Sunday, July 1, 2007

Сvлжээний сvлжсэн луйвар

Социализмын vед цалингаараа хоршдог vзэгдэл байв. 10 хvн сарын 200 тєгрєгєєр хоршиход 2 мянга болно. Эхний ээлжинд нэг нь хєргєгч, дараагийн ээлжинд нєгєє нь зурагт гэх мэтээр явна. Ингэж хоршиход тэр хатуу хяналттай vед хэнээс ч зєвшєєрєл авдаггvй байв.



Биендээ л итгэх асуудал, биенээ сайн мэддэг улс л хоорондоо хоршино. Танихгvй хvмvvс хоорондоо хоршихгvй, архи уудаг, худалч, луйварчин тєрхийн нєхдийг мэдэх учраас хоршоонд оруулахгvй. 10 хvн хоршиход 10 сарын дараа хvн бvр нэг нэг зvйлтэй болоод авна.


Капиталист Монголд тєрийн хуультай, сангийн яамнаас зєвшєєрлийн лиценз олгодог хоршоолол буй боллоо. Ингэхээр тєр арыг нь дааж байна гэсэн vг ээ дээ. Энэхvv хадгаламж зээлийн хоршоо нь ердєє л банкны vvрэг гvйцэтгэнэ. Мини банк юм биз дээ. Зах зээл дээрээс элдвээр худлаа хэлж байгаад мєнгє босгоно. Банкны зээлдvvлж байгаа хvvнээс єндєр хvv иргэдэд амлана. Улсын тєсвєєс хулгай хийдэг байснаа ард иргэдээс дээрэмдэх сайхан хаалга vvд нээгдлээ. Одоо алаан шулаандаа тулж диваажингийн хаалга хаагдлаа.


Одоо банк бус санхvvгийн байгууллага хэмээх бас нэг луйврын газрын “ялалтын хаалга” хаагдах цаг ирэв. Энэхvv “банк бус” нь мэдээж бас л банк. Гадагш нь баталгаа гаргахгvй энэ тэр гээд нэг хоёр vйлдлээр л банкнаас ялгаатай байх. Миди банк юм биз дээ. vvнээс гадна vндэстэн дамнасан сvлжээний бизнес гээд нэг луйврын процесс монголчуудад тараа таниулах гээд оочирлоод сууж байна. Зах зээлд нэр нь тодроогvй сэжиг бvхий “эм”, “тос” зэргийг хvн улам баяжина гэсэн шунал дээр нь тоглож vнэмшимгvй єндєр vнээр зарах нэг тєрлийн “илбэ”. Орост тєвтэй нэг сvлжээний зарах юмс дотор А4 цаасан дээр дээлтэй євгєний дvрс сараачаад “Монгол зураг” гээд 500 доллароор vнэлсэн байна. Эрvvл хvн ийм хогийг vнэгvй єгсєн ч авахгvй. Харин “энэ сараачсан цаасыг худалдаад авчихвал сvлжээний гишvvн болоод улмаар шагнуулсаар арвин зоостой болно” гэхээр ухаан муутай хvн хармайгаа гєвнє. Нийгэм тэр чигээрээ ухаан муутнаар дvvрэн юм чинь. Нээсэн хvмvvс нь сvргээрээ Нобелийн шагнал авсан, бvх дотор євчин болоод гадар євчинд маш сайн эмийг бас л ингэж зарна. Хамаг мєнгєє гєвж байгаа мєртєє vнэхээр ингэсэн эсэхийг интернэтээр ороод шалгачих ухаан тэдэнд дутдаг. Сvлжээний эхний хэд нь гайгvй хожоод vлдсэн нь бандааштайгаа хоцорно. Бусдыг хуурч зальдаж мунхруулагч нь болохоор зурагтаар єєрийгєє сард сая долларын орлоготой гэж сайрхана. Татварынхан очиж сарын 400 мянган доллар хууль ёсоор хурааж авч баймаар юм!


Энэ бvх луйврын сvлжээний оройд “банк бус улс тєрийн байгууллага” оршино. Мєнгєє шуудайлаад очихоор оронд нь том албан тушаал єгнє, гаргасан мєнгєє тэр суудлаар дамжуулан нєхєн олох тєдийгvй vржvvлнэ. Энэ нь яг л мєнєєх “эм”, “тос”-ны борлуулалтын сvлжээтэй адилхан зарчимтай. Сvлжээний нэгдvгээр эгнээнийхэн хожино, баяжина, бусад эгнээнийхэнд vзvvлэх сайхан реклам болж єгнє. Яамны сайд, агентлагийн дарга болно, нvдэн дээр л маргаашаас нь мяраалж хєєж гарна. Тэр туйпуу толгойт ингэж чадаж байхад бусад нь яагаад чаддаггvй билээ! Ингээд сvлжээ рvv угийн луйварчин сэтгэлгээтэй vй олон хvн зvтгэн шавааралдана. Нийгэмд ийм сэтгэлгээтнvvд санасныг бодвол хавьгvй олон.



Эрvvл нийгэмд байж болшгvй “єндєр хvv” амлаж байгаа учраас ялангуяа амьдралын гараагаа эхэлж байгаа залуус энэхvv “банк бус улс тєрийн байгууллага” руу vхэхээ мэдэхгvй зvтгэх боллоо. Байгууллага єєр олон салбартай учраас “залуучуудын” гэсэн тодотголтой “луйварчин бэлдэх дамжааны” жинхэнэ гишvvд болцгооно. Гэвч хорвоо хяслантай. Сонгуулиар єндєр хvv амладаг улс тєрийн намууд сvлжээний арын эгнээнийхэнд єгєх юмгvй болно. Энэ нь ерєєс нийгмийн нийт баялаг хязгаартайтай холбоотой. Их хурлын суудал гэхэд 76-хан, яамдын тоог 100 хvргэлтэй нь биш. Монгол орон арвин уудам нутагтай ч уул уурхайн лиценз бас л тоо хязгаартай. Хєєрхий намууд эрх авмагцаа сонгосон ард тvмнээ мартдаг ч гэсэн шуудайтай мєнгєє vvрээд ороод ирсэн хэдийгээ гялайлгачих санаатай улсын тєсвийг учиргvй нэмж, орон тоог vржvvлдэг авч ерєєс Монголын мєнгє хязгаартай учраас хvссэн ч нэг босгонд тулаад зогсох аж. Арын шатныханд нэг муу хадгаламж зээлийн хоршооны лицензхэн л олдоно. Хєєрхий минь нам маань єгье гээд єгєх юмгvй болсон. Казино гэж ярьсан хvнийг хvртэл шоронд хийж vхvvлж байсан боловч сvvлдээ тараах юм олдохоо болиод Улаанбаатараар нэг автомат казиногийн эрхийг Хууль зvйн сайд єєрийн гарын vсгийг мутарлаж байгаад шиноковуудад тараав. Vнэхээр зайлуул єгєх юм алга болж. Шуудай мєнгєнийх нь оронд одон тэмдэг байн байн єгч буй боловч тэрийг нь чанаж идэлтэй нь биш. Ингэхээр алдсан хvн арван тамтай байдаг хуулиар хамаг мєнгєє хандивлачихсан хєєрхий хэд буруутныг мєр зэрэгцсэн нєхдєєсєє хайж таарна. Учиргvй фракц энэ тэр гэж энхрийлэн нэрлэх авч vнэндээ нэгийгээ vзэж нэхийгээ тайлалцах бvлэглэл шайка vvснэ. Улс тєрєєр “тайлбарлагдах” энэхvv хонзон амь насаар тайлагдах нигууртай ажгуу.



Асуудал луйварчдад байгаа биш, асуудал манай иргэдийн сэтгэлгээний хоцрогдолд байна. Баялгийг тарьж ургуулдаггvй, тэгдэг байлаа ч заавал хєдєлмєр орно. Энэ хорвоо дээр єєрєє хvрээд ирдэг эзэнгvй мєнгє гэж vгvй. Арван литрийн бидонд хорин литр шингэн багтаах боломжгvй. Чи гэнэт олз олсон бол хэн нэг нь гэнэт алдаж байна л гэсэн vг. Хэн ч зvгээр хохирохыг хvсдэггvй нь хvний нийтлэг араншин. Vvнийг ойлгоход тийм ч нарийн ухаан орохгvй. Тєлбєргvй юм гэж vгvй энэ бол хvний нийгмийн жам!

No comments: