Sunday, July 1, 2007

Баастай бурхан

Угандын Ерөнхийлөгч Иди Амин гэж байлаа. Хүний мах иднэ, хоёр ч авгайгаа идчихсэн гэж байгаа. Цагаан арьстнуудаас хамгийн ориг цагааныг шведүүд гэж ярьдаг юм байна л даа. Тэгсэн Амин хэмээх тэр паравгар хар хүн дөрвөн швед эр хөлсөлж авчраад өөрөө дамнуурган дээр суун нөгөөдүүлээрээ дөрвөн талаас нь өргүүлж явна. Колоничлогчдыг дарлаж байгаа маягаар кайф авч байгаа бололтой. Наад шведүүдэд нь бол асар их хөлс өгч байхад зузаан харыг хэд хоног дүүрч давхих ч юу байхав дээ.
Манай Монгол Угандаас юуны
өөрц байхав. Энэ жилийн сонгуульд дор хаяж 15 сая ам.доллар зарцуулагдана. Үүний сургаар Пи Ар хийдэг ориг мэргэжилтнүүд гээд энд тэндээс "гадаадын мэргэжилтэн" царайлсан юмнууд элбэг үзэгдэх боллоо.
2000 оны сонгуульд Монгол даяар долоон сая доллар зарцуулагджээ.
Үүнээс сая долларыг нь хүртсэн Голландын пиарчин мэргэжилтнүүд гэж бий. Тэд мөнөөх "Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядуурлаас аваръя" гэдэг сайхан лоозонгийн цаад эзэд. Ориг цагаан арьст мэргэжилтнүүд 2004 оны сонгуулийн сургаар саяхан дахин Улаанбаатарт зочлов. Гол нь өөрсдөд нь ноогдох "ёстой" мөнгөнийхөө араас л ирж байгаа шүү дээ. Мөнгө авчихаад чимээгүй арилаад өгч болохгүй тул "мэргэжлийн зөвлөгөө" өгсөн байна.
"Танай ард т
үмэн хүчтэй удирдагч хүсч байна. Иймээс Энхбаярыгаа баастай бурхан болгож зарла. Хамаг шагналаа өг. Чингис хаантай адилтга. Хүчтэй, шийдвэрлэгийг нь харуулахын тулд эсрэг талын удирдагчийг олны өмнө нэр сүрийг нь унагаж хорло. Гүтгэ. Болбол шоронд хий, шонд дүүжил, олны жигших үзүүлбэр болго." Мөнгөөр өгч буй гадаад мэргэжилтний зөвлөгөө энэ.
Баастай бурхан маань хаан х
үний 35 шинжийг бүрдүүлж, Хасбуу тамгаар шагнуулж, Чингис богд гэж өргөмжлүүлж буйн учир энэ гэнэ. Ерөнхийлөгчөөс Чингис одон нэхэж, тулган шаардах ч өгчихөөд байгаа. Голланд мэргэжилтний нүдээр монголчууд гэнэн тэнэг, шүлсээ гоожуулсан юмнууд бололтой. Энхбаярыг л өргөөд байвал мухар сүсэгтэй монголчууд ханараад л ойчих юм гэнэ. Цаадах нь ч баастай бурхан болох гэж "савируулж" өгч байна аа.
Батаа, Оюун нарыг бариад Дарханы шоронд хийчихсэн гэх цуу ид явж байна. Олон нийтийн бодлыг тандахын тулд До яамныхан л ийм "бор шувуу" нисгэдэг журамтай. Тэдний баталж байгаагаар Ардчилсан намын дарга М.Энхсайхан Зоригийг алсан хэрэгт голлон холбогдогч гэнэ. Ингээд барьж аваад цааш нь хийж магадг
үй бололтой. Хүчтэй удирдагч, гэмт хэрэгтэн хоёрыг гэнэн монголчууд дурайтал ялган харах юм биз дээ.
Г
үтгэхэд ядах юм байхгүй. МАХН цустай ч алдаг, цусгүй ч алдаг. Э.Бат-Үүлийг барьж аваад шоронд баахан суулгаж байснаа суллачихсан. Уучлал ч гуйгаагүй. Аргагүй шаардлагаар шалгасан л гэж тайлбарласан. Тэрбээр Сэлэнгэд сонгуульд гарцаагүй ялчихаад байхад нь "Хүн алсан учир удахгүй шоронд хийнэ, иймээс заавал унага" гэсэн төвийн заавар ирж Р.Содхүү гэгч үнэнгээсээ гэмт хэрэгтнийг улайм цайм зальдаж ялуулж байлаа. Америкаас Батсүхийг явдал, мөнгө, шараа түлээ болж байж авчирсан. Дараа нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж жилийн ял өгсөн болж билээ. Үнэндээ Батсүхийн диплом огт хуурамч биш, жинхэнэ юм билээ. Шалгалт товчилж өгөх нь гэмт хэрэг биш шүү дээ.
М.Энхсайханыг г
үтгэхэд ядах юм байхгүй. Өөрийнх нь талын хүн тухайн цагтаа Сүхбаатарын талбай дээр зарлаж байсан. Бас өөрийнх нь талын улс төр судлаач гэгч нэг мээ авгай "захиалагч нь" гэж зарласан. Үүнийг л "хөдөлшгүй баримт" болгоод авчихна. Сонгуулийн дараа яахав дээ, шалгасан л гэж хэлнэ биз.
Өнгөрсөн жил Францаас нэг хүн хулгайлж авчирсан. Үүнийгээ франц, германчуудад болохоор "Монголын Ерөнхий сайдыг алсан хүн байгаа юм" гэж одоо тайлбарлаж байгаа аж. Энэ тухай Францын хамгийн том сонин "Лэ Фигаро"-гийн энэ оны хоёрдугаар сарын 19-ний дугаарт нийтэлжээ. Ер нь сонгууль гэж юу юм бэ? Амь амьдрал уу? Нэгийгээ гүтгэж шорон орон, амь насаар нь тоглож, улс орныхоо нэрийг тив алгасуулан баастай нь хутгаж "савируулж" явах хэрэг бийсэн бил үү?

No comments: