. Саяхан цагдаа нарын хурал дээр журам сахиулагчид маань хотын бvх онгойж болдог болгоныг оройн ес юмуу цаашил­лаа гэхэд 10 цагт тас хааж байя гэсэн сайхан са­наач­илгаа дээш дээш нь дэвшvvлжээ. Улаанбаатарын долоон мянган цагдаа жорлон дээр цугласан ялаа аятай хотын тєвийн хэдэн баар ресторанаар амьдралаа зал­гуулдаг учир цалин орлогоо нэмэгдvvлэх гэж буй санаа нь. Нар далд ормогц хотын захаар архидалт, аллага, хулгай дээрэм, хvчирхийлэл, садар самуун буцална. Олз орлого vгvй тийм газар зvг­лэдэг тэнэг цагдаа олдохгvй. Баар, ресторанд хvмvvс 10 цагаас л хойш очно, учир нь энэ бол хоол иддэг гуанзнаас ялгаатай. Энд хоол идэхээс хавьгvй их мєнгє зарцуулдаг. Энд хэт vнэтэй учраас архи­дан согтуурах их vйлс болдог­гvй. Яг энэ vед л хяналт шалгалтынхан олзондоо мор­дож дарамталж гарна даа.

Баар, ресторан байгаа учраас залуучууд хар тамхи хэрэглээд байгаа юм биш єєр учир шалтгаантай гэдгийг ойлгоход тєдийлєн ухаан шаардахгvй. Хvмvvсийн энд ирдэг нь єлєн ходоодоо дvvр­гэ­хээс арай єєр зорилготой, тэд гэмт хэрэгтнvvд биш, уулзаж учирч зvгээр л цэнгэх гэсэн залуучууд, жуулчид, иргэд. Хvнтэй танилцах гэсэн, хєгжим сонсох гэсэн, танил­тайгаа уулзах гэсэн, пиво ууж зугаацах гэсэн, ганц сайхан бvжиглэх гэсэн тэдний зорил­го нь єлєн нvдэндээ хомхой шунал гялалзуулсан хууль тогтоогчид болон хэрэгжvv­лэгч нарын єєрєє чадахаа болихоор єрєєлийг хорлох гэсэн, хуулиар бусдыг да­рамт­лах гэсэн, рекетээр амьд­­­рах гэсэн, лицензээр баяжих гэсэн гэмт хэргийн сэдэл санаатай харьцуу­лахад хавьгvй гэмгvй ариун зvйл билээ л. Таарах нєхєр сvvдэр олдохгvй яваа бо­ловс­ролтой, мєнгєтэй хэдэн мянган охид хvvхнvvдийг Лениний хєшєєний ємнє дэн­гийн гэрэлд жарваганаад зог­сож бай гээ юу?

Vнэндээ хууль тогтоогч болон хэрэгжvvлэгчдийн бам­бай болгон ярих дуртай гэмт хэрэг нийгмийн ядуурлаас vvдэлтэй. Архидан согтуурал, хулгай дээрэм, садар самуун нь нийгмийн аль ядуу хэсэгт элбэг таарах vзэгдэл. Ийм гэмт хэрэг тав тухтай орчин, єндєр vнэ нэхдэггvй. Нийг­мийн ийм vзэгдэлтэй нvдэн­дээ харагдсаныг хааж хорьж тэмцдэг ч vгvй. Энэ нь хэдий­гээр хууль тогтоогчид болон хэрэгжvvлэгч нарт таатай орлого єгдєг боловч гэмт хэргийг улам далд байдалд оруулан цааш нь урхагшуул­даг. Хутга мэсээр гэмт хэрэг их vйлддэг боловч тvvгээр мєн талх мах хэрчдэг тул хо­риг­лодоггvйг бvгдээрээ бараг гадарлах л болов уу даа.

Баар, ресторан, цэнгээ­ний газар нь vндэсний баялаг бvрдvvлдэг эдийн засгийн бас нэг бие даасан салбар юм. Энэ нь єндєр vнэ єртєг­тэйнхєє хэрээр улсад илvv татвар тєлнє. Хєгжимчин бvжигчнээс эхлээд оюутан сурагчид зориулсан зєєгч аяга угаагч гэх мэтчилэнгээр олон ажлын байр буй болгоно. Залуучууд, жуулчид, иргэдэд амралтын цагаа ая тухтай єнгєрvvлэх бололцоо. Ийм хэрэгцээ хаана ч тэр дундаа сая хvнтэй хотод зайлшгvй бий. Шєнєєр архи, дарс, пиво уух, хєгжим сонсох, бvжиглэх хэрэгцээ. Бvх хvнийг мээр­маа авгай шиг 10 цагт орон­доо орсон бай гэж албадах гэж vv? Тэгээд ч энэ нь нэг их зєв хvмvvжлийн жишээ болж чадах ч юм уу даа? Шєнийн цэнгээний газрыг орон сууц­наас хол байлгах, согтуу хvнд эс vйлчлэх, зодоон цохион гаргахгvй байх, гэмт хэрэггvй орчин бvрдvvлэх гэх мэт нь шал тусдаа асуудал, тусдаа арга хэмжээ юм. Иймэрхvv цэнгээний газрыг зэрэглэж ангилдаг. Дээд зэрэглэлтэй нь илvv татвар тєлдєг, илvv шаардлага хангасан байх vvрэгтэй. Хамгийн доод зэрэг­лэл буюу гэмт хэргийн vvр болох магадлалтайг нь эртхэн хааж авдаг. Хаана ч тэгдэг. Хойд Солонгост ч тэгдэг юм билээ. Хvн болгон гэмт хэрэг­тэн биш. Харин ч тэрэн дээ­рээ тулбал нийгмийг хvмvv­жvvлэх vvргийг сайн дураа­раа єєр дээрээ авсан хууль тогтоогчид болон хэрэгжvv­лэгчдийн доторх гэмт хэргийн эзлэх хувь жирийн иргэдийнх­тэй харьцуулшгvй єндєр бай­гаа. Авлига, хээл хахууль, ре­кет, албан тушаал ашигла­лаа арай гэмт хэрэг биш гэж бод­дог юм биш биз дээ?

Иргэншсэн буй хориглох зарчим шал єєр шалгууртай юм билээ. Тэнд бусдын эрхэнд халдаж зєр­чєєгvй л бол насанд хvрсэн хvнд юу ч хориглодоггvй. Юмыг зєвхєн хvvхдийн эрх гэдгээр хязгаарладаг. Манай телевизvvдээр орой долоон цагт vзvvлдэг гомо порног тэнд хvvхдийн орчинг бузар­туул­на гэдэг шалтгаанаар хо­риг­ло­дог. Садар самуун бо­лон согтууруулах ундааны сурт­­чил­гааг зєвхєн хvvхдийн хvмvvжилд таарахгvй утгаар нь л хориглоно. Архи тамхи болон шєнийн vзвэрт хvvх­дийг л нэвтрvvлдэггvй. Энэ тєрлийн vйлчилгээ хийгчдийг хvvхдэд vйлчилсэн хэрэгт нь л шийтгэл ногдуулдаг. Тэнд­хийн парламентын ги­шvvн, татварын байцаагч, цагдаа нар нь насанд хvрсэн хvнийг хvмvvжvvлэх, мора­лийг нь тогтоох vvрэг єєртєє авдаг­­гvй. Хvvхэд болон хvvх­дийн орчныг хамгаалах нь харин тэдний ариун vvрэг. Ийм сайн зохицуулалттай учраас тэнд тодорхой тооны янхан байдаг, манайд тас хориглодог учраас тэр­ бай­тугай насанд хvрээгvй охид єчнєєнєєрєє биеэ vнэ­лээд явж байна.

Мэргэжлийн хяналтын­хан, татварынхан, гаалийнхан, цаг­даагийнхан, хот дvvргийн за­хир­гааныхан шинэ жил, цагаан сар, маарт, цэргийн баяраар аль vнэтэй рес­тора­нуудад шєнєжин нийлэлддэг. Дээд зэрэглэлийн рестора­нуудад жоом байдаггvй. Тэд л жоомны vvрэг гvйцэтгэнэ. Vнэгvй хоол ундааг тэд бvх сvв рvvгээ чихэж гударна, бєєлжинє, зодолдоно, муухай орилол­доно, агсам тавина. Хоолон дээгvvр гvйлдэх бай­га­лийн жоомноос хавьгvй муухай, дотор давч­дам, огиу­дас хvрэм.

No comments: